Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

 

 

 

                                     2023/ШЦТ/120

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Дын Бд холбогдох 2312000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 35-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 464 цагийн ялыг 58 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Цовогт Дын Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед цээжний зүүн талын 4, 5, 6 дугаар хАгануудын суганы дунд шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн 10 дугаар хАганы суганы арын шугамаарх зөрүү бага хугарал, цээжний зүүн талын гялтангийн /плевр/ хөндийд сул хий хурсан, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор зайд /0,7см/ цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000073 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Бийн хамт Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод айлд хоносон юм. Би тухайн үед согтуу байсан болохоор одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямартай ч 2023 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Б нь намайг барьж аваад айлын зүүн талын орон дээр гараараа нүүр рүү 5, 6 удаа цохиж, ноцолдож зууралдаад мөн дээрээс нэмж 2, 3 удаа гэдэс, хэвлий рүү өшиглөсөн юм. Тухайн үед Д.Б бид хоёр хоёулахнаа байсан. Би согтуу байсан болохоор бусад зүйлийг нь урд хойноо оруулж яриад байна. Тиймээс өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад Д.Бийг цохиж, зодсон асуудал байхгүй. Д.Б нь намайг гараараа нүүр рүү 5, 6 удаа цохиж, ноцолдож зууралдаад мөн дээрээс нэмж 2, 3 удаа гэдэс, хэвлий рүү өшиглөсөн. Миний хАга хугарч нүүр, ам авах юмгүй болж бэртэл, гэмтэл учирч байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Намайг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 35-12 тоотод байх гэртээ байж байхад гаднаас дүү Д.Б нь Бийн хамт согтуу, бусдад зодуулсан, нүүр, амнууд нь шарх, сорви болж хавдсан байдалтай орж ирцгээсэн. Тэгээд би тэр хоёроос юу болсон талаар асуухад бид хоёрыг А зодсон гэх мэтээр Д.Б юм яриад байсан. Тэгснээ Д.Б, Б хоёр хоорондоо хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би гэрээсээ гараад хашаандаа түлээн дээр сууж байхад тэр хоёр гэрээс гараад ирсэн. Энэ үед эгч Ж, хүргэн ах С нар гаднаас хашаанд орж ирсэн бөгөөд эгч Ж юу болцгоогоод байгаа юм, яагаа вэ та нар гэж хэлсэн. Тэгтэл Б нь явах гээд Б явуулахгүй гэж хоорондоо зууралдаж, зулгаалцаж байгаад Б Бийг дагуулаад буцаж манайд орсон. Удалгүй эгч Ж араас нь манайд орж хэдэн үг хэлчихээд гараад ирэхээр нь би эгчтэй ярилцаж байгаад эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон юм. Тухайн үед Д.Б, Д.Б нар нь хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Харин хэрүүл, маргаан хийгээд орилолдоод байсан. Тухайн шөнө намайг гэртээ ганцаараа унтаж байхад Д.Б нь ганцаараа 00 цагийн орчимд орж ирээд гэрэл асаалгүй шууд унтаад өгсөн. Тэгснээ өглөө нь 06, 07 цагийн орчимд буцаад гараад явсан. Би тухайн үед унтаж байсан, мөн харанхуй байсан учир Д.Бийн нүүр амыг сайн хараагүй, мэдээгүй. Дээрх асуудлаас 7-8 хоногийн өмнө Д.Б, Д.Б нар нь модонд яваад ирсэн гээд миний биеийг асууж ирсэн. Тухайн үед Д.Б, Д.Б нарын биед ил харагдах шарх сорви байгаагүй, харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жгийн мэдүүлсэн: ...Намайг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 35-12 тоотод байх гэртээ нөхөр Сын хамт ажлаа тараад ирэхэд Д.Б нь хашаан дотор түлээн дээр суучихсан, түүний гэрээс Д.Б, Д.Б хоёр нүүр, ам нь аймар болчихсон зодуулсан байдалтай гараад ирсэн. Тэгэхээр нь би юу болцгоогоод байгаа юм, яагаа вэ та нар гэж асуухад тэр хоёр хариулахгүй, Б энэ хоёрыг хоорондоо аймар, аймар хэрэлдээд байхаар нь гараад ирлээ гэж ярьж байсан. Тэгтэл Б нь явах гээд Б явуулахгүй гэж хоорондоо зууралдаж, зулгаалцалдаж, таталцаад байхаар нь би Бд чи наад хүнээ явуулаач гэж хэлэхэд Б энэ явахаараа гэртээ байдаггүй, архи уугаад явчихдаг юм гэж хэлж байснаа Бтэй зууралдаж байгаад дагуулаад буцаж Бынд орсон. Тухайн үедээ би тэр хоёрын нүүр, ам нь аймар болсон байсан болохоор нь нэгнээ янз бүр болгочих вий гэж санаа зовоод араас нь ороход Б цай уучихсан, Б орон дээр хэвтэж байхаар нь би чи хүн алах нь уу гэж Бэс асуухад би зодоогүй гээд Атай нэр хэлээд байсан. Тэгээд би гараад дүү Бтай ярилцаж байгаад эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон юм. Тухайн үед Б, Б нар нь хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Харин зууралдаж, зулгаалдаж байгаад гэртээ орсных нь дараа намайг ороход хоорондоо юу яриад байгаа нь мэдэгдэхгүй үг хаялцаад байсан. Би Д.Бийн биеийн байдлынх нь талаар түүний ах Дагва гэх хүнд утсаар ярьж хэлээд ирж авах талаар ярилцахад бид нарын үгэнд ямар орох биш, цагдаа нь дуудаад өг гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Б сумын нутагт хөдөө амьдардаг Ээгий гэх /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ найзынхаа хамт Бортолгойд байх гэрт нь очихоор явж байх замдаа Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод байх, Хархорин сумын хорих ангид цуг хоригдож байсан хуурай ах Быд орсон. Тухайн үед Быд ороход Б ах, Б ах, түүний эхнэр Б, Бнар архи уугаад сууж байсан. Тэгээд би дээрх хүмүүстэй мэндэлчихээд Бийг харахад баруун орон дээр нь хэвтчихсэн нүүр, ам нь хавдаж хөхрөөд, хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тухайн үед бид нар нийлж дахин 1, 2 шил архи хувааж ууцгаасан. Би нилээн согтоод сууж байхдаа Б ахад хандаж чи эмэгтэй хүнийг ингэж аймар зодож, нүдээд байхдаа яадаг юм гэж хэлэхэд Д.Б ах юм ярихгүй, чимээгүй суугаад байхаар нь түүний нүүр рүү 2 удаа цохиход Б гарч зугтаагаад маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 цагийн үед ирээд надтай учраа олж, уучлалт гуйгаад бид нар нийлж “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч хувааж ууцгаагаад 12, 13 цагийн үед Б ах Бийг аваад явсан. Би Д.Бийг эхнэрээ зодсон байхаар нь түүнийг эмэгтэй хүн зодлоо гээд 2 удаа нүүр рүү нь цохисон. Харин Д.Бийг зодож, цохисон зүйл байхгүй. Түүний нүүр, нүд нь хөхөрч хавдсан, уруул нь хавдсан байдалтай хэвтээд байсан. Мөн бид нартай хамт архи уусан. Д.Б ах Бийг өмнө нь зодож нүддэг байсан болохоор түүнийг зодсон байх гэж бодсон. Би Цэнхэр сумын Халуун-Ус багийн Халуун-Ус гэх газарт эгчийндээ байдаг байхад тэнд Д.Б, Д.Б нар нь ажилладаг байсан. Тэгээд таньдаг болсон бөгөөд таньдаг болоод 1 жил гаруй хугацаа болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Бы мэдүүлсэн: ...Намайг 2023 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод байх гэртээ дүү Бийн хамт байж байхад Д.Б, Д.Б нар нь 21 цагийн үед ирсэн. Тухайн үед Д.Б 2 шил архитай ирсэн байсан болохоор бид нар тухайн архийг нь хувааж ууцгаасан. Бид нарыг архи ууж байх хугацаанд дүүгийн найз Бгаднаас орж ирээд 1 шил архинаас хамт ууж байгаад буцаад яваад өгсөн. Тэгээд Д.Б, Д.Б, Б, бид 4 манайд хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн үед би дүү Бийн хамт модонд явахад манайд Д.Б, Д.Б хоёр унтаад үлдсэн. Тэгээд орой нь 20, 21 цагийн үед бид хоёр модноос гэртээ ирэхэд Д.Б, Д.Б хоёр байсан бөгөөд манай гэрийн баруун талын орон дээр тэр хоёр хэвтчихсэн Д.Б нь нүүрээ хөнжлөөр бүтээсэн байсан. Удалгүй Б Бтэй юм яриад босоод ирэхэд нь түүнийг харахад нүүр, ам нь аймар болж хавдаж хөхөрсөн байсан. Би юу болсон талаар Бэс асуухад хоорондоо маргалдаад гэж хэлж байсан. Тэгээд бид нар байж байхад гаднаас Б.А Б сумын гаралтай залуутай манайд орж ирээд юм ярьж сууж байгаад А Бд хандан чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, ийм болгоод байхдаа яадаг юм гэх мэтээр юм яриад Б, А хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаж байгаад манайхаас тэр хоёр гараад явсан. Удалгүй А орж ирээд би Бийг хоёр цохичихсон чинь явчихлаа гэж ярьсаар орж ирсэн. Тэгээд Б, А нар манайд хоноод маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 цагийн үед Б орж ирээд Атэй учраа олж, тэр хоёр эвлэрээд Б бид нарт архи авч өгөөд бид нар авсан архийг нь хувааж уучихаад Б, Б хоёр гэр рүүгээ явсан. Надад хүн зодсон асуудал байхгүй. Түүний нүүр, нүд нь хөхөрч хавдсан, уруул нь хавдсан байдалтай хэвтээд байсан. Мөн бид нартай хамт архи уусан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө дүү Бийн хамт модонд явахад Б нь зүгээр байсан. Тэгтэл орой нь ирэхэд нүүр, ам нь аймар болж хавдаж хөхөрсөн байсан. Тухайн өдөр Д.Б нь Бтэй үлдэж манайд өнжсөн. Мөн Бэс юу болсон талаар асуухад маргалдаад гэж хэлж байсан. Д.Б нь манай талийгаач дүүтэй найз байсан болохоор таньдаг болж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бийн мэдүүлсэн: ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 70 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бийн биед цээжний зүүн талын 4, 5, 6 дугаар хАгануудын суганы дунд шугамаарх зөрөөтэй хугарал, зүүн 10 дугаар хАганы суганы арын шугамаарх зөрүү бага хугарал, цээжний зүүн талын гялтангийн /плевр/ хөндийд сул хий хурсан, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх зайд /0,7см/ цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн талын 4, 5, 6, 10 дугаар хАганы хугарал, зүүн плеврийн хөндийд хий хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. 6. Д.Б нь хоёр нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал, зүүн талын 3 дугаар хАга нь эгэмний гол болон суганы шугамаар хуучин зөрүү багатай хугаралтай, бүсэлхийн /1.1/ 1 дүгээр нугалмын зүүн талын хөндлөн сэртэн хуучин зөрүүтэй хугарал гэмтэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 115 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Бд зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Д.Бийн мэдүүлсэн “Би тухайн үед согтуу байсан болохоор одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямартай ч 2023 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Б нь намайг барьж аваад айлын зүүн талын орон дээр гараараа нүүр рүү 5, 6 удаа цохиж, ноцолдож зууралдаад мөн дээрээс нэмж 2, 3 удаа гэдэс, хэвлий рүү өшиглөсөн юм. Д.Б нь намайг гараараа нүүр рүү 5, 6 удаа цохиж, ноцолдож зууралдаад мөн дээрээс нэмж 2, 3 удаа гэдэс, хэвлий рүү өшиглөсөн. Миний хАга хугарч нүүр, ам авах юмгүй болж бэртэл, гэмтэл учирч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

гэрч Д.Бын мэдүүлсэн “Намайг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 35-12 тоотод байх гэртээ байж байхад гаднаас дүү Д.Б нь Бийн хамт согтуу, бусдад зодуулсан нүүр ам нь шарх, сорви болж хавдсан байдалтай орж ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,  

 

гэрч Д.Жгийн мэдүүлсэн “Намайг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 35-12 тоотод байх гэртээ нөхөр Сын хамт ажлаа тараад ирэхэд Д.Б нь хашаан дотор түлээн дээр суучихсан, түүний гэрээс Д.Б, Д.Б хоёр нүүр, ам нь аймар болчихсон зодуулсан байдалтай гараад ирсэн. Тэгтэл Б нь явах гээд Б явуулахгүй гэж хоорондоо зууралдаж, зулгаалцалдаж, таталцаад байхаар нь би Бд чи наад хүнээ явуулаач гэж хэлэхэд Б энэ явахаараа гэртээ байдаггүй, архи уугаад явчихдаг юм гэж хэлж байснаа Бтэй зууралдаж байгаад дагуулаад буцаж Бынд орсон. Тухайн үедээ би тэр хоёрын нүүр, ам нь аймар болсон байсан болохоор нь нэгнээ янз бүр болгочих вий гэж санаа зовоод араас нь ороход Б цай уучихсан, Б орон дээр хэвтэж байхаар нь би чи хүн алах нь уу гэж Бэс асуухад би зодоогүй гээд Атай нэр хэлээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,  

 

гэрч Б.Аийн мэдүүлсэн “Тэгээд би дээрх хүмүүстэй мэндэлчихээд Бийг харахад баруун орон дээр нь хэвтчихсэн нүүр, ам нь хавдаж хөхрөөд, хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Б ахад хандаж чи эмэгтэй хүнийг ингэж аймар зодож, нүдээд байхдаа яадаг юм гэж хэлэхэд Д.Б ах юм ярихгүй, чимээгүй суугаад байхаар нь түүний нүүр рүү 2 удаа цохиход Б гарч зугтаагаад маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 цагийн үед ирээд надтай учраа олж, уучлалт гуйгаад бид нар нийлж “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч хувааж ууцгаагаад 12, 13 цагийн үед Б ах Бийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,  

 

гэрч Ү.Бы мэдүүлсэн “Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн үед би дүү Бийн хамт модонд явахад манайд Д.Б, Д.Б хоёр унтаад үлдсэн. Тэгээд орой нь 20, 21 цагийн үед бид хоёр модноос гэртээ ирэхэд Д.Б, Д.Б хоёр байсан бөгөөд манай гэрийн баруун талын орон дээр тэр хоёр хэвтчихсэн Д.Б нь нүүрээ хөнжлөөр бүтээсэн байсан. Удалгүй Б Бтэй юм яриад босоод ирэхэд нь түүнийг харахад нүүр, ам нь аймар болж хавдаж хөхөрсөн байсан. Би юу болсон талаар Бэс асуухад хоорондоо маргалдаад гэж хэлж байсан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө дүү Бийн хамт модонд явахад Б нь зүгээр байсан. Тэгтэл орой нь ирэхэд нүүр, ам нь аймар болж хавдаж хөхөрсөн байсан. Тухайн өдөр Д.Б нь Бтэй үлдэж манайд өнжсөн. Мөн Бэс юу болсон талаар асуухад маргалдаад гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 70 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Б нь Архангай аймгийн Э сумын 04 дүгээр багийн Бортолгойн 28-12 тоотод 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Бийг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, утсаа авахгүй, зарим үед утас нь холбогдохгүй болж, шүүгдэгч Д.Б нь “өглөө шүүх хуралд оролцуулахаар очиход согтуу байсан” гэсэн тайлбар гаргасан тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цовогт Дын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ