| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/04267/И |
| Дугаар | 101/ШШ2019/03327 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2019/03327
2019 оны 11 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2019/0**************27 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, С /РД:*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ЗэвХгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах “НХ СО” ХХК /УБД:*******, РД:*******/-д холбогдох,
16.74*******.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ЗэвХ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр /ШТ№2454/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ЗэвХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Э.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.С нь Баянзүрх дүүрэгт орон сууцтай болох зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 101 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г “НХ СО” ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу “НХ СО” ХХК нь *******8,49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээний *******.6-д заасан хугацаатай буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Сд хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, Захиалагч нь урьдчилгаа төлбөр 16.74*******.150 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг Орон сууцыг хүлээн авах үедээ төлөх үүргийг тус тус хүлээн талууд гэрээг баталгаажуулсан байна.
Захиалагч Д.С нь орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлж Төрийн банкны ******* тоот хариуцагч байгууллагын дансанд 16.74*******.150 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан орон сууцаа хүлээн аваагүй бөгөөд цаашид “НХ СО” ХХК нь гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагч нарт хүлээлгэн өгөх ямар ч боломжгүй болсон.
Цаашид барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон тухайгаа “НХ СО” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 455 тоот албан бичгээр Д.Сд мэдэгдсэн.
Мөн орон сууц баригдах байсан газрын маргаанаас болоод цаашид уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул Монгол улсын Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн иргэн Д.С нь гэрээнээс татгалзаж байна.
Иймд хариуцагч “НХ СО” ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 16.74*******.150 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ЗэвХ нь хариуцагч “НХ СО” ХХК-д холбогдуулан 16.74*******.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
Д.С болон “НХ СО” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №101 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж,
Д.С нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах “******* ******* *******” орон сууцны хотхоны 1 дүгээр байр, 2 дугаар орц, 10 давхар, ******* тоот хаягт байрлах, *******8.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэнд 55.810.500 төгрөг төлөх,
“НХ СО” ХХК нь байрны түлХрийг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид гардуулан өгөхөөр тохирчээ.
/хх-ийн 7-8 тал/
Талууд гэрээний зүйл болох орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1.450.000 төгрөг, нийт *******8.49 м.кв-ийн үнэ 55.810.500 төгрөг, үүнээс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөр 16.74*******.150 төгрөгийг “НХ СО” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4260108814 тоот дансаар төлөх, үлдэгдэл төлбөрийг тус компанийн орон сууцны жилийн 5 хувийн Хтэй орон сууцны зээлээр төлөх талаар тус тус тохиролцсон, үүний дагуу Д.С урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь Төрийн банкны 2018 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, “НХ СО” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн №455 тоот албан бичиг, харилцагчийн гүйлгээний хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
/хх-ийн 14,16 тал/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д: “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т: “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу талууд гэрээг байгуулж байх үед гэрээний зүйл *******8.49 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тал шинээр барьж гүйцэтгэхээр тохирсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, *******4*******.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, *******4*******.*******-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд бий болгож захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ингэснээр ажил гүйцэтгэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрх үүсэх бөгөөд гэрээний хугацаа бол тухайн гэрээний хувьд талуудын зайлшгүй тохиролцох гол нөхцөлийн нэг болдог онцлогтой.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэж эхлэх, дуусах, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг тохиролцоогүй тохиолдолд талуудын хэн аль нь хугацаа хэтрүүлсэн, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй гэж маргах эрхийг үгүйсгэх болно.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний зүйл болох *******8.49 м.кв талбай бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгээгүй байх ба тэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2019 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрөөр цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид буцаан төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
/хх-ийн 15 тал/
Хариуцагч “НХ СО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт 2019 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ.
/хх-ийн 21-2******* тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч “НХ СО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч “НХ СО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.
/хх-ийн 25-26 тал/
Эдгээрээс үзэхэд хариуцагч “НХ СО” ХХК нь нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.*******-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.*******-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч “НХ СО” ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “НХ СО” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.74*******.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч “НХ СО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.*******-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч “НХ СО” ХХК-иас 16.74*******.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “НХ СО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 241.666 төгрөг, улсын орлогоос **************4 төгрөг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.000 төгрөгөөс үлдэх 241.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ