| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00590/И |
| Дугаар | 156/ШШ2019/00619 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2019/00619
| 2019 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2019/00619 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00590/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, Д.Б (РД:)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................оршин суух, Д.Э (РД:)-т холбогдох,
" хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... Би Д.Э 2015 онд танилцаж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Э төрүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран боломжгүй болж 2019 оны 07 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Хүү Э.Э нь миний асрамжинд өсч байна.
Иймд Д.Э, хүү Э.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө ажилладаг. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 15 тал)
Хариуцагч Д.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Д.Б 2015 онд танилцаж хамт амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Э төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 07 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Э.Э нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйл байхгүй. Хүү Э.Э ээж Д.Б асрамжид үлдээх саналтай байна. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, маргаантай зүйлгүй, өмгөөлөгч авахгүй... гэв (хх-ийн 13 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Д.Э “хүү Э.Э тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Э нар нь 2015 онд танилцаж, эр эмийн хариуцаатай болж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Э төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлий тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар... эцэг, эх нь хүүхдээ... хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар... эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хариуцагч (эцэг) Д.Э тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй, хүү Э.Э тэжээн тэтгүүлэхээр тогтов.
Хариуцагч нь энэ талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 13 тал)
Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Д.Э сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Э.Э тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Б даалгасугай.
3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Э.Э-ыг эцэг Д.Э уулзуулж байхыг эх Д.Б даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ