Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 13

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч: Б.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Равдан овогтой Баттөмөрийн Төмөрхуягт холбогдох 201716000004 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, 

Б.Төмөрхуяг нь 2016 оны 12 дугаар  сарын 29-30-нд шилжих шөнө Гурвантэс сумын төвд Их монгол зоогийн газрын үүдэнд Э.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төмөрхуяг мэдүүлэхдээ:

   Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Ариунболдтой эвлэрсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө барагдуулсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн Б.Төмөрхуягийн мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. Их монгол зоогийн газарт бас хэдэн хүн орж байгаад гарсан юм байна лээ. Тэгээд Ариунболд гэх манай сумын залуу согтчихсон Хишгээ ахын дээр гарчихсан байсан гэсэн. Тэгээд би гарч очсон. Тэгэхэд ямар нэгэн хүмүүс хоорондоо зодолсон юм байхгүй байсан. Тэгээд Ариунболд гэх залуу гадаа байсан. Би Пунцагбалтай тамхи татаж байгаад орох гэхэд Ариунболд гэх залуу согтчихсон та нар Тамгын газарт ажилладаг гэхээрээ яадаг юм бэ гээд банди минь бацаан минь гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ чи согтсон байна гэхэд надруу дайраад байсан. Тэгээд би буцаад орох гэхэд миний араас олон юм яриад хэрүүл өдөөд намайг тамхи татчихаад буцаад дотогш орох гэхэд миний араас зуурахаар нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дотогш орсон. Тухайн газарт байж байгаад 00 цагийн үед гэрлүүгээ харьсан гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч  Э.Ариунболдын мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө найз нартайгаа баяр тэмдэглээд сууж байсан газраасаа гарсан. Тэнд Газрын албаны мэргэжилтэн Хуягаа гэх залуутай маргалдаж муудалцсаны улмаас Хуягаа гэх залуу дотогш орж байхдаа миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн тэгээд цаашаа орчихсон гэжээ. /хх-ийн 12 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч О.Хишигбатын мэдүүлсэн мэдүүлэгт:

Би 2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө шинэ жил тэмдэглэж байсан тухайн үед ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Намайг Их монгол зоогийн газрын гадна байж байхад Ариунболд гэх хүн намайг газар унагаачихсан миний дээр сууж байсан гэж л хамт байсан хүмүүсээс дараа нь сонссон бусдаар бол хэрүүл маргаан хийгээд байхаар хүн тэнд байгаагүй. Дараа нь Төмөрхуягтай муудалцсан гэж сонссон гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/

 Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Сумъяагийн мэдүүлсэн мэдүүлэгт:

 Тэр өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Тэгээд Их монгол зоогийн газарт байж байхад гадаа хүмүүс маргалдаж байсан. Намайг гарч очиход Төмөрхуяг нь Ариунболдтой маргалдсан гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан талаар асуухад Ариунболд нь согтчихоод хэг амаар өдөөд байна гэсэн. Тэгээд би удалгүй буцаад дотогш орсон гэжээ. /хх-ийн 14 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч О.Нэмэрийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Тэр өдөр манай Их монгог зоогийн газарт Гурвантэс сумын ЗДТГ-ын ажилчдын шинэ жил болсон. Тэгээд Болроо гэх эмэгтэй ирээд гэр бүлээрээ кароекед ганц цаг суучихаад гарья гээд надаас гуйгаад байсахаар нь би нэг цаг оруулсан тэд нар кароекед орж суухда манай 4 лааз пиво 2 шил вино л захиалсан тэгэхэд тэд нарын цаг нь дуусаад гарахад Ариунболд болон Эрхэмбаяр, Батмөнх нар нь нилээд соггчихсон гарч ирсэн. Тэд манайхаас гараад үүдэнд Төмөрхуяг, Сумъяа нартай муудалцаж эхэлсэн. Тэгээд би тэд нарыг болиулж хаалгаагаа дотроосоо хаасан. Ариунболд нь гадаа гарчихсан Тамгын газрын ажилчидтай муудалцаад байсан. Сумъяа болон Төмөрхуягтай муудалцаад байхаар нь Ариунболд болон Эрхэмбаяр нарыг цааш нь явуулсан гэжээ. /хх-ийн 14 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 65 тоот дүгнэлтэд:

Ариунболдын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсчээ.

 Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дүгээр хуудас/

-201716000004 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/

-Б.Төмөрхуяг, Э.Ариунболд нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 3,4 дүгээр хуудас/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Э.Ариунболдын өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/

-Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын нарын талаарх мэдээлэл/ хх-ийн 26-33 дугаар хуудас/

-Б.Төмөрхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Б.Төмөрхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Гурвантэс сумын төвд Их монгол зоогийн газрын үүдэнд Э.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд Б.Төмөрхуягийн “...2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. Их монгол зоогийн газарт бас хэдэн хүн орж байгаад гарсан юм. Ариунболд гэх залуу согтчихсон та нар Тамгын газарт ажилладаг гэхээрээ яадаг юм бэ гээд банди минь бацаан минь гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ чи согтсон байна гэхэд над руу дайраад байсан. Тэгээд би буцаад орох гэхэд миний араас олон юм яриад хэрүүл өдөөд намайг тамхи татчихаад буцаад дотогш орох гэхэд миний араас зуурахаар нь би нэг удаа өшиглөсөн тэгээд би дотогш орсон. Тухайн газарт байж байгаад 00 цагийн үед гэрлүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч  Э.Ариунболдын “...2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө найз нартайгаа баяр тэмдэглээд сууж байсан газраасаа гарсан. Тэнд Газрын албаны мэргэжилтэн Хуягаа гэх залуутай маргалдаж муудалцсаны улмаас Хуягаа гэх залуу дотогш орж байхдаа миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд цаашаа орчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч О.Хишигбатын “...Би 2016 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө шинэ жил тэмдэглэж байсан тухайн үед ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Намайг Их монгол зоогийн газрын гадна байж байхад Ариунболд гэх хүн намайг газар унагаачихсан миний дээр сууж байсан гэж л хамт байсан хүмүүсээс дараа нь сонссон бусдаар бол хэрүүл маргаан хийгээд байхаар хүн тэнд байгаагүй. Дараа нь Төмөрхуягтай муудалцсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ц.Сумъяагийн “...Их монгол зоогийн газарт байж байхад гадаа хүмүүс маргагдаж байсан. Намайг гарч очиход Төмөрхуяг нь Ариунболдтой маргалдсан гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан талаар асуухад Ариунболд нь согтчихоод хэг амаар өдөөд байна гэсэн. Тэгээд би удалгүй буцаад дотогш орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч О.Нэмэрийн “...Ариунболд болон Эрхэмбаяр, Батмөнх нар нь нилээд согтчихсон гарч ирсэн. Тэд манайхаас гараад үүдэнд Төмөрхуяг, Сумъяа нартай муудалцаж эхэлсэн. Тэгээд би тэд нарыг болиулж хаалгаа дотроосоо хаасан. Ариунболд нь гадаа гарчихсан Тамгын газрын ажилчидтай муудалцаад байсан. Сумъяа болон Төмөрхуягтай муудалцаад байхаар нь Ариунболд болон Эрхэмбаяр нарыг цааш нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ариунболдын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/, Б.Төмөрхуяг, Э.Ариунболд нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 3,4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Э.Ариунболдын өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Төмөрхуяг нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй,  хохирогч Э.Ариунболд нь өөрт учирсан гэмтлийн талаар маргаагүй, шүүгдэгч, хохирогч нар нь харилцан зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр /хх-3,4/ гаргасан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Төмөрхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулахаар ялын санал гаргасан, шүүгдэгч нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх боловч шүүгдэгч Б.Төмөрхуяг, хохирогч Э.Ариунболд нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол саналгүй болсон болох нь тэдний “...Б.Төмөрхуяг миний бие Ариунболд гэх залуутай харилцан муудалцсан нь үнэн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй, эвлэрсэн нь үнэн тул харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна...” гэсэн гэрээ /хх-ийн 37-р хуудас/ эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, хохирогчийг гомдол саналгүй болгосон байна.

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, хохирогч Э.Ариунболд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон болох нь хохирогч мэдүүлэг, тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Төмөрхуягт холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Б.Төмөрхуягийн үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Төмөрхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болно. 

Шүүгдэгч Б.Төмөрхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.