| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0158/э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” ******* замд ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ******* сумын 8 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Суврагачин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, “” гудамжны 01 тоотоос 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг шунахайн сэдэлтээр, хууль бус болохыг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 2,430,000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн улаан өнгийн “” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хашаан дотроос хулгайд алдсан. Тухайн үед манай сумын таньдаг иргэн авсан байх удахгүй гаргаад өгчих байх гэж бодоод явсаар сураг чимээ гарахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний мотоциклийг олоод өгвөл өөр надад санал, хүсэлт байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-21/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн сумын төвд нөхрийн хамт хөдөө гэрээс ирж, дэлгүүр орж хоол хүнсээ цуглуулж, шатахуун аваад хадам ээжийн гэр рүү 20 цагийн үед нөхрийн хамт орсон бөгөөд хашаан дотор өөрсдийн эзэмшлийн маркийн мотоциклийг түлхүүрийг нь авалгүй үлдээгээд орсон. Удалгүй гарч ирэхэд мотоцикл байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 28-29/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 4 дүгээр баг, “Хөх нуур” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байхад гэх залуу улаан өнгийн DX-150 маркийн мотоцикл унаж ирээд манай гэрт орж цай уучихаад унаж ирсэн мотоциклийнх нь нэг зүйл эвдэрчихээд байна та надад мотоциклоо өгчих гэж хэлээд маргааш нь би буцаж ирнэ гэж хэлээд миний ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг унаад явсан...” гэжээ. /хх-ийн 23-25/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын эхээр аймгийн төвд гэртээ байгаад буцаад сум руу яваад сумын төвд ирээд байж байтал ахын гэр буюу сумын 4 дүгээр баг, “Хөх нуур” гэх газар руу явах унаа олдохгүй байсан. ахын гэр бол сумаас 200 орчим км зайд байдаг юм. Намайг тосож авах хүн ирэхгүй байсан. Би сумын төвд явж байсан чинь ах буюу Бөбөг ахын улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл гэрийн хашааных нь гадаа байж байхаар нь хэлж авахаас санаа зовоод шууд хэлэлгүй авч явсан. Ингээд аймгийн төвд ирээд гэртээ байлгаж байгаад буцаад Хөх нуурт байх ахын гэрт нь аваачиж орхиод ахын гэр рүү явсан...” гэжээ. /хх-ийн 49-50/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/
Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/
Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ДЦ-23-82 тоот дүгнэлт /хх-ийн 36-39/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 66, 67/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5*******4/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Суврагачин овогт ******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, ийн задгайн 01 тоотоос хохирогч эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,430,000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...сумын төвд явж байсан чинь ах буюу Бөбөг ахын улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл гэрийн хашааных нь гадаа байж байхаар нь хэлж авахаас санаа зовоод шууд хэлэлгүй авч явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн улаан өнгийн “” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хашаан дотроос хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...Дорнод аймгийн сумын төвд нөхрийн хамт хөдөө гэрээс ирж, дэлгүүр орж хоол хүнсээ цуглуулж, шатахуун аваад хадам ээжийн гэр рүү 20 цагийн үед нөхрийн хамт орсон бөгөөд хашаан дотор өөрсдийн эзэмшлийн маркийн мотоциклийг түлхүүрийг нь авалгүй үлдээгээд орсон. Удалгүй гарч ирэхэд мотоцикл байхгүй байсан...” гэх, гэрч В.Ганбатын “...Би сумын 4 дүгээр баг, “Хөх нуур” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байхад гэх залуу улаан өнгийн DX-150 маркийн мотоцикл унаж ирээд манай гэрт орж цай уучихаад унаж ирсэн мотоциклийнх нь нэг зүйл эвдэрчихээд байна, та надад мотоциклоо өгчих, би маргааш буцаж ирнэ гэж хэлээд миний ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг унаад явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ДЦ-23-82 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 2,430,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ДЦ-23-82 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд хохирогчид учирсан 2,430,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцоод Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,430,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, улаан өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Суврагачин овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,430,000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг ийн задгайн 1 тоотод оршин суух, овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, улаан өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА