Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/363

 

 

 

 

 

 

    2023         05        24                                   2023/ШЦТ/363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С. Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцогт,

нарийн бичгийн даргаар О.Будмаа нарыг оролцуулан эрүүгийн 2302001310106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Р овгийн Т.Ө

            Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолоор (2002 оны) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялаар шийтгүүлж байсан.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.Ө нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр .......... сургуулийн орчим 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2,2057 грамм цэвэр жинтэй, дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

            А. Шүүгдэгч Т.Ө нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” сургуулийн орчим 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2,2057 грамм цэвэр жинтэй, дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Г.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Яллагдагч Т.Өын “...Би 2022 оны зун 7 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өвөө, эг ээгийндээ очиж хашааны зэрлэгийг зулгаагаад, ногооны талбайг нь янзалж өгөхөөр очсон юм. Тэгээд хашааны зэрлэгийг зулгааж байсан чинь мансууруулах төрлийн үйлчилгээтэй өвс ургасан байхыг хараад тухайн өвсийг түүж цүнхэндээ хийж байлгаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 25-нд Налайхад байрлах Grassland нэртэй амралтын газарт ажилдаа ирсэн. Түүсэн өвсөө ажил дээрээ ажилчдын өрөөнд өөрийн цүнхэндээ хадгалж байсан. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод орж ирэхдээ өвстэйгөө орж ирсэн юм. Тэгээд орой нь Улаанбаатар их дэлгүүрийн 6 дугаар давхарт байрлах “New York” ресторанд сингэлчүүдийн үдэшлэгт оролцож байгаад Батсанаатай таарсан.Батсанаа нэг найзтай ха 1т явж байсан би тэр хүнийг танихгүй. Тэнд тамхины өрөөнд хамт тамхилж байгаад бид гурвын явах зүг нэг байсан учир хамт алхаж явж байсан чинь Их дэлгүүрийн баруун талд энгийн хувцастай цагдаагийн алба хаагч нарт баригдсан юм...” эх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал),

- Хүний биед үзлэг хийсэн “...Т.Ө нь “Миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох өвс байгаа гэж өөрийн үүрч явсан хар өнгийн пасган дотроос хар өнгийн гялгар ууттай хатсан ургамал мэт зүйлийг гаргаж өгсөн. Тухайн хатсан ургамал мэт зүйлийг албаны цахилгаа \ жин дээр шинэлж үзэхэд 4,2 грамм заасныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хурааж авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16 дугаар тал),

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар баганад /ТНС/1 улаан зураас тодорч ЭЕРЭГ илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-19 дүгээр тал),

- “Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 30 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 947 дугаартай “...Ирүүлсэн ургамал мэт зүйлийг гялгар ууттай жин 4,6743 г. цэвэр жин 2,2057 г байсан бөгөөд дээж авч органик уусгагчид уусган шинжилгээний дээж бэлтгэв...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Гомдол мэдээлэл, хэргийн дугаар Г-26. Товч утга ЧД-р 2 хороо, Объектын мэдээлэл, онцлог Ургамал, Албан хаагч, цол, нэр: х/ч Х.Сайнжаргал, Огноо: 2023.02.14” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 онь ' Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 945 дугаартай “...1,2.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Ө УК97..... 23.02.13” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-66 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

            Иймд шүүгдэгч Т.Ө нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” сургуулийн орчим 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2,2057 грамм цэвэр жинтэй, дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Өт ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ө нь урьд энэ зүйл ангиар шийтгүүлж байсан, мөн өөрийн түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэж, хадгалсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсэж өөрийн бие махбодод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Тиймээс дээрхийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах  саналыг хүлээн авахаас татгалзав.

             Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн ууттай 2.2057 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт Т.Өыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Өт 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Т.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Т.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа байгаа цагаан өнгийн ууттай 2.2057 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ