| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх,
Шүүгдэгч М.Э************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М*******ийн Э*************д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э************* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” гэх уушийн газрын гадна хохирогч М.Б*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, модоор биед нь халдаж цохин эрүүл мэндэд нь зүүн шуу ясанд хугарал болон зүүн хацарт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э************* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” гэх уушийн газрын гадна хохирогч М.Б*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, модоор биед нь халдаж цохин эрүүл мэндэд нь зүүн шуу ясанд хугарал болон зүүн хацарт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 05-р хуудас),
Шүүгдэгч М.Э*************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...танихгүй залуу М.Б*******тай хоорондоо харилцаан ганц хоёр цохилцсон Одонхүүгийн эхнэр Ууганзаяа боль гээд бид хоёрыг салгасан. Тэгээд бас танихгүй улаан дээлтэй залуу салгаад аваад явсан. Тэгэхээр нь би хашааны мод аваад зогсож байтал Ууганзаяа Одонхүү яах гээд байгаан боль гээд миний урд зогсож байтал нөгөө танихгүй залуу болох М.Б******* урдаас гүйж ирээд цохих гэхээр нь Ууганзаяа Одонхүү хоёрын дундуур зөрүүлээд модоороо гар хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгтэл Одонхүү миний модыг булааж аваад хол шидсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...энхжин пабаас Эрка гэх залуу гараад ирэхээр нь би хавсраад унагасан. Тэгтэл Билгээ гэх улаан дээлтэй залуу бид хэдийг салгасан. Би буцаж очоод танихгүй залуутай барилцаад авахад ахиад Билгээ гэх залуу залгасан. Тэгтэл хажуугаас Эрка гэх залуу хашааны нарийн банзаар цохих гэхээр нь зүүн талын гараараа хаасан. Тэгээд шууд салгаад эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд гар чинь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр орж ирсэн. Ийм л зүйл болсон. Би тухайн үед барилцсанаас болж модоор цохиулсан зулайн хуйханд шарх үүссэн. Тэр хадаастай модоор цохисны улмаас гараараа хаахад толгойн хэсэгт жаахан шарх үүссэн байх. Өөр хүмүүс бол намайг цохиогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-28-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч М.Б******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг, болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 239,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
Гэрч Ж.Одонхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...над руу танихгүй залуу дайраад бүр салахгүй байхаар нь боль гээд унагаагаад байсан. Бас манай найз Э************* руу дайраад байсан нэг харсан чинь манай найз Э************* банз авсан зогсож байсан. Тэгтэл нөгөө танихгүй залуу гүйж иртэл манай найз Э************* 2 удаа нөгөө залууг гар хавьцаа банзаар цохисон. Би гүйж очоод Э*************гийн банзыг аваад хол шидсэн. Нөгөө Очирбат, танихгүй залуу хоёр яваад өгсөн. Бид нар буцаад Энхжин гэх паб руу орж суусан. Удаа ч үгүй манай хэсгийн төлөөлөгч ирээд бид нарыг гэр, гэртээ харь гэж явуулсан ...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
Гэрч Б.У*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...найзуудтайгаа сууж байгаад утсаар ярих гээд гартал манай найз Одбаяр, У.Очирбат гэх залууг доороо дарсан байдалтай байж байсан. Би Одбаярыг яаж байгаа байгаан наад залуугаа босгооч гэтэл манай найз Одбаяр чи миний нүдийг хардаа намайг цохисон гэсэн. Би тэгэхээр за, за босго гэтэл нөгөө Очирбаттай хамт явж байсан залуу манай нөхөр Одонхүүг араас нь өшиглөөд авсан. Тэгээд Одонхүүг цохих гээд байхаар нь би Очирбаттай хамт явж байсан танихгүй залууг цааш нь аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),
Гэрч Д.Мягмарчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одонхүүгийн эхнэр Ууганзаяа гадаа Одбаяр хүнтэй зодолдоод байна гэхээр нь манай нөхөр Э************* гараад явсан. Би дотор сууж байтал удаад байхаар нь гартал манай нөхөр урдаас хамрынх нь цус гарсан байдалтай ирсэн. Манай нөхөр Э************* цусаа арчаад буцаад гараад явсан. Тэгээд манай нөхөр мод барьсан байхыг харсан. Тэгээд би жирэмсэн болохоор хамаагүй тийшээ очоогүй юу болсон талаар өөр сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),
Гэрч Б.Содбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 16-ны орой Энхжин пабд сууж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харсан чинь манай 2 найз зодуулаад байхаар нь гүйж очоод 2 найзыгаа салгаж байтал хажуугаас жижиг биетэй Эрка гэдэг ах хашааны мод татаж аваад Б*******ын гар луу модоор 3 цохисон. Тэгээд би найзуудыгаа салгаад эмнэлгийн байгууллага руу аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтэд: “
1. М.Б*******ын биед зүүн шуу ясанд хугарал болон зүүн хацарт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. М.Б*******ын биед учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэгт хамаарагдах, зүүн шууны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь шуу ясны хугарлын эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 62-65-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-81-р хуудас), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 84-р хуудас) иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 85-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э************* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” гэх уушийн газрын гадна хохирогч М.Б*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, модоор биед нь халдаж цохин эрүүл мэндэд нь зүүн шуу ясанд хугарал болон зүүн хацарт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Э*************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Б*******ын (хх-ийн 25-28-р хуудас), Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын (хх-ийн 32-р хуудас), гэрч Ж.Одонхүүгийн (хх-ийн 37-38-р хуудас), гэрч Б.У*******ийн (хх-ийн 41-р хуудас), гэрч Д.Мягмарчулууны (хх-ийн 45-46-р хуудас), гэрч Б.Содбилэгийн (хх-ийн 52-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 62-65-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Э************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Э************* нь хохирогч М.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч М.Э************* нь хохирогч М.Б*******ын эмчилгээний зардал 1,500,000 төгрөгийг төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирол төлбөр төлж барагдуулж, эвлэрсэн тухай тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 239,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч М.Б*******т 239,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 34-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч М.Э*************гаас 239,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Э*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Э************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудас (хх-ийн 80-81-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч хохирол нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар гэвш овогт М*******ийн Э*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М*******ийн Э*************г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Э************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Э*************гаас 239,000 (хоёр зуун гучин есөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э*************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР