Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 04

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.*******ид холбогдох 201613000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 19-нд Завхан аймгийн ******* сумд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Завхан аймгийн ******* сумын ******* багийн Туулайт гэх газарт оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: / Шүүгдэгч нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б. нь хэрэг бүртгэлтийн шатанд “...2016 оны 7 сард Хайрханы өврөөс хавар хязаалан болох, хээр алга нь онги тамгатай, буруу талын чих гол цуулбар имтэй, хээр байдас нь онгин тамгатай, буруу талын чих нь гол цуулбар имтэй, сартай зээрд байдас нь онгин тамгатай имгүй, 3 байдсаа алдсан.” гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар хуульд сануулан байцаасан байна. Иймд хохирогчийн энэ мэдүүлгээр тэрээр 2016 оны 7 дугаар сард 3 тооны шүдлэн адуугаа алдсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Шилүүстэй сумын иргэн н.ийн адуунд дээрх 3 байдас нас, зүсээрээ байсан бөгөөд шүүгдэгч Б.*******, 2 байдсыг Д.т, 1 байдсыг н. гэгчид өгч хохирогч Б.ын алдуул малыг завшсан болох нь гэрч Д.ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2016 оны 10 сарын эхээр ******* над руу утсаар залгаад энэ хавар манайхан 3 байдас айлын адуунд орхиод явсан, намар 3 байдас байдаггүй. Энэ 3 байдсыг сураад өгөөч гэсэн. Шилүүстэй сумын гэдэг хүний адуунд байж магадгүй гэсэн сураг дууллаа гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа Шилүүстэй суманд оторын адуу авах гэж ирээд над руу ярьсан. Би гуайн адуунд байж магадгүй гэсэн. Удалгүй над руу залгаад очиж үзлээ, мөн байна гэж ярьсан. Гурвуулаа онги тамгатай, хундан, хээр, алаг зүсний шүдлэн насны адуунууд байсан. ...******* над руу утсаар залгаад гэдэг айл адуугаа удахгүй аваарай алга болчихож магадгүй гэлээ. 2 шүдлэн байдсыг нь аваадахаач гэсэн. Энэ хоёр байдсыг чинь хэрэглэчих юм уу хавар мөнгийг нь төлье гэхэд тэг тэг хэрэглэчих бид хоёр болно биз гэсэн. ...онги тамгатай хундан шүдлэнг гуайд зарсан гэсэн. Миний гаргасан 2 шүдлэн онги тамгатай хээр, алаг байдаснууд байсан. Би машинаар очиж гаргаж авсан. гуайг *******той утсаар яриулж зөвшөөрөл авсан. ******* миний адуу гэж зарсан.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Ийнхүү шүүгдэгчийн алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Б. нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо төлсөн, ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг богино хугацаанд шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...хохирол нөхөн төлүүлсэн учир одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Уг хэргийг богино хугацаанд шийдэж өгнө үү” гэжээ. Хохирогч удаа дараа ийм мэдүүлэг болон хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн шатанд ч энэ хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул түүнийг өөрийн төрсөн дүү болох шүүгдэгч Б.*******той сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна. Мөн шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ийг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******ид холбогдох Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой, 201613000171 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.*******ид өмнө авсан гадгаш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн хувьд оногдох хөрөнгөөс HYUNDAI/Libero O/ маркын улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Д.НЯМ