Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ж.Д************,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Б.Н*******ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ийн Н*******жид холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н*******ж нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27-07 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Д************г гараа болон хөлөөрөө нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж зодсоны улмаас биед нь зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт, няцралт, дээд уруулд цус хуралт, баруун шуунд зулгаралт, ууцны нугалмын зөөлөн эдэд гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Н*******ж нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27-07 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Д************г гараараа болон хөлөөрөө нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж зодсоны улмаас биед нь зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт, няцралт, дээд уруулд цус хуралт, баруун шуунд зулгаралт, ууцны нугалмын зөөлөн эдэд гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н*******жийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д************ рүү залгаад охинтойгоо ярих гэсэн чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би 9 дүгээр хороо орох гээд явж байтал Д************ ноднин уржнангаас хойш намайг байх байхгүйд уулзаад байгаа нэг залуу байдаг. Тэр залуутайгаа хамт машинд суучихсан явж харагдсан. Тэгэхээр нь би залгасан чинь бас л утсаа авахгүй байсан. ...байшинд ороход Д************ ганцаараа дуу сонсоод сууж байсан. Тэгэхээр нь би чи утсаа авахад яадаг юм охинтойгоо уулзмаар байна, охин хаана байна гэсэн. Д************ намайг гар чи зайл гээд түлхээд үгийн зөрүүгүй хаахаар нь үүдэнд байсан сандал авч тэр сандлыг нь газарт савж нэг хөлийг нь хугалсан. Тэгээд Д************г нэг алагдсан. Д************г зугтаагаад урд гэр рүү гүйгээд орохоор нь би араас нь орсон. Урд гэрт ороод орон дээр түлхэж унагаасан. Хөл рүү хальт өшиглөсөн. Би яахав уурандаа нэг, хоёр алагдсан байх. Тэрнээс сүртэй зодож цохисон зүйл байхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...гэртээ байж байхад гаднаас манай нөхөр Н*******ж архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. Надаас охин хаана байна гээд асуухаар нь юун хүүхэд хөдөө л байгаа биз дээ гэсэн чинь шууд гараа атгаж байгаад толгой руу хэд хэдэн удаа цохиж үснээс зулгаагайд зодож эхэлсэн. Би гэрээс гарч урд гэрт байдаг ахыг дуудах гэсэн боловч гэрээс гаргахгүй утсаар дуудах гэхээр утас авчхаад хэн нэгнийг дуудах боломж олгохгүй байсан. Тэгээд намайг зодож байгаад сандал авч шидэх хооронд нь би гарч гүйгээд урд гэрт байдаг ахындаа орсон чинь ах байгаагүй. ...ахынд ортол Н*******ж араас орж ирээд толгой руу гараараа зөндөө цохисон... Улаанбаатар хот руу явсан болон энд хийлгэсэн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27-07 тоотод байх таньдаг Цэнджавынд ороод 2 хүүхдийг нь хараад байж байтал гаднаас Д************г нөхөр нь чирч гэрт оруулж ирээд Цэнд ахын зүүн талын орон дээр түлхэж унагаагаад хацар руу нь нэг алагдаад эргэнэгээс хутга авч харагдсан. ...Д************гийн ам хамраас цус гараад тэр залууг болихгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Гэрч Ё.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...17 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн чинь Д************ цус нөж болчихсон нүүртэй юм миний орон дээр сууж байсан. Нөхөр Н*******ж нь хажууд нь зогсож байсан. ...Д************г наадах чинь зодоод гээд нөхрөө зааж байсан. Н*******ж нь үхсэн муу балай гичий гээд хэл амаар доромжилж байсан. Н*******ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд:

1.   Ж.Д************гийн  биед зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт, няцралт, дээд уруулд цус хуралт, баруун шуунд зулгаралт, ууцны нугалмын зөөлөн эдэд гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3.  Ж.Д************гийн  биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 19-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 42-45-р хуудас),

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт (хх-ийн 46-48-р хуудас),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 49-53-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 27-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 28-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 29-33-р хуудас), захиргааны зөрчил шийдвэрлэлийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 35-41-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н*******ж нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27-07 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ж.Д************г гараараа болон хөлөөрөө нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж зодсоны улмаас биед нь зүүн хацар, зүүн доод зовхинд цус хуралт, няцралт, дээд уруулд цус хуралт, баруун шуунд зулгаралт, ууцны нугалмын зөөлөн эдэд гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Н*******жийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Н.Эрдэнэ-Очирын (хх-ийн 15-р хуудас), гэрч Ё.Цэнджавын (хх-ийн 17-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт (хх-ийн 19-р хуудас), аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 42-45-р хуудас), хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт (хх-ийн 46-48-р хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 49-53-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Н*******ж нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Н*******ж нь хохирогч Ж.Д************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.Д************ нь эмчилгээний зардал 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогч Ж.Д************гийн эмчилгээний замын зардал Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар Д************гийн 59,000 төгрөгийн РD 93914497 дугаартай Е баримт, 59,000 төгрөгийн VJ74712438 дугаартай Е баримт (хх-ийн 55-56-р хуудас), эмчилгээний зардал эмийн сангийн 6,000 төгрөгийн WG80128634 дугаартай Е баримт (хх-ийн 58-р хуудас), Мөнгөн гүүр эмнэлгийн 50,000 төгрөгийн DN 18617571 Е баримт (хх-ийн 59-р хуудас), Үлэмж-Эс эмийн сангийн 48,700 төгрөгийн, 45,000 төгрөгийн 48,700 төгрөгийн Е баримт (хх-ийн 61-63-р хуудас) буюу нийт 316,400 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н*******жоос 316,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д************д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ж.Д************гийн үлдэх хохирол болох эмчилгээний зардал 1,183,600 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Н*******жоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 682,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ж.Д************д 682,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 69-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н*******жоос 682,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н*******ж нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 29-33-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н*******жид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 Эрүүгийн ************  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Тайчууд овогт Б************ийн Н*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ийн Н*******жийг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н*******ж нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Н*******жоос 316.400 (гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д************д, 682,000 (зургаан зуун наян хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

      5. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Д************ нь эмчилгээний зардал 1,183,600 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Н*******жоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******жид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР