| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************ нарын өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц************н Н************, Д************ийн Д************, С************ийн Д************, Б************н Б************, Г************н Б************, Цэгмэдийн Т************ нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Жолгын ногоон гол” гэх газраас тусгай зөвшөөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж, олборлон 2,968,023 төгрөгийн 17,6 грамм алтыг гар аргаар гарган авч хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Жолгын ногоон гол” гэх газраас тусгай зөвшөөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж, олборлон 2,968,023 төгрөгийн 17,6 грамм алтыг гар аргаар гарган авч хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Н************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үхэрт гэх газраас төрсөн ах Ц.Д************гийн хамтаар Ногоон гол руу алтанд явах зорилготой явганаар явсан. Хавтгай хуш гэх газраар даваад замдаа нэг хоноод Ногоон голд очсон хуучин ухсан нүхнүүд байсан. Тэгэхээр нь нэг хуучин нүх рүү орж ухсан тэндээсээ нэг осков олсон. Мөн өөрөө нэг хүрзтэй очсон. Тэр багажаараа ухсан. Бид хоёр очоод нэг хонож байтал араас Г.Б************, Ц.Т************ хоёр очсон. Тэгээд тэр хоёр очоод нэг хоносны дараа С.Д************, Б.Б************ нар очсон. Бид зургуулаа нийлээд нөгөө нүхэн дээрээ ажилласан. Нүхнээс шороогоо шуудайгаар зөөж гол дээр авчран угаасан. Нэлээн хэдэн шуудай шорооноос л жоохон од юм уу тоос л гарч байсан. Ер нь олдоц муутай байсан, жоохон алт олсон. Тэгээд бид буцахаар шийдээд явцгаасан. Зам зуур нэг хоноод цагаан бэлчээр гэх газар явж байгаад тусгай хамгаалалтын Отгонбаяр, Тогтох, Даваасүрэн, Чинбат гэх дөрвөн хүнтэй таарсан. Тэд бид нарт үзлэг хийж миний карманаас ёндооны савтай жоохон алтыг хураан авсан. Сумын төвд орж ирээд тусгай хамгаалалтын байран дээр ирээд бид нарын алтыг дэнслүүлж үзэхэд 17,6 грамм болж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын дундуур цагаан сараас өмнө дүү Ц.Н************гийн хамтаар Улаан-Уул сумын Соёо багийн Ногоон гол гэх газар алтанд явсан. Зам зуур хавтгай хуш гэх газар нэг хоноод Ногоон голд очсон. Ногоон голын зүүн эрэгт хүн хуучин ухсан нүхнүүд байсан. Тэр нүхний нэг нүхийг нь үргэлжлүүлэн ухсан. Бид хоёрыг гурав хонож байхад араас Г.Б************, Т************ хоёр очсон. Тэр хоёрыг очоод нэг хоносны дараа С.Д************, Б.Б************ нар очсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Д************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-нд би Б************гийн хамтаар Ногоон гол руу алт ухах зорилготой явсан. Бид хоёр Хэц даваагаар даваад Хавтгай хуш гэх газар нэг хоноод Ногоон голд очиход Н************, Д************, Б************, Т************ нар майхан барьсан, нэг нүх ухсан байдалтай байж байсан. Тэгээд 6-лаа нийлээд нүхээ ухаад дахиад нэг хонохоор болсон. Бид нар нэг хоноод алтны гарц муу ажиллахад хүнд байхаар нь бүгд буцахаар болсон. ...харих гээд явж байтал тусгай хамгаалалттай Отгонбаяр, Баттогтох, Чинбат, Даваасүрэн гэсэн хүмүүс таарсан. Бид нарын хувцас болон ачаанд үзлэг хийж Ц.Н************гээс савтай алтыг авсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д************ ахын хамтаар Ногоон голд очиход Ц.Д************, Ц.Н************, Т************, Б************ нар байж байсан. Мөн нэг том эрэг нүх рүү ухаж байсан. Тэгээд бид нар хамтарч тэнд нэг хоног ажиллаад маргааш нь бүгд буцахаар болсон. Жоохоон алт олоод Н************ ах жижиг саванд хийж авч байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Б************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 09-нд сумын төвөөс Т************ын хамтаар Ногоон гол явж алт ухах зорилготой Соёо багийн Цагаан бэлчир гэх газар очиж цай чанаж уугаад мотоциклоо тэнд модонд нууж орхиод цааш хавтгай хушийн даваагаар давж нэг хоноод Ногоон голдоо очсон. Бид хоёрыг очиход Ц.Н************, Ц.Д************ нар очсон байсан. Ц.Н************, Ц.Д************ нар бор өнгийн даавуугаар майхан барьсан байж байсан. ...тэгээд бид зургаа дахиад нэг хоносон. Бага, сага, жаахан алт олсон. Тэр бүхнийг Н************ ах л ёндооныхоо саванд хийж авч байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Т************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 09-нд Б************гийн хамт Ногоон гол руу алт ухах зорилготой сумын төвөөс гараад Цагаан бэлчир гэх газар мотоциклоо орхиод цааш яваад замд нэг хоноод Ногоон голд очиход Ц.Н************, Ц.Д************ нар майхан барьсан. Нэг хуучин хүн нүх ухсан байдалтай байсан. Тэгээд бид нар хамсаж нүхнээс шороо гаргаж гол дээр угааж ажилласан. Тэгээд нэг хонож байтал араас С.Д************, Б.Б************ нар очсон. Тэгээд 6-лаа нийлж нүхээ ухаад тэгээд дахиад нэг хоносон. Бид нар нийт 2 хоноод алтны гарц муу ажиллахад хүнд байхаар нь бүгд буцахаар болсон...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 20-22-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 1 дүгээр хх-ийн 25-32-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 дугаар хх-ийн 19-20-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 дугаар хх-ийн 21-22-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хх-ийн 37-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( 1 дүгээр хх-ийн 36-р хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинж үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( 1 дүгээр хх-ийн 34-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Баасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна. Би Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Хэцийн давааны аманд Ц.Д************ гэдэг хүнтэй тааралдсан. Тэр нөхөртэй уулзахад Ногоон гол яваад алт ухаад ирлээ гэж ярьж байсан. Манай зарим хүмүүс доор отож байсан бөгөөд надтай хамт Мягмаррагчаа, Төрболд гэх манай хоёр ажилтан явсан. Тэгээд тэр Д************ буцаад уул руу зугтсан бөгөөд манай хэд доор отож байсан болохоор доороос амдаж барьж авсан. Араас нь бид гурвыг очиход Ц.Д************, Н************, Амгаланбаатар, Д************ нарын 4 хүн баригдсан байсан. Эдгээр 4 хүнийг барьж аваад үзлэг хийхэд Н************гийн өмдний халааснаас жижиг бөглөөтэй саванд хийсэн гялгар ууттай алтны үйрмэг гарч ирсэн байна гэж байсан. Тэгээд шууд сумын төвд хамгаалалтын захиргаанд авч ирээд саатуулаад экологийн байцаагч дэслэгч Шаарийд хүлээлгэн өгсөн... Тухай алтыг цахилгаан дэнс дээр тавьж үзэхэд 17.6 грамм алтны илэрц бүхий үйрмэг байсан. Алт нь бол алт байх шиг байсан... “Жолгын ногоон гол” гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг...эдгээр иргэдэд хариуцлага оногдуулж байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлбөр тооцуулж өгөхийг хүсэж байна... одоо энэ асуудалд экологийн хор уршигтай холбоотой дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж бодож байна. Жижиг сажиг гараар ухсан нүхнүүдийг шар усны үерээр тэгшлээд байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-44-р хуудас),
Гэрч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2021 оны 02 сарын 13-нд алтанд хүмүүс явсан байж магадгүй байна гэсэн мэдээллийн дагуу Соёо багийн цагаан бэлчир гэх газар алтанд явсан хүмүүс тосохоор очоод байж байтал 2021 оны 02 сарын 15-ны өдөр 13 цаг 50 минутын үед Хэцийн ам гэх газар юм үүрсэн хоёр хүн уулнаас бууж ирсэн. Тэр хоёр хүнийг зогсоож шалгахад Ц.Н************, С.Д************ гэсэн хүмүүс байсан. Тэр хоёр шуудайтай үүргэвч үүрч явсан. Бид нар, та нар хаанаас ирэв гэж асуухад алтанд яваад ирлээ гэж байсан. Бид зорилгоо танилцуулж үүрч яваа юманд нь тэмдэглэл хөтлөн үзлэг хийсэн. Тэгэхэд хүрз, тогоо, шанага, цай давс, духны гэрэл зэрэг юмнууд гарч ирсэн. Мөн Ц.Н************гийн халаасанд нэг юм байсан. Тэгэхээр нь наадахаа гаргаж үзүүл гэхэд цагаан өнгийн эмийн савтай алт нь гарч ирсэн. Тэгээд өөрийг нь байлцуулан алтыг цаасанд боож балаар тэмдэг тавьж скочоор ороож битүүмжлээд өөрийг нь аваад сумын төвд УТХГ-ын Захиргаан дээр авч ирсэн. Тэгээд Ц.Н************г өөрийг нь байлцуулан алтыг нь гаргаж битүүмжилсэн хэсгийг нь өөрт нь харуулж байгаад цахилгаан дэнсээр дэнсэлж үзэхэд 17.6 грамм алтыг өөрт нь хэмжээг нь харуулаад цаасанд боогоод дээр нь хэмжээ, он, сарыг нь бичээд скочдож битүүмжлээд цагаан сав руу нь буцааж хийж хураан авсан. Н************ ярихдаа бид нар зургуулаа явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 51-52-р хуудас),
Гэрч Ц.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Бид иргэний мэдээллийн дагуу 2021 оны 02 сарын 15-нд би байгаль хамгаалагч Б.Доржсүрэнгийн хамтаар алтанд явсан хүмүүсийг замаас нь тосож барихаар "Цагаан бэлчир" гэх газар байж байтал Г.Б************, Д.Т************ нар нь мотоциклтой урдаас ирсэн. Тэр хоёрыг хаанаас ирэв гэхэд бид хоёр ногоон гол ороод ирлээ гэж байсан. Тэгээд бид хоёр авч явсан дээл цүнхэнд нь үзлэг хийхэд ямар нэгэн юм гарч ирээгүй, жижиг цүнхэнд нь ариун цэврийн хэрэгсэл аяга, халбага л байсан, өөр юм гарч ирээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 55-56-р хуудас),
Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 13-нд алтанд хүмүүс явсан байж магадгүй байна гэсэн мэдээллийн дагуу бид "Цагаан бэлчир"-т очоод 4 хүнээ цааш явуулаад наана тавуулаа үлдсэн. Тэгээд 2021 оны 02 сарын 14-ний өглөө станцаар мэдээ ирсэн. Алтанд явсан хүмүүс бид нараас зугтаж буулаа замыг нь тосоорой гэсэн. Тэгээд жолооч Чинболд, мэргэжилтэн Б.Даваацэрэн, байгаль хамгаалагч Баттогтох нарын хамтаар "Хэц" давааны аманд машинтайгаа очсон. Тэгтэл Ц.Н************, С.Д************ нар даваанаас бууж ирсэн. Тэр хоёр шуудайтай Үүргэвч үүрч явсан. Бид нар "та нар хаанаас ирэв" гэж асуухад "алтанд яваад ирлээ" гэж байсан. Тэгээд бид нар үүрч явсан шуудайтай зүйлд нь тэмдэглэл хөтлөн үзлэг хийсэн. Тэгэхэд хүрз, тогоо шанага, цай давс, духны гэрэл зэрэг юмнууд гарч ирсэн. Мөн Ц.Н************гийн халаасанд нэг товгор юм байхаар нь наадахаа гаргаж үзүүл гэхэд цагаан өнгийн эмийн савтай алт нь гарч ирсэн. Тэгээд өөрийг нь байлцуулан алтыг цаасанд боож балаар тэмдэг тавьж скочоор ороож битүүмжлээд өөртэй нь Б.Даваацэрэн Ц.Ганхуяг нар сумын төв явсан. Би тэндээ үлдсэн. Н************ ярихдаа бид нар зургуулаа явсан. С.Д************, Ц.Д************ Э.Б************, Г.Б************, Т************ бид нар 2021 оны 02 сарын 09-нд яваад одоо орж ирж байна гэж ярьж байсан. Бусад хүмүүс нь өөр өөр газраар салж орж ирсэн байсан надтай таарсан нь Ц.Н************, С Д************ хоёр л таарсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 59-60-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч Б.Даваанямын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3751 дугаартай:
4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 89-92-р хуудас),
Ихэрмөрөн аудит ХХК-ний 2022 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 2245617200255 дугаартай: ...17,6 гр жинтэй цэвэр алт 2,968,023...гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 89-92-р хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон: Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 124-р хуудас), Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 125-128-р хуудас), Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 129-р хуудас), Ц.Н************гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 130-р хуудас), Д.Д************гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 131-р хуудас), С.Д************ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар (2-р хх-ийн 132, 165-р хуудас), Б.Б************гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 133-р хуудас), Ц.Т************ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 134-р хуудас), Г.Б************гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 135-р хуудас), шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 136-141-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Жолгын ногоон гол” гэх газраас тусгай зөвшөөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж, олборлон 2,968,023 төгрөгийн 17,6 грамм алтыг гар аргаар гарган авч хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 20-22-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 1 дүгээр хх-ийн 25-32-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 дугаар хх-ийн 19-20-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 2 дугаар хх-ийн 21-22-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хх-ийн 37-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( 1 дүгээр хх-ийн 36-р хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинж үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ( 1 дүгээр хх-ийн 34-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Баасангийн (хх-ийн 41-44-р хуудас), гэрч Б.Даваацэрэнгийн (1 дүгээр хх-ийн 51-52-р хуудас), гэрч Ц.Ганхуягийн (1 дүгээр хх-ийн 55-56-р хуудас), гэрч Г.Отгонбаярын (1 дүгээр хх-ийн 59-60-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч Б.Даваанямын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3751 дугаартай:
4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 89-92-р хуудас),
Ихэрмөрөн аудит ХХК-ний 2022 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 2245617200255 дугаартай: ...17,6 гр жинтэй цэвэр алт 2,968,023...гэх дүгнэлт (1 дүгээр хх-ийн 89-92-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************ , Г.Б************, Ц.Т************ нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************ , Г.Б************, Ц.Т************ нар нь экологи эдийн засагт 2,968,023 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч нараас тус бүр 494,670 (дөрвөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************ , Г.Б************, Ц.Т************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Н************ нь урьд 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 136-р хуудас)-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д************, С.Д************, Б.Б************ , Г.Б************, Ц.Т************ нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 137-141-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Н************, Д.Д************ нар нь тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч С.Д************, Б.Б************ , Г.Б************, Ц.Т************ нар нь тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад тус бүр 2 сарын хугацаагаар хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тэнсэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17.6 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Соён овогт Ц************н Н************, Улаан хуулар овогт Д************ийн Д************, Эрхүд овогт С************ийн Д************, Эрхүд овогт Б************н Б************, Эрхүд овогт Г************н Б************, Баяд овогт Цэгмэдийн Т************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц************н Н************, Д************ийн Д************ нарыг тус бүр 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар, шүүгдэгч С************ийн Д************, Б************н Б************, Г************н Б************, Цэгмэдийн Т************ нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад тус бүр 2 (хоёр) сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Н************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Д************д хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нараас тус бүр 494,670 (дөрвөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17.6 грамм алтыг зохих байгууллагад шилжүүлж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н************, Д.Д************, С.Д************, Б.Б************, Г.Б************, Ц.Т************ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР