| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
2023 06 02 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч З.Х
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.М-д холбогдох эрүүгийн 2304000000046 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ..суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан механикч мэргэжилтэй, “......” ХХК-нд засвар төлөвлөлтийн ахлах инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар .......... тоотод суух хаягтай боловч Нийслэлийн ..... дүүргийн ...... дүгээр хороо ....... тоот орон сууцанд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... овгийн А-ийн М /РД:......./.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч А.М нь нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн ..... дүгээр хороонд байрлах Багануур дүүргийн ........ байранд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч Д.Н эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байсан албан үүрэгтэй нь холбогдуулан “хамт зодолдсон хүмүүсийг барьсангүй” гэх шалтгаанаар алба хаагчийн зүүн талын хацар, чих хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохиж биед нь халдаж хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Багануур дүүргийн ............ байранд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн ......... Д.Н.... эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байсан албан үүрэгтэй нь холбогдуулан “хамт зодолдсон хүмүүсийг барьсангүй” гэх шалтгаанаар алба хаагчийн зүүн талын хацар, чих хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохиж биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Д.Н-ын мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Л.Р-ийн мэдүүлэг /хх-н 17/, гэрч Б.А-ийн /хх-н 19-20/ мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 68-70-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь нийтийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан байхыг ойлгоно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Н нь нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ