Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 03030

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Ж.З, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Онь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээс ***************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ******************** төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Знь үлдэх 12,500,000 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ***********************************дугаар дансанд шилжүүлж, үлдэх 7,500,000 төгрөгийг ***********************ны өдрийн дотор төлж, нэхэмжлэгч хамтран өмчилж буй Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, /16067/ ************************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хасагдахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,760 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 273,560 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.З-с 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эдэнэцэцэгт даалгасугай.

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР