| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0013/э/ |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 12
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ирүүлсэн Баянчулуун, Тэмүүжин нарт холбогдох 201716000005 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Баянчулуун нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Чинхуа-Мак нарийн сухайт ХХК-ийн кемпид Б.Тэмүүжинтэй харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,
Б.Тэмүүжин нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Чинхуа-Мак нарийн сухайт ХХК-ийн кемпд Б.Баянчулуунтай харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлаад
Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Тэмүүжингийн мэдүүлсэн мэдүүлэгт: “2017 оны 01 сарын 01-ний шөнө 03 цаг өнгөрч байхад би нэг өрөөнд байдаг Тамир гэх залуу руу утсаар залгаж хаана байгааг нь асууж унтаж амрах уу гэхэд Тамир арай болоогүй байна гэсэн тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь дахиж утсаар залгахад 109 тоотод байна гэж надад хэлсэн тэгэхээр нь би 109 тоотод очиход Тамир хамгаалагч Баянчулуунтай байж байсан. Баянчулуун нь надад архи аягалж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй одоо амрах гэж байна, ёс юм байна амсаад өгье гэж хэлээд архийг нь амсаад буцааж өгсөн. Тэгэхэд Баянчулуун нь надруу хандаж чи ер нь яагаад байгаа юм бэ гээд сонин утгатай үг хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ, юу болсон юм бэ гэхэд чи албан тушаалын ялгаа гаргаад байгаа юмуу гээд миний нүүр лүү шууд цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр хооронд Тамир дундуур орж салгаж байхад намайг дахин хэд хэдэн удаа нүүр лүү цохиж авсан Тэгээд би зөрүүлж хариу нүүр лүү нь цохисон бид 2 зууралдаад газарт унахад миний дээр гарсан. Тэгэхэд нь доошоо өөрийгөө хамгаалсан тэгэхэд миний дээрээс цохиод байсан. Тэгээд би зууралдаж байгаад боссон тэгээд дахиж надруу дайрахаар нь би дахиж зууралдсан тэгэхэд Тамир дахиж салгасан тэгэхээр нь би өрөөнөөс гарч яваад кемп менежерт хэлсэн. Тэгээд би дараа нь цусаа угааж нүүрээ цэвэрлэсэн тэгээд толинд харахад миний хамар хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13,29 дүгээр хуудас/
Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Баянчулууны мэдүүлсэн мэдүүлэгт: “2016 оны 12 сарын 31-нээс 2017 оны 01 сарын 01-ийг шилжих шөнө манай байгууллага шинэ оноо гаргаад тарсан тэгээд би өрөөндөө нягтлан Тамиртай нэг шил архи хувааж ууж байхад гаднаас Тэмүүжин орж ирсэн тэгээд би архи аягалж өгөөд бид нар юм яриад байж байхад Тэмүүжин нь эхлээд албан тушаалын ялгаа гаргаад намайг чи муу бацаан дундаа ороод давраад байгаарай бид 2 бол инженерийн ажилчид шүү гэхээр нь би баяр болж байхад адилхан залуу улсууд байж юм ярьж сууя гэхэд чи давраад байгаарай гэсэн тэгээд муудалцаж эхэлсэн. Тэмүүжин намайг эхлээд духаараа мөргөж тулахад би босоод түлхэхэд намайг зөрүүлээд нэг удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр рүү нь цохисон тэгэхэд Тамир намайг мөрөн дээр дараад орон дээр суулгасан тэгэхэд Тэмүүжин Тамирын араас миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг өшиглөж байхдаа даварсан бацаан энэ тэр гээд чи муу харуул гээд байсан. Би хамарлуугаа өшиглүүлсэн болохоор уурлаад Тамирыг арагш нь түлхээд Тэмүүжинтэй харилцан зодолдож эхэлсэн. Би Тэмүүжинг зөрүүлж цохиод боож орон дээр унагасан тэгэхэд орны ирмэг дээр хамар нь цохигдоод халцарсан байсан тэр нь дараа хамар нь хугарсан байсан. Тэгээд бид 2-г зодолдож байхад гаднаас харуулын дарга кемп менежер орж ирээд салгасан. Тэгээд Тэмүүжин амандаа намайг заналхийлээд хараалын үг хэлж байгаад гараад явчихсан. Би болсон асуудлын талаар харуулын дарга, кемп менежер 2т хэлсэн тэгээд харуулын дарга намайг цусаа цэвэрлэж өрөөгөө янзлаад унт гэж хэлсэн. Тэгээд би цусаа цэвэрлээд унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15,31 дүгээр хуудас/
Гэрч Б.Алтанхуягийн мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр өдөр манай ажилчид кемп дээрээ шинэ оноо гаргасан тэгээд бүгд тараад амарсан байсан. Тэгээд 04 цаг өнгөрч байхад Тэмүүжин зодуулчихлаа гэж ирж хэлсэн тэгээд би Тэгшээтэй хамт харуулын ажилтан Баянчулууны өрөөнд орсон тэгэхэд Баянчулуун нь цусаа цэвэрлээд байж байсан надад хэлэхдээ Тэмүүжин намайг ийм болгочихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Г.Тэгшээгийн мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр шөнө би өрөөндөө амарч байхад Тэмүүжин ирсэн. Тэгээд Баянчулуунтай муудалцаж зодуулчихлаа гэж ирсэн. Тэгээд юу бослон талаар асуухад Баянчулуун нь намайг цохиж хамар хугалсан гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүжинг цусаа цэвэрлэ гэж хэлчихээд Баянчулууны өрөөнд очиход Баянчулуун нь архи уучихсан байсан. Тэгээд надад инженерүүд албан тушаалын ялгаа гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь унтаж амар өглөө энэ асуудлыг шийднэ гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Т.Тамирын мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр өдөр шинэ жилээ тэмдэглээд дууссан тэгээд би тухайн өдрийн кемпийн хариуцлагатай жижүүр байсан тэгээд өрөөнүүдийг шалгаж яваад харуул ажилтай Баянчулуунтай таарсан тэгээд Баянчулуунтай хамт өрөө рүү нь ороход нэг шил архи гаргаж задлаад хувааж ууя гэсэн бид 2 хамт сууж байхад миний утас руу Тэмүүжин залгасан тэгээд би 109 тоот өрөөнд байна гэсэн тэгэд би Баянчулууны өрөөнд сууж байхад араас Тэмүүжин орж ирсэн тэгээд Баянчулуун архи аягалж өгсөн. Тэмүүжин намайг өрөөндөө орж амрая гэсэн тэгээд Тэмүүжин архи уухгүй гээд байсан. Баянчулуун нь албан тушаалын ялгаа гаргахгүй шүү гэж хэлсэн тэгээд тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн би дундуур нь орж хорьсон тэгэхэд тэр 2 нэгнийгээ цохиж эхэлсэн тэгээд хоорондоо зодолдохоор нь би Тэгшээ болон Алтанхуяг нарт хэлсэн тэгээд тэд нар өрөөнд орж ирээд тэр 2-г салгаж болиулсан. Тэгээд Тэүмүүжин өрөөнөөс авч гарсан. Тэгээд намайг өрөөндөө орж амар гэж хэлсэн тэгээд би өрөө рүүгээ явсан. Тэмүүжин цусаа угаагаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Б.Баттулгын мэдүүлсэн мэдүүлэгт: “Би тэр өдөр өрөөндөө амарч байхад 03 цаг өнгөрч байхад доод давхарт хүмүүс пижигнээд нилээн шуугиантай байхаар нь би босоод хувцасаа өмсөөд очсон. Тэгэхэд харуул ажилтай Баянчулууны өрөөнд ороход Тэмүүжинд өшиглүүлчихлээ гээд хамарнаас нь цус гарсан нүүр нь цус болсон байдалтай орон дээрээ сууж байсан. Юу болсон талаар асуухад Тэмүүжинтэй муудалцаж маргалдсанаас болоод хоорондоо зодолдсон гэж хэлсэн тэгээд би өрөөгөө цэвэрлэж амар өглөө наад асуудлыг чинь шийднэ гэж хэлчихээд өрөө рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
-Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.04 №63 дугаар
1. Баянчулууны дух, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн завжны салстын язарсан шарх, цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт гэмтэл үүсчээ.
2. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/
Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 3,4 дүгээр хуудас/
Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарын Иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57-62 дугаар хуудас/
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Тэмүүжин нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Чинхуа-Мак нарийн сухайт ХХК-ийн кемпд хохирогч Б.Баянчулуунтай албан тушаалын байдлаар маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Тэмүүжингийн “Баянчулуун нь надруу хандаж чи ер нь яагаад байгаа юм бэ гээд сонин утгатай үг хэлсэн тэгэхээр нь би яасан юм бэ юу болсон юм бэ гэхэд чи албан тушаалын ялгаа гараад байгаа юмуу гээд миний нүүрлүү шууд цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүрлүү нь цохисон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13,29 /,
хохирогч Б.Баянчулууны мэдүүлэгт: “Тэмүүжин нь эхлээд албан тушаалын ялгаа гаргаад намайг чи муу бацаан дундаа ороод давраад байгаарай бид 2 бол инженерийн ажилчид шүү гэхээр нь би баяр болж байхад адилхан залуу улсууд байж юм ярьж сууя гэхэд чи давраад байгаарай гэсэн тэгээд муудалцаж эхэлсэн. Тэмүүжин намайг эхлээд духаараа мөргөж тулахад би босоод түлхэхэд намайг зөрүүлээд нэг удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэмүүжин Тамирын араас миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг өшиглөж байхдаа даварсан бацаан энэ тэр гээд чи муу харуул гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15,31/,
гэрч Б.Алтанхуягийн мэдүүлэгт: “би Тэгшээтэй хамт харуулын ажилтан Баянчулууны өрөөнд орсон тэгэхэд Баянчулуун нь цусаа цэвэрлээд байж байсан надад хэлэхдээ Тэмүүжин намайг ийм болгочихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.04 №63 дугаар дүгнэлт: Баянчулууны дух, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн завжны салстын язарсан шарх, цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт гэмтэл үүсчээ, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэргээр
Шүүгдэгч Б.Баянчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Чинхуа-Мак нарийн сухайт ХХК-ийн кемпд хохирогч Б.Тэмүүжинтэй маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баянчулууны “бид 2-г зодолдож байхад гаднаас харуулын дарга кемп менежер орж ирээд салгасан. Тэгээд Тэмүүжин амандаа намайг заналхийлээд хараалын үг хэлж байгаад гараад явчихсан” гэх мэдүүлэг, хохирогч Тэмүүжингийн “би цусаа угааж нүүрээ цэвэрлэсэн тэгээд толинд харахад миний хамар хугарсан байсан” гэх мэдүүлэг болон
Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.09 №64 дүгээр дүгнэлт: Тэмүүжингийн тархины доргилт, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт хамар баруун хацар, дээд уруулын зулгаралт, баруун завжны салст, зөөлөн эдийн язарсан шарх гэмтэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянчулуун, Тэмүүжин нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүжин, Б.Баянчулуун нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ