Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 12

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

   Шүүгдэгч: Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 201716000005 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн,        

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ******* ХХК-ийн кемпид Б.*******тэй харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ******* ХХК-ийн кемпд Б.*******тай харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: “2017 оны 01 сарын 01-ний шөнө 03 цаг өнгөрч байхад би нэг өрөөнд байдаг ******* гэх залуу руу утсаар залгаж хаана байгааг нь асууж унтаж амрах уу гэхэд ******* арай болоогүй байна гэсэн тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь дахиж утсаар залгахад 109 тоотод байна гэж надад хэлсэн тэгэхээр нь би 109 тоотод очиход ******* хамгаалагч *******тай байж байсан. ******* нь надад архи аягалж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй одоо амрах гэж байна, ёс юм байна амсаад өгье гэж хэлээд архийг нь амсаад буцааж өгсөн. Тэгэхэд ******* нь надруу хандаж чи ер нь яагаад байгаа юм бэ гээд сонин утгатай үг хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ, юу болсон юм бэ гэхэд чи албан тушаалын ялгаа гаргаад байгаа юмуу гээд миний нүүр лүү шууд цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр хооронд ******* дундуур орж салгаж байхад намайг дахин хэд хэдэн удаа нүүр лүү цохиж авсан Тэгээд би зөрүүлж хариу нүүр лүү нь цохисон бид 2 зууралдаад газарт унахад миний дээр гарсан. Тэгэхэд нь доошоо өөрийгөө хамгаалсан тэгэхэд миний дээрээс цохиод байсан. Тэгээд би зууралдаж байгаад боссон тэгээд дахиж надруу дайрахаар нь би дахиж зууралдсан тэгэхэд ******* дахиж салгасан тэгэхээр нь би өрөөнөөс гарч яваад кемп менежерт хэлсэн. Тэгээд би дараа нь цусаа угааж нүүрээ цэвэрлэсэн тэгээд толинд харахад миний хамар хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13,29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.*******ы мэдүүлсэн мэдүүлэгт: “2016 оны 12 сарын 31-нээс 2017 оны 01 сарын 01-ийг шилжих шөнө манай байгууллага шинэ оноо гаргаад тарсан тэгээд би өрөөндөө нягтлан *******тай нэг шил архи хувааж ууж байхад гаднаас ******* орж ирсэн тэгээд би архи аягалж өгөөд бид нар юм яриад байж байхад ******* нь эхлээд албан тушаалын ялгаа гаргаад намайг чи муу бацаан дундаа ороод давраад байгаарай бид 2 бол инженерийн ажилчид шүү гэхээр нь би баяр болж байхад адилхан залуу улсууд байж юм ярьж сууя гэхэд чи давраад байгаарай гэсэн тэгээд муудалцаж эхэлсэн. ******* намайг эхлээд духаараа мөргөж тулахад би босоод түлхэхэд намайг зөрүүлээд нэг удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр рүү нь цохисон тэгэхэд ******* намайг мөрөн дээр дараад орон дээр суулгасан тэгэхэд ******* *******ын араас миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг өшиглөж байхдаа даварсан бацаан энэ тэр гээд чи муу харуул гээд байсан. Би хамарлуугаа өшиглүүлсэн болохоор уурлаад *******ыг арагш нь түлхээд *******тэй харилцан зодолдож эхэлсэн. Би *******г зөрүүлж цохиод боож орон дээр унагасан тэгэхэд орны ирмэг дээр хамар нь цохигдоод халцарсан байсан тэр нь дараа хамар нь хугарсан байсан. Тэгээд бид 2-г зодолдож байхад гаднаас харуулын дарга кемп менежер орж ирээд салгасан. Тэгээд ******* амандаа намайг заналхийлээд хараалын үг хэлж байгаад гараад явчихсан. Би болсон асуудлын талаар харуулын дарга, кемп менежер 2т хэлсэн тэгээд харуулын дарга намайг цусаа цэвэрлэж өрөөгөө янзлаад унт гэж хэлсэн. Тэгээд би цусаа цэвэрлээд унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15,31 дүгээр хуудас/

Гэрч Б.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр өдөр манай ажилчид кемп дээрээ шинэ оноо гаргасан тэгээд бүгд тараад амарсан байсан. Тэгээд 04 цаг өнгөрч байхад ******* зодуулчихлаа гэж ирж хэлсэн тэгээд би *******тэй хамт харуулын ажилтан *******ы өрөөнд орсон тэгэхэд ******* нь цусаа цэвэрлээд байж байсан надад хэлэхдээ ******* намайг ийм болгочихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Г.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр шөнө би өрөөндөө амарч байхад ******* ирсэн. Тэгээд *******тай муудалцаж зодуулчихлаа гэж ирсэн. Тэгээд юу бослон талаар асуухад ******* нь намайг цохиж хамар хугалсан гэж хэлсэн. Тэгээд би *******г цусаа цэвэрлэ гэж хэлчихээд *******ы өрөөнд очиход ******* нь архи уучихсан байсан. Тэгээд надад инженерүүд албан тушаалын ялгаа гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь унтаж амар өглөө энэ асуудлыг шийднэ гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Т.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: “Тэр өдөр шинэ жилээ тэмдэглээд дууссан тэгээд би тухайн өдрийн кемпийн хариуцлагатай жижүүр байсан тэгээд өрөөнүүдийг шалгаж яваад харуул ажилтай *******тай таарсан тэгээд *******тай хамт өрөө рүү нь ороход нэг шил архи гаргаж задлаад хувааж ууя гэсэн бид 2 хамт сууж байхад миний утас руу ******* залгасан тэгээд би 109 тоот өрөөнд байна гэсэн тэгэд би *******ы өрөөнд сууж байхад араас ******* орж ирсэн тэгээд ******* архи аягалж өгсөн. ******* намайг өрөөндөө орж амрая гэсэн тэгээд ******* архи уухгүй гээд байсан. ******* нь албан тушаалын ялгаа гаргахгүй шүү гэж хэлсэн тэгээд тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн би дундуур нь орж хорьсон тэгэхэд тэр 2 нэгнийгээ цохиж эхэлсэн тэгээд хоорондоо зодолдохоор нь би ******* болон ******* нарт хэлсэн тэгээд тэд нар өрөөнд орж ирээд тэр 2-г салгаж болиулсан. Тэгээд Тэүмүүжин өрөөнөөс авч гарсан. Тэгээд намайг өрөөндөө орж амар гэж хэлсэн тэгээд би өрөө рүүгээ явсан. ******* цусаа угаагаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Б.Баттулгын мэдүүлсэн мэдүүлэгт: “Би тэр өдөр  өрөөндөө амарч байхад 03 цаг өнгөрч байхад доод давхарт хүмүүс пижигнээд нилээн шуугиантай байхаар нь би босоод хувцасаа өмсөөд очсон. Тэгэхэд харуул ажилтай *******ы өрөөнд ороход *******д өшиглүүлчихлээ гээд хамарнаас нь цус гарсан нүүр нь цус болсон байдалтай орон дээрээ сууж байсан. Юу болсон талаар асуухад *******тэй муудалцаж маргалдсанаас болоод хоорондоо зодолдсон гэж хэлсэн тэгээд би өрөөгөө цэвэрлэж амар өглөө наад асуудлыг чинь шийднэ гэж хэлчихээд өрөө рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

  • Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.09 №64 дүгээр
  1. *******гийн биед тархины доргилт, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт хамар баруун хацар, дээд уруулын зулгаралт, баруун завжны салст, зөөлөн эдийн язарсан шарх гэмтэл үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна ....гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

-Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.04 №63 дугаар

1. *******ы дух, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн завжны салстын язарсан шарх, цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт гэмтэл үүсчээ.

2. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/

Б.*******, Б.******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 3,4 дүгээр хуудас/

Б.*******, Б.******* нарын Иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57-62 дугаар хуудас/

  • Эвлэрлийн гэрээ /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ******* ХХК-ийн кемпд хохирогч Б.*******тай албан тушаалын байдлаар маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч Б.*******гийн “******* нь надруу хандаж чи ер нь яагаад байгаа юм бэ гээд сонин утгатай үг хэлсэн тэгэхээр нь би яасан юм бэ юу болсон юм бэ гэхэд чи албан тушаалын ялгаа гараад байгаа юмуу гээд миний нүүрлүү шууд цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүрлүү нь цохисон. Тэгээд бид 2 хоорондоо зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13,29 /,

 хохирогч Б.*******ы мэдүүлэгт: “******* нь эхлээд албан тушаалын ялгаа гаргаад намайг чи муу бацаан дундаа ороод давраад байгаарай бид 2 бол инженерийн ажилчид шүү гэхээр нь би баяр болж байхад адилхан залуу улсууд байж юм ярьж сууя гэхэд чи давраад байгаарай гэсэн тэгээд муудалцаж эхэлсэн. ******* намайг эхлээд духаараа мөргөж тулахад би босоод түлхэхэд намайг зөрүүлээд нэг удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлж нэг удаа нүүр рүү нь цохисон. ******* *******ын араас миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг өшиглөж байхдаа даварсан бацаан энэ тэр гээд чи муу харуул гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15,31/,

гэрч Б.*******ийн мэдүүлэгт: “би *******тэй хамт харуулын ажилтан *******ы өрөөнд орсон тэгэхэд ******* нь цусаа цэвэрлээд байж байсан надад хэлэхдээ ******* намайг ийм болгочихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.04 №63 дугаар дүгнэлт: *******ы дух, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн завжны салстын язарсан шарх, цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт гэмтэл үүсчээ, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэргээр

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах ******* ХХК-ийн кемпд хохирогч Б.*******тэй маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ы “бид 2-г зодолдож байхад гаднаас харуулын дарга кемп менежер орж ирээд салгасан. Тэгээд ******* амандаа намайг заналхийлээд хараалын үг хэлж байгаад гараад явчихсан” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн “би цусаа угааж нүүрээ цэвэрлэсэн тэгээд толинд харахад миний хамар хугарсан байсан” гэх мэдүүлэг болон

Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.01.09 №64 дүгээр дүгнэлт: *******гийн тархины доргилт, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт хамар баруун хацар, дээд уруулын зулгаралт, баруун завжны салст, зөөлөн эдийн язарсан шарх гэмтэл үүсчээ” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч    Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  *******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

   5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ