| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аа,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө**********аа, Б.Л**********ж, Ю.Ж************а,
Хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********х,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө**********аа, Ю.Ж************а нарын Н.Тэрбиш,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аагийн өмгөөлөгч Ч.Батсүх,
Хохирогч, иргэний хариуцагч О.У**********хийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.П**********ийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Н.Баяр,
Шүүгдэгч Б.П**********н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********ын П**********нд холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.П**********н нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужиртын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц*********аа, Т.А**********а нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э*********гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П**********н нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужиртын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц*********аа, Т.А**********а нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э*********гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…хатгал руу явахаас өмнөх өдөр ажил тараад оройны 19-20 цагийн хооронд талийгаач А**********а, Э*********, У**********х нар 9 дүгээр хороонд байрлах өглөө нэртэй дэлгүүрийн ойролцоо байсан юм. Би тухайн үед яаж тэнд байсан гэдгийг мэдсэн бэ гэхээр би тухайн үед талийгаач Ц*********аатай гэртээ харих гээд 6 дугаар хорооны засмал зам дээр миний машинтай явж байхад талийгаач Ц*********аа руу У**********х, Э*********, талийгаач А**********а нарын аль нэг нь залгаад хүрээд ир хэсэг сууя гэхээр нь талийгч Ц*********аа бид хоёр 9 дүгээр хороонд байсан газарт очсон. Тэгээд очоод 2, 2 пиво уугаал байж байхад У**********х нь маргааш амралтын өдөр байна. Хатгал явж гулгичхаад ирье гэсэн. Тэгээд хэний машинаар явах уу гэж яриа гарахад намайг архи дарс уудаггүй юм чинь чиний машинаар явъя гэсэн. Тэгэхэд нь би өөрийн машин тэргээрээ явахгүй гэсэн. Тэгэхэд У**********х миний машинаар явъя чи бариад яв гэж хэлсэн. Тэгээд маргааш 11 цагт уулзъя гээд тохироод салцгаасан. Маргааш нь 11 цаг өнгөрөөгөөд талийгаач А**********а над руу залгаад явах уу гэхэд нь би явахааргүй болчихлоо. Түнэл явж байшингийн явж байна гээд утсаа салгасан. Тэгээд 12 цаг болж байхад талийгаач Ц*********аа залгаад хаана байгаа юм бэ би ээжийндээ байна. Нөгөө хэд соёолж дээр байна намайг хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би талийгаач Ц*********аа дээр очоод Ц********** соёолж дээр хүргэж өгсөн. ...талийгаач А**********а над руу залгаад бид нар бэлэн болчихлоо. Эрхэсийн үүдэн дээр байна. Чамайг хүлээж байна гэхээр нь би аан заа гээд утсаа салгасан. ...тэгэхээр нь би эрхэс рүү явж очоод машинаа Эрхэсийн үүдэнд тавиад нөгөө хэд дээр очиж байхад У**********х хойд суудал дээрээ суухад машин асаалттай байсан. Тэгээд би У**********хийн жолоон дээр суусан юм. Ингээд Хатгал тосгон руу хөдөлцгөөсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-р хуудас),
Шүүгдэгч Б.П**********н шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би ажилтай байсан. Намайг архи уугаагүй байсан учир машин бариад яваад өг гээд 10, 10 минутын зайтай залгаад байсан... талийгаач Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жид 9,000,000 төгрөг өгөөд нэмж 230,000 төгрөгийг өгсөн. Талийгаач Т.А**********ын хууль ёсны төлөөлөгчид 5,750,000 төгрөгийг өгсөн байгаа...Тухайн хэрэг гардаг өдөр миний хариуцлагагүй байдлаас болж миний хоёр найз бурхны орон руу явсан. Хэдийгээр өнөөдөр би энд шүүгдэж байгаа боловч талийгаач болсон хоёр найзынхаа хийж гүйцээгээгүй үйлийг нь хийж гүйцээх болно. Би өмнө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай уулзах гэсэн маш их бодол байсан боловч би өөрийн айдсаас болж уулздаггүй байсан бол энэ цагаас хойш би өөрийн мэргэжилтэй холбоотой тухай ар гэрт гарч байгаа ямар ч асуудлыг өөрийн чадах хэмжээнд өөрийн биеэр очиж тусалж байх болно гэдгээ амлаж байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Хоёрын найзынхаа хийхийг хүссэн зүйлийг магадгүй би өнөөдөр маргааш хийж чадахгүй ч гэсэн заавал хийж бүтээгээд хоёр найзтайгаа уулзаж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмжийг авах болно. Миний болгоомжгүй байдлаасаа бий болгосон тухайн үйлдэлд минь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 10-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 12-21-р хуудас),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-р хуудас),
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-33-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 92-93, 97-99, 103-104, 108-110-р хуудас),
Хохирогч Ч.Э*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд буюу баасан гариг өөрийн ажлын өрөөнд байж байхад А**********а нь орж ирээд бүгдээрээ ойрхон салхинд гарах уу гэж асууж байсан. ...тэгээд бид А**********ын гаргасан саналыг дэмжээд маргааш нь Хатгал сум руу явахаар болсон. А**********а эмч, Ц*********аа эмч, П**********н эмч, У**********х эгч бид хэд ажлаас гараад П**********н эмч, У**********х эмчийн машинтай 9 дүгээр хороонд байрлах Өглөө дэлгүүрийн хажууд гадаа нэг, нэг пиво уунгаа маргааш хэдэн цагаас гарахаа ярьцгаасан юм. Тэгээд бид хэд 11 цагаас Хатгал сум руу явахаар тохиролцоод салцгаасан...бид хэд 14 цагийн үед Мөрөнгөөс гарсан. Тэгээд бид Хужиртын даваан дээр гарч бие засаж тамхилаад зарим нь ууж байсан пивоо дуусгаад хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна. Одоо өдөр өнгөрчихлөө ойрхон 50, 100 орчоод буцаад ирье гэсэн. Тэгэхээр нь бид хэд тэгье гэж тэр санааг нь дэмжээд ууж байсан пивоныхоо савыг хогийн саванд хийгээд Хужиртын даваанаас хөдөлсөн юм. Бид хэд Хужиртын даваа уруудаж явж байгаад гэнэт машин нь замын хотгор луу орох шиг болсон. Тэрний дараа машин замын хоёр тал руу дайвалзаад байгаа юм шиг байсан. Үүнээс хойш болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь машинд ганцаараа үлдсэн байсан. Тэгээд би машинаасаа гарсан чинь эмэгтэй хүний орилох чимээ гараад байсан. Би машинаасаа гараад харахад У**********х эмч А**********а эмч дээр очсон. П**********н нь болохоороо үсээ зулгаагаад духнаас нь цус гарсан байдалтай байсан. Би машиныг тойрч үзэхэд жолоочийн эсрэг талын арын дугуйны хажууд Ц*********аа эмч доошоо хараад хэвтсэн. Толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд шууд машины урдуур тойроод А**********а эмч дээр очиход дух нь цөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Би утсаа хайж олоод 103 луу залгаад юу гэж ярихаа мэдэхгүй болохоор П**********н эмчид утсаа өгөөд яриулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирж П**********н эмч, У**********х эгч бид гурвыг нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... Би бол яг хэдэн км/цаг хурдтай явж байгааг хараагүй. Барагцаагаар 90 км/цаг хурдтай явж байсан гэж бодож байна... би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас),
Хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-нд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд зүйлсээрээ хохирсон. Тухайн үед бид нарын зорчиж явсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх боловч уг машиныг худалдаж авахдаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй юм. ...манай төрсөн дүү болох Урансарын нөхөр Олвойгийн эзэмшлийн машин юм. Би 2019 оны 10 дугаар сард Олзвойгоос 14,000,000 төгрөгөөр хувь линзэнгээр авсан юм. Сар бүр Урансарын данс руу 300,000 төгрөг хийдэг. би гомдолтой байна. Хамгийн гол нь өөрийн эрүүл мэндээ эмчлүүлсэн шаардлагатай мөнгийг нэхэмжилнэ. Бас машины хохирлыг барагдуулж авмаар байна... нэг мэдэхэд бүх зүйл болсон байсан. Би өөрөө яаж сэрснээ ч мэдээгүй. Хэн намайг сэрээсэн юм бэ гэж асуухад П**********н надад би сэрээсэн гэж надад хэлсэн. Чи яах гэж ийм хурдтай явж байгаа юм бэ? гэхэд харин тиймээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-49-р хуудас),
Хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-нд талийгаач А**********а манай ажил дээр орж ирээд аймар стресстэй байна. Ойрхон салхинд гармаар байна. Хатгал ч юм уу нэг тийшээ гарья гэсэн. Би тэгэхэд нь хол байна гэж хэлэхэд юун сүртэй юм ганц удаа гуйж байхад гэж хэлээд бид 2 салсан. Орой талийгаач Ц*********аа, Э*********, П**********н нар нь за тэгье, Хатгал явчхаад ирье гэсэн байртай байсан. ...тэгээд бид хэд Хужиртын даваан дээр машиндаа суугаад уруудаж байхад хурд ихтэй явж байх шиг байсан. Би ард суусан нөгөө хэдтэй юм яриад суугаад инээлдэж байхад гэнэт машин хоёр тийшээ дайвалзаад байсан. Гэнэт П**********н яана аа гэж орилоод үрүүлээ хоёр тийш нь мушгиад байсан. Машин нь ч гэсэн хоёр тийшээ дайвалзаад байсан. Бид хэд ч гэсэн ард нь яана аа гэж орилсон. Тэгээд аваар гарсан байх. Би тэр үеэс хойш юу ч санахгүй байна. Би машинаас яаж гарснаа ч санахгүй байна. Би ямар ч байсан үхчихлээ гэж хэлээд талийгч Ц*********аа, А**********а хоёрын хооронд гүйгээд байсан. Би П**********нд яана аа, аажуухан явахад яадаг юм бэ хүн алчихлаа гэж хэлэхэд харин тиймээ гэж хэлээд сандарсан байдалтай зогсож байсан... Ерөнхийдөө хурдтай явж байх шиг байсан. Би яг хурдыг нь хараагүй юм. Мөрөнгөөс гараад явж байхад их л хурдтай явж байсан. Би тэр үед нь хэлье гэж бодож байсан. Хужиртын даваа өгсөж байхад 100 гаруй км/ц хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-54-р хуудас),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.У**********хийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...нэгэнт ингээд дүгнэлтүүд гарсан байгаа. Өмнө энэ талаар мэдүүлсэн тул дахин нэмж хэлэх зүйл байхгүй. Би эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн хэрэг гарсантай холбоотойгоор надтай шүүгдэгч уулзаагүй. Машины үнэлгээгээр гарсан хохирол болон эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор эмчлүүлсэн ч гэсэн одоо хохирлын баримт байхгүй... Тухайн хэрэг нь машиныхаа хурдыг хэтрүүлж явсан шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас болж гарсан тул би дээрх хохирлуудыг төлж барагдуулахгүй...”гэх мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж************ын шүүхийн хэлэлцүүлгийн өгсөн: “...Миний хувьд бид нарт учруулсан хохирлыг хөнгөн хэлбэрээр барагдуулсан гэж үзэж байна. Тухайн хэрэг гарснаас хойш 2-3 жилийн хугацаанд миний ээжийн маань биеийн эмчилгээний зардалд эрүүл мэндийн байдалд асар их мөнгө зарцуулсан. Миний ээж Бамбайн дааврын өөрчлөлтийн улмаас үзэл бодлоо илэрхийлмээр байгаа ч илэрхийлж чадахгүй байгаад байгаа. Хууль хяналтын байгуулагд худал, үнэн мэдүүлэг өгч охиныхоо сүүлчийн энэ асуудлыг шийдэх энэ шүүх хуралд өөрийн үзэл бодлоо хэлье гэсэн сэтэл байж үнэхээр сэтгэл гаргаж сууж байна. Ээжийн маань эмчилгээний зардалд асар их хэмжээний зардал гарсан. Түүнээс өчүүхэн жижиг хэсгийг төлж өгсөн гэж ойлгож байна. Энэ гэмт хэргийн улмаас дүү маань өөрөө үг хэлж чадалгүйгээр дэвшээд явсан. Би дүүгийнхээ өмнөөс эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр эгч хүний хувьд энэ хэрэгт оролцсон. ...шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ертөнцийн мөнх бусыг үзсэн нь үнэхээр асар их хохирол юм. Дүү маань архи дарсыг хамаагүй хэрэглэдэг хүн биш. ...эмч гэдэг хүн чинь өөрөө үйлдээгүй мөртлөө бусдын гаргасан гомдлын төлөө ял зэм үүрэх хэмжээний ийм нэг хөл нь шороонд нэг хөл нь наранд ч юм уу ийм эрсдэлтэй хариуцлагатай ажил байгаа юм. ...өнгөрөх энэ асуудал дээр ч гэсэн залуусын баярлаад явж байсан асуудал бас л нэг залуу ийм асуудал үүсчихсэн эмчийн хариуцлага алдсан энэ асуудыг өнгөрүүлж явж байгаад эд нар баяртай явсан. Баяр зовлонг нь хуваалцаж яваад миний дүү харамсалтайгаар амиа алдсан. ...Миний ээж охинтойгоо хамт амьдарч байсан. Дараа нь хөөрхөн хүү нь төрсөн. Тэгтэл одоо охиноо миний ээж алдаж асар их уй гашууд унасан. ...залуу хүн хөдөлмөрлөх ёстой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Миний дүүгээс үлдсэн өчүүхэн жаахан хүүхдэд гэм хороо нөхөн төлөх байхаа гэж бодож байна. ...тэгээд хүргэндээ миний ээжийг хүссэн үед нь охиных нь хүүг уулзуулж, учруулж, утсаар яриулж байгаарай. П**********н бол өөрийгөө сайхан сэтгэлтэй л гэж байх шиг, хоёрын хоёрын адилхан ээж байхад энэ ээжийг эмчлээд л гүйж байсан. Ээж маань энэ хэрэг гарснаас хойш П**********ээс нэг удаа ч эмчилгээ авч үзээгүй. Миний ээжийн эрүүл мэндийг сайн мууг асууж байгаагүй. Таны өгөөмөр сэтгэлийг хараагүй. Хойшдоо миний ээж хэд наслаа ч билээ миний ээжийг чи асар их зовлонд унагааж байгаа шүү. Чиний сайхан сэтгэлийг харж байгаагүй шүү...” гэх мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд манай эхнэр болох Ю.Ц*********аа нь оройны 22 цагийн үед надад маргааш чи хүүхдээ харах боломж байна уу, манай ажлын газрынхан Хатгал явах уу гэж асуугаад байна гэхээр нь би маргааш ажилтай. Хүүхдээ харах хүнгүй гээд бид хоёр шийдэлд хүрээгүй унтсан юм. Уг нь би дотроо дургүй байсан юм. ...Би өмнө нь хорьж байсан болохоор энэ удаа өдрөөр яваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Миний ганц зөвшөөрсөн шалтгаан гэвэл тухайн машиныг барьж явсан жолоочид итгэсэн. ...манай эхнэр Ц*********аа нь 11:30 цагийн үед манайхан хонож магадгүй гэнэ гэхээр нь би хоногоор явуулахаар бол би явуулахгүй өдрөөр бол явуулна гэж хэлсэн. Ц*********аа нь надад хэлэхдээ би гэр амьтай, чи намайг мэднэ биз дээ, би тэдэнтэй ярилцаад өдрөөр ирэхээр болъё бүүр болохгүй бол би чамайг орой дуудъя гэж бид хоёр тохиролцсон юм. ...би тэд нартай уулзахад хамт явъя гээд байсан. Би тэгэхээр нь ажилтай болохоор явж чадахгүй. Та нар архи дарс битгий хэрэглээрэй гэхэд бид нар өдрөөр явж байгаа юм чинь архи дарс хэрэглэхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Бид нар “Эрхэс” дэлгүүрийн гадаа машинаа зэрэгцүүлж зогсож байгаад цонхоо буулгаад уулзсан юм. Жолооч нь цонхоо буулгаагүй ард байсан хүмүүс цонхоо буулгаад ард байсан хүмүүстэй уулзсан юм. Тэгээд би орой 15 цагийн үед ажлын газрын хүмүүстэй нийлээд хүүхдүүдээ чаргаар гулгуулдаг юм. Тэр газар нь сүлжээ байхгүй газар орой 19 цагийн хавьцаа Мөрөн рүү орж ирээд цагдаагаас залгаад өөрийн эхнэрээ нас барсныг мэдсэн... Би маш их гомдолтой байна. Би өөрөө жоохон хүүхэдтэй хүн. Үр хүүхдээ яаж өсгөх үү гэж зөндөө их юм бодогдож байна. Тэр машин барьж байсан хүн олон хүний амь насыг дааж явж байж хариуцлагагүй хандсан байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-р хуудас),
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жийн шүүхийн хэлэлцүүлгийн өгсөн: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Би одоо хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа, сэтгэлийн тэнхээтэй байх гээд 2, 3 жил хичээж л байна. н.Ж************ын хэлсэн шиг тийм асуудал огт байхгүй, үүнийг ойлгосон байх гэж бодож байна. Хүүхдээ өсгөөд явж байгаа эцэг хүний хувьд маш их сэтгэлийн тэнхээ хэрэг болж байна. Манай талийгаач эхнэрийн эгч тайлбарлахдаа бид нарын ашиг сонирхол хоорондоо зөрчилдөөд байдаг гэж байна. Гэхдээ ийм асуудал байхгүй. Би ч гэсэн ялгаагүй л сэтгэл санаагаараа хохирсон хүн гэдгийг ойлгох ёстой. Би оршуулгын зардалд 24,914,096 төгрөг, хүү Л.Анандын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө**********аагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед манай талийгаач хүүхдээ үлдээчхээд та харж байгаарай би дуудлагад явахаар болчихлоо гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад манайд нэлээн байж байгаад машинаа унаад яваад өгсөн... Тэгээд маргааш нь буюу 1 сарын 24-ний үдээс хойш байх манай хамаатны хүүхэд надад талийгчийг нас барсан гэдгийг хэлсэн...би одоо сайхан охиноо алдсан гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэх юм бол надад байхгүй. Талийгаачийн хүүхэд Анандад насанд хүртэл нь тэтгэмж олгоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 143-р хуудас),
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө**********аагийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...хүргэндээ хандаж үг хэлнэ. Хүүхдийг минь хүнд өргүүлж болохгүй шүү...” гэх мэдүүлэг,
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой цагдаагаас залгаж хэлэхээр нь мэдсэн. Хамгийн сүүлд 01 дүгээр сарын 22-нд утсаар яриад тэгээд манайд ирээд уулзсан юм. Тэр машин барьж явсан хүн нь манайд ирж уулзаагүй байгаа... жолооч нь хэтэрхий их давхиагүй бол миний хүү амьд байх байсан юм. Одоо 4 настай өнчин охин үлдэж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-р хуудас),
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аагийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хувьд 30 хүрсэн байсан хүүгээ алдсан хүн хэлэх зүйл алга байна...Шүүгдэгчийг тухайн үед хариуцлагатай байх ёстой байсан гэж бодож байна. Би шаардлагатай үедээ шүүгдэгч рүү залгаад ирж тариа тарьж өг, бие өвдөөд байна гээд үзүүлдэг, надад өөр ямар ч арга байгаагүй, 10 сар хэвлийндээ тээж ангир шар уургаа хөхүүлж хүн болгож өсгөчхөөд, 30 настай хүүгээ алдсан надад өөр ямар ч арга байгаагүй...Талийгаачийн оршуулгын зардалд 20,024,979 төгрөг, А.Нандинзулын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг зэргийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа...П********** энэ гэмт хэргийг үйлдэхдээ санаатай биш санамсаргүй үйлдсэн гэж бид бүгд ярьж байгаа. Миний хүүхэдтэй ялгаа юу байхав. Явж байгаад л гэнэтийн хэцүү юугаар ч сольшгүй зүйл боллоо. Энэ хүүд хууль энэ тэр нь хөнгөлдөг зүйл байдаг бол хөнгөлөөд ажил төрлийг нь хийлгээд би бас дуртай үедээ дуудаад л эмчилгээ хийлгэдэг юм байгаа юм. Би тэгэх гэж л хүүхдээ 6 жил төлбөр мөнгийг нь төлж Анагаахын дээд сургуульд сургасан. Энэ хүүг ирж намайг эмчил гээд дуудаад эмчлүүлдэг. Миний өөрийн түр амьдарч байгаа хорооны эмч байгаа юм. Өөрөө хөөрхий надаас уучлалт гуйгаад би чинь загнах үедээ загнаад уймраад уураа П**********нд гаргадаг юм байгаа юм. Ажил төрлийг нь бодоод хөнгөлж өгөөсэй л гэж хүсэх байна...” гэв.
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд: “
1. Т.А**********ын биед хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал, уушгины няцрал, цус хуралт, элэгний няцрал, цээж хэвлийн хөндий дэх агууламж, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун атгаал яс, нүүр, эрүүний ясны хугарал, баруун бугалга, зүүн чамархайн хуйханд ил няцарсан шарх, баруун хацар, баруун бугалга, баруун сарвуу, нуруу, хүзүүнд цус хуралт, баруун бугалга ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Т.А**********ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Т.А**********ын цуснаас 0,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна.
4. Т.А**********а нь нас бараад 12-14 цаг болсон байна.
5. Т.А**********а нь гавал тархины хүнд гэмтлээр нас барсан байна. Энэ нь хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” дүгнэлт (1-р хх-ийн 94-95-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэд: “
1. Ю.Ц**********ийн биед дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархи, тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал, дух, баруун хацар, эрүү, зүүн хацар, цээж, баруун зүүн сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
2. Ю.Ц**********ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Ю.Ц**********ийн цуснаас 1,05 промилл спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна.
4. Ю.Ц*********аа нь нас бараад ойролцоогоор 14-16 цаг болсон байна.
5. Ю.Ц*********аа нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ дух, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал зэрэг зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” дүгнэлт (1-р хх-ийн 105-106-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд: “
1. Ө.У**********хийн биед баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Ю.Ц**********ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Ю.Ц**********ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 121-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэд: “
1. Ч.Э*********гийн биед С2, СЗ нугалмайн их биед цууралт, С5 нугалмайн арын баруун нум хэсэгт хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Ч.Э*********гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 124-р хуудас),
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн: “
1. ********* ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь 2008 онд япон улсад үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монголд орж ирсэн. Суудлын зориулалттай, 2020 оны 03 дугаар сарын 10-нд өдөр техникийн үзлэгт орж тэнцсэн байна.
2. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослоос шалтгаалж кабин кузов копуд кирлан их хэмжээний эвдрэл үүссэн, урд ард салхины шилнүүд хагарч цөмөрсөн гэрэл дохионууд хагарч гэмтсэн, зүүн талын урд ба арын талын дугуйнууд байхгүй /Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан/ баруун талын урд ард талын дугуйнууд өвлийн улирлын зориулалтын дугуйтай, дугуйны хээний элэгдэлтийн гүний хэмжээ MNS4598/2011 стандартын шаардлага хангаж байсан.
3. ********* ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тооромз жолооны механизм болон хөдөлгүүр явах эд ангийн бүрэн бүтэн байдлыг EWG9200 оношилгооны төвийн багаж тоног төхөөрөмж дээр шалгах боломжгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-129-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Мөнхдалайн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай: “...
3. Шинжилгээнд ирүүлсэн урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын дотор хацар хэсэг гэмтэлтэй байна.
4. Урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын гэмтлүүд нь зүсэгдсэн гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой.
6. Хойд гэсэн бичлэгтэй дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн тул хээний хувьд шаардлага хангахгүй, урд гэсэн тэмдэглэлтэй дугуй хээний хувьд шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь өвлийн улиралд ашиглах зориулалттай дугуй байна.
7. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлөхгүй.
8. Хаймар дугуйн хацар хэсэгт гарсан гэмтэл нь замын нөхцөл байдлаас үүсэхгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 134-146-р хуудас),
“Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Э.Олзвойн ********* ХӨВ улсын дугаартай Тоуаtа Приус-20 маркийн автомашины хохирлын үнийг 5,641,000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 147-149-р хуудас),
Шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188-р хуудас),
Шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн магадалгаа: “...
1. Жолооч Б.П**********н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Жолооч Б.П**********н нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийн хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн...” гэх магадлал (2-р хх-ийн 57-59-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт магадалгаа:
“...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. ...мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан...замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийн 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө...гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадлал (3-р хх-ийн 106-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай дүгнэлтэд: “
Шинжилгээнд ирүүлсэн дугуйны обудны дотор хэсэгт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас болон хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 178-179-р хуудас),
Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон руу явах зам буюу Алаг-Эрдэнэ сумын хужиртын давааг дайран өнгөрөх авто зам нь Монгол орны цэвдгийн тархалттай бүсэд оршино. (Хавсралт 1). Тухайн осол гарсан зам нь цэвдэгтэй. Цэвдгийн гэсэлтээс авто замын гадаргад жигд бус суулт, деформаци үүсдэг бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан зурагт харагдаж байна.
Цэвдэг нь бүс нутгийн уур амьсгал, газар зүйн байршил, өндөршил, уртраг, өргөргийн зүй тогтлоос хамааран агаар мандал ба газрын гадарга хоёрын хооронд явагдах дулааны эргэлтийн үр дүнд үүсдэг онцлогтой. Иймээс уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг гэсэж тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барьсан барилга байгууламж, авто замд сөргөөр нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тархдаг бөгөөд Хөвсгөлийн уулархаг бүс нутагт Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн хэмжээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан.
Монгол Улсад цэвдэгтэй хөрсөнд авто замын далан барихад барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл, зохих норм ба дүрэм /БНбД 50.01.16/ баримтлан барьдаг. Уг замыг ч мөн уг норм стандартын дагуу барьсан. Олон улсад цэвдэгтэй газарт хатуу хучилттай авто замыг төлөвлөн барихад цэвдгийн онцлогт тохирсон арга аргачлал ашиглан замын даланг төлөвлөн барьдаг хэдий ч одоогоор Монгол улсад энэ чиглэлийн арга аргачлалуудыг ашиглах, зохицуулсан норм, дүрэм, журам байдаггүй.
Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Өмнөх судалгааны үр дүнгээс харахад тухайн замд цэвдгийн гэсэлтийн улмаас хатуу хучилттай авто замын гадарга хэв гажилтад орж, суулт өгч, деформаци ихээр үүсэж, тухайн замаар хэвийн зорчих нөхцөлийг алдагдуулж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 200-203-р хуудас),
Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дээд хурд 80 км/ц хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрдөг хэдий ч тухайн жолооч замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа зэргээс хамааран хурдаа тохируулан сонгож хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг. ...Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд зааснаар жолооч хурдыг замын нөхцөлд тохируулан хурдыг тохируулж явах ёстой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 213-р хуудас),
Шинжээч эмч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн дүгнэлтийг би гаргасан. Уг дүгнэлтэд асуусан асуултад тогтоох боломжгүй гэж хариулсан. Учир нь тухайн обудны дотор хэсэгт үүссэн хэлбэрийн гажилт буюу хэлбэрийн өөрчлөлт нь яг ямар хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх эсэхийг тогтоох боломжгүй юм. Тухайн гэмтэл нь чулуу, төмөр мөргөсөн ч юм уу ямар нэгэн хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас),
Гэрч С.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...цэвдэгтэй хөрс нь өөрөө тогтворгүй бүтэцтэй хөрс ба дулааны улиралд гэсэлт явагдсанаас далан суудаг. Ийм учраас замд жигд бус суулт үүсдэг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 225-р хуудас),
Гэрч Х.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэвээтэй замд жолооч хурдаа тохируулж явах ёстой байдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 227-р хуудас),
Гэрч Ө.Урансарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олзвой бид хоёр 2018 оны зун санагдаж байна. Тухайн 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр авч байсан. Уг нь энэ машин миний машин байгаа юм. Тэгээд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх гэхээр тухайн үед надад жолооны үнэмлэх байхгүй байсан учраас Олзвойгийн нэр дээр бүртгүүлж байсан. Тэгээд манай эгч У**********х нь 2019 оны 10 дугаар сард санагдаж байна. Олзвой бид хоёроос 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд сар бүрдээ 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 79-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 83-86-р хуудас),
Фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 89-90-р хуудас),
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай дүгнэлтэд: “...Приус 20 маркийн 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П**********н нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг...суурин газрын гадна цагт 80 км-аас хэтрүүлэхийг хориглоно...” гэх заалтын зөрсөн гэж үзэж байна.
Автозам хариуцсан Хөвсгөл АЗЗА ТӨХК нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
...Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлөөгүй байна. Харин суулт өгсний улмаас зам тэгш бус байсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна.
41-42 ХӨВ улсын дугаартай приус-20 маркийн авто машин нь шарваж эхлэхээс өмнө 88,69 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 221-224-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 184-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 184-р хуудас), Хөвсгөл аймгийн Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Буяннэмэхийн тодорхойлолт (1-р хх-ийн 186-р хуудас), Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаярын тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 187-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 190-р хуудас), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (3-р хх-ийн 126-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (3-р хх-ийн 127-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П**********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.П**********ийн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Б.П**********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.П**********н нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужиртын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц*********аа, Т.А**********а нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э*********гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.П**********ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 10-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 12-21-р хуудас),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-р хуудас),
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-33-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 92-93, 97-99, 103-104, 108-110-р хуудас),
Хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө**********аагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж************ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ч.Э*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 94-95-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 105-106-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 121-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 124-р хуудас),
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн гаргасан дүгнэлт (1-р хх-ийн 128-129-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Мөнхдалайн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 134-146-р хуудас),
“Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 147-149-р хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн магадалгаа (2-р хх-ийн 57-59-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт магадалгаа (3-р хх-ийн 106-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 178-179-р хуудас),
Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 200-203-р хуудас),
Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 213-р хуудас),
Шинжээч эмч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас),
Гэрч С.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 225-р хуудас),
Гэрч Х.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 227-р хуудас),
Гэрч Ө.Урансарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 79-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 83-86-р хуудас),
Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 89-90-р хуудас),
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай дүгнэлт (3-р хх-ийн 221-224-р хуудас),
Шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188-р хуудас),
Шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, замын тэгш бус байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.П**********н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.П**********н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ю.Ц*********аа, Т.А**********а нарын амь насыг хохироосон, хохирогч Ч.Э*********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Б.П**********ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон, хохирогч Ч.Э*********гийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн хохирол, хор уршгийн зардлыг түүнд хариуцуулан гаргуулах үндэстэй байна.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Ө.У**********х нь өөрийн эзэмшлийн 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явахдаа уг тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.П**********нд жолоогоо шилжүүлж, жолоодуулах явцад тээврийн хэрэгслийг жолоодох үүрэг хүлээсэн Б.П**********н нь зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсныг тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Ө.У**********хээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
1. Хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, өөрийнх нь эзэмшлийн 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 5,641,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Приус-20 маркийн 41-42 ХӨВ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Эрхүний Олзвойн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр бүртгэлтэй байх ба уг машиныг иргэн Э.Олзвойгоос хувь лизингээр иргэний хариуцагч Ө.У**********х нь худалдаж авч эзэмшиж байгаа болох нь хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********х, гэр Ө.Урансансар нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 89-90-р хуудас) зэргээр тогтоогдсон байна. Приус-20 маркийн 41-42 ХӨВ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээг “Их мөрөн-Аудит” ХХК-иас шууд болон шууд бус зардлыг 5,641,000 төгрөгөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн шүүгдэгч Б.П**********ээс нэхэмжилсэн гэм хорын хохирол 5,641,000 (таван сая зургаан зургаан зуун дөчин нэгэн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч Ө.У**********х нар нь тавь, тавин хувиар хуваан хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан гэх зардлуудыг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:
2. Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аа нь оршуулгын зардал 20,024,979 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд А.Нандинзулын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад: Эрхэс Хүт-2 дэлгүүрээс авсан хүнсний үнэ 12,550 төгрөг, оргил ХХК-аас дэлгүүрээс авсан барааны үнэ 16,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,695 төрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 51,810 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,818 төрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан шатахуун 19,400 төгрөг, Сод монгол групп шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 61,300 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 55,400 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 23,157 төрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 152,000 төгрөг (1-р хх-ийн 245х), Очир дэлгүүрээс 63,000 төгрөгийн бараа, Эрхэс-1 дэлгүүрээс бохь 1100 төгрөг, Anu супер маркетаас авсан бараа 5,900 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 3,000 төгрөг, 4,950 төгрөг, Эрхэс-1 бөөний төвөөс авсан хүнс, барааны 28,768 төгрөг, Шунхлай бензин түгээх газраас авсан бензин 40,000 төгрөг, 30,000 төгрөг, супермаркетаас авсан хүнс, бараа 28,350 төгрөг, Очир дэлгүүрээс авсан барааны 120,000 төгрөг, Очир дэлгүүрээс авсан барааны үнэ 130,000 төгрөг, Тусч буян ХХК-аас авсан эсгий хайрцаг, хөшөөний чулууны үнэ 830,000 төгрөг, (1-р хх-ийн 250х), Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,800 төгрөг, Оргил ХХК-аас авсан хүнсний үнэ 70,800 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 9,500 төгрөг, Монос Хөвсгөл ХХК-аас авсан эмийн үнэ 20,330 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Аяны жолоо бейкерийгээс авсан хүнсний үнэ 13,000 төгрөг, дэлгүүрийн нэр тодорхойгүй хүнсний үнэ 60,600 төгрөг (2 дугаар хавтасны 1 дүгээр хуудасны хохирлын баримт 7 дугаартай баримт), Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 16,560 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 42,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 11,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 2,250 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 10,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,100 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 20,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 8,578 төрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 397,400 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 43,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 142,150 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 13,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 256,650 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 18,100 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 18,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 81,042 төгрөг, Мөрөнгийн хүрээ гандан даржаалан хийдэд ном хуруулсан 2,121,000 төгрөг, Магнай трейд ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар шатахуун түгээх станц 63-аас буяны ажилд зориулж 468,000 төгрөг, Аянчин оршихуй ХХК-наас авсан махны үнэ 1,595,000 төгрөг, Мөрөнгийн хүрээ гандан даржаалан хийдэд ном хуруулсан 2,737,500 төгрөг нийт 10,005,358 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч Ө.У**********х нараас тус бүр 5,002,679 төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П**********н нь дээрх 5,002,679 төгрөгийн хохирлыг амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.П**********н нь сайн дурын үндсэн дээр иргэний хариуцагч Ө.У**********хээс амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад төлж барагдуулах хохирол 5,002,679 төгрөгийг төлж, нийт 10,005,358 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.П**********н, хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********х нарыг амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин үлдэх хохирлоос оршуулгын зардал 10,019,621 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А**********ын Нандинзулд тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул амь хохирогч Т.А************ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аа нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч Ө.У**********х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтаас 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудаст авагдсан 3 дугаартай хохирлын баримт, 7 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан 20 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан 24, 25 дугаартай хохирлын баримтуудыг хэн хаанаас юунд зарцуулж авсан нь тодорхойгүй, бичиг нь арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
3. Амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нар нь оршуулгын зардал 24.914.096 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд Л.Анандын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад: Хөвсгөл Өргөө ресторанд хийсэн буяны цагаалга 1,800,000 төгрөг, Номин агуулах худалдаанаас авсан барааны үнэ 1,577,900 төгрөг, Таван сүмбэрлэн шашны байгууллагаас авсан буяны бараа, хүнсний барааны үнэ 538,600 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 624,600 төгрөг, Хөвсгөл Монос ГХБ ХХК-аас авсан эмийн үнэ 7,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 19,950 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 104,550 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 420,000 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 16,886 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 120,050 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,450 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 1,939 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 769,944 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 108,524 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,050 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 143,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 72,781 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 17,820 төгрөг, New Mart-аас авсан хүнсний үнэ 10,750 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 10,200 төгрөг, Жаст ундрам дэлгүүрээс авсан хүнсний үнэ 11,800 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 115,408 төгрөг, Нар супермаркетаас авсан хүнсний үнэ 17,850 төгрөг, номин хүнсний дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 60,764 төгрөг, номин хүнсний дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 154,965 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 192,003 төгрөг, бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 105,800 төгрөг, хүнсний дэлгүүрээс авсан хүнс 10,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 50,497 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 26,390 төгрөг, Тэвхэн Хүт хүнсний дэлгүүрээс 38,340 төгрөг, Өсөх дэлгүүрээс авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Хөвсгөл Аяны жолоо ХХК-аас авсан хүнсний үнэ 4,610 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 74,819 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнсний барааны үнэ 4,300 төгрөг, 44,310 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 54,750 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнс барааны үнэ 108,190 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,500 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан бензин 2,300,000 төгрөг, Далай ээж захаас авсан махны үнэ 838,250 төгрөг, Ундрам дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 2,431,800 төгрөг, Мөрөнгийн Хүрээ Гандан Даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,750,000 төгрөг, Шунхлай ХХК-аас авсан бензиний үнэ 19,400 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,700 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 60,119 төгрөг, Аяны жолоо ХХК-аас авсан барааны үнэ 47,840 төгрөг, Идэр хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 30,000 төгрөг, Гэтэлгэгч эх Итгэлт шашны байгууллагад ном хуруулсан 244,000 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 106,116 төгрөг, хаан банкны постоор уншуулсан барааны үнэ 3,800 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 82,521 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 329,924 төгрөг, Тэвхэн ХҮТ дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 56,650 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс барааны үнэ 64,348, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс барааны үнэ 99,487, Тэвхэн хүт дэлгүүрээс авсан хүнс барааны үнэ 99,035, Гэтлэгч эх төвөөс авсан барааны үнэ 131,000 төгрөг, 110,000 төгрөг, Мөрөнгийн хүрээ хийд гадан даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,154,500 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 16,400 төгрөг, Гэтэлгэг эх итгэлт шашны байгууллагад ном хуруулсан үнэ 60,000 төгрөг, Хөвсгөл Тэвхэн ХХК-ны зарлагын баримт 99,035 төгрөг, Хөвсгөл тэвхэн ХХК-ийн зарлагын баримт 104,238 төгрөг нийт 18,022,953 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч Ө.У**********х нараас тус бүр 9,011,476 төгрөгийг гаргуулж амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П**********н нь дээрх 9,011,476 төгрөгийн хохирлыг хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жид төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.П**********ээс амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********жид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188-р хуудас)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.П**********н нь сайн дурын үндсэн дээр иргэний хариуцагч Ө.У**********хээс хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нарт төлж барагдуулах хохирол 9,011,476 төгрөгийг төлж, нийт 18,022,953 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.П**********н, хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********х нарыг хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин үлдэх хохирлоос оршуулгын зардал 6,891,143 төгрөгийн хохирол, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А**********ын Нандинзулд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нар нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч Ө.У**********х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Харин 2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудаст авагдсан 10 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан 5 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан 3, 7 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан 2, 3, 8 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан 2, 3, 9, 10, дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан 612,200 төгрөгийн зарлагын баримт хаанаас авсан нь тодорхойгүй, мөн 213,500 төгрөг орлогын баримт хэн хаанаас авсан, мөн тамга тэмдэг байхгүй, Сийлбэрчин Нямдорж 400,000 төгрөг гэх хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудаст авагдсан 1,560,000 төгрөг зарцуулсан гэх, мөн 20 дугаар хуудаст авагдсан гар бичмэл хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан 1, 2, 4, 6, 7, 9, 11,13, 14 дугаартай хохирлын баримтын бичиг арилсан хэн юу авсан нь тодорхойгүй, 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан 4 дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудаст авагдсан 1, 2, 3 дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 4 дугаартай баримтын огноо 2020 оны баримт, 5 дугаартай баримт юунд зарцуулж авсан нь тодорхойгүй, 7 дугаартай баримтын огноо дугаар бичиг арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.П********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.П**********н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн салбарт эмчийн ажил эрхэлдэг, цаашид эмч мэргэжлээрээ ажиллах бололцоотой зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.П**********н урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн (1-р хх-ийн 190-р хуудас)-хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П**********н нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужиртын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц*********аа, Т.А**********а нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э*********гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Б.П**********ийн гэмт үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг/ ... заасан “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.П**********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б*********ын П**********нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.П**********ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П**********нд оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч О.У**********х нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П**********нд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Нягт овогт Б*********ын П********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б*********ын П**********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П**********нд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П**********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П**********нд оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хариуцагч Ө.У**********х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогч Т.А**********ын хууль ёсны төлөөлөгч Б.Д**********аа нь оршуулгатай холбогдон гарсан зардал 10,019,621 (арван сая арван есөн мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Нандинзулын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 (нэг зуун долоон сая долоон зуун дөчин гурван мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгийн хохирлоо, амь хохирогч Ю.Ц**********ийн хууль ёсны төлөөлөгч Б.Л**********ж, Ж.Ө**********аа нар оршуулгатай холбогдон гарсан зардал 6,891,143 (зургаан сая найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн хохирол, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.Анандын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгөний хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П**********н, иргэний хариуцагч О.У**********х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хохирогч, иргэний хариуцагч Ө.У**********хийн шүүгдэгч Б.П**********ээс нэхэмжилсэн гэм хорын хохирол 5,641,000 (таван сая зургаан зургаан зуун дөчин нэгэн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П**********нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР