| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Б************н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д************ийн Б************нд холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б************н нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхрын 01-12 тоотод иргэн А.Ч************ын нүүр хэсэгт 1 удаа цохиж, нуруу хэсэгт 1 удаа хутгалж улмаар түүний биед нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б************н нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхрын 01-12 тоотод иргэн А.Ч************ын нүүр хэсэгт 1 удаа цохиж, нуруу хэсэгт 1 удаа хутгалж улмаар түүний биед нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-21-р хуудас),
Шүүгдэгч Д.Б************нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгсэн чинь Ч************ чи явахгүй, би явна чи байх газраа байх ёстой. Би энэ хэнтэй амьдрахгүй гээд явсан гэж хэлсэн. Тийм юм гэж юу байхав дээ залуу хүмүүс учир зүгээ олоо гэсэн чинь үгүй пизда минь тэгдэггүй юм гээд босож ирээд модон сандлыг хөлийг өшиглөөд хугалсан. Би Ч************ыг урдаас нь тэвэрч аваад миний хөгшин жаахан тайвшир, нуруутай бай гээд сандал дээр суулгасан...Би Ч************ыг нүднийхээ булангаар харсан чинь гал тогооны шүүгээнээс нөгөө миний хийсэн хутгыг аваад ар талдаа нуухаар нь энэ намайг алах гээд байгаа юм байна гарч зугтъя гэж бодсон. Мягмарсүрэн надад хэлэхдээ манай салсан нөхөр намайг зоддог байсан. Миний уруулыг ийм болгосон гээд үзүүлж байсан болохоор Мягмарсүрэнтэй үлдээхээр болохгүй юм бол уу гэж бодоод чи хөгшөөн хутга аваад ардаа нуучихлаа ш дээ, яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хутгаа Ч************ араасаа гаргаж ирээд зүрх чинь хаанаа байдаг билээ гээд өөрийнхөө биеийн зүүн гар талын хэсэгт хутганыхаа үзүүрийг хүргээд уушги энд байдаг билүү гээд байхаар нь би балайраад бай, хутгаа цааш нь хий гэсэн чинь над руу ойртоод байхаар нь би урдаас нь босоод наад хутгаа надад өг гэж хэлсэн. Ч************ баруун гартаа хутгаа бариад ардаа буюу нуруу хэсэгт хутгаа нуугаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би баруун гарын шуун дээрээс өөрийн зүүн гараар атгаад, нөгөө гараараа дамжуулаад авчих юм бол уу гээд зүүн талын гарыг нь давхар барьсан. Тэгсэн чинь гөлөг минь би чамайг ална шүү гээд баруун талыг чихнээс хазах гээд байсан. Тэгэхээр нь энэ хутгыг хүчээр салгаж авахгүй юм бол болохгүй юм байна гэж бодоод баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь хавсарч шалан дээр унагасан. Би айсандаа сандарч Ч************ руу уурлаад хэнд гай болох гээд байгаа юм. Хэнд гайхуулаад байгаа юм гээд хутгыг нь гараас нь булааж авсан. Тэгсэн чинь Мягмарсүрэн орилоод миний нуруу луу цохиод наад хутгаа надад өг гээд миний гараас нөгөө хутгыг авсан…Мягмарсүрэн чи яах гээд гарч ирээд байгаа юм гээд дал хэсэгт цохиод Харин Ч************ намайг хутгалах, алах санааг удаа дараа гаргасан. Би Ч************оос хутгыг авах гээд булаацалдаж тэмцэлдээгүй бол би өнөөдөр ингэж суухгүй байсан байх. Ч************ гартаа хутга бариад, ардаа барьсан үед нь би хутгыг нь авах гээд урдаас нь тэврээд гартаа нь ноцолдож байх үед болон би хавсарч унагах үед Ч************ хутганд өртсөн байж магадгүй...Бодит хохирлыг нөхөн төлнө гэж бодож байгаа...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Ч************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний авч ирсэн архийг Мягмарсүрэн өөрөө тойруулсан. Мягмарсүрэн орон дээр хэвтсэн. Пяснаа буюу Б************н гэдэг залуутай би нөгөө үлдсэн архиа уугаад юм яриад сууж байтал гэнэт миний хамар хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэр үед Мягмарсүрэн сэрүүн орон дээр хэвтэж байсан. Миний хамраас цус гараад би доошоо хамраа дараад сууж байтал Б************н миний ар талаас ирээд хоолойг гараараа боож хутгаар баруун талын хавирга хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгсэн чинь Мягмарсүрэн босож ирээд салгаад “чи наадахаа хутгалчихлаа шдээ” гэж хэлсэн. Тэгтэл Мягмарсүрэн “өшөөч дүрэх байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр би гадаа машиндаа 20-25 минут орчим суусан. Тэгтэл араас хэн ч гарч ирээгүй. Би машинаа түгжээд айлын хашааны хаалга нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь хашааг нь давж ороход нэг эгч нэлээн олон хүүхэдтэй байх шиг байсан. Би тэр эгчийг түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч Ц.Отгонбямбын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч************ Мягмарсүрэн гэх эмэгтэйтэй 3-4 жил орчим хамтран амьдарсан. Тэгээд орой Мөрөн сумын 10 дугаар багт Мягмарсүрэнгийн гэрт очсон бололтой шөнийн 02 цаг 11 минутад би Ч************ын гар утас руу залгахад өөрөө утсаа аваад дуу нь их муу “Мягаагийн гэрт байна” гэж хэлсэн. Үүнээс хойш яриагүй байж байгаад өглөө би хүнд хутгалуулсан бие нь муу эмнэлэгт байна гэж эгч Баасандулам хэлсэн. ...Намайг гэрт нь ороход Мягмарсүрэн орон дээр нэг залуутай хамт унтаж байсан. Мягмарсүрэн нөгөө залууд хандаж “чи яах гэж барьж байсан хутгийг нь барьж байгаа юм бэ” гээд нөгөө залуугаа уурлаад, юмаа оёж байхгүй гэж хэлсэн. Миний дүү хэзээ ч өөрийгөө ар нуруу хэсэгт хутгалж чадахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),
Гэрч У.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б************н Ч************той танилцаад ойр зуурын юм ярьж байсан. Би ч хоолоо хийгээд бид гурав хоолоо идэж дуусаад Б************н бид 2 тохом оёж байсан юм. Тэрийгээ үргэлжлүүлж Б************н бид хоёр оёхоор болсон. Ч************ ийм хээ зурвал зүгээр юм уу гэх зэргээр юм ярьж байснаа 00 цагийн үед Түмэн хаагаагүй байж магадгүй, би дэлгүүр ороод ирье гээд 0,7 граммын Эдэн архи нэгийг 2,5 литрийн кола ундаатай авч ирээд чи хундагалчих” гээд надад өгсөн. Би Б************н, Ч************ хоёрт хундаглаж өгөөд намайг бас ганц нэг авчхаач гэхээр гурван удаа амсаад өгсөн. Тэгээд та хоёр наадхаа уучаад унтана биз. Би унтлаа гээд хэвтсэн чинь нам унтсан байна лээ. Тэгсэн Ч************, Б************н хоёр том, том дугараад унахаар сэрсэн чинь үүдний хэсгийн ширээний тэнд хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод зодолдож байсан. Тэгэхэд Б************н гартаа алаг эрээн өнгийн иштэй хутаг барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би дундуур нь салгаад Б************нгийн гарт байсан хутгыг булааж авах гэж оролдож байгаад хутгыг нь булааж аваад шал руу шидээд Ч************ыг түлхээд унагасан. Тэгээд юун хутга болоод байгаа юм бэ гэсэн чинь Б************н наад муу чинь намайг чамтай хардаад намайг доромжлоод байна гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Н.Энхцолмон, О.Нансалмаа нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаартай дүгнэлтэд: “
1. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 3-р хариултын шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэнтэй санал нийлэхгүй ба нурууны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахааргүй болно.
2. А.Ч************ын биед нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.
3. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
4. А.Ч************ын нурууны шарх гэмтэл авснаас хойш 4 долоо хоногоос дээш хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн болон эмнэлгүүдэд эмчилгээг үргэлжлүүлэн хийгдсэн гэх эмнэлгийн бичиг баримт ирүүлсэн материалд байхгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтэд: “
Шинжээч эмч Г.Алтайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....А.Ч************ын биед үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Далны шугамаас доош 9, 10 дугаар хавирганы түвшинд, нурууны баруун талд буруу харсан L үсгэн хэлбэртэй байсан. Буруу харсан L үсгэн хэлбэрийн шархны өнцгөөс хавж орж орсноосоо дээрх өнцөг үүсгэсэн шархыг үүсгэж байгаа юм. ...хутгыг зүүн гараараа барьж байсан бол түүнийг тэвэрч хүчтэй ноцолдох үед дээрх гэмтлийг учруулсан байх боломжтой. Гэхдээ гадна талын өмсөж байсан хувцас давхар урагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Алтанцэцэгийн Ч************ нь эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон эмийн эмчилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 264,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 188-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 107-118-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 119-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 120-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б************н нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхрын 01-12 тоотод иргэн А.Ч************ын нүүр хэсэгт 1 удаа цохиж, нуруу хэсэгт 1 удаа хутгалж улмаар түүний биед нуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Б************нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-21-р хуудас),
Хохирогч А.Ч************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч У.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Н.Энхцолмон, О.Нансалмаа нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаартай
дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-р хуудас),
Шинжээч эмч Г.Алтайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 56-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 188-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б************н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б************н нь хохирогч А.Ч************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч А.Ч************ нь шүүгдэгч Д.Б************нгээс эмчилгээний зардал 6,220,700 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад: Ник ХХК-аас 2022.02.13-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.21-ний өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, Ник ХХК-аас авсан 2022.01.20-ны өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, Монгол ойл групп ХХК-аас 2022.01.07-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.16-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.02-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.10-ны өдөр авсан шатахууны үнэ 30,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.12-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.16-ны өдөр авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.22-ны өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.02.06-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.04-ний өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.24-ний өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.22-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, нэмэн ХХК-аас 2022.01.15-ны өдөр авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, Монгол ойл групп ХХК-аас 2022.01.10-ны өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.01.17-ны өдөр авсан шатахууны үнэ 15,000 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас 2022.01.19-ний өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, 2022.01.19-ний өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.01.15-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, Монгол ойл групп ХХК-аас 2022.01.27-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, нэмэн ХХК-аас 2022.01.13-ны өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, нэмэн ХХК-аас 2022.01.23-ны өдөр авсан шатахууны үнэ 98,800 төгрөг, Ник ХХК-аас 2022.01.08-ны өдөр авсан шатахууны үнэ 10,000 төгрөг, Ник ХХК-аас 2022.02.03-ны өдөр авсан шатахууны үнэ 25,000 төгрөг, нийт 548,000 төгрөгийн шатахууны баримт байх бөгөөд хохирогч нь ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэний ямар тээврийн хэрэгслээр явж эмчилгээнд хэрхэн яаж зарцуулсан баримтууд байхгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нар супермаркетаас 2022.02.08-ны өдөр авсан кола 3,850 төгрөг, 2022.02.08-ны өдөр авсан өргөн хэрэглээний бараа 4,500 төгрөг, Баянхайрхан зоогоос 2022.02.15-ны өдөр авсан жижиглэн худалдаа 13,000 төгрөг, Нар супермаркетаас 2022.02.08-ны өдөр авсан өргөн хэрэглээний бараа 2,100 төгрөг, Наяд дэлгүүрээс 2022.02.12-ны өдөр авсан барааны 3,800 төгрөг, нийт 27,250 төгрөгийн баримт нь хэрэглээний барааны баримт, Өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөгийн баримт нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс байх боловч эмчилгээний зардалтай хамааралгүй байх тул нотлох баримтаас хасаж тооцлоо.
Харин Үлэмж эмийн сангаас 2022.01.02-ны өдөр авсан эмийн үнэ 427,000 төгрөг, Оюу эмийн сангаас 2022.02.18-ны өдөр авсан эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 150,000 төгрөг, Оюу эмийн сангаас 2022.02.18-ны өдөр авсан эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 64,500 төгрөг, Тунамал эмийн сангаас 2022.01.17-ны өдөр авсан эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 8,300 төгрөг, Ган эмийн сангаас 2022.01.01-ний өдөр авсан эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 15,000 төгрөг, эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 48,300 төгрөг, Саруул буян эмийн сангаас авсан эм бараа, эмнэлгийн хэрэгслийн үнэ 31,200 төгрөг=744,300 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б************нгээс 744,300 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ч************од олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч А.Ч************ын үлдэх 5,476,400 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 5,476,400 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б************нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хавтаст хэргийн 89 дугаар хуудаст авагдсан 29 дугаартай хохирлын баримтын огноо арилсан, хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст авагдсан 11, 13 дугаартай хохирлын баримтын огноо арилсан, 14 дугаартай хохирлын баримт хаанаас юу авсан нь тодорхойгүй И баримтын бичилт арилсан, хавтаст хэргийн 92 дугаар хуудаст авагдсан 2 дугаартай хохирлын баримт хаанаас юу авсан нь тодорхойгүй И баримтын бичилт арилсан, 8 дугаартай хохирлын баримтын огноо арилсан, 94 дүгээр хуудаст авагдсан 35 дугаартай хохирлын баримтын бичилт арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 264,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч А.Ч************од 264,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба түүнийг шүүгдэгч Д.Б************н төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б************н нь урьд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 818 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар (хх-ийн 107-118-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б************нд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор эрээн өнгийн бариултай, ажлын хэсэг нь 17 сантиметр, бариул хэсэг нь 14 сантиметр, нийт 31 сантиметр 1 ширхэг төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д************вын Б************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д************вын Б************нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б************н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Б************нгээс 744,300 (долоон зуун дөчин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ч************од олгосугай.
5. Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн бор эрээн өнгийн бариултай, ажлын хэсэг нь 17 сантиметр, бариул хэсэг нь 14 сантиметр, нийт 31 сантиметр 1 ширхэг төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ч************ нь 5,476,400 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Б************нгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б************нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР