Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч, шүүгдэгч Б.Б************н,

Шүүгдэгч Л.П************ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвадоржийн П************ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадарчийн Б************н нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б************н нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох хохирогч П.Т************ыг бусадтай уулзаж явалдлаа гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн зовхи, баруун хөхөнд цус хуралт, зүүн дал болон баруун хөхөнд зулгаралт, баруун хөхний зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.П************ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б************ныг зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б************н нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох хохирогч П.Т************ыг бусадтай уулзаж явалдлаа гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн зовхи, баруун хөхөнд цус хуралт, зүүн дал болон баруун хөхөнд зулгаралт, баруун хөхний зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.П************ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б************ныг зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... мод аваад П************жийг далайгаад цохих гэхэд гэрийн баганы цаагуур нуугдаж ороод оногдоогүй.  Тэр хооронд манай авгай үүд рүү гэрээс гарахаар ухасхийхээр нь модоо урд руу нь шидэхэд цээж хавьд нь онож харагдсан...  ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.П************жийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой 10 цаг өнгөрч байхад Т************ын гэрт хонох гэж очсон. Очоод удаагүй байхад Б.Б************н нь гэрийн хаалга тэвхэлчихсэн байсан модыг унагаагаад орж ирээд Т************ руу дайрсан. Т************ нь Пүүжий босоорой гэхээр нь боссон чинь Т************ гараад явсан. Дараа нь над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө цохиулахгүй гээд Б.Б************ныг цааш нь түлхсэн. Тэгээд дараа нь гэрийн гадаа гарсан. Тэгсэн Т************ эгч буцаад гэр лүү орсон. Б************н ах намайг ороод ир гээд байхаар нь би гэр лүү орсон чинь Б************н мод бариад намайг цохих гэж оролдсон. Тэгэхээр нь ард нь гараад 2 гараас нь бариад өөрийгөө цохиулахгүй гээд хамгаалаад зогсож байтал Б************н нь миний зүүн гарын дотор талаас хазаад тавихгүй байхаар нь Б************ныг тавиулах гэж үсдэж дараад нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгсэн Б************н хазаж байснаа тавьсан. Дараа нь мөн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Т************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байхад манай салсан нөхөр Б.Б************н нь ирээд эхлээд над руу мод шидэхэд тэр мод нь миний баруун хөхийг оносон. Дараа нь мөн нөгөө модоороо гэрийн баганын цаанаас миний урдаас модоороо чичиж цохисон. Тэгэхэд мөн тэр мод нь миний баруун хөх болон цээж хэсэг рүү оносон. Дараа нь зүгээр юм яриад сууж байснаа миний нүүр лүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-17-18-р хуудас),

Хохирогч Б.Б************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр Т************ надаас салсан. Одоогоор бид хоёр тусдаа амьдарч байгаа, би хүүхдүүдтэйгээ байдаг. Манай эхнэр Т************ ганцаараа тусдаа амьдарч байгаа, гэхдээ бид 2 гэр бүлийн батлахаа салгуулаагүй байгаа. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Т************ын гэр лүү очиж хүүхдийнхээ өмд цамцыг нь авах гэж 23 цаг өнгөрч байхад очиход хашаан дотор нь гэрийнх нь хажууд мотоцикл байсан ба гэр дотор нь хүн юм яриад байсан. Тэгэхээр нь би үүдээ гээд хаалгыг нь таттал цоожтой байсан ба онгойлгохгүй байхаар нь би уур хүрээд хаалгыг нь хүчтэй татаад онгойлгоод ортол манай эхнэр явалдаад байдаг залуутайгаа нүцгэн хоёулаа босоод ирсэн. Тэр залууг нь П************ж гэдэг юм. Тэгээд би өмнө нь хавар П************жтой утсаар ярихдаа чи одоо айлын хөгшин авгай эргүүлээд гэр бүл салгаад хүүхэд өнчрүүлэх гээд байна гэхэд П************ж нь надад хэлэхдээ одоо ёстой зогсоолоо, дахиж Т************тай утсаар ч ярихгүй гэж хэлж байсан юм. Тэгээд тэгж байсан нь санаанд ороод чи одоо надад өмнө нь амласан байсан яасан хэлсэндээ хүрдэггүй эр вэ гээд П************ж руу дөхөхөд П************ж гэр тойроод зугтсан. Тэгэхээр нь би гэрийн зуухны тэр хавьд байсан нэг модыг барьж аваад П************ж руу очоод цохих гэтэл гэрийн багана таарч багана руу цохисон. Тэгсэн манай авгай Т************ ухас гээд гэрийн үүд рүү гүйхээр нь би барьж байсан модоо хажуу талаар нь шидсэн. Тэр шидсэн мод нь Т************ын цээж хавьд нь онож байгаа харагдсан. Тэгээд манай эхнэр гэрээс явсан. Тэгэхээр нь би араас нь гартал хашаан дотроо зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад гэр лүү ортол П************ж нь өмд, цамц, гутлаа өмссөн байсан. Чи одоо өөдгүй эр юм гэж П************жид дахин хэлээд бид хоёр барилцаж аваад П************ж намайг хоолой боох гээд байхаар нь би П************жийн гарыг нь хазаад тавиулсан чинь П************ж нь намайг үсдээд доош нь дарсан байсан... Тэгэхэд би доошоогоо газар унасан байсан хэсэгхэн зуур манарсан байсан. Тэгэхэд миний нүүр лүү П************ж нь өшиглөөд байсан. Тэгэхэд манай авгай наадхаа алаад өг, алаад өг гэж хэлэх нь надад сонсогдож байсан... Би өндийгөөд босоод иртэл П************ж нь дахиад намайг үсдээд газар унагах гэхээр нь би унахгүй гээд би орон дээр суусан П************ж намайг үсэдсэн чигээрээ орон дээр суугаад доош нь дараад байсан... П************ж нь намайг тавихгүй л дараад байгаад байсан. Сүүлдээ би ах нь тайвширлаа тамхи татчихъя гэж хэлэхэд хүртэл миний үсийг тавихгүй байсан. Сүүлдээ П************ж миний ам руу тамхи асааж хийж өгөөд ах нь тайвширчихлаа яах ч үгүй одоо тавь тавь гэхэд П************ж нь намайг тавьсан...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 05-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай:

1. Б.Б************ны биед 2 ширхэг үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Б.Б************ны биед учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  105  дугаартай:

1. П.Т************ын биед баруун зүүн зовхи, баруун хөхөнд цус хуралт, зүүн дал болон баруун хөхөнд зулгаралт, баруун хөхний зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. П.Т************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

Хохирогч П.Т************, шүүгдэгч Б.Б************н нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь хохирогч Б.Б************нд эмчилгээний зардал болох 450,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлөхөөр 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 74, 87-88-р хуудас),

Шүүгдэгч Б.Б************ны хувийн байдлыг тогтоосон: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 71-73, 76-81-р хуудас),

Шүүгдэгч Л.П************жийн хувийн байдлыг тогтоосон: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-69, 82-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б************н нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр болох хохирогч П.Т************ыг бусадтай уулзаж явалдлаа гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн зовхи, баруун хөхөнд цус хуралт, зүүн дал болон баруун хөхөнд зулгаралт, баруун хөхний зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.П************ж нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б************ныг зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б************н, Л.П************ж нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.Т************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (хх-17-18-р хуудас),  

Хохирогч Б.Б************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 05-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  105  дугаартай дүгнэлт (хх-ийн 32-р хуудас), Хохирогч П.Т************, шүүгдэгч Б.Б************н нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, хохирогч Б.Б************н, шүүгдэгч Л.П************ж нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 74, 87-88-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Л.П************жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б************н, Л.П************ж нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б************н, хохирогч Л.Т************ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Б.Б************н, хохирогч Л.Т************ нар нь хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгч Л.П************ж нь хохирогч Б.Б************ны биед хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Л.П************ж хохирогч Б.Б************н нар нь  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б************ныг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Л.П************жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б************н нь урьд Хөвсгөл аймгийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  мөн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэгдэж байсан болох нь (хх-ийн 76-81-р хуудас) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.П************ж нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.П************ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Б.Б************н нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Усч овогт Бадарчийн Б************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Тогторуутан овогт Лхагвадоржийн П************жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бадарчийн Б************ныг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвадоржийн П************жийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б************н, Л.П************ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б************н, Л.П************ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР