Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 05

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч  З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Н.*******, шүүгдэгч Г.*******, хохирогч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******,  Т.******* /цахимаар/, Иргэдийн төлөөлөгч А.*******, гэрч М.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 2015130001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198 оны 05 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* сумын *******-р баг, орон сууцны тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******. /Регистрийн дугаар: *******/
 Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах өөрийн гэртээ “амгалан тайван байдал алдагдуулж, хутга барьж ална гэж хэллээ” гэсэн шалтгаанаар Г.*******г гэрээсээ чирж гарган, хөлөөрөө цээжин тус газар нь дэвсэж түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл хэсгээр яллажээ.
Хохирогч Г.*******гийн биед хүнд гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд томилсон шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн шатанд  шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1*******3 дугаартай дүгнэлтэнд “Г.*******гийн биед баруун талын 2-*******-р хавирга, зүүн талын 2--р хавирганы зөрүүтэй хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, нүүр, хүзүү, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201 оны 11 сарын 2*******-ний өдрийн 2015003*******5 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201.01.2-ны өдрийн 12******* дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
Г.*******гийн биед учирсан зүүн талын суганы урд шугамаар 2- хавирга хоёрлосон, баруун 2- хавирга суганы урд шугамаар хоёрлосон хугарлууд цээжний хэнхэрцэг дарагдах шахагдах үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бөгөөд энэ нь цээжин дээр өвдөглөж дарах, дэвсэх зэрэг үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр  тогтоогдож байна.
Дээрх хүнд гэмтэл нь тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах Г.*******ын гэрт түүний үйлдлийн улмаас учирсан болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан гэмтэл хүнд зэргийн гэмтэл бөгөөд шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас учирсан талаар хэргийн яллах болон цагаатгах талууд маргаагүй болно.
Харин яллах дүгнэлтэд дурдсан “Г.******* нь ...Г.*******г ... цээжин тус газар нь дэвсэлж хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэг гарах үед шүүгдэгч Г.*******, хохирогч Г.******* хоёроос өөр хүн байгаагүй, хэргийн үйл баримтыг хохирогчийн мэдүүлгээс өөрөөр нотлох хөндлөнгийн нотлох баримт байхгүй байна.
Гэтэл хэргийн үйл баримтын талаар хохирогч удаа дараагийн мэдүүлгүүддээ өөр өөр байдлаар мэдүүлжээ.
Түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад доорх нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайлбал: хохирогч Г.******* 201 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаагчийн “Та 2015 оны 11 сарын 02-ны өдөр өгсөн тайлбартаа ...нэг мэдсэн ******* цээжин дээр дэвсээд байсан. Тэгээд мэдэхгүй гэж хариулсан байна. Энэ талаар ярина уу” гэж хөтөлж асуусан асуултанд хариулахдаа “...Тухайн үед ******* бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би *******ыг дэвсэж надад гэмтэл учруулсан байх гэж бодож байна.” гэж мэдүүлсэн бөгөөд мөн өдрийн байцаалтанд “...яг яагаад миний хавирга хугарсан гэдгийг мэдэхгүй байна. ******* өөрөө надад намайг усанд орчихоод гараад иртэл та над руу хутга бариад дайрахаар нь би шалны модоор толгой руу чинь цохиж хутгыг чинь унагаагаад гуталнаас чинь чирж гаргаад цагдаа дуудсан гэж хэлсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байгаа юм” гэж,  2015 оны 12 дугаар сарын 0-ны өдөр мэдүүлэхдээ “...*******ынд ууж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш яаснаа сайн санахгүй байна. Би яагаад  хэвтэж байгаад боссоноо сайн мэдэхгүй байна. Хутга барьсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би хоол унд муутай байсан болохоор архи уугаад л согтсон байна лээ...” гэж, 201 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр  мэдүүлэхдээ “...миний мэдэж байгаагаар Г.*******... хөлнөөс чирч гаргаад цээж рүү өшиглөж дэвсээд байсан. Өөр юугаар цохисныг мэдэхгүй...” гэж 201 оны 0******* дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн байцаагчийн урьд өгсөн мэдүүлгүүдийг нь сануулж хөтөлж асуусан асуултанд “...Миний өгсөн мэдүүлгүүдийн 201 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн...” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг өгчээ.
Мөн хохирогч Г.******* мөрдөн байцаалтын шатанд “...*******ынд очоод нөгөө нэг шил архиа *******, бид гурав хувааж ууж байснаа санаж байна, нэг мэдэхэд миний бие цээжин хэсгээрээ  их өвдөхөөр нь нүдээ нээгээд харахад миний хажууд 3 цагдаа 1 эмч зогсож байсан.”, “Би нд хэдэн тагш монгол архи уугаад дээрээс нь нэг шил Ерөөл архи авч *******ынд ууж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш яаснаа сайн санахгүй байгаа юм. ...Хоол унд муутай байсан болохоор жаахан архи уугаад согтсон байсан юм. ...”, “******* эхнэртэйгээ усанд орсон байх түүнээс хойш болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна.” гэсэн, 201 оны 0 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...ундааны саванд нилээн архи байсан... би тэрнээс литр гаранг уусан байсан, тэгээд амархан согтсон байна лээ. ...1 шил архи аваад очсон тэр архиа уугаад, эдний гаргасан архийг ч ууж чадаагүй юм байна лээ. Би өмнө нь монгол архи уусан байсан, дээр нь цагаан архи уугаад их сүрхий согтсон байна лээ” гэсэн, 201 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд ”... Г.*******ыг уснаас гараад ирэхээр гэнэт хутга барьсан хүн ална гэхээр айлгүй яахав дээ. Тэгээд айсандаа модоор цохиод унагаасан гэсэн. Би тэрийг нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт байсан” гэсэн мэдүүлгүүд өгсөн байна.
Дээрх мэдүүлгүүдээр хохирогч нь шүүгдэгчийн үйлдлээс өмнө буюу хэрэг гарах үеэс өмнө, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, орчиндоо болж буй үйл явдлыг мэдэх боломжгүй болтлоо согтуурсан байсан нь тогтоогдож байгаа бөгөөд тэр өөрийнхээ энэ байдлын талаар удаа дараа тууштай мэдүүлсэн байна.
 Иймд хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлж буй өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нэгийг нь бусдаас нь илүү гэж үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч хохирогчийг дэвссэн гэдгийг өөрөөр нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Улсын яллагч шүүгдэгчийн мэдүүлгээс “хохирогч хутга бариад ална гэж хэлсэн” гэх хэсгийг үндэслэн хохирогчийг хувийн сэдэлттэйгээр түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж байгаа боловч түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтаар батлаагүй байна. Түүнчлэн Г.******* өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахыг хүсэж эсхүл хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэдгийг нотолж чадаагүй байна.
Шүүх хуралдаанд  Г.******* “.. хохирогч ******* хутга авч ална гэхэд нь хутгыг нь булааж авах зорилгоор цээжин дээр нь өвдөглөж дараад хутгыг авч *******г гэрээсээ чирж гаргасан...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэ мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* нь  хохирогч Г.*******гийн гараас хутгыг салгах үедээ түүний цээжин хэсэгт нь өвдөглөж хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл шүүгдэгчийн энэ талаарх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд түүнийг бусдын бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогджээ. 

Шүүгдэгч Г.*******т ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9, 55.1.3, 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн гомдол, саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал   зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******аас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй учир түүний хувьд ноогдох эд хөрөнгийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  хүчингүй  болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93 сантиметрийн урттай, улаан өнгийн будагтай мод 1 ширхэг, 33.5 см-ийн урттай саарал өнгийн хутга 1 ширхэгийг цаашид ашиглах шаардлагагүй учир устгаж, 5 хуудас амбулаториор эмчлүүлэгчдийн карт, -******* 2015.11.0******* гэсэн бичигтэй CD 1 ширхэг, томографикийн шинжилгээний хальс 3 ширхэгийг хохирогч Г.*******д буцаан олгож, Г.*******гийн гэмтлийг харуулсан гэрэл зураг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал  хэрэгт үлдээх нь зүйтэй  гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 2******* дугаар зүйлийн 2*******.2,  28 дугаар зүйлийн 28.1, 29 дугаар зүйлийн 29.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газраас Г.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.  
2. Шүүгдэгч овогт ын *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл  болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
*******. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******т оногдуулсан 1 жил сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 1 жил сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 жил сарын хугацаагаар хянан харгалзсугай.  
. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.*******-д зааснаар шүүгдэгч Г.*******т хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай. 

8. Шүүгдэгч Г.*******ын 201 оны 02 дугаар сарын 1-ны авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Г.*******аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын өмчлөлийн 1500000 төгрөгийн үнэлгээтэй улаан чулуун толгойтой мөнгөн халбагатай хар чулуун хөөрөг 1 ширхэг, нийт 530.000 төгрөгний үнэлгээтэй дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 0*******-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1. дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93 сантиметрийн урттай, улаан өнгийн будагтай мод 1 ширхэг, 33.5 см-ийн урттай саарал өнгийн хутга 1 ширхэгийг устгаж, 5 хуудас амбулаториор эмчлүүлэгчдийн карт, -******* 2015.11.0******* гэсэн бичигтэй CD 1 ширхэг, томографикийн шинжилгээний хальс 3 ширхэгийг хохирогч Г.*******д буцаан олгож Г.*******гийн гэрэл зураг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.                        
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

 ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

 З.НАНДИНЦЭЦЭГ