Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч, хохирогч Д.Х************р, А.Д************н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А************ийн Д************н, Д************ын Х************р нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д************н нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тултын тохой гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Х************ртай маргалдаж харилцан биеэ цохиж улмаар Д.Х************рын биед баруун шилбэнд шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний салстанд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Х************р нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тултын тохой гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Д************нтэй маргалдаж харилцан биеэ цохиж улмаар А.Д************нгийн биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт, хамарт зулгаралт, няцралт, дээд уруулд цус хуралт, шүдэнд эмтрэл бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Д************н нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тултын тохой гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Х************ртай маргалдаж харилцан биеэ цохиж улмаар Д.Х************рын биед баруун шилбэнд шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний салстанд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Х************р нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тултын тохой гэх амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Д************нтэй маргалдаж харилцан биеэ цохиж улмаар А.Д************нгийн биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт, хамарт зулгаралт, няцралт, дээд уруулд цус хуралт, шүдэнд эмтрэл бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 13-14-р хуудас), хохирогч А.Д************нгийн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас), хохирогч Д.Х************рын мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), гэрч Х.Сод-Эрдэнийн мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас), гэрч Х.Дашдоржийн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас), гэрч Л.Насанбуяны мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-р хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 79-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Х************р, А.Д************н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Х************р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Д************нд шүүгдэгч Д.Х************р нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг өгөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Х************раас 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д************нд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 15,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч А.Д************нд 15,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 25-26-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Х************раас 15,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Х************р, А.Д************н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Х************р, А.Д************н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Д************н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахар овогт А************ийн Д************н, Ач хариад овогт Д************ын Х************р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А************ийн Д************н, Д************ын Х************р нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Х************р, А.Д************н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Х************раас 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д************нд, 15,000 (арван таван мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Д************н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д************н, Д.Х************р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР