Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлба***********р даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ч.Н************л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч *******ат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигдаваагийн Б***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ат нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ч.Н************лыг зодож зүүн ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстал цус хуралт, баруун сарвуу, бугуй, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ат нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ч.Н************лыг зодож биед нь зүүн ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний алимны салсталд цус хуралт, баруун сарвуу, бугуй, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч *******атын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ш***********нд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр машины багаж хэрэгсэл авахаар Нямдоржийн гэрт очсон. Тэднийд очиход цагаан сараар ирээгүй гээд дайлж, цайлж нэг виски задалсныг уусан. Тэднийхээс эхнэр ирээд аваад гарснаа санаж байгаа юм. Эхнэрээ гэртээ буулгачхаад машинаа барьж дэлгүүр орж архи аваад машиндаа ууж байснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Ухаан ороод сэрэхэд гэртээ байсан. Намайг хүн амьтан зодлоо гэхэд эхнэр маань хайж олоод Ялалт гэдэг залууг гуйж гэрт хүргүүлсэн байсан. Өглөө сэрэхэд эхнэр намайг амралтын газрын сахиул Н************л гэдэг хүнийг зодсон гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь нөгөөдөр нь очиж Н************лтай уулзахад чамтай ярих зүйл байхгүй. Шалгуулдаг газраар нь шалгуулна гэж хэлээд надтай ярилцаагүй. Би настай хүн зодсондоо харамсаад 6 литрийн хөлдөөсөн сүүтэй очсоныг ширээн дээр нь үлдээгээд гарч ирсэн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Улаанба***********р хот руу явчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Н************лын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн  ш***********нд өгсөн: “...би 2023 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед Хатгал тосгоны 3 дугаар хороонд гэртээ байж байхад манай зээ хүүхэд над руу залгаад өвөө намайг нэг машинтай хүн хөөгөөд байна. Та гараад ирээч гэж хэлэхээр нь хаана байгаа талаар асуутал манай гудамжинд гэхээр нь гараад хартал манай зээ хүү маань хашаанд ороод ирсэн. Би юу болоод байна гэхэд намайг заамдаж аваад миний нүүр рүү 2 удаа гараараа цохиод авсан. Чи яаж байгаа юм намайг доромжлоод надтай зууралдаад салдаггүй, тэгээд намайг т***********ж унагаагаад. Тэгээд би цагдаа руу явсан. Намайг нэлээн хэдэн удаа хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд тэр залуу нэг хүнтэй уулзаад зогсож байхаар нь би зугтаагаад таньдаг айлдаа очоод тэр айлын хүүхдүүдээр эмнэлэг рүү машинаар хүргүүлээд тэндээ нүүрэндээ 4 оёо тавиулаад тэр хүүхдүүдээр хүргүүлээд гэртээ харьсан...нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...Эмчилгээ болон орон байртай холбоотой 1,453,000 төгрөгийн зардал болон буудлын үйл ажиллагаанаас олох ёстой байсан орлого багтсан...Би шүүгдэгчээр хохирлоо төлүүлж авмаар байна, миний хохирлыг төлчих юм бол ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Ч.Н************л нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс амбулаторийн үзлэг, эмийн эмчилгээ хийлгэж 1,399,000 төгрөгийн үйлчилгээ авсан байх бөгөөд буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.А***********ын мөрдөн шалгах ажиллагааны ш***********нд өгсөн: “...цагаан өнгийн ачааны машинтай хүн хөөгөөд дайрчих шахаад байхаар нь би айсандаа өвөө рүүгээ залгаад энд намайг нэг танихгүй ах машинтайгаа дайрчих шахаад хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд хашаа руугаа гүйгээд ортол тэр ах араас хашаа даваад ороод ирсэн. Тэгээд өвөө уурлаад чи яагаад хүүхэд айлгаад байна гэж асуутал тэр ах чамд ямар хама***********й юм гээд шууд өвөөг нүүр рүү цохиод түлхэж унагаасан. Өвөөг нэлээн хэдэн удаа өшиглөөд заамдаж аваад хашаанаас чирээд гарсан. Тэгээд өвөөг доромжлоод нүүр рүү нь бөгжтэй гараараа өвөөгийн зүүн нүд рүү цохиод байсан. Тэгтэл замд нэг машинтай ах таараад тэр залууг бариад авах үед өвөө бид 2 зугтаад айлд очоод айлын хүнээр машинтай нь эмнэлэгт очоод оёо тавиулсан. Өвөөгийн 2 хөл нэлээн гэмтэлтэй байгаа. Тэр ах намайг бас заамдаж аваад гар руу цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Ц.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байхад Н************лын охин Цэнддаваа над руу залгаад манай аавыг согтуу хүн зодоод байна гэнэ. Би өөрөө хотод байна. Та очиж тус болооч гэсэн. Би гэрээсээ гараад Монгол Үжин жуулчны бааз дээр ирсэн. Тэгтэл гэртээ Н************л ах байхгүй байсан. Хашаагаар нь хүн байна уу гэж дуудсан. Тэгтэл хүн байхгүй байсан. Удалгүй захиргааны галч Отгонпүрэв ирсэн. Бид хоёр гэрийнхэн ойролцоо хайсан байхгүй байсан. Би гэрийнхэн ойролцоох газруудаар хайгаад байж байтал Отгонпүрэв, Н************л ах гэртээ хүрээд ирлээ гэсэн. Би гэрт нь яваад ороход Н************л ах гэртээ хоёр ачтайгаа нүүрний зүүн талын нүдний хэсэг нь цус болсон, гар, хөл нь цус болсон салганаад байсан. Цэнддаваа та аавыг эмнэлэгт үзүүлээд өгөөч гэсэн. Би эмнэлэг рүү Н************л ахыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод эмчид үзүүлсэн. Тэгтэл зүүн талын нүдний зовхи, хөмсөг нь задарсан оёдол тавьсан, Элбэгзаяа эмч биеийг үзэж эмчилгээ хийсэн, ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч Т.Мөнхтэнгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатгал тосгоны төвд 20 цаг өнгөрч байхад Хатгал комплекс гэх газар хоолонд ороод гэр рүүгээ буцаад явж байхад Монгол Үжин жуулчны баазын хойд талын гудамжны тушаа явж байхад Хатгал тосгоны иргэн Бат гэх залуу Н************л гэх настай хүнийг цамцнаас нь заамдаад т***********ад чирээд яваад байсан. Н************л гэх хүний хажууд хоёр хүүхэд нь болиоч гээд уйлаад байсан. Би машинаас бууж ирээд салгах гэхэд мөн Бат гэх хүн нь над руу дайраад чи хужа***********й нэлээд байгаа юм гээд цохиж авах гээд байсан. Хоёр хүүхэд нь цагдаа дуудаад өгөөч гээд би цагдаа дуудаж өгөөд явсан. Н************л гэх хүний заамдаж аваад Бат нь хөл гар руу хөлөөрөө өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Гэрч Б.Ялалтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хатгал тосгоны төвд гэртээ байж байхад Б***********а ахын эхнэр болох Маамаа над руу утсаар яриад Б***********а ах чинь утас байгаа болов уу чи яриад үзээч гэсэн. Би Б***********а ах руу 3 удаа залгахад утсаа авсан. Утсаа авах даа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай цаана нь хүмүүс дугараад энэ хүнээ ирээд аваач захиргааны урд байна гэсэн. Удалгүй Маамаа эгч манай гэрт ирж намайг аваад Б***********а ахын байгаа газар болох Монгол Үжин жуулчны баазын хойд хэсэгт очсон. Тэгтэл Б***********а ах Монгол Үжин жуулчны баазын ах болох хөгшин настай хүнтэй зодоон хийсэн байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н************л гэх хүний зүүн талын нүүр хэсэг нь цус болсон, бага насны нэг хүүхэд, мөн нэг эгч байсан. Би тэгээд Б***********а ахыг аваад машинд суулгах гэхэд намайг мөн цохиж авчих гээд байсан. Би аргалаад машинд суулгаад гэрт нь хүргэж өгөөд харьсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Гэрч Д.Элбэгзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны орой Н************л гэх хүн эмнэлэг дээр хүнд зодуулсан байдалтай ирсэн. Би үзлэг хийж даралтыг нь үзэж анхан шатны тусламж үзүүлсэн. Үзлэгээр зүүн нүдний дээд, доод, хэсэгт хөхөрсөн цус гаргасан шархтай, шархийг нь цэвэрлэж дээд, доод талд нь хоёр хоёр оёдол тавьсан. Зүүн хөлийн шилбэ ясны урд хэсэгт зулгарсан шарх 3 хэсэг байсан. Тэрийг цэвэрлэж боолт хийсэн даралт 120, 80 байсан зүрхний цохилт хэвийн байсан өвчин намдаах тариа, тархины дотоод даралт буруулах шингэн, цус тогтоох тариа хийсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт онш тодруулах шаардлаг***********й гэж хэлээд эмчилгээг дуусгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3653 дугаартай:

1, 2. Ч.Н************лын биед зүүн ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун сарвуу, бугуй, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь 2023.03.10-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

5. Дээрх ухархайн ханын хугарал, шарх, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...”гэх дүгнэлт (хх-ийн 42-43-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас), Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт (хх-ийн 59-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 60-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 62-р хуудас), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 63-р хуудас), Батын Баяржаргал, Мөнхжаргал нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 64-65-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны ш***********нд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ат нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ч.Н************лыг зодож зүүн ухархайн дотор, дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний алимны салсталд цус хуралт, баруун сарвуу, бугуй, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн ш***********нд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******атын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн ш***********нд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Н************лын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн ш***********нд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.А***********ын (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Ц.Мягмарын (хх-ийн 26-27-р хуудас), гэрч Т.Мөнхтэнгэрийн (хх-ийн 29--р хуудас), гэрч Б.Ялалтын (хх-ийн 31-32-р хуудас), гэрч Д.Элбэгзаяагийн (хх-ийн 34-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны ш***********нд өгсөн мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3653 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******атыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******ат нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн сана***********й хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******ат нь хохирогч Ч.Н************лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ч.Н************л нь эмчилгээний зардал 1,453,000 төгрөг, гэм хорын зардал буюу буудлын үйл ажиллагааны олох ёстой байсан орлого 18,547,000 нийт 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогч Ч.Н************лын эмчилгээний зардал 310,500 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******************ас 310,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н************лд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ат нь эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 1,399,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин хохирогч Ч.Н************лын үлдэх хохирол болох эмчилгээний зардал 1,142,500 төгрөг, гэм хорын хохирол буюу буудлын үйл ажиллагааны олох ёстой байсан орлого 18,547,000 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Ч.Н************л нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******атыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ат нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Чонос овогт Хишигдаваагийн  Батыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол сана***********й учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хишигдаваагийн Батыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ат  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ******************ас 310,500 (гурван зуун арван мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Н************лд олгосугай.

5. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Н************л нь эмчилгээний зардал 1,142,500 төгрөг, гэм хорын хохирол буюу буудлын үйл ажиллагааны олох ёстой байсан орлого 18,547,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************ас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн б***********лгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБА***********Р