| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/157 |
| Огноо | 2023-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлб*********** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Д.Н***********ийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д***********ийн Н***********, Б***********ын Т***********н нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н*********** нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тод шарга” шатахуун түгээх станцын гадна 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Т***********нтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г***********ийг зодож биед нь зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Т***********н нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тод шарга” шатахуун түгээх станцын гадна 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Н***********тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г***********ийг зодож биед нь зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н*********** нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тод шарга” шатахуун түгээх станцын гадна 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Т***********нтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г***********ийг зодож биед нь зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Т***********н нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тод шарга” шатахуун түгээх станцын гадна 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Н***********тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г***********ийг зодож биед нь зүүн талын 5 дугаар хавирганд хугарал, зүүн хацарт зулгаралт, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-15-р хуудас), Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 16-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 17-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 18-р хуудас), хохирогч Б.Г***********ийн мэдүүлэг (хх-ийн 23-24, 27-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас), насанд хүрээгүй гэрч Г.Хасбаярын мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас), гэрч П.Гантуулын мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Г***********т учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 101,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Г***********т 101,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 31-32-р хуудас)-гаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нараас тус бүр 50,500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Н*********** нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Т***********н нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Н***********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Т***********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэг хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нар нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Д***********ийн Н***********, Хуулар овогт Б***********ын Т***********н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д***********ийн Н***********ийг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б***********ын Т***********нийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т***********н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нараас тус бүр 50,500 (тавин мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэг хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н***********, Б.Т***********н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБ***********