Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

       

   2023       01        11                                        2023/ШЦТ/19

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Д.Б***********н,

Гэрч И.Сосорбарам, А.Наранбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Л.Г*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л***********ийн Г***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Г*********** нь 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г*********** нь 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Г***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би айлын адуу хулгайлаагүй. Адуунд ирж нийлсэн 10 гаран хоносон. Эзэнгүй юм байна гэж бодоод 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ченж А.Наранбаатар гэх хүнд зарсан...хажуу талынхаа айлын ахад хэлэхэд мэдэхгүй гэсэн...Манай нутгийн азаргатай хамт яваад тэр азаргатай манай нутгийн айлын гүү нийлсэн байсан...Манай азарга нялх унагатай гүүг хураасан байсан... Манай адуунд 13, 14 хоносон...Эзэнгүй байсан тул зарсан...Унагатай гүүг зарсан минь миний буруу байсан. Би бусдад хэлэх ёстой байсан…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-9-р хуудас),

      Хохирогч Д.Б***********ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Түнэл сумын 6-р багт өөрийн бор саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай, хар азарган үрээтэй хамт байсан. Тэгтэл 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр миний унагатай гүү байхгүй байсан. Би 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хайгаад олоогүй юм. Би Түнэл сумын 6 дугаар баг Могойн даваа, Алаг мод зэрэг газраар сураг тавихад 6-р багийн харьяат Сумъяа гэдэг залуу Мөрөн суманд байдаг Баатар гэх ченжид 6-р сарын 28-ны өдрөөс 6-р сарын 29-нд шилжих шөнө унагатай гүү, нэг тооны хүрэн дааганы хамт Хув гэх газраас ачуулсан байсан... Манай адуунууд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээр явж байдаг. Ижил сүргээсээ салах тохиолдол бий. Адуу алдагдсан гэх газрын ойр орчмоор хайж асууж сураглаж байсан...Би тэнд өөрөө адуугаа харж морь уяж байсан. Бор саарал гүү нялх унагатай байсан. 2022 оны 6 дугаар сарын 20-нд гарсан үед Хасан Банзаа гэх хүний хар үрээтэй нийлсэн байсан. Нэгэнт азарганаасаа салсан нялх унагатай тул би энд байгаа юм чинь хараад эргэж тойроод явж байя гэж бодсон. Унага нь хөрөвжиг тэгэхээр нь адуутайгаа нийлүүлнэ гэж бодож байсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Агтын ам, Алаг мод хавиар явсан. Тэгэхэд хар үрээ ганцаараа явж байсан. Миний гүү байхгүй болчихсон байсан. Сүүлд нь сурахад шүүгдэгчийн адуунд нийлсэн байсан...Тийм нялх унагатай гүүг азарга нь орхиод явчихсан байсан. Хар азарган үрээ хураагаад аваад явчихсан. Тэгээд салахаар нь шүүгдэгчийн азарга хураагаад авчихсан юм байна...Би өөрийнхөө таньдаг хүмүүсээс утсаар асуугаад эргэж тойрч, очиж аваад зусдаг байсан. Шүүгдэгч бид хоёр бие, биеэ сайн мэднэ. Намайг хохирол, гомдолгүй болгосон тул гомдол, саналгүй. Санаатай биш санамсаргүй үйлдэл болсон юм байна гэж ойлгож байна. Адууны үнэлгээ болох 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Настай ээж болон өөрийгөө бодох хэрэгтэй. Өөрөө хөдөлмөр хийгээд амьдрах хэрэгтэй. Аав, ээжийн буян байна. Залуу хүн ганц удаа алдаа биз, харин алдаанаасаа суралцаж, ухаарч ойлгоосой гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,

        Гэрч А.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Г*********** нь над руу залгаад унагатай гүү, охин даага надад байна. Та ирж авах уу? гэж над руу ярихаар нь би Түнэл сумын 2-р багийн нутаг Навчилтайд байдаг өөрийнх нь хаваржааны хашаан дээр нь очиж саарал зүсмийн хул унагатай шүдлэн байдас авсан...Уг бор саарал зүсмийн гүү, хул зүсмийн унага зэрэг нь манай адуунд байгаа. Миний хувьд адууг нь өгөхөөр уулзсан боловч Б***********н авахгүй гэсэн. Тэгээд Г***********гаас 1,500,000 төгрөг авч байгаа сурагтай байсан. Тэгээд Г*********** бид 2 нэгэнт наймаа хийсэн учир унагатай гүүг би авахаар болсон...” гэх мэдүүлэг,

      Гэрч И.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын сүүлээр юм уу, 7 дугаар сарын эхээр манай адуунд саарал зүсмийн эм тамгагүй гүү унагатайгаа ирээд нийлсэн байсан. Яагаад нийлсэн гэдгийг сайн мэдэж байна гэхээр манай адуунууд байнга шахуу хашдаг, бараан, хээр хул голдуу зүстэй юм, саарал зүсмийн адуу байхгүй. Тухайн үед хүү Г*********** нь манай адуунд саарал зүсмийн гүү, унагатайгаа ирээд нийлчихжээ гэж ярьж байсан. Ингээд арваад хоногийн дараа байх хүү Г*********** ээжээ нөгөө адуунд нийлсэн гүүг нь зарчих уу, эзэнгүй юм шиг байна гэхээр нь би загнаад эзэн нь ирж авах байлгүй, дэмий юм яриад байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

       Гэрч Л.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэзээ нийлсэн эсэхийг мэдэхгүй. 2022 оны 07 дугаар сарын 10-ны орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Г***********тай уулзахад Гүү зарна гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг  (хх-ийн 65-66-р хуудас),

      Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...Унагатай гүү нийт үнэ 1,500,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),

      А.Наранбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 57-59-р хуудас),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50, 52-56-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Г*********** нь 2022 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Л.Г*********** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай хамт хулгайлсан гэх үйлдэл нь:

        Хохирогч Д.Б***********ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Түнэл сумын 6-р багт өөрийн бор саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай, хар азарган үрээтэй хамт байсан...Манай адуунууд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээр явж байдаг. Ижил сүргээсээ салах тохиолдол бий...2022 оны 6 дугаар сарын 20-нд гарсан үед Хасан Банзаа гэх хүний хар үрээтэй нийлсэн байсан. Нэгэнт азарганаасаа салсан нялх унагатай тул би энд байгаа юм чинь хараад эргэж тойроод явж байя гэж бодсон. Унага нь хөрөвжиг тэгэхээр нь адуутайгаа нийлүүлнэ гэж бодож байсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Агтын ам, Алаг мод хавиар явсан. Тэгэхэд хар үрээ ганцаараа явж байсан. Миний гүү байхгүй болчихсон байсан. Сүүлд нь сурахад шүүгдэгчийн адуунд нийлсэн байсан...Санаатай биш санамсаргүй үйлдэл болсон юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг,

        Гэрч А.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г*********** нь над руу залгаад унагатай гүү, охин даага надад байна. Та ирж авах уу? гэж над руу ярихаар нь би Түнэл сумын 2-р багийн нутаг Навчилтайд байдаг өөрийнх нь хаваржааны хашаан дээр нь очиж саарал зүсмийн хул унагатай шүдлэн байдас авсан... гэх мэдүүлэг,

        Гэрч И.Сосорбарамын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн үед хүү Г*********** нь манай адуунд саарал зүсмийн гүү, унагатайгаа ирээд нийлчихжээ гэж ярьж байсан. Ингээд арваад хоногийн дараа байх хүү Г*********** ээжээ нөгөө адуунд нийлсэн гүүг нь зарчих уу, эзэнгүй юм шиг байна гэхээр нь би загнаад эзэн нь ирж авах байлгүй, дэмий юм яриад байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

   Гэрч Л.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэзээ нийлсэн эсэхийг мэдэхгүй. 2022 оны 07 дугаар сарын 10-ны орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Г***********тай уулзахад Гүү зарна гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэх  мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас),

Шүүгдэгч Л.Г***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би айлын адуу хулгайлаагүй. Адуунд ирж нийлсэн 10 гаран хоносон. Эзэнгүй юм байна гэж бодоод 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ченж А.Наранбаатар гэх хүнд зарсан...хажуу талынхаа айлын ахад хэлэхэд мэдэхгүй гэсэн...Манай нутгийн азаргатай хамт яваад тэр азаргатай манай нутгийн айлын гүү нийлсэн байсан...Манай азарга нялх унагатай гүүг хураасан байсан... Манай адуунд 13, 14 хоносон...Эзэнгүй байсан тул зарсан... гэх мэдүүлэг  болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Л.Г***********гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

     Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Хохирогч Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагатай гүү нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон Л.Г***********гийн адуунд шилжсэн байна.

     Харин шүүгдэгч Л.Г*********** нь өөрийн адуунд байсан Д.Б***********ны саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагыг бусдад зарсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна. Иймд шүүгдэгч Л.Г***********д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Г*********** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрээс 2022 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрийн хооронд өөрийн адуунд нийлсэн байсан Д.Б***********ны эзэмшлийн саарал зүсмийн гүү, хул зүсмийн унагыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан алдуул малыг завшиж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Г***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

 Хохирогч Д.Б***********н, гэрч А.Наранбаатар, И.Сосорбарам нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Гэрч Л.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас),

       Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-9-р хуудас),

      Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...Унагатай гүү нийт үнэ 1,500,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Г***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

      Алдуул мал завшсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Г*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Г*********** нь хохирогч Д.Б***********ны 2 тооны адууг бусдад зарж алдуул мал завшиж нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Г***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Г*********** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Г*********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л***********ийн Г***********д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хул азаргат овогт Л***********ийн Г***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.       

     3. Шүүгдэгч Л***********ийн Г***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Г*********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     5. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г***********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР