Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/746

 

 

 

 

 

 

 2023        05         17                                    2023/ШЦТ/746

 

 

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Я.Болортуяа

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч ********* овогт *********-д холбогдох эрүүгийн “2306 02011 1553” дугаартай хэргийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, хадам ах, 1 хүүхдийнх нь хамт ********* дүүргийн 7 дугаар хороо, ********* 4 дүгээр гудамж, 1а тоотод оршин суудаг, урьд

       ********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохих ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

          ********* овогт ********* /РД:*********/.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

 

         Шүүгдэгч ********* нь согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа хамтран амьдрагч ********* өөрийн ахтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний нүүр, бие рүү удаа дараа өшиглөсний улмаас биед нь тархи доргилт, баруун 10 дугаар хавирганы далд хугарал, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугалга, гуянд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х-хийн 2-3 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “...Би ********* гэдэг хүнтэй 2022 оны 12 дугаар сард танилцсан. ********* хамт амьдраад 10 хоног болж байна. Дундаасаа хүүхэдгүй. 2023 оны 3 дугаар сарын 18-нд ********* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотыг нь мэдэхгүй байна, хорооны байрны хажууд байдаг орон сууцанд ********* ах нь *********, манай найз ********* нарын хамт гадуур архи ууж байгаад орой 20:00 цагийн үед очсон. ********* намайг ах Батаатай хардаад уурлаад байсан. Ах тэрийг мэдээд яваад өгсөн. Дараа нь надад уурлаад намайг сууж байхад миний нүүр рүү өшиглөж унагаагаад дээрээс олон удаа өшиглөсөн. Миний хавирга хугарсан байх. Нүүр хавдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд *********, *********, ********* ах гэх залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба ********* ах тухайн өдрийн орой “явлаа” гээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр *********, ********* бид 3 тухайн нийтийн байрандаа Хараа нэртэй 0.75 литрийн архинаас 2 шилийг уугаад сууж байхад нэг мэдэхэд ********* өмнөх өдөр нь хамт архи уусан ахтайгаа хардаад маргалдаад байсан. Тэгээд ********* зодоод эхэлсэн буюу нүүр болон биеийн хэсгүүд рүү нь олон удаа /хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй 2-с дээш удаа өшиглөсөн/ пүүзтэй хөлөөрөө өшиглөөд, үснээс нь зулгааж татаад байхаар нь салгах гэсэн боловч *******д хүч хүрээгүй. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед ********* нүд болон хамар нь хөхөрч хавдсан мөн хавирганы орчмоор өвдөөд байна гэж хэлж байсан. ********* зодож тухайн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3554 дугаар:

            1. ********* биед тархи доргилт, баруун 10 дугаар хавирганы далд хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, гуянд цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, өшиглөх, унах үйлчлэлээр, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ********* хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ********* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар ********* оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ********* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ********* “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС