Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 06

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа,улсын яллагч, Д.Пүрэвдавга, шүүгдэгч Б.******* шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, хохирогчийн төлөөлөгч С.*******, хохирогчийн өмгөөлөгч Т.*******, нарыг оролцуулан  шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулж,  Завхан  аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тойн овогт  *******ын *******д холбогдох 201513000106  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нөхөр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тойн овогт *******ын *******. Регистрийн дугаар:/ *******/

Шүүгдэгч  Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

******* ХХК нь 2012 оноос Завхан аймагт салбараа нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд  2012 оны 07 дугаар сарын 16-наас 2014 оны 5 дугаар сарын 23-ны хооронд Завхан салбарт эм болон эмийн бүтээгдэхүүн ханган  нийлүүлж байсан болох нь гэрч Д.Түмэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...Завханаас *******, ******* нар эм авах захиалгаа Удвалд өгөөд Удвал падаанаа бичээд бэлдээд тавьдаг байсан. Ингээд бэлдсэн эмийг би авч яваад машинд хүлээлгэн өгдөг байсан. ...Машины жолоочыг ******* , ******* нар сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл орон нутгийн жолооч нарыг бид танихгүй учир тухайн орон нутгийн салбарын хүмүүс өөрсдөө нутгийн хүмүүс учир жолоочоо олж бидэнд хэлдэг байсан. ...Эм, эмэн бүтээгдэхүүнийг бол бүрэн бүтэн явуулдаг. Яагаад гэвэл би Удвалаас яг бүрэн бүтэн тулгаж тоолж хүлээж авдаг байсан. Дутуу явах үндэс байхгүй. Эм бэлдмэл дутсан талаар ямар нэгэн асуудал гарч байгаагүй, хэрэв ямар нэгэн маргаан гарвал тээврийн жолоочийн хөлсийг өгөхгүй байдаг. Эм бэлдмэлээ ачуулж хүргүүлээд Завханд хүлээн авсаны дараа жолоочийн төлбөрийг өгдөг юм. Эм бэлдмэл дутуу очсон талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй” гэсэн мэдүүлэг 
Гэрч Б.Удвалын “...******* ХХК нь Макс программ дээр хийж явуулдаг байсан. Тус програмд гаднаас хэн нэгэн нэвтрэх боломжгүй. 00 цагаас хойш өмнөх өдөр рүүгээ орж болдоггүй юм. Өөрөөр хэлбэл 00 цагаас хойш засах боломжгүй. Салбаруудын борлуулалтаас хамаараад захиалгын хуваарь гаргадаг Завхан салбарын хувьд борлуулалт муу учраас сард 2 удаа л захиалга авдаг байсан. Захиалгаа аваад 1-2 хоногийн хугацаанд бэлтгээд 3-4 дэх хоног дээрээ ачуулдаг. Бараа ачуулахдаа машины жолоочид эм бараа материалын хүлээн авалтын баримтыг 2 хувь үйлдэн өгдөг. Энэ баримтны 1, 2 дугаар хэсгийг агуулах дээр тухайн барааг бэлдэж савласан ажилтан бөглөдөг. 3 дугаар хэсгийг ачуулах үед бараа ачсан жолооч бөглөнө. 4 дүгээр хэсгийг бараагаа хүлээлгэж өгөхдөө бөглөдөг. Завханд бараа очихоор ******* хүлээж авдаг байсан... ” гэсэн мэдүүлэг 
Гэрч Б.гийн “...2012 оны 7 дугаар сарын сүүлээр манай эхнэр ******* ******* ХХК-ийн Завхан салбарын эрхлэгчээр ажиллах болсон юм. Анх үйл ажиллагаа явуулахдаа 50 сая орчим төгрөгний эм, тариа ирж байсан тэрийг нь *******, ******* хоёр нэр төрлөөр нь ялгаж авч байсан. Би Улаанбаатар хотоос бараа нь ирэхэд машинаас нь авч хүргэж өгдөг байсан. Ирсэн барааг нь тоолж бүртгэж авч байсан удаа байхгүй. *******, ******* нар л нэг бүрчлэн тооцож авдаг байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
******* ХХК-нь Б.*******ыг Завхан аймаг дахь салбарт 2012 оны 07 дугаар сарын 16-наас 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл эм найруулагчаар ажиллуулж эм болон эмийн бүтээгдэхүүнүүдийг итгэмжлэн хариуцуулсан  нь  гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2012 оны 07 дугаар сарын сүүлээр манай эхнэр ******* Ази Фарм ХХК-ийн Завхан салбарын эрхлэгчээр ажиллах болсон юм. Анх үйл ажиллагаа явуулахдаа 50 сая орчим төгрөгний эм, тариа ирж байсан тэрийг нь *******, ******* хоёр нэр төрлөөр нь ялгаж авч байсан. ...2012 оны 11 сард манай эхнэр *******г Улаанбаатар хот руу сургалтанд явсан хойгуур орлогын мөнгийг ******* хувьдаа идээд байна гэсэн шалтгаанаар гэнэтийн тооллого хийсэн тэр үед ямар нэгэн дутагдал гэх асуудал гараагүй. Тэгээд удалгүй ******* орлого, борлуулалтаа хариуцахаар болсон. ...******* ХХК-ийн Завхан салбар үйл ажиллагаа явуулж байсан байрны түлхүүр надад болон *******д байдаггүй байсан. *******д л байдаг байсан. Өөр хүнд байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...2012 оны намар ******* ХХК-ийн салбар Завхан аймагт  шинээр нээгдэж байгаа цалин мөнгө нь  өндөр юм байна гээд Ази Фарм  ХХК-ийн  эмийн санд жор баригчаар ажилд орсон. Тэгээд 2014 онд өрд орсон салбараа нээгээд бараа материал бууж байхад нь би хамт очиж бараа бэлдмэлийг нь буулгацаж эм бэлдмэлийг хүлээн авсан. ...анх эм бууж байхад ******* бид нар буулгаж хүлээж авч байсан ... тэр үед 70 гаран сая төгрөгний эм бэлдмэл хүлээн авсан санагдаж байна... “гэсэн  мэдүүлэг,
Гэрч Г.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Завхан салбарын эрхлэгч ******* нь манай компанийг төлөөлж *******тай гэрээ байгуулан ажилласан.   ...байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр. Харин манай компаниас өмнө нь байгуулсан гэрээг 2013 онд шинэчлэн гүйцэтгэх захирлын хувьд би гарын үсэг зурж баталгаажуулан албан хаагч нартайгаа гэрээ байгуулсан. 2013 онд гэрээг шинэчлэхэд өмнөх гэрээ дуусгавар болж шинэ гэрээгээр хөдөлмөрийн харилцаа нь цаашид үргэлжлэн зохицуулагдаж ирсэн” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь ******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын итгэмжлэн хариуцуулсан эм болон эмийн бүтээгдэхүүнээс нийт 19.685.404 төгрөг дутагдуулсан нь хохирогчийн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  “...Манай ******* ХХК нь  2014 оны 05 дугаар сард Завхан аймгийн салбарын үйл ажиллааг шалгахаар санхүүгийн шалгалт хийсэн юм. Тэр үед Завхан аймгийн салбараас 200.000 гаран төгрөгийн дутагдалтай гарсан юм. Тэгээд *******, ******* нарын гаргаж өгсөн тооцоог Улаанбаатар хотод очоод харилцагч нартай утсаар яриад ******* ажлаа өгч байгаа, та нар манайд тэдэн төгрөгийн өглөгтэй гарч байна та энэ төлбөрөө төлөх үү гэхэд харилцагч нар манайх тийм мөнгө төлөхгүй ээ, ******* утсаар яриад манайд дээрээс шалгалт ирж байгаа тиймээс та нарын нэр дээр зохиомол авлага үүсгэлээ шүү, ******* ХХК-иас асуух юм бол тийм өглөгтэй байгаа гээд хэлээрэй гэж гуйсан юм. Тэгэхээр нь бид нар *******ын хэлсэнээр нь ******* ХХК-нд өглөгтэй гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд тухайн харилцагч нараас авах авлага дээр шалгалт хийгээд үзсэн чинь 19.658.404 төгрөгийн дутагдал үүссэн байна. ******* нь борлуулалтын орлогоос авч хэрэглэж байсан байх. Тэгээд хэрэглэсэн мөнгөө харилцагч нар дээр зохиомол авлага үүсгээд байсан юм байна лээ. Манай байгууллагаас нийлүүлж байгаа бараа, эм бэлдмэл агуулахаас гарахдаа эхлээд бэлтгэгч бэлдэнэ, дараа нь эм зүйч тухайн эм бэлдмэлийг бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаад, дараа нь агуулахын эрхлэгч шалгаад, жолооч, орон нутаг хариуцсан менежер нарт хүлээлгэж өгдөг, тэгээд жолооч ачаагаа ачаад, буулгах газарт нь хүргээд тээврийн хөлсөө авдаг. Тийм болохоор замаас бараа дутах боломж байхгүй, бараа дутсан бол жолооч өөрөө хариуцлага хүлээх учраас тийм зүйл байхгүй. Манайхаас бараа материал дутуу явуулах боломжгүй дутуу ирсэн талаар Завхан салбараас ямар нэгэн асуудал ярьж байгаагүй, манайд мэдэгдэж байгаагүй. ...*******, ******* хоёр Улаанбаатар хотод ирээд 19 сая төгрөг дутаасан болохоо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ******* нь манай компанитай зээлийн гэрээ байгуулаад явсан. Тэгээд эхний 2, 3 сар зээлээ төлсөн, сүүлдээ би ажилгүй байна, жирэмсэн болсон одоо төлөх боломж байхгүй байна, хугацаагаа сунгаад өгөөч гэж гуйдаг байсан. *******, ******* нар нь анх манайтай гэрээ байгуулахдаа эд хөрөнгө бүрэн хариуцах гэрээг байгуулсан, энэ хоёр хүн компанийн эд хөрөнгийг бүрэн хариуцах үүрэгтэй. *******, ******* нар нь 1.972.430 төгрөгийн хохирол нийлж төлсөн, одоо 17.685.974 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. ... ******* нь манай компаниас 450.000 төгрөгийн цалин тогтмол авч байсан. *******, ******* нараас эм бэлдмэл дутаж байна, санхүүгийн шалгалт хийлгэмээр байна гэж Ази фарма ХХК-нд хүсэлт тавьж байгаагүй. Санхүүгийн Макс программд гаднаас ямар нэгэн хүн нэвтрэх боломжгүй. ...2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймаг дахь салбарын эрхлэгч ******* нь Ази Фарм ХХК-ийг төлөөлж Б.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тэр гэрээ нь хүчин төгөлдөр байсан. Харин манай компанид бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсноор захирал Баянжаргалын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Х-064-08 дугаартай тушаалаар ажилтан тус бүртэй дахин гэрээ хийж хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Тиймээс дээрх 2 гэрээ нь тухайн цаг үедээ хоёулаа хүчин төгөлдөр байгаа юм. ******* ХХК-ийг төлөөлж ******* нь *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр, тухайн үед шинээр салбар нээгдсэн байсан тул компанийг төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй байсан. *******ыг байгууллагаас гарах өргөдөл өгсний дагуу 2014 оны 05 дугаар сард ажил хүлээлцэх тооллого, харилцагчийн авлагын тооцоо баталгаажуулах акт үйлдэх үед дээрх зөрчил илэрсэн. *******, ******* нарын одоо хүртэл ажлаас халах, чөлөөлөх тушаал гараагүй байгаа, учир нь эд хариуцагч нар компанитай ямар нэгэн тооцоогүй болж тойрох хуудас зурагдсаны дараа нь тушаал гардаг. ******* нь 2012 онд нээгдсэнээс хойш 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл эд хариуцагчаар ажиллаж байсан.  Бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ ” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Н.ын “...2014 оны 5 сард Завхан аймаг руу эм барааны тооллого хийхээр шинээр орон нутаг хариуцсан менежер *******ийн хамт явсан юм. Очоод тооллого хийхэд 218.000 орчим төгрөгний бараа дутсан юм 45 сая гаран төгрөгний харилцагчийн авлагатай байсан яг аймгийн төв дээр байгаа харилцагч нартай тооцоо нийлээд сумдууд дээр байгаа эмийн сантай утсаар тооцоо нийлсэн юм. ...******* ажлаас гарах болоод тооцоогоо цаасаар баталгаажуулах гээд харилцагч нар руу Мөнхцэцэг, Уугантуяа ******* бид нар харилцагчдаа 4 хувааж аваад ярьсан юм. Тэгтэл харилцагч нараас зарим нь авлагын үлдэгдэл байхгүй гэж байсан зарим нь яг манай үлдэгдэл тэд гээд бусдыг нь мэдэхгүй гээд байсан яагаад гэтэл ******* төвөөс шалгалт ирж байгаа асуувал нь авлагын үлдэгдэлтэй гэж хэлээрэй гэж утсаар тооцоо нийлүүлсэн. Хэрэв ******* ажлаасаа гарах гэж байгаа бол бид ийм худлаа дүн дээр тооцоо нийлэхгүй, яг өөрийн үлдэгдлээ хэлье гэж байсан юм эргээд бид нар эхнээс нь бүртгэлээ шалгасан. ...Намайг амраад явсаны дараа захиралтай ярьж байгаад учруулсан хохирлоо төлөх график байгуулаад гэрээ хийгээд явсан байсан. Би тэр зээлийн гэрээг үндэслээд харилцагчийн авлагыг бүртгээд хуваарийн дагуу төлбөр хийгдэж байсан удалгүй 11, 12 сараас төлөлт орж ирэхгүй байсан ******* төлөхгүй бол ******* төлнө гээд батлан даалт хийсэн байсан юм. Анх салбар нээж байхад нь 56 орчим сая төгрөгийн эм бэлдмэл нийлүүлж байсан. ...Тооллогоор дутаж байсан эм бараагаа харилцагч нар дээр авлага үүсгэж бичсэн байсан мөн хувийн дансаараа харилцагч нарын зээлийн эргэн төлөлтийг авч байгууллагын дансанд тушаахдаа дутуу тушааж байсан. Энэ программ гаднаас хэн нэг хүн нэвтрэх боломжгүй Тэд нар өөрсдөө кодоо хүнд өгөөгүй бол гаднаас хүн орох боломжгүй. Яг хэдэн төгрөгний эм бэлдмэл явуулсан талаар баримтаар байгаа эндээс явуулсан тээврийн зардлыг ******* ******* нар бараагаа бүрэн гүйцэт хүлээж авсаны дараагаар жолоочтой тээврийн хөлсний тооцоо хийж байсан болохоор эм бэлдмэлийг бүрэн хүлээж авч байсан ямар нэг эм бараа дутуу ирлээ гэж хэлж байгаагүй. Эндээс авсан бараагаа Завхан аймагт программ дээр орлогод авдаг байсан болохоор таарч байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.   
Б.******* нь эм болон эмийн бүрээгдэхүүн борлуулалт хийхдээ ******* ХХК-ийн дансанд төвлөрүүлэхгүйгээр өөрийн хувийн харилцах дансанд шилжүүлэх замаар завшиж үрэгдүүлсэн нь түүний энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг, Б.*******ын  харилцах дансанд гүйлгээ хийж байсан баримтуудаар тогтоогджээ.
Тэрээр  бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлах зорилгоор бусдын нэр дээр авлагыг  нэмэгдүүлж,  хий  авлага үүсгэж байсан нь энэ талаар мэдүүлсэн гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Цагаанхайрхан сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр ажилладаг болохоор эмийн сандаа ******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбараас эм тариа авдаг байсан. 2013 онд давхардсан тоогоор 126 нэр төрлийн нийт 2.150.682 төгрөгийн эм тариаг 14 удаа татаж авч байсан. 2014 онд эм тариа огт аваагүй. Авсан эм тарианыхаа мөнгийг Ази Фарм гэсэн Хаан банкны дансанд нь авсан сардаа тушаадаг байсан. Тэр үед би *******тай нь их харьцдаггүй байсан. *******тай нь л харилцаж ам тариагаа авдаг байсан. Одоо тэр компанид өр төлбөр байхгүй. Тухайн үед ******* нь над руу утсаар яриад “манайд шалгалт ирж байгаа чам руу шалгалтын хүмүүс яриад асуух юм бол чи манайхаас эм тариа авсан, одоо үлдэгдэл хэдэн төгрөгний өр байгаа гээд хэлээд өгөөрэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг    
Гэрч Б.Нинагийн  мөрдөн байцаалтанд өгсөн “...манай эмийн сан Ази Фарм ХХК-ийн Завхан аймаг дахь салбарыг анх нээгдсэн цагаас нь хойш 2014 он дуустал үйлчлүүлж хамтран ажилласан. Би тухайн байгууллагаас эм бэлдмэл авахдаа падаан бичүүлж аваад тухайн сардаа багтааж тооцоогоо бэлэн мөнгөөр жор баригч Б.*******д хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулан авдаг байсан. Одоо надад ямар нэгэн үлдэгдэл тооцоо байхгүй. 2014 онд санагдаж байна сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. ******* надад манай гэрийн хүнээр скочдож битүүмжилсэн захиа явуулсан байсан түүнд нь манай байгууллага дээр гэнэтийн шалгалт ирсэн би тань дээр 800.000 төгрөгний эм биччихсэн шүү та аргалаарай ******* гэсэн байсныг би хүлээн авч яасан юм бол гэж бодоод тухайн үедээ өнгөрсөн. Тэгтэл хэд хоногийн дараа шалгалтын хүмүүс нь манай эмийн санд ирээд үлдэгдэл мөнгөний баталгаа авч байна танд 800.000 төгрөгний үлдэгдэл байгаа юм байна гээд гарын үсэг зуруулаад явсан. Би тухайн шалгалтын хүмүүсийг явсных нь дараа ******* дээр очоод чи юу хийгээд байдаг хүүхэд вэ би чамд ямар нэгэн  өр төлбөр байхгүй шүү гээд *******аар өөрөөр нь тооцоогүй гэсэн бичиг хийлгэж гарын үсэг зуруулж байсан...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...манай Нөмрөг сумын эргэлтийн эмийн сан нь Ази Фарм ХХК-ийн Завхан салбараас 2012 оноос 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 20-оод удаагийн татан авалтаар 3.866.849 төгрөгний эм, тариа авч байсан. Төлбөрийг нь заримдаа бэлэн мөнгөөр заримдаа худалдаж авсныхаа дараа *******ын Хаан банкны 5315285289 гэсэн дансанд тушаадаг байсан. Одоо тус компанид өр төлбөр байхгүй. *******тай утсаа ярьж байгаагүй. Харин ******* нэг өдөр утсаар залгаад манайд шалгалт ирсэн. Шалгалтын хүмүүс асуувал та надтай тооцоотой гээд хэлээд өгөөрэй гэж гуйдаг байсан...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Ц.Цэдэнбадамын мөрдөн байцаалтанд өгсөн “...манай Шилүүстэй сумын эргэлтийн байсан. ******* нэг удаа яриад дээрээс шалгалт ирлээ. Танай дээр 300.000 төгрөгний эмийн сан нь 2014 оноос хойш 1 жилийн хугацаанд Ази Фарм ХХК-ийн салбараас эм тариа авч байсан. Эм тариаг зээлээр аваад сардаа багтааж *******ын Хаан банкны дансанд тушаадаг эм бэлдмэл биччихлээ шалгалтын хүмүүс асуувал тийм гээд хэлчихээрэй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Ч.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...манай эмийн сан 2012 оны 7 дугаар сараас 2014 оны 5 сар хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн Завхан салбараас эм  худалдаж авч байсан. Эм авахдаа ихэвчлэн бэлнээр авдаг байсан. 1 удаа зээлээр аваад дансанд нь тушааж байсан. Надад одоо энэ компанид өр төлбөр байхгүй. Эм авахдаа *******аас л авдаг байсан. ******* нэг удаа утсаар яриад тань дээр 400.000 төгрөгний эм биччихье. Та дээрээс шалгалт ирээд асуувал авсан гээд хэлчихээрэй. Би дараа нь өөрөө төлбөрөө барагдуулчихъя гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ******* руу яриад ******* над руу ингэж ярьлаа гэхэд “Тэгж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн шалгалтын хүн нь ярихаар нь би үнэнийг нь хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон дансны мэдээлэлүүд, хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас 19.685.404 төгрөгийн хохирол учруулсан болох нь аудитын дүгнэлт, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар дүгнэлт, мөн шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар дүгнэлтээр  тус тус тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.******* ******* ХХК-ийн хооронд анх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан, шинжээчийн дүгнэлт гаргахдаа анхан шатны баримтаар хийгээгүй, хохирогчийн гаргаж өгсөн тооцооноос дүгнэлтийг гаргасан. Б.******* эм болон эмийн бүтээгдэхүүнийг  анх хүлээн аваагүй гэж маргаж байгаа ч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан  “өмчийг хариуцсан этгээд гэдэгт  аж ахуйн нэгж байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, бусдын өмчийг итгэмжлэн хариуцуулсан этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь ******* ХХК-ийн Завхан салбарт эм найруулагчаар ажиллаж байсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүний үйдлийг Монгол Улсын  Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгч  Б.******* түүний өмгөөлөгч нар нь 2014 оны  05 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн Завхан салбарын эм найруулагчийн ажлаас гарсан байхад шинжээчийн дүгнэлтэд  2012 оны 07 дугаар сарын 16-наас 2014 оны 05 дугаар сарын 23-н хүртэлх хугацааны тооцоогоор дүгнэлт гаргасан  гэж  маргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна.
Шинжээч Ж.Бадамсүрэн шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар дүгнэлт гаргахдаа Б.*******ын ажиллаж байх үед гарсан дутагдлыг гаргасан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээчийн энэ дүгнэлт нь ч *******тай хийсэн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлээр давхар батлагдаж байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “шүүгдэгч гэм буруугийн талаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан журмын дагуу шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******д оногдуулах ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1  дэх хэсэгт хамаарч байх тул нэмэгдэл ял болон үндсэн ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь ******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт 19.685.404 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоос 1.972.430 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 17.685.974  төгрөгийг гаргуулж  хохирогч  Ази Фарм ХХК-д  олгох нь зүйтэй.
Шүүгдэгч болон өмгөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргаж өгсөн 175 хуудас    бичгийн  баримтуудыг  хэргийн хадгалах хугацаа дуустал 201513000106 дугаартай хэрэгт хавсаргах зүйтэй. 
Шүүгдэгч  Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Б.*******ын гэр бүлийн дундын хөрөнгөний 3.500.000 сая төгрөгний үнэлгээтэй Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод байх 17338291414416 нэгж талбарын дугаартай, 000175075 дугаарын гэрчилгээтэй 2 тал хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээх нь зүйтэй.
    Шүүгдэгч  нь Монгол Улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ” эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгаж, нөхөн төлөхөөр”  заасан ба хохирогч Б.*******аас аудитын дүгнэлт гаргуулсан 2000000 төгрөг,  шинжээчийн дүгнэлт 2 удаа хийлгэсэн нийт 1.360.000 төгрөг,  томилолтоор ажилласан зардал 1.800.000 төгрөг болон бусад зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч нотлох баримтаа ирүүлээгүй байна.
Иймд хохирогч ******* ХХК-ийн  төлөөлөгч  С.******* нь гэмт хэргийн улмаас  эд хөрөнгөд учруулсан  болон бусад зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч  Б.*******д холбогдох 201513000106 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж  үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тойн овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж Ази Фарм ХХК-д 19.685.404 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  Б.*******ыг  тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан  2 жилийн хугацаатай  хорих ялыг  өршөөн хэлтрүүлсүгэй. 
5. Хохирогч байгууллага болон иргэний нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.
6. Шүүгдэгч Б.*******д 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгчийн  шүүх хуралдаанд ирүүлсэн 175 хуудас  бичгийн  баримтуудыг  201513000106  дугаартай хэрэгт хавсаргасугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын  гэр бүлийн дундын хөрөнгийн 3.500.000 сая төгрөгний үнэлгээтэй Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод байх, 17338291414416 нэгж талбарын дугаартай, 000175075 дугаарын гэрчилгээтэй 2 тал хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг эд хөрөнгийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй. 
9. Шүүгдэгч Б. *******  урьдчилан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй хэрэг хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 
10. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******аас 17.685.974 төгрөг гаргуулж хохирогч байгууллага Ази  Фарма ХХК-д олгосугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсмогц хүчинтэй болно. 
12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт нь давж заалдах гомдол гаргах,улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА