Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  О.У                                                  

Улсын яллагч Б.С

Шүүгдэгч О.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт О-ын Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ийн М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ..настай, халх, ..., дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт О-рын Б /РД: .../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн, ... настай, халх, ..., тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймаг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ийн М /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод хамтран амьдрагч О.Н-ийг буйдан дээр унтаж байхад нь гэрт үлдээж явлаа гэх шалтгаанаас болж зүүн талын гуя хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, нүүр хэсэгт 1 удаа гараараа алгадах, уруул, зүүн талын гуя хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр зодож биед нь дээд уруулын зүүн талд шарх, доод эрүүний баруун талд зулгаралт, доод эрүүний зүүн талд цус хуралт, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт, зүүн гуяны ар дунд хэсэгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 сарын 19-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод иргэн Б.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биеийн баруун бугалга болон цээжний урд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 сарын 19-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод иргэн О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биеийн зүүн хэвлийн хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэр буюу Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод Л.А, О.Н нарыг хоол цай хамт хийж идэх үү гэж дуудаад 17 цагийн орчимд манай гэрт тэр хоёр орж ирсэн. Тэгээд бид гурав хоол цай хийж идэж байхдаа дэлгүүр орж 0,7 литрийн AGAR гэсэн нэртэй 2 шил архи уусан. Тэгээд би нойр хүрээд унтаад өгсөн. Намайг сэрэхэд манай найз буюу хамтран амьдрагч О.Н болон А нар байхгүй байхаар нь гэрээс гараад А-ийн амьдардаг 146 дугаар байрны ... тоотод орж ирэхэд Н гэрт нь байсан. Тэгээд Н-д би хандаж чи яахараа намайг гэрт үлдээгээд яваад өгдөг юм бэ гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан гарч Н А-ийн гэрт том өрөөний урд талын хананд байрлах буйдан орон дээр хэвтэж байхаар нь чи босооч гэж хэлээд зүүн талын гуя луу баруун талын гараараа 2-3 удаа цохиж, нүүр хэсэг рүү нь баруун талын гараараа нэг удаа алагдсан. Мөн би өмсөж явж байсан куртикний зүүн талын халаасанд байсан манай гэрт хэрэглэдэг бор шаргал өнгийн иштэй хутгыг гаргаж ирээд Н-ийн зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа жижигхэн хатгасан чинь Н миний өөдөөс уйлаад босоод ирэхээр нь би өө юу билээ гэж бодоод гарт барьж байсан хутга буйдан дээр шидсэн. Энэ үед Н миний өөдөөс уйлаад намайг би хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд бас бид хоёр хэрүүл хийж байхад цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн. Тэрнээс биш ямар нэг санаатай Н-ийн хутгалаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уур хүрээд ийм асуудал гаргасан байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй, гэм буруугаа ойлгож байна. /хх-ийн 50-51/

2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байхад 10 цагийн орчимд хамт ажилдаг найз М миний гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь гэртээ байна гэж ярихад ганц шил архи аваад манайд хүрээд ирээ юм уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэж ярихад миний данс руу 25,000 төгрөг хийсэн. Тэгээд би босоод манай байрны доод талд байдаг хүнсний дэлгүүр орж "QUALU" НЭРТЭЙ 0,75 литрийн 1 шил архи худалдаж аваад М-ийн амьдардаг Замын-Үүд сум ... тоотод гэрт нь орж ирэхэд М-ийн гэр бүл байсан. Тэгээд М бид хоёр миний авч орж ирсэн архыг задлаад уугаад юм яриад сууж байхад Б.М-ийн эхнэр нь гэрээс гараад явсан. М бид хоёр архиа ууж дуусаад нилээн муудаад юм ярьж суугаад бид хоёр хоорондоо яг юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан муудалцаад нэг нэгийгээ М-ийн гэрийн хутгаар зүсчихсэн. Мөн нэг нэгийгээ цохиод байсан. Бид хоёрын хувьд ямар нэг өс хонзон байхгүй, миний зүүн хэвлийн хэсэг, М-ийн баруун гараас цус гараад байсан тул эмнэлэг рүү хамт явж оёдол хийлгэсэн. М бид хоёр өмнөх өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул нэг шил архи уугаад нилээн муудсан тул яг юунаас болж маргалдсан, хэн хэнийгээ түрүүлж хутгаар зүсчихсэн талаар сайн санахгүй байна гэжээ. /хх-ийн 124-125/

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод гэр бүлийн хамт гэртээ байж байхад 10 цагийн орчимд манай найз Б-ын гар утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Б гэртээ байна гэж ярихар нь ганц шил архи аваад манайд хүрээд ирэх үү гэж ярихад мөнгө байхгүй гэж ярихар нь би архины мөнгө 25,000 төгрөг Б-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд удалгүй 11 цагийн орчимд манай найз О.Б 0,75 граммын "QUALU" нэртэй 1 шил гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад юм яриад сууж байхад манай эхнэр айлд очих гээд гараад явсан. Манай гэрт манай хоёр хүүхэд, би Бадрах нар байсан. Тэгээд Б бид хоёр архи уугаад сууж байхдаа би манай гэрт өмнө Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ асуудал гаргаж байсан талаар яриад, бид хоёр хоорондоо хэрүүл маргааны шинжтэй болоод Б манай гэрийн хутгыг аваад миний баруун талын булчин хэсэг, цээж хэсгийн хутгаар зүсчихээр нь би тэр хутгыг нь Б-аас салгаж аваад зөрүүлээд Б-ын хэвлийн зүүн хажуу талыг хутгаар зүсчихсэн. Тэгээд бид хоёр юу хийчих вэ гээд би бага хүүхдээ ээжийгээ дууд гэж хэлсэн. Манай эхнэр гэрт орж ирээд бид гурав эмнэлэг орж үзүүлэхээр болоод эмнэлэг дээр ирж Б бид хоёр боолт хийлгэсэн. Миний биеийн баруун гарын бугалаганы хажуу, урд хэсэг, цээжний урд дээд хэсэгт гэмтэл учирсан. Б бид хоёр өмнөх өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд дахин 0,75 литрийн архи хувааж уугаад согтсон. Б манай гэрт өмнө асуудал гаргаж байсан талаар би яриад хэрүүл маргаан гарч энэ асуудлаас болоод Б манай гэрийн хутгыг аваад намайг зүсчихээр нь би зөрүүлээд зүсчихсэн юм. Тэрнээс биш Б бид хоёр олон жил хамт ажиллаж байгаа ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Архи хэтрүүлж хэрэглэснээс болж ийм асуудалд орсон. Манай гэрийн хоол хийхэд ашигладаг хутга. Миний зүгээс хохирлыг талаар ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 117-118/

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Буруугаа ойлгож байгаа. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 02 дугаар сарын 14-ний 17 цагийн орчимд О.Б миний утас руу залгаж манай гэр хүрээд ирэх үү хоол цай хийж идэх үү гэж ярихад А бид хоёр О.Б-ын амьдардаг Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод очсон. Тэгээд бид гурав хоол цай хийж байхдаа дэлгүүр орж 0,7 литрийн "AGAR" гэсэн нэртэй 1 шил архи авсан. Нэг шил архийг нь уугаад хоол цай идэж байхад Б унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд А бид хоёр Б-ын гэрээс гараад А-ийн гэр лүү очих замдаа дэлгүүр орж 0,7 литрийн "AGAR" гэсэн нэртэй 1 шил архи худалдаж аваад орсон. А бид хоёр унтаж амрах гээд А хүүхдүүдийн хамт жижиг өрөөнд би том өрөөний буйдан дээр унтаж байрад 22 цаг 30 минутын орчимд А-ийн гэрийн хаалга нүдээд Б гэрт орж ирээд намайг буйдан дээр унтаж байхад чи намайг гэрт үлдээгээд явдаг гээд миний зүүн талын гуя руу баруун талын гараараа 2-3 удаа цохиход нүүр хэсэг рүү баруун талын гараараа алгадаад авсан. Мөн нэг жижиг хутга гаргаж ирээд миний зүүн талын дээд уруул болон зүүн талын гуя хэсэг рүү нэг нэг удаа жижигхэн зүсэх үед би босож ирээд Б руу хандаж чи намайг хутгаар зүсчихлээ шүү гэж хэлээд уйлаад мөн хэрүүл хийсэн. Мөн цагдаагийн байгууллагад энэ талаар хэлэх шаардлагатай гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Миний зүүн талын дээд уруул, баруун талын шанаа хэсэг, зүүн талын гуянд гэмтэл учирсан гэжээ. /хх-ийн 16-17/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлн гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлий 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заасан байдаг тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуул 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн О.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 22-23/

-Тухайн гэмт хэргийн улмаас иргэн О.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 212,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.М-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 93/

-Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 388,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 97/

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Миний биеийн баруун гарын бугалганы хажуу, урд хэсэг, цээжний урд дээд хэсэгт гэмтэл учирсан. Бид хоёрын хувьд Б манай гэрт өмнө асуудал гаргаж байсан талаар яриад хэрүүл маргаан гарч энэ асуудлаас болоод Б манай гэрийн хутгыг аваад намайг зүсчихээр нь би зөрүүлээд зүсчихсэн юм. Миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй. Эмнэлгийн байгууллагаар боолт хийлгэж, эмчилгээ хийлгэж байгаа гэжээ. /хх-ийн 74-75/

Хохирогч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн эрүүл мэнд одоо зүгээр болсон, гомдолгүй гэв.

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...М бид хоёр архиа ууж дуусаад нилээн муудаад юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан муудалцаад нэг нэгнийгээ М-ийн гэрийн хутгаар зүсчихсэн. Мөн нэг нэгнийгээ цохиод байсан. Миний зүүн хэвлийн хэсэг, М-ийн баруун гараас цус гараад байсан тул эмнэлэг рүү хамт явж оёдол хийлгэсэн. Надад гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 79-81/

Хохирогч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Биеийн байдал одоо зүгээр болсон гэв.

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 02 дугаар сарын 14-ний 17 цагийн орчимд О.Н-тэй уулзахад Б-ын гэрт очиж хоол цай хийж идэх үү гэж хэлээд бид хоёр О.Б-хын амьдардаг Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод очсон. Тэгээд бид гурав хоол цай хийж байхдаа дэлгүүр орж 0,7 литрийн "AGAR" гэсэн нэртэй 1 шил архи авсан. Нэг шил архийг нь уугаад хоол цай идэж байхад Б унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд манай хүүхдүүд сургуулиас тараад ирж байсан тул би гэр лүүгээ явахаар болоод Н бид хоёр Б-ын гэрээс гараад замаараа дэлгүүр орж 0,7 литрийн "AGAR" гэсэн нэртэй 1 шил архи худалдаж аваад гэртээ орж ирсэн. Тэгээд Н бид хоёр архи ууж сууж байхдаа би хүүхдүүдээ хоол цай хийж өгөөд архи дуусаад би жижиг өрөөнд унтаж амрахаар болоод Н том өрөөний буйдан дээр унтсан. 22 цаг 30 минутын орчимд хүмүүс хоорондоо хэрүүл хийгээд байх шиг байхаар нь би сэргээд том өрөөнд орж ирэхэд Б гэрт ороод ирсэн Н-тэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь Н-ээс “юу болсон юм бэ” гэж асуухад “Б орж ирээд намайг цохиод, мөн хутгаар зүссэн” гээд уруул болон гуя үзүүлсэн. Мөн цус гарч байсан. Би та хоёр наад хэрүүл маргаанаа боль гэж хэлэхэд миний дууг сонсохгүй байсан. Тэр хоёр цагдаа дууд гэхээр нь цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Бид гурав Б-ын гэрт хоол цай хийж идэж байхдаа дэлгүүр орж 0,7 литрийн AGAR гэсэн нэртэй 1 шил архи уусан. Н бид хоёр нэг шил архийг нь хувааж уусан. О.Б. О. Н хоёр хилийн цэргийн 0108 дугаар ангид хамт ажилдаг, найзууд, хамтран амьдрагч байх. Б-ын гэрт хоол идэж байсан хутга байсан. Манай гэрийн хутга биш. Н-ийн зүүн талын дээд уруул, баруун талын шанаа хэсэг, зүүн талын гуянд гэмтэл учирсан гэжээ. /хх-ийн 32-33/

Насанд хүрээгүй гэрч М.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 сарын 19-ний өдөр би гэртээ жижиг өрөөнд байж байхад Бадрах ах, аав хоёр чанга чанга яриад хэрүүл хийгээд байх шиг байхаар нь өрөөнөөс гараад харсан. Тэгтэл аавын гараас, Б ахын зүүн талын бөөр хэсгээс цус гарч байсан. Манай аав “ээж рүүгээ залгаад хэлээрээ” гэж хэлсэн. Тэгээд би ээжийн гар утас рүү залгаж хэлсэн. Тэгээд ээж гаднаас орж ирээд аав, ээж, Б гурав гэрээс гараад явсан. Ах бид хоёр том өрөөг цэвэрлэсэн. Би том өрөөний тавилгын завсар байсан хутгыг аваад цэвэрлээд гал тогооны тавилгын шүүгээний нүдэнд хийсэн гэжээ. /хх-ийн 85-87/

Шинжээчийн 2023 оны 02 сарын 16-ны 04/40 дугаартай дүгнэлтэд: 1.О.Н-ийн биед дээд уруулын зүүн талд шарх, доод эрүүний баруун талд зулгаралт, доод эрүүний зүүн талд цус хуралт, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт, зүүн гуяны ар дунд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн  дээд уруулын зүүн талд шарх, доод эрүүний баруун талд зулгаралт, зүүн гуяны ар дунд хэсэгт шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр,  доод эрүүний зүүн талд цус хуралт, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн дээд уруулын зүүн талд шарх, зүүн гуяны ар дунд хэсэгт шарх, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба доод эрүүний баруун талд зулгаралт, доод эрүүний зүүн талд цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 39-40/

Шинжээчийн 2023 оны 03 сарын 23-ны 04/055 дугаартай дүгнэлтэд: 1.Б.М-ийн биед баруун бугалга болон цээжний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 102-103/

Шинжээчийн 2023 оны 03 сарын 23-ны 04/056 дугаартай дүгнэлтэд: 1.О.Б-ын биед хэвлийн зүүн хажуу талд арьс өөхөн эд, булчингийн бүрэн бус тасрал бүхий зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Энэ гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 105-106/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01, 57/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-09, 58-62/

Хохирогч, гэрч нарын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 10-11/

Эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн иштэй нийт урт нь 19,5 см ажлын хэсгийн урт 9,5 см хутгыг тооцсон тухай мөрдөгчийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн тогтоол, шаргал өнгийн 12,5 см урт иштэй, ажлын хэсэг 15,5 см урттай нийт 18 см урттай хутгыг эд мөрийн баримтуур тооцсан тухай мөрдөгчийн 2023 оны 03 сарын 24-ны өдрийн тогтоол /хх-ийн 12, 66/

Иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримт /хх-ийн 26, 100/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 03 сарын 13-ны өдрийн ... дугаартай тогтоол, 2023 оны 03 сарын 24-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 45-46, 111-113, 119-120/

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 02 дугаартай тогтоол /хх-ийн 55-56/

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 65-66/

Шүүгдэгч нарын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 68, 70/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131, 138/

Замын-Үүд сумын 1-р багийн ажлын албланы 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 28 дугаартай шүүгдэгч Б.М-ийн оршин суух хаягийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 13-135/   

Замын-Үүд сумын 1-р багийн ажлын албланы 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 29 дугаартай шүүгдэгч О.Б-ын оршин суух хаягийн тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 141-142/   

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 146-150/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод хамтран амьдрагч О.Н-ийг буйдан дээр унтаж байхад нь гэрт үлдээж явлаа гэх шалтгаанаас болж зүүн талын гуя хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, нүүр хэсэгт 1 удаа гараараа алгадах, уруул, зүүн талын гуя хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр зодож биед нь дээд уруулын зүүн талд шарх, доод эрүүний баруун талд зулгаралт, доод эрүүний зүүн талд цус хуралт, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт, зүүн гуяны ар дунд хэсэгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Мөн 2023 оны 03 сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод иргэн Б.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биеийн баруун бугалга болон цээжний урд хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 сарын 19-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг ... тоотод иргэн О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биеийн зүүн хэвлийн хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Н /хх-ийн 16-17 /, О.Б /хх-ийн 79-81/, Б.М /хх-ийн 74-75/, гэрч Л.А /хх-ийн 32-33/, насанд хүрээгүй гэрч М.И /хх-ийн 85-87/ нарын мэдүүлэг болон шинжээчийн 2023 оны 02 сарын 16-ны 04/40, 2023 оны 03 сарын 23-ны 04/055, 2023 оны 03 сарын 23-ны 04/056 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 39-40, 102-103, 105-106/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01, 57/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-09, 58-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.М, О.Б нарын гэм буруутай үйлдэл, хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч О.Н, О.Б, Б.М нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болно.

Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримт /хх-ийн 26, 100/-аар нотлогдож байх тул шүүгдэгч О.Б-аас /388,500+214,000/ нийт 602,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор, шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 212,500 төгрөгийг төлж барагдуулсан нь Голомт банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч О.Б, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.М-ийн хувьд бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч О.Б-ын хувьд иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн иштэй нийт урт нь 19,5 см ажлын хэсгийн урт 9,5 см хутгыг, шаргал өнгийн 12,5 см урт иштэй, ажлын хэсэг 15,5 см урттай нийт 18 см урттай хутгыг тус тус устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт О-ын Б-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Б-аас /388,500+214,000/ нийт 602,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн иштэй нийт урт нь 19,5 см ажлын хэсгийн урт 9,5 см хутгыг, шаргал өнгийн 12,5 см урт иштэй, ажлын хэсэг 15,5 см урттай нийт 18 см урттай хутгыг тус тус устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч О.Б нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Б, Б.М нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.Б