| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/03018/И |
| Дугаар | 02424 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 02424
2019 оны 09 сарын 17 өдөр Дугаар102/ШШ2019/02424 Улаанбаатар хот
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах БГДЦХ-ийн хүсэлттэй
Зөрчил гаргагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Т овогт Р.Н архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахлагч дэслэгч Б.Э, зөрчил гаргагч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүрэг дэх Ц байгууллага шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Баянгол дүүргийн 8 дугаар хороонд оршин суух иргэн Р.Н согтуурсан мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул архины албадан эмчилгээ хийлгэх шийдвэрийг гаргаж өгнө үү, гэжээ.
Баянгол дүүрэг дэх Ц байгууллагын төлөөлөгч, ахлагч дэслэгч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Р.Нийг түүний гэр бүлийнхэний гаргасан хүсэлтийн дагуу архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг манай байгууллага хүлээн аваад, нэхэмжлэлийг гаргаж байна.
Зөрчил гаргагч согтуурсан мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, 0 дугаар хорооны ойр орчим бөөгнөрөл үүсгэж архидаг, архи уусан үедээ юу хийж байгаагаа мэддэггүй, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзаж байгаа тул хүсэлтийг хангаж өгнө үү. Мөн өндөр настай аавыгаа тайван амгалан байлгадаггүй, гэжээ.
Зөрчил гаргагч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Тэгж их архи уудаггүй. 9 дүгээр сард ааваас 1.000.000 төгрөг аваад өгч чадаагүй. Түүнийгээ нэхсэн. Өгөх боломжгүй байсан. Би сард 2-3 удаа архи уудаг. 2013 оноос эхлэн уусан, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зөрчил гаргагч Р.Н архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ гэр бүл, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архинаас хамааралтай болсон болох нь Баянгол дүүрэг дэх Ц байгууллага болон түүний эцэг Б.Р гаргасан хүсэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчээс авсан тэмдэглэл, мэдүүлэг, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Зөрчил гаргагчийн талаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссийн архинд донтох өвчтэй болохыг тогтоосон “Дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Тогоруут овогт Раднаагийн Найдантөгсийг албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Р.Н-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА