| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
2023 06 02 2023/ШЦТ/53
МОНГОЛ *******ЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Н
*******лсын яллагч Х.Н
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол *******лсын иргэн, ...........оны дугаар сарын -ны өдөр хотод төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл .........., эхнэр, .......... хүүхдийн хамт *******агануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******овгийн *******-н ******* /РД: /.
Яллагдагч ******* нь .............оны ..............дүгээр сарын ..............-ний өдөр ..........цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод төрсөн эгч *******.*******-тэй “гар утас цэнэглэсэнгүй” гэх үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, хоолойг нь багалзуурдан түлхсэний улмаас *******.******* нь газар унах үедээ зурагтын төмөр тавиур мөргөж эрүүл мэндэд нь зулай зүүн хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “............оны .......дүгээр сарын ...........-ний орой .........цагийн үед манай ******* болон эхнэр *******хоёр караокед орчихоод гэртээ ирсэн бөгөөд дахин гарч бааранд орно гээд байхаар нь би уурласан. Тэгээд би дэлгүүр орох гээд гар утсаа хайсан бөгөөд миний утасны цэнэг дуусчихсан байсан. *******и бухимдаад уурласан чинь эгч “хэн рүү уурлаад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Миний уур хүрээд хоолойноос нь багалзуурдаад хойшоо түлхэхэд эгч уурлаад намайг “чи ингээд алчих” гээд орилоод дайрахаар нь дахиад түлхсэн. Тэгтэл зурагтны төмөр тавиур мөргөөд толгойныхоо арын хэсгийг гэмтээсэн. *******и тухайн үед бага зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...............оны .........дүгээр сарын .............-ний орой .......цагийн үед бэр дүү *******-н хамт караокед сууж байгаад гэртээ ирсэн. Тэгээд төрсөн дүү болох *******-тай үл ойлголцож маргалдсан бөгөөд миний хоолойноос бариад хойшоо түлхэхээр нь би хойшоо унасан бөгөөд унахдаа зурагтны төмөр тавиур мөргөөд толгойгоо гэмтээсэн. *******и тухайн үед халамцуу байсан, 2 оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11/
Гэрч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.............оны .........дүгээр сарын ..........-ний орой .........цагийн үед хадам эгч *******-тэй караокед орчихоод гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр буцаж гарч бааранд орох тухай ярьсан чинь манай нөхөр ******* явуулахгүй гээд уурласан. ******* дэлгүүр гарах гээд гар утсаа үзсэн чинь цэнэг нь дуусчихсан байсан бөгөөд цэнэглэж чадаагүйдээ уур нь хүрээд “утас цэнэглэчихгүй яасан юм бэ?” гэхэд хадам эгч “чи хэн рүү уурлаад байгаа юм бэ?” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. ******* эгч *******-г нэг удаа алгадсан чинь ******* зөрүүлээд түлхэх шиг болсон. Тэгээд эгч уначихаад босож ирээд “намайг алчих” гээд орилоод байхаар нь ******* дахиад түлхсэн чинь эгч төмөр зурагтны тавиурын булан мөргөөд толгойны ар тал орой хэсгээс цус гарсан” гэх мэдүүлэг /хх-н 22/,
Гэрч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.................оны ..........дүгээр сарын ..........-ний шөнө унтаж байхад хажуу айлын хүмүүс хоорондоо муудалцаад орилолдоод, унтуулж амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №09шэ/118 дугаартай: “*******.*******-н биед зулай хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 29-30/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “*******агануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот өрөө байр байв. Үзлэгийг үргэлжлүүлэн том өрөөний ханыг дагуулан байрлуулсан төмөр зурагтны тавиур байх ба хохирогч ******* унахдаа түүнийг толгойгоороо мөргөж унасан талаар зааж байв. /хх-ийн 4-6/
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “******* нь 0.68 хувийн согтолттой” гэжээ /хх-ийн 7/
Хохирогч *******.*******-н *******агануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “*******.******* миний бие төрсөн дүү болох *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үл ойлголцож маргалдаж дүү минь намайг түлхэхэд би хойшоо унахдаа төмөр зурагтны тавиур мөргөсөн бөгөөд 2 оёдол тавиулсан, одоогоор өвдөж зовиурласан зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй” гэжээ /хх-ийн 39/
Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хохирогч *******.******* нь .........оны ............дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд гэмтлийн оношоор *******агануур дүүргийн *******рүүл мэндийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/59 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-с гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
*******агануур дүүргийн *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/59 дугаартай албан бичгээр “иргэн *******-н ******* /РД: / нь 2023 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдөр гэмтлийн оношоор *******агануур дүүргийн *******рүүл мэндийн төвийн ойрын дуудлага 48.000, гэмтлийн яаралтай тусламж 161.000, нийт 209.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 12/
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн *******-н ******* нь *******агануур дүүргийндугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суудаг...” гэжээ. /хх-н 59-60/
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 51/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
*******лсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь хохирогч *******.*******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-с эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 209.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 80/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .............оны .............дүгээр сарын ..........-ний орой .................. цагийн үед *******агануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод төрсөн эгч *******.*******-тэй “гар утас цэнэглэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний цээж хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, хоолойг нь багалзуурдан түлхсэний улмаас *******.******* нь газар унах үедээ зурагтын төмөр тавиур мөргөж эрүүл мэндэд нь зулай зүүн хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******.*******-н мэдүүлсэн “төрсөн дүү болох *******-тай нь миний хоолойноос бариад хойшоо түлхэхээр нь би хойшоо унасан бөгөөд унахдаа зурагтны төмөр тавиур мөргөөд толгойгоо гэмтээсэн” гэсэн мэдүүлэг, гэрч *******.*******-н “******* нь *******рдэнэцэцэг эгчийг түлхсэн чинь унахдаа төмөр зурагтны тавиурын булан мөргөөд толгойны ар тал орой хэсгээс нь цус гарсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед зулай хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №09шэ/118 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч *******нь хохирогч *******.*******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ үл ойлголцол үүсгэсэн нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******.*******-н биед зулай хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******.******* “*******и гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
*******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******агануур дүүргийн прокурорын газраас хохирогч *******.******* нь Дүүргийн эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч *******рүүл мэндийн даатгалын сангаас нийт 209.000 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх прокурор *******-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-с гаргуулан *******рүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. /хх-н 12,16/
*******лмаар хэрэгт прокурорыг *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас *******рүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хохирогч *******.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь *******агануур дүүрэг дэх *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны 33/59 дугаартай албан бичгээр баримтуудаар тогтоогдож байна. /хх-н 12/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******-н нэхэмжилсэн 209.000 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж, *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
3. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
*******лсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
******* “урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5, ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******-т нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******-н *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-н *******-т 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******.*******-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 209.000 (хоёр зуун есөн мянган) төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.**************ЙГ*******ЛМ**************