Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 03

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Иргэдийн төлөөлөгч: Б.Алтанцацралт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******од холбогдох 201616000077 тоот эрүүгийн 1 хавтаст хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,            

            Э.******* нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17:30 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд согтуугаар  танхайн үйлдлээ удтал үргэлжлүүлж, Өмнөговь аймгийн ******* сумын төвд иргэн Ц.*******, Ё.******* нарыг “2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.*******ийг "нохой явдлаар яв гэж 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж шороо долоолгоод, газраас чулуу авч амандаа зуу гэж зуулгаад, тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар нь зуулган, газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулан дөрвөн хөллүүлж мөлхүүлэн хэсгийн байрандаа оруулах" зэргээр авирлан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ё.*******гийн толгой, дагз, шанаа руу нь гараараа цохин, цээж, баруун хөлийн гуя руу өшиглөн, газар хэвтсэн байхад нь дээрээс нь дэвсэх зэргээр зодож бие махбодид баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл, иргэн Ц.*******ийн зүүн гуяруу өшиглөн, хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж, толгой руу гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь тархи доргилт зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан улмаар Ц.*******, Ё.******* нарыг цагдаагийн хэсгийн байрны үүднийхээ өрөөнд нүдээ том нээ гэж нүдийг нь том харуулж байгаад нулимс асгаруулагч нүд рүү нь цацаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Ц.*******, Ё.******* нараас уучлалт гуйж хохирлыг нь барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна.

 Хохирогч Ё.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн хэрэгт Ц.*******ийн хамт холбогдон шалгагдаж байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд явж байтал, тус сумын цагдаа бидний сууж явж байсан машиныг зогсоогоод Ц.******* бид хоёрыг хуурамч алт зарж борлуулах гэж байсан гээд саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ц.******* бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч ******* нь биднийг 2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм гэж хэлээд миний толгой дагз руу, шанаа руу гараараа олон удаа цохисон, мөн гуя руу өшиглөсөн, мөн *******ийг цохиж зодож байснаа бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж нүцэглээд Ц.*******ийг нүцгэн чигээр нь авч гараад 10 орчим минут болсны дараа дагуулж орж ирсэн бөгөөд, орж ирэхдээ ******* амандаа тоосгоны хэлтэрхий зуусан мөлхөсөн байдалтай *******ын хамт орж ирсэн. Тэгээд ******* миний үснээс зулгааж чирч гадаа авч гараад яв гээд миний ард гараад араас өшиглөөд явж байтал *******ын дүү нь гэх 20 орчим насны залуу нэг залуугийн хамт явж байснаа *******ыг ах одоо боль гэж хэлээд ******* буцаж цагдаагийн хэсэг рүү оруулаад Ц.******* бид хоёрыг цохиж зодоод байтал хэсгийн цагдаа нь болон дүү нь гэх залуу одоо боль гэж *******од хэлтэл та нарт хамаагүй шүү пизда нар минь гэж хэлээд байж байтал гаднаас олон нийтийн байцаагч нэг эмэгтэй орж ирээд дарга ирж байна гэтэл зодохоо больсон.  Тэгээд байж байтал тус сумын засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцасыг өмсүүл гэж хэлээд Ц.******* бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа ******* дахиж бидний хувцсыг тайлуулж нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж Цагдаагийн хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан чигээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль, ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцасыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлснээс хойш 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хувцастай цагдаа жолоочийн хамт Дундговиос ирээд *******ыг гэрээс нь дуудаж ирүүлсэн. ******* орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд ******* өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд Ц.******* бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт Цагдаагийн хэсгийн байрнаас гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байгаад замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод ******* бид хоёрт хоол авч өгөөд, өөрсдөө цаана хоол идэж 1 л архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 архи гаргаж тэр архинаас нь *******, Дундговиос ирсэн нар хувааж ууж дуусаад, ******* намайг үсдэж машинаас буулгаж үсдэж доош дарж байгаад нүүр рүү өвдөглөж зодож цохиж байснаа цааш явж шээж байснаа намайг хүрээд ир гээд дуудсан бөгөөд яваад очиход өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргачихаад чи миний боовыг хөх гэж хэлэхээр нь би энэ арай дэндэнээ, зодож цохиж болно гэж хэлтэл болиод буцаж машинд суулгаад дахиж цохиж зодож байтал цагдаа нь гэх залуу одоо болно оо арай дэндэж байна гэж хэлээд Э.*******ыг машинаас буулгаад аваад явсан. Ц.******* бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр анх авч ирэхэд үүдний өрөөнд нь ******* байцаагч халаасанд байгаа эд зүйлсээ гарга гэсний дагуу эд зүйлсээ гаргаж ширээн дээр нь тавьсан. Тэгээд ******* цаашаа өөрийнхөө өрөө рүү бид хоёрыг дагуулж цуг орсон. Тэгээд буцаад миний эд зүйлийг гаргаж өгөхөд надад байсан 620.000 төгрөгнөөс 160.000 төгрөг нь дутсан байсан. Өмнө *******ийн гар утас алга болсон олдоогүй гэж байсан ч машин дотроос олсон. Тэгэхээр миний 160.000 төгрөг хаачсан болох нь тодорхойгүй байгаа юм ...гэжээ. /хх-63-65/

        ...Э.******* Ц.******* бид хоёрын хувцасыг тайлуулчихаад гадаа гаргаж гавалсан  өөрөөр ямар нэг байдлаар даажигнан тохуурхаж, ёс бус үйлдэл гаргаагүй, ******* сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очихдоо мөн очсон хойноо хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй, цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй. Би тухайн үед зодуулсан байсан болохоор мөнгө дутуу байна гээд хэлвэл зодуулж магадгүй гэж айгаад энэ талаараа хэнд ч хэлээгүй юм, Одоо миний бие зүгээр байгаа, надад эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй. *******од гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэжээ. /хх-66-68/

       ...Намайг болон Ц.******* бид хоёрыг Өмнөговь аймгийн ******* суман дээр байхад болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г. болон эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар нар зодож цохисон асуудал байхгүй. Өмнөговийн аймгийн ******* суман дээр байхад хэсгийн төлөөлөгч ******* л зодож цохисон. Бид хоёрыг ялтан суултаар суу гэж ******* л хэлж суулгасан, тэгээд дээрээс зодож цохисон. Миний биед учирсан байсан цээжний хэсэгт болон баруун гуяны хэсэгт бага зэрэг зулгарсан байсан уг гэмтлийг ******* өшиглөж учруулсан. Өөр хэн нэгэн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй ...  гэжээ. /хх-127-128/

 

          Хохирогч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:  2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас Дунд-Говь аймгийн төв ороод Өмнөговь аймгийн ******* сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд машинтай явж байтал тус сумын цагдаа биднийг зогсоож шалгаад хэсэг рүү авч явах шаардлагатай гээд хуурамч алт зарж борлуулах гэж байсан саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ё.******* бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч ******* нь биднийг 2 муу хулгайч, нутаг бузарлаад бай гэж хэлээд миний гуя руу өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж зодож байгаад бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж турсиктэй үлдээж нүцэглээд намайг нүцгэн чигээр нь авч гараад ******* өөрөө бие засч дуусчихаад нохой явдлаар яв гэж намайг 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж надаар шороо долоолгоод, газраас чулуу амандаа зуу гэж зуулгаад тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар зуулгасан ингэж байгаад өөрийн гутлаа долоо гэж долоолгоод хэсгийн байр руу орохдоо газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулаад намайг 4 хөлөөр минь мөлхүүлж хэсгийн байр руу оруулаад Ё.*******г дагуулж нэг өрөөнд оруулж зодож байгаад гарч ирээд, намайг өшиглөж зодож байтал тус сумын Засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцсыг өмсүүл гэж хэлээд бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа ******* дахиж бидний хувцасыг бүгдийг нь тайлуулж чармай нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан хэвээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн хүн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцсыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлээд байж байтал 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хуцастай цагдаа жолоочийн хамт ирээд *******ыг дуудаж ирүүлсэн. ******* орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд нулимс асгаруулагч өрөөнөөсөө авч гарч ирээд бид хоёрын нүд рүү цацсан бөгөөд машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байхдаа замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод ******* бид хоёрт хоол авч өгөөд өөрсдөө цаана хоол идэж 1  шил архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 шил архи гаргаж тэр архинаас нь *******, Дундговиос ирсэн нар хувааж ууж дуусаад ******* тэндээ үлдээд Дундговийн цагдаагийн газар ирсэн. Ё.******* бид хоёрыг болон, өөр хэн нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Зодуулснаас болж толгойны зураг 80.000 төгрөгөөр авахуулсан, толгойгоо хэд хэдэн удаа бариулсан 45.000 төгрөг, цээжний зураг 25.000 төгрөгөөр авахуулсан, мөн 60.000 орчим төгрөгөөр толгойны эм бусад өвчин намдаах эм авч хэрэглэсэн байгаа. Үүнийгээ нэхэмжилж байна... гэжээ. /хх-71-73/

       ...Би ******* сумын цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очихдоо мөн очсон хойноо хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй, мөн цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Одоо миний бие зүгээр байгаа, би ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй, надад одоо Э.*******од гомдол санал гэх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй байна... гэжээ. /хх-74-75/

        ...Намайг болон Ч.******* бид хоёрыг Өмнөговь аймгийн ******* суман дээр байхад болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиход мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г. болон эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар нар зодож цохисон асуудал байхгүй. Миний биед учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан байгаа тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтлүүдийг ******* суманд байхад ******* өшиглөж хөлөөрөө өвдөглөж, нүүр рүү алгадаж учруулсан, өөр хүн миний биед гар хүрч гэмтэл учруулаагүй, өргөдөлд хавсаргагдсан зургууд бол миний *******од зодуулснаас болж хөхөрсөн миний зүүн гуяны зурагнууд байгаа юм. Би анх алга болсон гэж өргөдөлдөө дурьдсан байсан нокиа загварын хар өнгийн жижиг гар утсаа миний өөрийн машины урд хайрцаганд байсныг олж авсан... “гэжээ. /хх- 124-126/

          Гэрч Д.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: "... Яг өдрийг нь санахгүй байна 03 дугаар сарын сүүлчээр 17 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна Соёлын төвд шагай харвах гээд цагдаагийн хэсгийн байрны үүдээр баруун зүгт эхнэр хүүхэдтэйгээ машинтай явж байсан хэсгийн байрны үүдэнд огт нүцгэн гавтай 2 хүн байсан. Хараад манай эхнэр яасан эвгүй юм хурдан яв гээд өнгөрч яваад Соёлын төвд ороход засаг дарга шагай тоглож байхаар нь шалдан хүн гавтай байна эвгүй юм байна гэсэн, засаг дарга Төгсбаатар гараад явсан, шагай харваж байсан хүмүүс хараад шалдан гавтай хоёр хүнийг харж байсан. Тэр үед 2 шалдан хүнээс өөр хүн гадаа харагдаагүй, би хэсгийн төлөөлөгч *******, цагдаа ******* нартай уулзаагүй юунаас болж гавалсан, хэн гэдэг хүмүүс байсныг мэдээгүй ...”гэжээ. /хх-20/

         Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...Тэр өдөр амралтын өдөр байсан өдрийг нь санахгүй байна манай гэр цагдаагийн байрны ард талд ойрхон байдаг, хүүхдүүд гадаа тоглож байгаад орж ирэхдээ гадаа хоёр шалдан хүн гавлаатай байна гэхээр худлаа байлгүй гэсэн огт хувцасгүй шалдан байна гэхээр нь Төгсбаатар рууI залгаад Цагдаагийн гадаа огт шалдан гавлаатай байна тэгэж болохгүй байлгүй Цагдаа төлөөлөгчийн нэр хүндэд ч муу, нялх хүүхдэд тийм муухай юм харуулж болохгүй байлгүй гэж хэлсэн, Засаг дарга би очих гээд явж байна гэсэн би өөрөө гарч хараагүй, ямар хүн гавлагдсан гэдгийг мэдээгүй ... гэжээ. ” / хх-21/

            Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:  ...Өдрийг нь санахгүй байна 3 дугаар сарын сүүлчээр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн үед нэг өндөр биетэй хар бор царайтай ах орж ирээд алт авдаг дэлгүүр хаана байдаг юм гэхээр нь манайх авна хэр юм байгаа юм гэсэн 3 цэн гаруй юм байгаа гэсэн Алтыг чинь үзье гэсэн ууттай юм гаргаад ирэхээр нь үзээд энэ алт хаанахын юм гэсэн Дундговь аймгийн Баянхангай гэх газрын алт гэсэн хаанаас явж байгаа юм гэсэн Дундговь аймгаас Өмнөговь аймаг руу явж байна гэсэн. Алт авах гээд нэг эгчийг дуудаад алтыг нь зүүлсэн алт биш байна гэхээр нь манайх энийг чинь авахгүй гэсэн. Өөр алт авдаг газар байна уу гэхээр нь байхгүй гээд явуулсан. Тэр хүн явсан дараахан нь би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд эгчтэйгээ эгч гар утсаа хаясан байсан болохоор камерын бичлэг үзээд зогсож байсан цагдаа ******* 2 хүн гавлаад ороод ирсэн. Харсан алт зарах гээд явж байсан хүн нэг нь байсан. Тэгээд эгч бид 2 гараад явсан. Тэгээд дэлгүүрт сууж байсан хүн орж ирээд гадаа чинь шалдан гавтай хүн байна гэхээр нь харсан 2 хүн ямар ч хувцасгүй шалдан гавлаатай байж байсан. Манай дэлгүүр цагдаагийн байрны зүүн талд зэргэлдээ байдаг юм. Камер шүүж байхад ******* өрөөндөө байсан цагдаа нь 2 хүнийг гавлаад ороод ирсэн. ******* архи уусан архи үнэртэж байсан, цагдаа нь архи уугаагүй байсан байх 2 гавтай хүнийг зодсоныг мэдэхгүй гавтай ороод ирэхэд нь би зөрөөд гараад явсан. Тэр өдөр манай дэлгүүрт ундаа уух гээд сууж байхад нь Засаг дарга орж ирээд хүмүүсийг шалдан гадаа гавлаж болохгүй, согтуу байна орж амар гэж загнаж байсан. Өөр согтуу байхыг нь мэдэхгүй ... гэжээ. /хх- 22/

            Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Дундговь аймгийн мөрдөн байцаагч гэсэн хүн миний утас руу залгаад танай төлөөлөгчийн утас холбогдохгүй байна 72-07 УНД улсын дугаартай приүс машин явж байгаа 2 хүн байгаа манай аймаг дээр хуурамч алт зарчихаад явсан танай сум руу орж байгаа байх зам дээрээ зогсоогоод хяналт шалгалт хийгээд өгөөч гэсэн. Төлөөлөгч олон нийтийн цагдааг аваад зам дээр гар гэсэн. Тэгээд би олон нийтийн цагдаа *******, төлөөлөгчийн дүү болох Билгүүн 3-уул зам дээр зогсож хяналт шалгалт хийж байхад удалгүй нөгөө эрэн сурвалжилж байсан 72-07 УНД приүс машиныг шалгахад Цогт-Цэцийгээс хот руу явж байна юу болсон гэж асуусан. Таныг түр саатуулж танаас асуух юм байна, хамт манай ажил руу явна уу гээд цуг явж байсан залуутай нь хамт гавлаад машиныг нь түгжүүлээд ажил дээрээ ирсэн. Тэгээд төлөөлөгчийг дуудаад биед нь үзлэг хийчихээд төлөөлөгч та хоёр ямар ажилтай хаашаа явж байгаа юм гэхэд хот руу явж байна Өмнөговь аймаг дээр ахындаа очоод буцаж явна гэсэн. Хуурамч алт яагаад зараад байгаа юм та хоёрыг мэдэж байна гэж төлөөлөгч хэлэхэд бид хоёр хуурамч юм зараагүй гэсэн. Дундговь аймгаас та хоёрыг эрэн сурвалжилж байна, худлаа яриад бай гэсэн настай хүн нь кармаанаасаа жижиг ууттай дуураймал алт гаргаад ирсэн. Тэр зүйлээ Нарантуул захаас хүнээс авсан авсан гэсэн. Би төлөөлөгчийн дүү Билгүүнтэй хамт явж машиныг нь зогсоосон газар орхисон байсныг авч ирсэн. Машин авч ирсэн дараа нөгөө хүн гишгүүр доороосоо хуурамч алтаа гаргаж ирсэн. Машиныг гадаа авч ирэхэд хажуу дэлгүүрийн хүн наадуул чинь хуурамч алт зарна гээд явж байсныг нь аваагүй гэж хэлж байсан. Тэр 2 хүний бүх хувцасыг өөрсдөөр нь төлөөлөгч тайлуулаад өрөөнд гавалсан. Эхлээд хувцастай нь гавалсан байсан төлөөлөгч ******* хувцасыг нь тайлуулаад гадаа гавла гэхээр нь би болохгүй гэсэн төлөөлөгч чи миний доод албан тушаалтан би чиний удирдах албан тушаалтан чи миний хий гэснийг хийх ёстой гээд дайраад байсан би үгүй хувцастай байлга гэсэн үгэнд ороогүй, төлөөлөгч тэр хоёр хүнийг алгадаж өшиглөсөн. Ахимаг настай хүн нь бие засья гэсэн төлөөлөгч дотоожтой нь дагуулаад гарсан. Эргэж оруулж ирэхэд дагуулж гарсан хүн нь гартаа жижиг бөөгнөрсөн шавар барьсан байхаар нь намайг ид долоо гэхээр нь идсэн гэхээр нь шороог нь хаяулсан. Дараа нь төлөөлөгч ******* нөгөө хүнийг нь дотоожтой өөр хувцасгүй авч гарахдаа муу хулгайч өшөө юу хийсэн хэнийг луйвардсан гээд 2 алгадсан. Авч гараад үүдэнд байлгаж байгаад оруулж ирсэн. Би тэр хоёр хүний хувцасыг өмсгөсөн. Төлөөлөгч ******* хувцасыг нь тайлуул шалдан гавла гэхэд нь би хувцастай нь гавлая гэсэн чи наад хулгайчийнхаа талд ороод байна уу шалдан гавла, чи миний үгийг биелүүлэх ёстой гээд маргалдаад нэмэр болоогүй тэр 2 хүнийг ямар ч хувцасгүй гадаа сандал дээр суулгаад сааднаас гавласан. Тэгээд байж байсан засаг дарга ирээд энэ хүмүүсээ оруул ингэж болохгүй гэсэн тэгээд оруулаад хувцасыг нь өмсгөөд хоёуланг нь нэг газар гавлаад өрөөнд байлгасан. Засаг дарга *******ыг согтуу байна, гэртээ орж амар гэсэн. ******* гэртээ орсон, ******* эргэж орж ирээд нөгөө хоёр хүнийг дахиж шалдлаад гадаа гавалчихаад гэртээ орсон. Тэгээд байж байсан засаг дарга дахиж ирээд гадаах улсуудаа оруул, ямар солиотой юм хэлсээр байхад ингэж болохгүй гэснээр оруулж хувцасыг нь өмсгөсөн.  Дундговь аймгийн гэдэг байцаагч руу яриад хүмүүсийг чинь барьсан гэсэн удахгүй очно гэсэн. Тэр хоёр хүнийг саатуулахад биед нь гэмтэл байгаагүй. ******* төлөөлөгч алгадсан, хөл рүү нь өшиглөсөн. ******* ахимаг настай ахаар явахаас нь өмнө гараар нь гутлаа арчуулсан. Төлөөлөгч ******* явах гэж байхад тэр хоёр хүний нүүр рүү нулимас асгаруулагч цацаад аваад гарсан. Төлөөлөгч ******* өшөө ямар үйлдэл байгаа, ганц биш цаана нь өчнөөн байгаа ш дээ гээд алгадаад байсан, өөр гар хүрсэн хүн байхгүй. ******* тэр өдөр хөдөө айлд очиж нэрмэл архи ууж ирчихээд гэртээ ганцаараа архи уусан байсан, ******* 2015 оны 10 сараас хойш хамт ажиллаж байсан хамт ажиллаж байхад өөр хүний эрх чөлөөнд халдаж байгаагүй ...гэжээ. /хх-23-24/

...Би 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ё.*******гийн биеэс алт гэх гялгар жижиг ууттай шар өнгийн 2 хэсэг жижиг металл, мөн 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 18 ширхэг буюу нийт 360.000 төгрөг эд зүйл хураан авсан тэмдэглэл үйлдэн хураан авч, Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Эрдэнэбаатар гэдэг хүнд хураан авсан зүйлүүдийг тэмдэглэлийн хамт бүгдийг хүлээлгэн өгч явуулсан. Манай хэсгийн төлөөлөгч Э.*******од хар өнгийн жижиг нулимас асгаруулагч байдаг байсан. Э.******* Ё.*******, Ц.******* хоёрт нулимас асгаруулагч хэрэглэсэн. Манай сумын засаг дарга Төгсбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг руу амралтанд явчихсан эзгүй байгаа, хэзээ ирэх талаар надад мэдэхгүй гэжээ. /хх-135/

            Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед байсан байх цагдаа ******* утсаар залгаад хувцасаа өмсөөд хүрээд ир гэснээр ирэхэд албаны Ланд-80 машинтай цагдаа ******* төлөөлөгч *******ын дүү Билгүүн 2 байсан намайг суулгаад засмал зам руу гараад хөдөлгөөнд оролцож байгаа бүх машинуудыг зогсоож шалгахаар болсон 2-3 машин зогсоож шалгаж байсан аймгийн зүгээс ногоон өнгийн приус машин ирэхэд нь зогсоож шалгахад машинд 2 эрэгтэй хүн байсан 2 хүнийг албаны машинд суулгаад машиныг үлдээгээд цагдаагийн хэсгийн өрөөнд ирсэн. Хэсгийн өрөөнд ирээд төлөөлөгч *******ыг дуудсан, төлөөлөгч ******* тэр үед согтуу байсан. ******* төлөөлөгч нөгөө 2 хүний бүх хувцасыг нь өөрсдөөр нь тайлуулаад алгадаад зодож эхэлсэн. ******* эхлээд өвгөн дүү ахыг нь шалдан авч гараад байрны баруун талаар тойроод аваад явсан. Эргээд ирэхэд нөгөө шалдан хүн ам нь шороо болоод чулуу үмхүүлсэн оруулж ирсэн. Цагдаа яасан гэж асуухад нөгөө хүн нохой шиг газар долоолгосон чулуу үмхүүлсэн гэсэн цагдаа нь төлөөлөгчийг боль гэсэн төлөөлөгч ******* би өөрөө мэдэж байна гээд цагдаагийн үгэнд ороогүй, чулуу үмхүүлж орж ирээд нөгөө 2 хүнийг алгадаад зодоод байсан. Цагдаа нь боль гэхэд болиогүй, тэгээд нөгөө 2 хүнийг огт шалдан гаргаад үүдэнд гадаа байдаг 2 сандлаас /******* тэр хоёр хүнийг гавла гэснээр/ цагдаа ******* гавалсан. Өрөөнд цагдаа, төлөөлөгч бид 3 байж байхад засаг дарга Төгсбаатар ирээд гадаа байгаа хүмүүсээ оруул өрөөндөө гавладаг юм байгаа биз *******ыг чи согтуу байна гэртээ ор гээд явуулсан. Нөгөө 2 хүнийг хувцасыг өмсүүлээд өрөөнд гавалсан. Засаг даргыг явсан дараа ******* төлөөлөгч орж ирээд нөгөө хүнийг дахиж хувцасыг нь тайлуулаад огт шалдлаад гадаа гаргаж гавласан. ******* төлөөлөгч гэртээ орсон цагдаа бид 2 үлдээд өрөөнд байж байсан нилээн удсан дараа Төгсбаатар засаг дарга дахиж орж ирээд хүний үг авахгүй байна гэж загнаад нөгөө 2 хүнийг оруулж ирээд хувцасыг нь өмсгөөд өрөөн дотор гавлаад суулгасан. Цагдаа бид 2 байж байхад Дундговь аймгаас нэг цагдаа хувцастай, нэг энгийн хувцастай жолоочтой 3 хүн 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэр 2 хүнийг шалдлахад биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. ******* зодсон дараа ямар ч байсан цээжний хэсэгт улайлттай байсан, гуяанд хөхрөлт байсанг хараагүй. Тэр хоёр хүнд цагдаа ******* болон Билгүүн нар эрх чөлөөнд нь халдаагүй гэжээ. /хх-25-26/

            Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр намайг жижүүртэй байх үед иргэн Т.Ариунаа нь бусдад залилууллаа гэсэн гомдол ирсэн ба үүний дагуу шалгахад приүс маркийн машинтай 2 хүн залилсан болох нь тогтоогдсон. Уг этгээдүүдийг Өмнөговь аймаг руу гарсан болохыг тогтоож зам дагуу байдаг сумдын хэсгийн төлөөлөгч нарт мэдэгдэж ажиллахад дээрх этгээдүүд нь баригдсан тухай Өмнөговь аймгийн ******* сумын төлөөлөгч цагдаагийн дэслэгч ******* мэдэгдсэн, үүний дагуу эрүүгийн төлөөлөгчийн хамтаар ******* сум руу гарч 2016 оны 03 сарын 26-ны 23 цагийн үед очсон. Очиход Ё.*******, Ц.******* гэх хүмүүс баригдсан байсан ба үйлдсэн хэргээ хүлээсэн байсан. Бид тэндээс хэрэгт холбогдсон хүмүүсээ аваад буцаж 2016 оны 03 сарын 27-ны 04 цагийн үед Дундговь аймагт ирсэн. Ё.*******, Ц.******* нарын үйлдэлд тус Цагдаагийн /Дундговь аймгийн/ газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201612000042 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна. Би Ё.*******, Ц.******* нар нь зодуулсан байсан үгүйг мэдээгүй, ямар нэгэн гэмтсэн байдал ажиглагдаагүй, ил харагдах гэмтэлгүй байсан. Хэсгийн төлөөлөгч ******* нь Ё.*******, Ц.******* нарыг шалдалан зодсон, мөн газ хэрэглэсэн талаар мэдэхгүй, тийм зүйл хараагүй. Намайг очсоноос хойш Ё.*******, Ц.******* нарыг хэн нэгэн зодож байхыг би хараагүй, намайг гаргаж өгөхөд Ё.*******, Ц.******* нар нь машинд сууж байсан, би *******той машины гадаа байсан. ******* намайг гаргаж өгч байхдаа Ё.*******, Ц.******* нарыг зодож байхыг би хараагүй гэжээ. /хх-131/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны

өдрийн № 4763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд         

            1.Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-31/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн акт №4762 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

            1 .Ё.*******гийн биед баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-34/

                        Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн Ц.*******ийн баруун шүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.*******, Ё.******* нарын биед учирсан нүдний гэмтлүүд нь нулимас асгаруулагч цацсны улмаас үүсээгүй. Ё.*******гийн нүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй өөрийнх нь хэлсэн “...нүдний уг руу хатгана” гэсэн зовиурыг тусгасан юм. Түүнээс биш гэмтэл учирсан зүйл байгаагүй гэжээ. /хх-129-130/

            Сэжигтэн Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...Би Ц.*******, Ё.******* нарыг хэрэг хийлээ, хийсэн хэргээ мэдэж байна уу гэх зэрэг зүйл ярихад бид яагаач үгүй гэх зэрэг зүйл яриад урдаас хэрүүл маргаан хийгээд байхаар нь Ц.*******ийн зүүн гуянд нэг удаа өшиглөсөн мөн нэг удаа алгадсан, харин Ё.*******гийн цээж рүү нь гараараа цохиж, хөлийн шилбэ рүү нь өшиглөсөн юм. Өөр өөр тэр хоёрыг зодож цохисон асуудал байхгүй. Би Ц.*******, Ё.******* нарын биед үзлэг хийх зорилгоор хувцсыг тайлуулсан юм. Тэгээд бие засна гэхээр нь Ц.*******ийг дагуулж гарч бие засуулчихаад буцааж оруулж ирсэн юм. Ё.*******гийн биедээ авч явж байсан эд зүйлс жижиг ууттай алт мэт шар өнгийн зүйл мөн мөнгө байсныг нь цагдаа маань гаргаж ирээд би ширээний шургуулгандаа хийж байлгаж байгаад Дундговийн аймгийн мөрдөн байцаагч ыг ирэхэд нь Ц.*******, Ё.******* нарын нүдэн дээр биеэс нь гарсан эд зүйлсийг нь тоо ёсоор нь т хүлээлгэн өгсөн юм. Яг хэдэн төгрөг гарч ирсэн талаар би одоо санахгүй байна гэжээ. /хх-80-82/

Яллагдагч Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...Би танхайрсан үйлдлээр Ц.*******, Ё.******* нарт нулимс асгаруулагч хэрэглээгүй, би тэр 2 руу нулимс асгаруулагч гаргаж хий дарсан ...гэжээ. /хх-147/

            Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

            Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-29, 32/,

            Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-34/,

            Сэжигтнээр тооцох тогтоол /хх-36/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-43/,

            Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-88/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89/,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-90-94/,

            Э.*******ын үнэмлэхний хуулбар /хх-95/,

            Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 тоот тушаал /х-102/,

            Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-103/,

            Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-104-105/,

            Хохирогч Ц.*******, Ё.******* нарын хүсэлт /хх-106/,

            Хураан авсан тэмдэглэл /хх-121/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-122/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17:30 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд согтуугаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ё.*******гийн: “...Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн хэрэгт Ц.*******ийн хамт холбогдон шалгагдаж байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд явж байтал, тус сумын цагдаа бидний сууж явж байсан машиныг зогсоогоод Ц.******* бид хоёрыг хуурамч алт зарж борлуулах гэж байсан гээд саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ц.******* бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч ******* нь биднийг 2 муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм гэж хэлээд миний толгой дагз руу, шанаа руу гараараа олон удаа цохисон, мөн гуя руу өшиглөсөн, мөн *******ийг цохиж зодож байснаа бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж нүцэглээд Ц.*******ийг нүцгэн чигээр нь авч гараад 10 орчим минут болсны дараа дагуулж орж ирсэн бөгөөд, орж ирэхдээ ******* амандаа тоосгоны хэлтэрхий зуусан мөлхөсөн байдалтай *******ын хамт орж ирсэн. Тэгээд ******* миний үснээс зулгааж чирч гадаа авч гараад яв гээд миний ард гараад араас өшиглөөд явж байтал *******ын дүү нь гэх 20 орчим насны залуу нэг залуугийн хамт явж байснаа *******ыг ах одоо боль гэж хэлээд ******* буцаж цагдаагийн хэсэг рүү оруулаад Ц.******* бид хоёрыг цохиж зодоод байтал хэсгийн цагдаа нь болон дүү нь гэх залуу одоо боль гэж *******од хэлтэл та нарт хамаагүй шүү пизда нар минь гэж хэлээд байж байтал гаднаас олон нийтийн байцаагч нэг эмэгтэй орж ирээд дарга ирж байна гэтэл зодохоо больсон.  Тэгээд байж байтал тус сумын засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцасыг өмсүүл гэж хэлээд Ц.******* бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа ******* дахиж бидний хувцсыг тайлуулж нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж Цагдаагийн хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан чигээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль, ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцасыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлснээс хойш 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хувцастай цагдаа жолоочийн хамт Дундговиос ирээд *******ыг гэрээс нь дуудаж ирүүлсэн. ******* орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд ******* өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд Ц.******* бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт Цагдаагийн хэсгийн байрнаас гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байгаад замдаа нэг хоолны газар зогсож бүгд тийшээ ороод ******* бид хоёрт хоол авч өгөөд, өөрсдөө цаана хоол идэж 1 л архи хувааж ууж дуусаад тэндээсээ гараад явж байгаад замдаа зогсоод дахин 1 архи гаргаж тэр архинаас нь *******, Дундговиос ирсэн нар хувааж ууж дуусаад, ******* намайг үсдэж машинаас буулгаж үсдэж доош дарж байгаад нүүр рүү өвдөглөж зодож цохиж байснаа цааш явж шээж байснаа намайг хүрээд ир гээд дуудсан бөгөөд яваад очиход өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргачихаад чи миний боовыг хөх гэж хэлэхээр нь би энэ арай дэндэнээ, зодож цохиж болно гэж хэлтэл болиод буцаж машинд суулгаад дахиж цохиж зодож байтал цагдаа нь гэх залуу одоо болно оо арай дэндэж байна гэж хэлээд Э.*******ыг машинаас буулгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-63-65/

Хохирогч Ц.*******ийн: 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас Дунд-Говь аймгийн төв ороод Өмнөговь аймгийн ******* сумын төв ороод хүнээс авсан алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд машинтай явж байтал тус сумын цагдаа биднийг зогсоож шалгаад хэсэг рүү авч явах шаардлагатай гээд хуурамч алт зарж борлуулах гэж байсан саатуулна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү авч явсан. Өмнөговь аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд Ё.******* бид хоёрыг халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэж хэлэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч ******* нь биднийг 2 муу хулгайч, нутаг бузарлаад бай гэж хэлээд миний гуя руу өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж зодож байгаад бидний бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж турсиктэй үлдээж нүцэглээд намайг нүцгэн чигээр нь авч гараад ******* өөрөө бие засч дуусчихаад нохой явдлаар яв гэж намайг 4 хөллүүлж мөлхүүлээд, шороо долоо гэж надаар шороо долоолгоод, газраас чулуу амандаа зуу гэж зуулгаад тэрийгээ хая гэж хаяулаад, дахиж нөгөө чулууг амаараа ав гэж амаар зуулгасан ингэж байгаад өөрийн гутлаа долоо гэж долоолгоод хэсгийн байр руу орохдоо газар байсан тоосгоны хэлтэрхий амаараа зуу гэж зуулгуулаад намайг 4 хөлөөр минь мөлхүүлж хэсгийн байр руу оруулаад Ё.*******г дагуулж нэг өрөөнд оруулж зодож байгаад гарч ирээд, намайг өшиглөж зодож байтал тус сумын Засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцсыг өмсүүл гэж хэлээд бид 2 хувцсаа өмсөж байтал засаг дарга нь гараад явсны дараа ******* дахиж бидний хувцасыг бүгдийг нь тайлуулж чармай нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын саадны төмөр хашаанаас гавлаж орхиод буцаж хэсэг рүү орсон. Тэгээд гадаа гавлуулсан хэвээрээ 30-40 минут болсны дараа сумын засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ ингэхээ боль ажлаа ёс журмын дагуу хий, сумын хүмүүс надад 2 нүцгэн хүн гавлаад орхисон байна, Фэйсбүүк дээр хүртэл тавигдсан байна гээд байна гэж хэлээд одоо энэ хүмүүсийг оруулж хувцсыг нь өмсүүл гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Тэгээд цагдаа нар нь одоо Дундговиос хүмүүс ирнэ, наанаа байж бай гэж хэлээд байж байтал 2-3 цагийн дараа буюу 23 цагийн үед 2 энгийн хуцастай цагдаа жолоочийн хамт ирээд *******ыг дуудаж ирүүлсэн. ******* орж ирээд та 2 ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэж байсан. Тэгээд энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд нулимас асгаруулагч өрөөнөөсөө авч гарч ирээд бид хоёрын нүд рүү цацсан бөгөөд машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж байхдаа замдаа нэг хоолны газар зогссон...гэсэн мэдүүлэг /хх-71-73/

Гэрч Д.Батжаргалын: "... Яг өдрийг нь санахгүй байна 03 дугаар сарын сүүлчээр 17 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна Соёлын төвд шагай харвах гээд цагдаагийн хэсгийн байрны үүдээр баруун зүгт эхнэр хүүхэдтэйгээ машинтай явж байсан хэсгийн байрны үүдэнд огт нүцгэн гавтай 2 хүн байсан. Хараад манай эхнэр яасан эвгүй юм хурдан яв гээд өнгөрч яваад Соёлын төвд ороход засаг дарга шагай тоглож байхаар нь шалдан хүн гавтай байна эвгүй юм байна гэсэн, засаг дарга Төгсбаатар гараад явсан, шагай харваж байсан хүмүүс гараад шалдан гавтай хоёр хүнийг харж байсан...гэсэн мэдүүлэг /хх-20/

          Гэрч Б.ын: ...манай гэр цагдаагийн байрны ард талд ойрхон байдаг, хүүхдүүд гадаа тоглож байгаад орж ирэхдээ гадаа хоёр шалдан хүн гавлаатай байна гэхээр худлаа байлгүй гэсэн огт хувцасгүй шалдан байна гэхээр нь Төгсбаатар руу залгаад Цагдаагийн гадаа огт хувцасгүй шалдан гавлаатай хүн байна тэгэж болохгүй байлгүй, Цагдаа төлөөлөгчийн нэр хүндэд ч муу, нялх хүүхдэд тийм муухай юм харуулж болохгүй байлгүй гэж хэлсэн, Засаг дарга би очих гээд явж байна гэсэн би өөрөө гарч хараагүй, ямар хүн гавлагдсан гэдгийг мэдээгүй...гэсэн мэдүүлэг  / хх-21/

Гэрч Т.ын: ...Өдрийг нь санахгүй байна 3 дугаар сарын сүүлчээр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн үед нэг өндөр биетэй хар бор царайтай ах орж ирээд алт авдаг дэлгүүр хаана байдаг юм гэхээр нь манайх авна хэр юм байгаа юм гэсэн 3 цэн гаруй юм байгаа гэсэн Алтыг чинь үзье гэсэн ууттай юм гаргаад ирэхээр нь үзээд энэ алт хаанахын юм гэсэн Дундговь аймгийн Баянхангай гэх газрын алт гэсэн хаанаас явж байгаа юм гэсэн Дундговь аймгаас Өмнөговь аймаг руу явж байна гэсэн. Алт авах гээд нэг эгчийг дуудаад алтыг нь үзүүлсэн алт биш байна гэхээр нь манайх энийг чинь авахгүй гэсэн. Өөр алт авдаг газар байна уу гэхээр нь байхгүй гээд явуулсан. Тэр хүн явсан дараахан нь би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд эгчтэйгээ эгч гар утсаа хаясан байсан болохоор камерын бичлэг үзээд зогсож байсан цагдаа ******* 2 хүн гавлаад ороод ирсэн. Харсан алт зарах гээд явж байсан хүн нэг нь байсан. Тэгээд эгч бид 2 гараад явсан. Тэгээд дэлгүүрт сууж байсан хүн орж ирээд гадаа чинь шалдан гавтай хүн байна гэхээр нь харсан 2 хүн ямар ч хувцасгүй шалдан гавлаатай байж байсан. Манай дэлгүүр цагдаагийн байрны зүүн талд зэргэлдээ байдаг юм. Камер шүүж байхад ******* өрөөндөө байсан цагдаа нь 2 хүнийг гавлаад ороод ирсэн. ******* архи уусан архи үнэртэж байсан, цагдаа нь архи уугаагүй байсан байх 2 гавтай хүнийг зодсоныг мэдэхгүй гавтай ороод ирэхэд нь би зөрөөд гараад явсан. Тэр өдөр манай дэлгүүрт ундаа уух гээд сууж байхад нь Засаг дарга орж ирээд хүмүүсийг шалдан гадаа гавлаж болохгүй, согтуу байна орж амар гэж загнаж байсан. Өөр согтуу байхыг нь мэдэхгүй ...гэсэн мэдүүлэг /хх- 22/

          Гэрч Д.*******ийн: ...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Дундговь аймгийн мөрдөн байцаагч гэсэн хүн миний утас руу залгаад танай төлөөлөгчийн утас холбогдохгүй байна 72-07 УНД улсын дугаартай приүс машин явж байгаа 2 хүн байгаа манай аймаг дээр хуурамч алт зарчихаад явсан танай сум руу орж байгаа байх зам дээрээ зогсоогоод хяналт шалгалт хийгээд өгөөч гэсэн. Төлөөлөгч олон нийтийн цагдааг аваад зам дээр гар гэсэн. Тэгээд би олон нийтийн цагдаа *******, төлөөлөгчийн дүү болох Билгүүн 3-уул зам дээр зогсож хяналт шалгалт хийж байхад удалгүй нөгөө эрэн сурвалжилж байсан 72-07 УНД приүс машиныг шалгахад Цогт-Цэцийгээс хот руу явж байна юу болсон гэж асуусан. Таныг түр саатуулж танаас асуух юм байна, хамт манай ажил руу явна уу гээд цуг явж байсан залуутай нь хамт гавлаад машиныг нь түгжүүлээд ажил дээрээ ирсэн. Тэгээд төлөөлөгчийг дуудаад биед нь үзлэг хийчихээд төлөөлөгч та хоёр ямар ажилтай хаашаа явж байгаа юм гэхэд хот руу явж байна Өмнөговь аймаг дээр ахындаа очоод буцаж явна гэсэн. Хуурамч алт яагаад зараад байгаа юм та хоёрыг мэдэж байна гэж төлөөлөгч хэлэхэд бид хоёр хуурамч юм зараагүй гэсэн. Дундговь аймгаас та хоёрыг эрэн сурвалжилж байна, худлаа яриад бай гэсэн настай хүн нь кармаанаасаа жижиг ууттай дуураймал алт гаргаад ирсэн. Тэр зүйлээ Нарантуул захаас хүнээс авсан авсан гэсэн. Би төлөөлөгчийн дүү Билгүүнтэй хамт явж машиныг нь зогсоосон газар орхисон байсныг авч ирсэн. Машин авч ирсэн дараа нөгөө хүн гишгүүр доороосоо хуурамч алтаа гаргаж ирсэн. Машиныг гадаа авч ирэхэд хажуу дэлгүүрийн хүн наадуул чинь хуурамч алт зарна гээд явж байсныг нь аваагүй гэж хэлж байсан. Тэр 2 хүний бүх хувцасыг өөрсдөөр нь төлөөлөгч тайлуулаад өрөөнд гавалсан. Эхлээд хувцастай нь гавалсан байсан төлөөлөгч ******* хувцасыг нь тайлуулаад гадаа гавла гэхээр нь би болохгүй гэсэн төлөөлөгч чи миний доод албан тушаалтан би чиний удирдах албан тушаалтан чи миний хий гэснийг хийх ёстой гээд дайраад байсан би үгүй хувцастай байлга гэсэн үгэнд ороогүй, төлөөлөгч тэр хоёр хүнийг алгадаж өшиглөсөн. Ахимаг настай хүн нь бие засья гэсэн төлөөлөгч дотоожтой нь дагуулаад гарсан. Эргэж оруулж ирэхэд дагуулж гарсан хүн нь гартаа жижиг бөөгнөрсөн шавар барьсан байхаар нь намайг ид долоо гэхээр нь идсэн гэхээр нь шороог нь хаяулсан. Дараа нь төлөөлөгч ******* нөгөө хүнийг нь дотоожтой өөр хувцасгүй авч гарахдаа муу хулгайч өшөө юу хийсэн хэнийг луйвардсан гээд 2 алгадсан. Авч гараад үүдэнд байлгаж байгаад оруулж ирсэн. Би тэр хоёр хүний хувцасыг өмсгөсөн. Төлөөлөгч ******* хувцасыг нь тайлуул шалдан гавла гэхэд нь би хувцастай нь гавлая гэсэн чи наад хулгайчийнхаа талд ороод байна уу шалдан гавла, чи миний үгийг биелүүлэх ёстой гээд маргалдаад нэмэр болоогүй тэр 2 хүнийг ямар ч хувцасгүй гадаа сандал дээр суулгаад сааднаас гавласан. Тэгээд байж байсан засаг дарга ирээд энэ хүмүүсээ оруул ингэж болохгүй гэсэн тэгээд оруулаад хувцасыг нь өмсгөөд хоёуланг нь нэг газар гавлаад өрөөнд байлгасан. Засаг дарга *******ыг согтуу байна, гэртээ орж амар гэсэн. ******* гэртээ орсон, ******* эргэж орж ирээд нөгөө хоёр хүнийг дахиж шалдлаад гадаа гавалчихаад гэртээ орсон. Тэгээд байж байсан засаг дарга дахиж ирээд гадаах улсуудаа оруул, ямар солиотой юм хэлсээр байхад ингэж болохгүй гэснээр оруулж хувцасыг нь өмсгөсөн. Дундговь аймгийн гэдэг байцаагч руу яриад хүмүүсийг чинь барьсан гэсэн удахгүй очно гэсэн. Тэр хоёр хүнийг саатуулахад биед нь гэмтэл байгаагүй. ******* төлөөлөгч алгадсан, хөл рүү нь өшиглөсөн. ******* ахимаг настай ахаар явахаас нь өмнө гараар нь гутлаа арчуулсан. Төлөөлөгч ******* явах гэж байхад тэр хоёр хүний нүүр рүү нулимас асгаруулагч цацаад аваад гарсан. Төлөөлөгч ******* өшөө ямар үйлдэл байгаа, ганц биш цаана нь өчнөөн байгаа ш дээ гээд алгадаад байсан, өөр гар хүрсэн хүн байхгүй. ******* тэр өдөр хөдөө айлд очиж нэрмэл архи ууж ирчихээд гэртээ ганцаараа архи уусан байсан, ******* 2015 оны 10 сараас хойш хамт ажиллаж байсан хамт ажиллаж байхад өөр хүний эрх чөлөөнд халдаж байгаагүй ...гэсэн мэдүүлэг /хх-23-24/

Гэрч Г.Сэлэнгийн: ...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед байсан байх цагдаа ******* утсаар залгаад хувцасаа өмсөөд хүрээд ир гэснээр ирэхэд албаны Ланд-80 машинтай цагдаа ******* төлөөлөгч *******ын дүү Билгүүн 2 байсан намайг суулгаад засмал зам руу гараад хөдөлгөөнд оролцож байгаа бүх машинуудыг зогсоож шалгахаар болсон 2-3 машин зогсоож шалгаж байсан аймгийн зүгээс ногоон өнгийн приус машин ирэхэд нь зогсоож шалгахад машинд 2 эрэгтэй хүн байсан 2 хүнийг албаны машинд суулгаад машиныг үлдээгээд цагдаагийн хэсгийн өрөөнд ирсэн. Хэсгийн өрөөнд ирээд төлөөлөгч *******ыг дуудсан, төлөөлөгч ******* тэр үед согтуу байсан. ******* төлөөлөгч нөгөө 2 хүний бүх хувцасыг нь өөрсдөөр нь тайлуулаад алгадаад зодож эхэлсэн. ******* эхлээд өвгөн дүү ахыг нь шалдан авч гараад байрны баруун талаар тойроод аваад явсан. Эргээд ирэхэд нөгөө шалдан хүн ам нь шороо болоод чулуу үмхүүлсэн оруулж ирсэн. Цагдаа яасан гэж асуухад нөгөө хүн нохой шиг газар долоолгосон чулуу үмхүүлсэн гэсэн цагдаа нь төлөөлөгчийг боль гэсэн төлөөлөгч ******* би өөрөө мэдэж байна гээд цагдаагийн үгэнд ороогүй, чулуу үмхүүлж орж ирээд нөгөө 2 хүнийг алгадаад зодоод байсан. Цагдаа нь боль гэхэд болиогүй, тэгээд нөгөө 2 хүнийг огт шалдан гаргаад үүдэнд гадаа байдаг 2 сандлаас /******* тэр хоёр хүнийг гавла гэснээр/ цагдаа ******* гавалсан. Өрөөнд цагдаа, төлөөлөгч бид 3 байж байхад засаг дарга Төгсбаатар ирээд гадаа байгаа хүмүүсээ оруул өрөөндөө гавладаг юм байгаа биз *******ыг чи согтуу байна гэртээ ор гээд явуулсан. Нөгөө 2 хүнийг хувцасыг өмсүүлээд өрөөнд гавалсан. Засаг даргыг явсан дараа ******* төлөөлөгч орж ирээд нөгөө хүнийг дахиж хувцасыг нь тайлуулаад огт шалдлаад гадаа гаргаж гавласан. ******* төлөөлөгч гэртээ орсон цагдаа бид 2 үлдээд өрөөнд байж байсан нилээн удсан дараа Төгсбаатар засаг дарга дахиж орж ирээд хүний үг авахгүй байна гэж загнаад нөгөө 2 хүнийг оруулж ирээд хувцасыг нь өмсгөөд өрөөн дотор гавлаад суулгасан. Цагдаа бид 2 байж байхад Дундговь аймгаас нэг цагдаа хувцастай, нэг энгийн хувцастай жолоочтой 3 хүн 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэр 2 хүнийг шалдлахад биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. ******* зодсон дараа ямар ч байсан цээжний хэсэгт улайлттай байсан, гуянд хөхрөлт байсанг хараагүй. Тэр хоёр хүнд цагдаа ******* болон Билгүүн нар эрх чөлөөнд нь халдаагүй гэсэн мэдүүлэг /хх-25-26/

Гэрч Г.ын: ...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр намайг жижүүртэй байх үед иргэн Т.Ариунаа нь бусдад залилууллаа гэсэн гомдол ирсэн ба үүний дагуу шалгахад приүс маркийн машинтай 2 хүн залилсан болох нь тогтоогдсон. Уг этгээдүүдийг Өмнөговь аймаг руу гарсан болохыг тогтоож зам дагуу байдаг сумдын хэсгийн төлөөлөгч нарт мэдэгдэж ажиллахад дээрх этгээдүүд нь баригдсан тухай Өмнөговь аймгийн ******* сумын төлөөлөгч цагдаагийн дэслэгч ******* мэдэгдсэн, үүний дагуу эрүүгийн төлөөлөгчийн хамтаар ******* сум руу гарч 2016 оны 03 сарын 26-ны 23 цагийн үед очсон. Очиход Ё.*******, Ц.******* гэх хүмүүс баригдсан байсан ба үйлдсэн хэргээ хүлээсэн байсан. Бид тэндээс хэрэгт холбогдсон хүмүүсээ аваад буцаж 2016 оны 03 сарын 27-ны 04 цагийн үед Дундговь аймагт ирсэн. Ё.*******, Ц.******* нарын үйлдэлд тус Цагдаагийн /Дундговь аймгийн/ газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201612000042 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна. Би Ё.*******, Ц.******* нар нь зодуулсан байсан үгүйг мэдээгүй, ямар нэгэн гэмтсэн байдал ажиглагдаагүй, ил харагдах гэмтэлгүй байсан. Хэсгийн төлөөлөгч ******* нь Ё.*******, Ц.******* нарыг шалдалан зодсон, мөн газ хэрэглэсэн талаар мэдэхгүй, тийм зүйл хараагүй. Намайг очсоноос хойш Ё.*******, Ц.******* нарыг хэн нэгэн зодож байхыг би хараагүй, намайг гаргаж өгөхөд Ё.*******, Ц.******* нар нь машинд сууж байсан, би *******той машины гадаа байсан. ******* намайг гаргаж өгч байхдаа Ё.*******, Ц.******* нарыг зодож байхыг би хараагүй... гэсэн мэдүүлэг /хх-131/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны

өдрийн № 4763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн акт №4762 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ё.*******гийн биед баруун хөхний хэсэг, баруун гуяны хэсэгт нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-34/

          

Шинжээч М.Золжаргалын: ...Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн Ц.*******ийн баруун шүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.*******, Ё.******* нарын биед учирсан нүдний гэмтлүүд нь нулимс асгаруулагч цацсаны улмаас үүсээгүй. Ё.*******гийн нүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй өөрийнх нь хэлсэн “...нүдний уг руу хатгана” гэсэн зовиурыг тусгасан юм. Түүнээс биш гэмтэл учирсан зүйл байгаагүй...гэсэн мэдүүлэг /хх-129-130/ болон шүүгдэгч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******ыг танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ нулимс асгаруулагчийг зэвсгийн чанартайгаар ашигласан гэж шүүх үзсэн бөгөөд энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ё.*******гийн: ...******* өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд Ц.******* бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт Цагдаагийн хэсгийн байрнаас гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явж...гэсэн мэдүүлэг /хх-63-65/

Хохирогч Ц.*******ийн: Нулимс асгаруулагч өрөөнөөсөө авч гарч ирээд бид хоёрын нүд рүү цацсан бөгөөд машинд суулгах гэж Дундговийн цагдаа нартай хамт гараад ******* одоо салхины өөдөөс харж зогс гэж зогсоож байгаад машинд суулгаж авч явсан...гэсэн мэдүүлэг /хх-71-73/-ээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Хохирогч нар нь нулимс асгаруулагч хэрэглэсний дараах өөрсдийн биеийн шинж байдал, зовиур шаналалын талаар мэдүүлээгүй байгаа хэдий ч энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахад зэвсгийн чанартай зүйлийг заавал хэрэглэж байхыг шаардахгүй бөгөөд танхайрах үйлдэлдээ сүр хүч оруулж, зэвсгийн чанартай зүйлээрээ далайлган сүрдүүлж, хохирогчийг сэтгэл зүйн хувьд айлган сүрдүүлж, нулимс асгаруулагчийг зэвсгийн чанартай хэрэглэхийг оролдсоноор л энэхүү гэмт хэрэг төгссөнд тооцогдох тул шүүгдэгч нулимс асгаруулагчийг дарж, хохирогч нарын нүдрүү уг бодис орсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болно. 

            Шүүгдэгч Э.******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцогдох хугацаа дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч Э.******* нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэр бүлийн байдал, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт 2.000.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэснийг  шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нулимс асгаруулагчийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.*******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөр, хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Lice гэсэн бичигтэй хар өнгийн 14.5 см урттай 3 см 4 мм-ийн өргөнтэй нулимас асгаруулагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

   8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА

                                              ШҮҮГЧИД                                  З.ТӨМӨРХҮҮ

                                                                                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ