| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0215/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/227 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Бавуудорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********овгийн ********************т холбогдох 2226002900261 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын Хангамж худалдааны төвийн лангуун дээрээс гээгдэл эд хөрөнгө болох 600.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А52 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч **********мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад 5 дугаар багийн Хүнс бараан захаас ойр зуурын юм цуглуулах санаатай явж байгаад Хангамж худалдааны төвийн 31 дүгээр лангуугаар орж лам болох гэж байгаа хүүхдэд эрхэн цацал хийлгэж байхад миний утас дуугараад нөгөө хүнтэй утсаар яриад цацлаа хийлгэж аваад гарч яваад “Хадагтай” дэлгүүр, “Баку” төвөөр ороод гар утсаа гаргаж ирээд залгах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд явсан бүх газраа очтол миний утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 23 хуудас/,
Гэрч **********мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хичээлдээ явахаасаа өмнө өөрийн барьж байсан гар утсаа эвдэлчихээд “утасгүй болчихлоо” гээд ээжид хэлж байсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотод байхад ээж **********над руу залгаад машины голын хайрцагт нэг гар утас байсан. Миний хүү ажиллахаар бол асаагаад бариарай гэж хэлсэн. Би тэгээд “Тебу” худалдааны төв дээр очиж тухайн гар утасны кодыг нь гаргуулан ашигласан. Хар өнгийн сим картын оролтгүй Самсунг А-52 загварын, хуучивтар гар утас байсан. Кодыг нь гаргуулаад асаахад хэвийн ажиллаж байхаар нь ашигласан. /хх-ийн 39 хуудас/,
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2022 оны 06 дугаар сарын сүүлээр төв зах дотор хувийн ажлаар явж байсан юм. Хүнс махны захын урд талын контейнеруудын ард газар хар юм харагдсан. Тэгээд очоод үзсэн гар утас байсан. Тэгэхээр нь хажуу тал дээр нь дараад үзсэн чинь асаагүй, унтраалттай байсан. Тэр утсыг цүнхнийхээ хажуу талд хийчхээд машиндаа очихдоо машиныхаа дунд талын хайрцагт хийчихсэн юм. Тэгээд тухайн үед амралттай байсан болохоор хөдөө гадаа яваад амраад байсан. Тэр утсыг эвдэрхий юм байна гэж бодоод байсан юм. Тэгээд мартсан байсан. Хөдөө гадаа амарч явж байгаад 08 дугаар сарын эхээр ирсэн. Тэгэхэд манай хүү Бээжин машин аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Утас нь эвдэрчихсэн гэж ярьсан. Тэгэхэд нь би нөгөө олсон утсыг санаад машины дунд талын хайрцагт нэг утас байгаа тэрийг болбол янзлуулаад хэрэглэхгүй юу гэж хэлсэн юм. Тэгээд барьсан эсэхийг нь мэдээгүй байсан. Ямар ч байсан утсаар яриад байхаар нь утастай болчихож л гэж бодоод байсан. Тэгсэн нэг өдөр цагдаагаас залгаад байна гээд манай хүү надад хэлсэн. Тэгээд хотоос ирээд мэдүүлэг өгсөн. Утсыг нь хурааж авсан би бас гэрчээр мэдүүлэг өгсөн. /хх-ийн 56 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны 06/30 дугаартай, хөрөнгө үнэлсэн тухай тайлан. Самсунг А52 загварын гар утсыг 600000 төгрөгөөр үнэлсэн тухай. /хх-10-13 хуудас/
Юнител ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/7195 дугаартай “355595479288037 имэй кодтой утсанд **********дугаарыг хийж ашигласан байна. **********, Өвөрхангай Арвайхээр сум 5 дугаар баг 103 тоот” гэсэн албан бичиг. /хх-ийн 30 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт.
Шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60-63 хуудас/,
Шүүгдэгч **********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын Хангамж худалдааны төвийн лангуун дээрээс гээгдэл эд хөрөнгө болох 600.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А52 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын Хангамж худалдааны төвийн лангуун дээрээс гээгдэл эд хөрөнгө болох 600.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А52 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч **********ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч **********Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад 5 дугаар багийн Хүнс бараан захаас ойр зуурын юм цуглуулах санаатай явж байгаад Хангамж худалдааны төвийн 31 дүгээр лангуугаар орж лам болох гэж байгаа хүүхдэд эрхэн цацал хийлгэж байхад миний утас дугараад нөгөө хүнтэй утсаар яриад цацлаа хийлгэж аваад гарч яваад “Хадагтай” дэлгүүр, “Баку” төвөөр ороод гар утсаа гаргаж ирээд залгах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд явсан бүх газраа очтол миний утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Гэрч **********гийн 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хичээлдээ явахаасаа өмнө өөрийн барьж байсан гар утсаа эвдэлчхээд “утасгүй болчихлоо” гээд ээжид хэлж байсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотод байхад ээж **********над руу залгаад машины голын хайрцагт нэг гар утас байсан. Миний хүү ажиллахаар бол асаагаад бариарай гэж хэлсэн. Би тэгээд “Тебу” худалдааны төв дээр очиж тухайн гар утасны кодыг нь гаргуулан ашигласан. Хар өнгийн сим картын оролтгүй Самсунг А-52 загварын, хуучивтар гар утас байсан, кодыг нь гаргуулаад асаахад хэвийн ажиллаж байхаар нь ашигласан гэх мэдүүлэг, хохирогч **********2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/30 дугаартай үнэлгээний тайлан, Юнител ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/7195 дугаартай албин бичиг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч **********2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/30 дугаартай үнэлгээний тайлан, Юнител ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/7195 дугаартай албин бичиг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын Хангамж худалдааны төвийн лангуун дээрээс гээгдэл эд хөрөнгө болох 600000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг А52 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч **********овгийн ********************гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **********ийн өмгөөлөгч Л.Лхааганжав:... Шүүгдэгчийн хувьд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Энэ хүрээнд хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байна. Хохирогч **********д учирсан хохирол болох 600000 төгрөгийг хохирогч нь өөрөө мөнгөн хэлбэрээр авна гэсэн хүсэлтийнх нь дагуу 600000 төгрөгийг **********эзэмшлийн хаан банкны дансанд шилжүүлж **********г хохирол гомдолгүй болгосон. Хэдийгээр ********** нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн эрх зүйн мэдлэг хомс байдлаас үүдэж тухайн хэргийг үйлдэх нөхцөл байдал бий болсон. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангид зааснаар түүний хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд бол хэд хэд байгаа. Нэгдүгээрт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн. Үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурортой хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү. Энэ хүний хувийн байдал нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байгаа байх. Мөн боловсролын байгууллагад ажилдаг. Урьд өмнө ял шийтгэх хүлээж байгаагүй. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны тухайд улсын яллагчаас улсын орлого болгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Энэ дээр миний хувьд учруулсан хор хохирлыг арилгаж хохирогчийн өөрийн хүсэлтийн дагуу 600000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн. Тийм учраас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утсыг **********т эргүүлж өгөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********** нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.
Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-д Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч **********ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч **********ийг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **********нь хохиролд 600000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч **********ийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Самсунг А52 маркийн 3 камертай гар утсыг улсын төсөвт шилжүүлж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********овгийн ********************ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********овгийн ********************ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* **********ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч **********овгийн ********************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 600000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч **********ийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Самсунг А52 маркийн 3 камертай гар утсыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********овгийн ********************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********овгийн ********************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ