Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                           

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Шүүгдэгч: ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************* овгийн ******************* холбогдох 2226003450273  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтан тал” гэх газар иргэн **************-ийн зүүн шанаа  хэсэгт  гараараа 2 удаа цохиж, толгойтой үснээс үсдэж   эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр багцаагаар өдрийн 12 цагийн үед байх гэртээ байж байсан чинь гэрийн үүдэнд машинтай хүн хүрээд ирэхээр нь гэрээс гарсан чинь цэнхэр машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эхнэр нь машин дотроос шээс минь ална шүү гээд хэл амаар доромжлоод. Эхнэр нь гэрт орж ирээд зүүн хацар луу хэд хэдэн удаа цохиод намайг газар унагаад үсдээд байж байсан чинь нөхөр нь орж ирээд миний баруун хөлийн хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд гэрийн зуух өшиглөөд гэрт нөхөр нь 10 литрийн битон аваад шидэх гэсэн чинь эхнэр нь боль гээл гэрээс гараад явсан. Тэгээд байж байсан чинь гэрийн цонхоор шар савтай ус ороод ирсэн. Тэгээл тэр хүн гаднаас хөдлөөд явсан. Тэгээд удалгүй эргээд ирсэн чинь тэр 2 хүн ална шүү авсанд чинь хийнэ шүү. Өчигдрийн явсан манай сумын Засаг дарга, цагдаа нар бослого гаргаж хөөж гаргаж болно. Чамайг алж болно гээд байж байгаад яваад өгсөн. Манайд ирээд намайг зодсон хүмүүсийг танихгүй. Манайх Баянгол сумаас отроор нүүж яваад онгийн голын зүүн талд буусан юм. Айлын өвөлжөөний хажуу талд буусан юм. Тэрнээс болоод намайг зодсон байх. Манайд манай 2 хүүхэд 3 настай, 5 настай хүүхдүүд байсан. Өөр хүн байхгүй сүүлд нь манай том хүүхэд малд яваад ирсэн. Толгой хэсэг жаахан хөндүүр байгаа тэгээд 2 хацар луу цохисон. Баруун хөлийн хэсэг рүү нэг өшиглөсөн. Эхлээд эмэгтэй нь орж ирээд намайг 3-4 удаа цохисон бас үсдэж авсан. Тэгээд байж байсан чинь нөхөр нь орж ирээд хөл рүү нэг удаа өшиглөсөн. /хх-ийн 29-31-р хуудас/,

Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн өвөлжөөн дээрээ очиж аргал авах гээд очтол манай өвөлжөөн дээр айл буусан байхаар нь нөгөө айлдаа очиж өвөлжөөн дээрээс нүүх талаар хэлэх гээд эхнэр ******************* хамт очсон чинь айлын хүн гэрийн гаднаа гарч ирэхээр нь би манай өвөлжөөн дээрээс хурдан нүүхгүй бол манай өвөлжөөн дээр буусан байна гэсэн чинь тэр айлын хүүхэн яасан сүртэй юм. Гээд өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгээд байж байсан чинь манай эхнэр машинаас буугаад гэрийн хүнтэй барилцаж аваад ноцолдож байгаад гэр лүү нь тэр хүүхэнтэй орсон. Тэгээд нэг их удалгүй манай эхнэр гарч ирээд бид 2 буцаад гэр лүүгээ явсан өөр юм бол болоогүй ийм л юм болсон. Манай өвөлжөөн дээр бууснаас болж маргасан юм тэрнээс өөр нэг их юмнаас болж маргаагүй. Би яг хаана цохисон талаар хараагүй гэрийн гаднаа барилцаж аваад гэртээ яваад орсон болохоор би хараагүй. Би тэр айлд ороогүй машин дотроо сууж байсан. Машинаас буугаагүй машин дотроо байж байсан чинь манай эхнэр гараад ирэхээр нь хамт яваад өгсөн. /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүгдэгч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед өвөлжөөн дээрээсээ аргал түлээ авах гээд нөхөр ************** хамт явсан юм. Тэгээд өвөлжөөн дээр отрын айл ирээд буучихсан байсан. Тэгэхээр нь нөхрийн хамт тухайн айлын гадаа яваад очсон чинь нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгэхээр нь айлын өвөлжөөн дээрээс нүү гэж хэлсэн чинь юун сүртэй юм. Танай тэр өвөлжөө хаана байгаа юм гээд байсан. Тэгээд тухайн эмэгтэй бид хоёр хэрүүл хийсэн. Тэгсэн тухайн эмэгтэй манайх ямар ганцаараа буучихсан байгаа юм уу цаад айлуудаа хөөж чадахгүй байж гээд тоохгүй байсан. Тэгэхлээр нь би машинаасаа бууж очоод боганчикийн үүдэнд зогсож байхаар нь тухайн эмэгтэйн зүүн талын хацар хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн тухайн эмэгтэй цаашаа ухраад боганчик руугаа орчихсон. Тэгэхлээр нь араас нь ороод дахиад зүүн талын шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохичхоод буцаад гарсан. Тэгсэн үүдэнд шар савтай ус хажуугаараа байхаар нь тэр савтай усыг аваад цонхоор нь шидчихсэн. Тухайн асуудал болох үед манай нөхөр ************* машин дотроо сууж байсан. Манай нөхөр тухайн эмэгтэйд гар хүрсэн асуудал байхгүй. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна./хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ****************-ийн “....Үзүүлэгч *************ийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт. /хх-ийн 16-17-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******************ийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, хохирогч ****************тэй утсаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ярихад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл /хх-ийн 32, 69-р хуудас/,

Шүүгдэгч *****************ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 170 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, 226201001725 дугаар төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад хашаа худгийн 2021 оны тооллого, Голомт банкны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10/540 дугаар тодорхойлолт, Хас банкны 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 11/476 дугаар тодорхойлолт, Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 43-60-р хуудас/,

Шүүгдэгч ***************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч **************т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ****************** нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч ******************ын хүсэлтийг хангаж, яллагдагч *************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч ****************** нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагч *****************т холбогдох 2226003450273 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****************** нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтан тал” гэх газар хохирогч ******************* зүүн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж, толгойтой үснээс үсдэж            эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

Шүүгдэгч ********************** нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтан тал” гэх газар хохирогч  *****************  зүүн шанаа хэсэгт  гараараа 2 удаа цохиж, толгойтой үснээс үсдэж эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ************** 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр багцаагаар өдрийн 12 цагийн үед байх гэртээ байж байсан чинь гэрийн үүдэнд машинтай хүн хүрээд ирэхээр нь гэрээс гарсан чинь цэнхэр машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эхнэр нь машин дотроос шээс минь ална шүү гээд хэл амаар доромжлоод байгаад эхнэр нь гэрт орж ирээд зүүн хацар луу хэд хэдэн удаа цохиод намайг газар унагаад үсдээд байж байсан чинь нөхөр нь орж ирээд миний баруун хөлийн хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь гэрийн цонхоор шар савтай ус ороод ирсэн. Тэгээд тэр хүн гаднаас хөдлөөд явсан. Тэгээд удалгүй эргээд ирсэн чинь тэр 2 хүн ална шүү авсанд чинь хийнэ шүү гээд байсан. Ер нь бол ийм юм болсон. Манайд ирээд намайг зодсон хүмүүсийг танихгүй. Манайх Баянгол сумаас отроор нүүж яваад онгийн голын зүүн талд буусан юм. Тэгсэн айлын өвөлжөөний хажуу талд буусан юм. Тэрнээс болоод намайг зодсон байх. Манайд манай 2 хүүхэд 3 настай, 5 настай хүүхдүүд байсан. Өөр хүн байхгүй сүүлд нь манай том хүүхэд малд яваад ирсэн. Толгой хэсэг жаахан хөндүүр байгаа тэгээд 2 хацар луу цохисон, гэрч ********************  2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн өвөлжөөн дээрээ очиж аргал авах гээд очтол манай өвөлжөөн дээр айл буусан байхаар нь нөгөө айлдаа очиж өвөлжөөн дээрээс нүүх талаар хэлэх гээд эхнэр **************н хамт очсон чинь айлын хүн гэрийн гаднаа гарч ирэхээр нь би манай өвөлжөөн дээрээс хурдан нүүхгүй бол манай өвөлжөөн дээр буусан байна гэсэн чинь тэр айлын хүүхэн яасан сүртэй юм. Гээд өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгээд байж байсан чинь манай эхнэр машинаас буугаад гэрийн хүнтэй барилцаж аваад ноцолдож байгаад гэр лүү нь тэр хүүхэнтэй орсон. Тэгээд нэг их удалгүй манай эхнэр гарч ирээд бид 2 буцаад гэр лүүгээ явсан өөр юм бол болоогүй. Манай өвөлжөөн дээр бууснаас болж маргасан юм. Тэрнээс өөр нэг их юмнаас болж маргаагүй. Би яг хаана цохисон талаар хараагүй гэрийн гаднаа барилцаж аваад гэртээ яваад орсон болохоор би хараагүй. Би тэр айлд ороогүй машин дотроо сууж байсан. Машинаас буугаагүй машин дотроо байж байсан чинь манай эхнэр гараад ирэхээр нь хамт яваад өгсөн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч **************** үйлдлийн улмаас хохирогч ******************* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №556 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ***************** Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, хохирогч ******************* утсаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ярихад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл, шүүгдэгч *************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ****************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн №556 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **************** утсаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ярихад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан тэмдэглэл, зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч **************** нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтан тал” гэх газар хохирогч ******************* зүүн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж, толгойтой үснээс үсдэж  эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ************ овгийн ******************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *************** холбогдох эрүүгийн 2226003450273 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.  Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ***************** 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ”Алтан тал” гэх газар иргэн ******************* зүүн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж, толгойтой үснээс үсдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал: Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан. Хохирогч ***************** мэдүүлэг хх-ийн 29-31-р тал, гэрч ***************** мэдүүлэг хх-ийн 11-12-р тал, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт, хх-ийн 16-17-р тал, яллагдагч Э.Анхбаярын мэдүүлэг хх-ийн 40-41-р тал зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ”Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрх эдэлнэ” гэж заасан. Шүүгдэгч ******************* нь хохирогч *********************** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ****************** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжиж ирсэн. Шүүгдэгч ****************** нь хохирогч ****************** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэм буруу эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хамтатган явуулж байх тул эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлээд явъя. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүгдэгч ******************** нь прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч **************** үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***************** нь хохирогч ******************* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шударга ёсны зарчим”, болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзсэн. Яллагдагч ********************* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч *************** нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Яллагдагч ****************** үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татсан ба яллагдагч *************** үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгч ******************** нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ ************** ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ***************** хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч *************** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ********************* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ****************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ************** овгийн ****************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч ****************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******************* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ