Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Шүүгдэгч: *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************ овгийн ************* холбогдох 2226003950318  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт оршин суух хохирогч *************ыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цай ууж байсан аягаараа 2 удаа толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж биед нь толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 680000 төгрөг төлсөн гэв.      

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт би гэртээ байж байхад ************* манай гадуур явахдаа чи манай малыг хөөчихсөн юм уу мал хаана байна гэхээр нь Овоот хөх ороогоод ирж явсан гэж хэлэхэд ************* яваад хэсэг байж байгаад буцаж ирээд манайд орж ирээд пиздануудаа мал хаана байна гэхээр нь би одоо яаж мэдэх вэ гэхэд чоно, нохойн хоол болбол чи төлнө шүү гэж хэлэхээр нь би хөгшин хүн шөнө харахгүй үдшийн бүрий болчихлоо ярих зүйл байвал маргааш ярь гэхэд барьж байсан аягаараа 2 удаа миний толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж миний толгойг хагалсан. Цохисны улмаас миний толгойноос их цус гарсан. Манай эхнэрийг үргүй, хүүхэдгүй, гичий гээд байсан. *************архи уухаараа хааяа ална шүү гээд байдаг. Манай эхнэр *************, *************бид 3 байсан өөр хүн байгаагүй. Миний зулайн баруун зүүн хэсэгт толгой хагарч одоо эдгэж байгаа. Гэхдээ жоохон хавдартай толгой өвдөж байна. Би *********** ын биед халдсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт би гэртээ байж байхад *************манай гадуур явахдаа согтуу манай мальг хөөчихсөн байна мал хаана байна гээд байн байн эргэлдээд байсан. *************манай гэрт орж ирээд манай мал хаана байна, байхгүй бол та нараар төлүүлнэ шүү гээд цай ууж байсан аягаараа манай нөхөр ***********ын толгойн баруун зүүн хэсэгт нь 2 удаа цохьчихоод гадаа гараад над руу чулуу шидэхэд миний баруун шанааны дээд хэсэгт оносон. *************та нарыг ална шүү гэж хэлээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ***********ын толгой хэсэг рүү шаазан аягаар нэг удаа цохисон, өөр биед нь бол гар хүрээгүй, цохиж зодоогүй. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би *********** ахын эмчилгээний зардал гэх мөнгийг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үзүүлэгч *************ын биед толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй байна гэсэн 595 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үзүүлэгч Д.*************ын биед гэмтэл тогтоогдоогүй болно гэсэн 643 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************ын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч *************ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч ************* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-ийн 2, 62-р хуудас/,

Шүүгдэгч Д.***********ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 22621601000261 дугаар төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, депозит дансны хуулга. /хх-ийн 49-56-р хуудас/,

Шүүгдэгч Д.***********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *************нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Д.***********ын хүсэлтийг хангаж, яллагдагч Д.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч *************нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч Д.***********т холбогдох 2226003950318 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Д.***********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Д.*************ыг хохирогчоор тогтоосон. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №643 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.*************ын биед гэмтэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Шнь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт оршин суух хохирогч *************ыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цай ууж байсан аягаараа 2 удаа толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж биед нь толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Шүүгдэгч *************нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт оршин суух хохирогч *************ыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цай ууж байсан аягаараа 2 удаа толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж биед нь толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.***********ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *************ын 2022 оны 09 дүгээр сарын 24-ний 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт би гэртээ байж байхад *************манай гадуур явахдаа чи манай малыг хөөчихсөн юм уу мал хаана байна гэхээр нь Овоот хөх ороогоод ирж явсан гэж хэлэхэд. *************яваад хэсэг байж байгаад буцаж ирээд пиздануудаа мал хаана байна гэхээр нь би одоо яаж мэдэх вэ гэхэд чоно, нохойн хоол болбол чи төлнө шүү гэж хэлэхээр нь би хөгшин хүн шөнө харахгүй үдшийн бүрий болчихлоо ярих зүйл байвал маргааш ярь гэхэд барьж байсан аягаараа 2 удаа миний толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж толгойг хагалсан. Цохисны улмаас миний толгойноос их цус гарсан. Манай эхнэрийг үргүй, хүүхэдгүй, гичий гээд байсан. Манай эхнэр *************, *************бид 3 байсан өөр хүн байгаагүй. Миний зулайн баруун зүүн хэсэгт толгой хагарч одоо эдгэж байгаа. Гэхдээ жоохон хавдартай толгой өвдөж байна, хохирогч Д.*************ын 2022 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт би гэртээ байж байхад *************манай гадуур явахдаа согтуу манай мальг хөөчихсөн байна мал хаана байна гээд эргэлдээд байсан. *************манай гэрт орж ирээд манай мал хаана байна, байхгүй бол та нараар төлүүлнэ шүү гээд цай ууж байсан аягаараа манай нөхөр ***********ын толгойн баруун зүүн хэсэгт нь 2 удаа цохьчихоод гадаа гараад над руу чулуу шидэхэд миний баруун шанааны дээд хэсэгт оносон. *************та нарыг ална шүү гэж хэлээд яваад өгсөн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Д.***********ын үйлдлийн улмаас хохирогч *************ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үзүүлэгч *************ын биед толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй байна гэсэн 595 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай үзүүлэгч Д.*************ын биед гэмтэл тогтоогдоогүй болно гэсэн дүгнэлт, хохирогч *************ын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогч *************ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч ************* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Д.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч *************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 595 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************ын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч *************ын өмгөөлөгч Б.Энхтуяагийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч ************* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *************нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Ээвэр гэх газарт оршин суух хохирогч *************ыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цай ууж байсан аягаараа 2 удаа толгойн зулай хэсгийн баруун, зүүн хэсэгт цохиж биед нь толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *************овгийн *************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.***********т холбогдох эрүүгийн 2226003950318 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.  Хэргийн үйл баримтын  талаар шүүгдэгч *************нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын З дугаар баг Ээвэр гэх газарт оршин суух иргэн *************ыг гэрт нь чи манай малыг хөөчихсөн юм уу, мал хаана байна гэх зэрэг тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас цай ууж байсан аягаараа хохирогчийг 2 удаа толгойн зулай хэсгийн баруун, зуун хэсэгт цохисны улмаас биед толгойн баруун, зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал нь Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй. Бусад баримтаар давхар нологдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан. Хохирогч *************, Д.************* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 595 дугаартай Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ***********ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.***********ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 6 дахь хэсэгт ”Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрх эдэлнэ гэж заасан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч *************нь хохирогч *************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт буруутай үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч *************нь хохирогч *************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээр дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.***********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналтай байна. Шүүхийн шийдвэр: Шүүгдэгч *************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг шууд явуулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч *************нь прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тохирч, яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.***********ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************нь прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тохирч, яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.***********ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************нь прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тохирч, яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.***********ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************нь хохирогч *************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шударга ёсны зарчим”, болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзсэн. Яллагдагч *************гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч ************* гомдол саналгүй, зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Яллагдагч Д.***********ын үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба яллагдагч Д.***********ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн.

Шүүгдэгч *************нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Д.***********ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.***********ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв

Шүүгдэгч Д.************** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Д.**************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************ад хохиролд 680000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *************овгийн *************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********ыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч *************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************д хохиролд 680000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ