Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                         

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Шүүгдэгч: ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овгийн *********** *************т холбогдох 2226003900331 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12-р багийн задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч *************гийн дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж дух хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ***********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.    

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...  2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан юм. Би гэртээ ганцаараа амьдардаг. Тэр өдөр намайг манай хороололд амьдардаг *************гэх өвгөн гэр бариад өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд *************өвгөний гэрийг барихаар ганцаараа очсон. *************өвгөнийд өглөө 10 цагийн орчимд очсон. Тэдний гэрийг *************өвгөнтэй 2-лаа барьж байгаад 2-лаа барахгүй юм байна гээд *************өвгөн ********гэх хүнийг эхнэрийнх нь хамт дуудсан. Эхнэрийнх нь нэрийг мэдэхгүй. Тэгээд 4-лээ *************өвгөний гэрийг барьж дуусгасан. *************өвгөн надад 20.000 төгрөг өгөхөөр нь би өгсөн мөнгөөр нь 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, том пиво аваад ********ын гэрт ********, ********ын эхнэр бид гурав хувааж уусан. Архи талдаа ороод байж байтал ********уурлаад намайг зайл чи гээд байсан. Тэгэхээр нь би архиндаа хоргодоод суугаад байсан чинь архитай байсан шилээр миний толгой руу цохисон. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. Би нэлээн согтсон байсан. Тэгээд би гэрээс нь гараад гэр лүүгээ харихаар явсан. Гэртээ харих замдаа толгой эргээд байхаар нь хашаа налаад сууж байсан чинь унтсан байсан. Тэгээд сэрээд гэртээ харьсан. Тэгтэл манай эгч ********цагдаад дуудлага өгсөн байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Архи ууж сууж байгаад л зайл гээд хөөгөөд байсан. Толгой хагарсан байсан. Тэгээд тэр өдөр эмнэлэг орж оёо тавиулсан. Өөр гэмтэл учраагүй. ********, ********ын эхнэр /нэрийг нь мэдэхгүй байна/ бид гурваас өөр хүн байгаагүй. *************өвгөний гэрт 1 шил архи ууцгаасан. Дээрээс нь ********ын гэрт архи уусан болохоор бид гурав гурвуулаа нэлээн согтолттой байсан. Би эмчилгээ хийлгэсэн. Толгой өвдөөд байхаар нь эм авч уусан. Ойролцоогоор 10000 төгрөгийн эм авч уусан. Гомдол санал байхгүй байна. 10000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ************* нь манай ээж **********ын төрсөн дүү нь байгаа юм. Садан төрлийн холбоотой. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 7-726 тоотод оршин суудаг. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед дэлгүүр орохоор гэрээсээ гартал манай хашааны баруун талын буланд ах **********газар хэвтэж байсан. Яваад очтол толгойноос нь цус гарчихсан байсан. Ах **********сэрүүн хэвтэж байхаар нь хүүе яасан юм бэ, юу болов гэртээ ор гээд босгоод гэрт нь оруулсан. Гэр нь манайхтай нэг хашаанд байдаг. Тэгээд гэрт нь оруулчихаад ээж **********д хэлсэн. Намайг очиход хашааны буланд сэрүүн хэвтэж байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Намайг юу болов яасан бэ гэж асуухад юу ч дуугараагүй. Тэгээд би түшээд гэрт нь оруулсан. Ээж **********д ах **********г хүнд зодуулсан талаар хэлсэн. /хх-ийн 34-р хуудас/

            Шүүгдэгч ***********мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Эхнэр бид хоёр гэртээ харьцан байж байтал **********нэг шил архи, 1 том пиво авчихсан манай гэрт ирсэн. Тэр шилтэй архийг **********бид хоёр хувааж уусан. Пивоноос нь манай эхнэр **********уусан. Тэгсэн **********надаас хэрүүл гуйгаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхлээр нь би ууж байсан архины шилээр **********гийн толгой руу 1 удаа цохиод яв гээд хөөсөн. Тэгсэн **********яваад өгсөн. Тухайн өдөр архины шилийг нь хог дээр хаячихсан. Одоо хог аччихсан тухайн архины шил байхгүй. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаартай үзүүлэгч *************гийн биед дух хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 14-15-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ************* нь Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч *************гийн өмгөөлөгч Л.Лхааганжавын миний үйлчлүүлэгч шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 37, 66-р хуудас/,

Шүүгдэгч Ж.********ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр 22-ны өдрийн 546 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа. /хх-ийн 48-51-р хуудас/,

Шүүгдэгч Ж.********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Ж.********т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ***********нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Ж.********ын хүсэлтийг хангаж, яллагдагч Ж.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж, яллагдагч ***********нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Ж.********т холбогдох 2226003900331 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***********нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12-р багийн задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч *************гийн дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж дух хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

Шүүгдэгч ***********нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12-р багийн задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч *************гийн дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж дух хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.********ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *************гийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан. Би гэртээ ганцаараа амьдардаг ба тэр өдөр намайг манай хороололд амьдардаг *************гэх өвгөн гэр бариад өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд *************өвгөний гэрийг барихаар ганцаараа очсон. *************өвгөнийд өглөө 10 цагийн орчимд очсон. Тэдний гэрийг *************өвгөнтэй 2-лаа барьж байгаад 2-лаа барахгүй юм байна гээд *************өвгөн ********гэх хүнийг эхнэрийнх нь хамт дуудсан. Тэгээд 4-лээ *************өвгөний гэрийг барьж дуусгасан. *************өвгөн надад 20.000 төгрөг өгөхөөр нь би өгсөн мөнгөөр нь 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, том пиво аваад ********ын гэрт ********, ********ын эхнэр бид гурав хувааж уусан. Архи талдаа ороод байж байтал ********уурлаад намайг зайл чи гээд байсан. Тэгэхээр нь би архиндаа хоргодоод суугаад байсан чинь архитай байсан шилээр миний толгой руу цохисон. Би нэлээн согтсон байсан. Тэгээд тэр өдөр эмнэлэг орж оёо тавиулсан. *************өвгөний гэрт 1 шил архи ууцгаасан байсан. Дээрээс нь ********ын гэрт архи уусан болохоор бид гурав гурвуулаа нэлээн согтолттой байсан. Гомдол санал байхгүй, гэрч **********ын ************* нь манай ээж **********ын төрсөн дүү нь байгаа юм. Садан төрлийн холбоотой. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 7-726 тоотод оршин суудаг. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед дэлгүүр орохоор гэрээсээ гартал манай хашааны баруун талын буланд ах **********газар хэвтэж байсан. Яваад очтол толгойноос нь цус гарчихсан байсан. Гэр нь манайхтай нэг хашаанд байдаг юм. Тэгээд гэрт нь оруулчихаад ээж **********д хэлсэн. Тэгээд ээж **********д ах **********г хүнд зодуулсан талаар хэлсэн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ж.********ын үйлдлийн улмаас хохирогч *************гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *************гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогч *************гийн өмгөөлөгч Л.Лхааганжавын миний үйлчлүүлэгч шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Ж.********ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ***********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогч *************гийн өмгөөлөгч Л.Лхааганжавын миний үйлчлүүлэгч шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ***********нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч *************гийн дух хэсэгт архины шилээр 1 удаа цохиж дух хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *****овгийн *********** *************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ж.********т холбогдох 2226000900331 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ********нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн задгайд байрлах өөрийн гэр дотор иргэн **********гийн биед халдаж  дух хэсэг газарт архины шилээр нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь дух хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд Хохирогч **********мэдүүлэг хх-ийн 32 дугаар тал,  гэрч **********ын мэдүүлэг хх-ийн 34 дүгээр тал, гэрч Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 603 дугаартай шинжээчийн  дүгнэлт хх-ийн 14-15 дугаар тал, яллагдаг Ж.********ын мэдүүлэг хх-ийн 44-45 дугаар тал зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй. Бусад баримтаар давхар нологдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан байдаг.  Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд шүүгдэгч ********ын үйлдсэн гэм бурууг гэм буруугийн шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд  шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна дүгнэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мэргэжилгүй гэсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд  шүүгдэгчтэй ялын ял тохиролцсоны үүднээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 сарын хугацаагаар  зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэж өнгө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгч ***********нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.********ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *****овгийн *********** *************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ***********нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 36 дугаар гудамжны 3600 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 546 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********т гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.********т мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *****овгийн *********** *************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********ыг гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.********т гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.********т мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ж.********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4.Шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ