Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

            Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч:  Н.Ундрах

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн  216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 201616000233 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

   Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай Мазда Демо маркийн автомашиныг жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг Төгөлийн ******* хашааг мөргөж зам тээврийн осол гарган, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Архи ууж согтоод яагаад юм мэдэхгүй машин барьж явж байгаад айлын хашаа мөргөөд зугтсан. Хүн гарч ирэхгүй байхаар нь би явчихсан. Согтуу байсан болохоор хэрэгт холбогдчихоод байна. Миний буруутай үйлдлээс болоод айл амьтан хохироод би одоо шүүх дээр зогсож байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би хэргийн талаар огт мэдэхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байх хөдөө айл руу хувийн ажлаар явсан. Явахдаа би Их-Уулд байх дүү *******д гэр хашаагаа эргэж тойрч байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд би гар утасны сүлжээ барихгүй газарт очиж байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирсэн. Тэгтэл манай дүү таныг эзгүй хойгуур чинь хашааг чинь машинтай хүн дайраад зугтаачихсан байсан. Дайрсан эзэн нь баригдсан. Ирж янзалж өгнө гэж хэлж байсан. Манай зүүн хойд талын 3-4 метр хашааг хуга дайрчихсан байсан. Тэгээд гэрийн нэг хана хугалаад гэр мөргөчихсөн бололтой байсан. Манай гэрийн нэг хана хугарчихсан. 3-4 метрийн урттай хашаа дайрчихсан байсан. Өөр эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй байсан. ... Манай гэрийн хана болон хашааг бүрэн бүтэн болгоод өгчихсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

           Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс манай дүү утсаар 18 цагийн үед яриад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Төгөлийн *******од байдаг манай эгч *******гийн хашааг согтуу машинтай хүн мөргөчихөөд явчихсан байна гэнэ очоод үз гэж хэлсэн. Тэр дүү маань бас хүнээс утсаар дамжуулан сонссон байсан. Тэгээд би эгч *******г тухайн үед эзгүй байгааг нь мэдэж байсан учраас гэрлүү нь явж очсон. Тэгсэн чинь манай эгчийн хашаа гэрийн машинтай хүн мөргөчихсөн бололтой хашаа нь нурчихсан. Хашаан дотор байх гэрийн зүүн хойд талд байсан фургон машины рамыг мөргөж уг фургоны рам гэрлүү шахагдан гэрийн ханыг хугалчихсан байсан. Тэгээд би энэ талаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирж үзлэг хийсэн. Энэ асуудлыг зүүн хойд талын хашаанд амьдардаг охин харсан байсан. Бусдаар намайг очих үед тэнд ямар нэг машин байгаагүй. Бид мэдээгүй байж байгаад орой энэ талаар дуулж мэдсэн. Манай эгч *******гийн хашаа гэр байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

             Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Баруун сайхны 16-39 тоотод дүүгийнхээ сургуулийн хуралд суух гээд такси дуудчихаад гадаа такси хүлээгээд 11 цагын үед зогсож байсан. Тэгтэл манай гудамжаар доороос дээшээ буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ саарал өнгийн жижиг автомашин ирж байсан. Ирж байх замдаа замаасаа ороод гараад их сонин яваад байсан. Тэгээд манай баруун урд талын хашаа буюу Төгөлийн ******* хашааг хойноос нь мөргөөд зогссон. Тэгээд хашаа нь нураад унасан. Тэгсэн чинь машинаас нэг согтуу хүн бууж ирсэн. Тэгэхээр нь би та айлын хашаа мөргөчихлөө ш дээ гэж хэлсэн чинь над руу нээх муухай харчихаад буцаад машиндаа суугаад яваад ухарч гараад яваад өгсөн. Тэгэхэд нь би машины дугаарыг нь харсан. ******* улсын дугаартай машин байсан. Үүнийг би тухайн өмнө цагдаагийн ажилтанд хэлж мэдүүлж байсан. Тэгээд тэр мөргүүлсэн хашаан дотор ямар нэг хүн байгаагүй эзэн нь эзгүй байсан. Би тэр хашааны эзнийх нь найз нь манай ах гэдгийг мэддэг учраас утсаар ахруугаа холбогдож хэлээд цагдаагийнхантай орой тийшээ уулзалдуулж дуудлага өгүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

          Гэрч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Бичиг баримт нь миний нэр дээр байгаа боловч би 2014 онд ******* гэж хүнд 3 сая 800 мянган төгрөгөөр зарчихсан юм. Энэ машины одоо миний эзэмшлийн автомашин биш. Бичиг баримтаа *******гийн нэр дээр шилжүүлж амжаагүй юм. Машиныг зарсантай холбоотой болон өөр байдлаар ямар нэг өглөг авлага байхгүй. Нэг таархаараа одоо шилжүүлнэ гэчихээд зав зай муутайгаас болоод дээр нь ******* ах хөдөө явчихаад байдаг байсан. Тэгээд одоо хүртэл шилжүүлж өгч чадаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

   Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Төгөлийн 1 дүгээр гудамжны хойд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт чиглэн явсан ******* улсын дугаартай мазда демо маркийн автомашины жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ийн /а/-д заасан “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 2.5-ын /в/-д заасан “...зам тээврийн осолд орсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов. Д.******* нь мөн дүрмийн                                2.1-заасан “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 21-24-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт:  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.******* нь Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 1-10 тоот айлын хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын газрыг санаатай орхиж зугтаасан байна. Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Дж******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.5в-т зааснаар “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтан-д мэдэгдэж түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Д.*******г 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 50 минутад Цагдаагийн газарт авчирч согтуурал хэмжигч драгёр багажаар хөндлөнгийн хоёр гэрчтэй үлээлгэж шалгахад 0.69%-тай гарсан байна. Мөн Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол упсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Д.******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна. Уг зам тээврийн осол нь Д.*******гийн буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 26-р хуудас/,

Шүүгдэгч Д.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найзыгаа гаргаж өгөөд 1 шил архи хувааж уугаад согтчихоод гэртээ харих гээд өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг ганцаараа жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Төгөлийн ******* хашааг мөргөж зам тээврийн осол гарган осол болсон газрын орхиж явсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р хуудас,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/ зэрэг болно.

     Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай Мазда Демо маркийн автомашиныг жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг Төгөлийн ******* хашааг мөргөж зам тээврийн осол гарган, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар  тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн:”...Би хэргийн талаар огт мэдэхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багт байх хөдөө айл руу хувийн ажлаар явсан. Явахдаа би Их-Уулд байх дүү *******д гэр хашаагаа эргэж тойрч байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд би гар утасны сүлжээ барихгүй газарт очиж байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирсэн. Тэгтэл манай дүү таныг эзгүй хойгуур чинь хашааг чинь машинтай хүн дайраад зугтаачихсан байсан. Дайрсан эзэн нь баригдсан. Ирж янзалж өгнө гэж хэлж байсан. Манай зүүн хойд талын 3-4 метр хашааг хуга дайрчихсан байсан. Тэгээд гэрийн нэг хана хугалаад гэр мөргөчихсөн бололтой байсан. Манай гэрийн нэг хана хугарчихсан. 3-4 метрийн урттай хашаа дайрчихсан байсан. Өөр эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй байсан. ... Манай гэрийн хана болон хашааг бүрэн бүтэн болгоод өгчихсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

           Гэрч Б.*******гийн:”...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс манай дүү утсаар 18 цагийн үед яриад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Төгөлийн *******од байдаг манай эгч *******гийн хашааг согтуу машинтай хүн мөргөчихөөд явчихсан байна гэнэ очоод үз гэж хэлсэн. Тэр дүү маань бас хүнээс утсаар дамжуулан сонссон байсан. Тэгээд би эгч *******г тухайн үед эзгүй байгааг нь мэдэж байсан учраас гэрлүү нь явж очсон. Тэгсэн чинь манай эгчийн хашаа гэрийн машинтай хүн мөргөчихсөн бололтой хашаа нь нурчихсан. Хашаан дотор байх гэрийн зүүн хойд талд байсан фургон машины рамыг мөргөж уг фургоны рам гэрлүү шахагдан гэрийн ханыг хугалчихсан байсан. Тэгээд би энэ талаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирж үзлэг хийсэн. Энэ асуудлыг зүүн хойд талын хашаанд амьдардаг охин харсан байсан. Бусдаар намайг очих үед тэнд ямар нэг машин байгаагүй. Бид мэдээгүй байж байгаад орой энэ талаар дуулж мэдсэн. Манай эгч *******гийн хашаа гэр байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

             Гэрч Б.*******гийн:”...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Баруун сайхны 16-39 тоотод дүүгийнхээ сургуулийн хуралд суух гээд такси дуудчихаад гадаа такси хүлээгээд 11 цагын үед зогсож байсан. Тэгтэл манай гудамжаар доороос дээшээ буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ саарал өнгийн жижиг автомашин ирж байсан. Ирж байх замдаа замаасаа ороод гараад их сонин яваад байсан. Тэгээд манай баруун урд талын хашаа буюу Төгөлийн ******* хашааг хойноос нь мөргөөд зогссон. Тэгээд хашаа нь нураад унасан. Тэгсэн чинь машинаас нэг согтуу хүн бууж ирсэн. Тэгэхээр нь би та айлын хашаа мөргөчихлөө ш дээ гэж хэлсэн чинь над руу нээх муухай харчихаад буцаад машиндаа суугаад яваад ухарч гараад яваад өгсөн. Тэгэхэд нь би машины дугаарыг нь харсан. ******* улсын дугаартай машин байсан. Үүнийг би тухайн өмнө цагдаагийн ажилтанд хэлж мэдүүлж байсан. Тэгээд тэр мөргүүлсэн хашаан дотор ямар нэг хүн байгаагүй эзэн нь эзгүй байсан. Би тэр хашааны эзнийх нь найз нь манай ах гэдгийг мэддэг учраас утсаар ахруугаа холбогдож хэлээд цагдаагийнхантай орой тийшээ уулзалдуулж дуудлага өгүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

           Гэрч Ц.*******гийн:”...Бичиг баримт нь миний нэр дээр байгаа боловч би 2014 онд ******* гэж хүнд 3 сая 800 мянган төгрөгөөр зарчихсан юм. Энэ машины одоо миний эзэмшлийн автомашин биш. Бичиг баримтаа *******гийн нэр дээр шилжүүлж амжаагүй юм. Машиныг зарсантай холбоотой болон өөр байдлаар ямар нэг өглөг авлага байхгүй. Нэг таархаараа одоо шилжүүлнэ гэчихээд зав зай муутайгаас болоод дээр нь ******* ах хөдөө явчихаад байдаг байсан. Тэгээд одоо хүртэл шилжүүлж өгч чадаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

        Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Төгөлийн 1 дүгээр гудамжны хойд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт чиглэн явсан ******* улсын дугаартай мазда демо маркийн автомашины жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ийн /а/-д заасан “...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 2.5-ын /в/-д заасан “...зам тээврийн осолд орсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов. Д.******* нь мөн дүрмийн         2.1-заасан      “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 21-24-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт:  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.******* нь Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 1-10 тоот айлын хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын газрыг санаатай орхиж зугтаасан байна. Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Дж******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.5в-т зааснаар “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтан-д мэдэгдэж түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Д.*******г 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 50 минутад Цагдаагийн газарт авчирч согтуурал хэмжигч драгёр багажаар хөндлөнгийн хоёр гэрчтэй үлээлгэж шалгахад 0.69%-тай гарсан байна. Мөн Мазда Демо маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол упсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Д.******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна. Уг зам тээврийн осол нь Д.*******гийн буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 26-р хуудас/, Шүүгдэгч Д.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найзыгаа гаргаж өгөөд 1 шил архи хувааж уугаад согтчихоод гэртээ харих гээд өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг ганцаараа жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Төгөлийн ******* хашааг мөргөж зам тээврийн осол гарган осол болсон газрын орхиж явсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р хуудас, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/ гэсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх хохиролгүй төлбөргүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн:”...Манай зүүн хойд талын 3-4 метр хашааг хуга дайрчихсан байсан. Тэгээд гэрийн нэг хана хугалаад гэр мөргөчихсөн бололтой байсан. Манай гэрийн нэг хана хугарчихсан. 3-4 метрийн урттай хашаа дайрчихсан байсан. Өөр эвдэрсэн хэмхэрсэн зүйл байхгүй байсан. ... Манай гэрийн хана болон хашааг бүрэн бүтэн болгоод өгчихсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 13-р хуудас/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ын 55-р хуудас/ болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.  

         Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч Д.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч Д.*******гийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ************** овгийн ын *******г зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.*******гийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Д.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтанд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА