Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,

Хохирогч: **************, **************,

Шүүгдэч: ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********овгийн ********* *********д холбогдох 2226000000324 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж газарт унагааж үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, гараараа хөмсөг хэсэгт нэг удаа, нүүрэн тус газарт таван удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч **************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.   

Хохирогч ************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр Баянгол сумын  6 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан хайрхан гэх дэлгүүрийн урд портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан байгаа. Тухайн машин дотор 3 хүн явж байсан. Тэр 3 хүн согтуу байсан. Тухайн  машиныг ************** жолоодож явж байсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан нь илт байсан учраас шалгах гэтэл шалгуулахгүй байсны улмаас маргалдсан. Тэгсэн манай цагдаагийн албан хаагчийг заамдаж аваад цохисон,  Би тухайн үед салгах гээд дундуур нь орсон чинь намайг нэг удаа цохиод газарт унагаасан. Миний хувьд шүүгдэгчээс хохирол гэж 200000 төгрөгийг авсан. Одоо миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч ************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед хэсгийн төлөөлөгч ************ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагаан хайрхан дэлгүүрийн урд **** гэсэн портер машиныг зогсоож шалгах гэтэл бичиг баримтаа хөдөө үлдээчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд машинаасаа буугаад ир гэсэн чинь намайг заамдаж аваад цохисон. Тэгээд барилцаж авсан чинь манай хэсгийн төлөөлөгч салгах гэж дундуур орж ирсэн чинь миний  нүүрэн тус газар хоёр удаа цохисон.  Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр гэж  190000 төгрөг  өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 22:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвд буюу 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *************гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн урд *********улсын дугаартай “Хьюндей портер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож. Цагдаагийн албаны тухай хуулийн 31, 32 дугаар зүйл дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.**************г бичиг баримтаа шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл жолооч **************нь машинаасаа хамт явсан 2 залуугийн хамт бууж ирсэн. Тэр үед жолооч **************болон нөгөө 2 залуу бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Илт мэдэгдэхүйц согтуу байсан тул “драгер” багаж үлээлгэж согтуурлын зэргийг тогтоохоор шалгах гэтэл жолооч **************нь “Би архи уусан. Тийм болохоор үлээхгүй. Харин машинаа энд үлдээгээд явлаа” гэж хэлээд үлээхээс татгалзсан. Тэр үед цагдаагийн хэсгийн байранд очиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгана гэдийг тайлбарласан. Тээврийн хэрэгслийг нь саатуулах гэж байх үед жолооч **************нь цагдаагийн дэд ахлах *************г татаж чангаан дэлгүүрийн урд очоод *************гийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед нь би өөрийн гар утсаараа бичлэг хийж тухайн үйл явдлыг баримтжуулсан. Дараа нь би Ц.**************г салгах гээд дундуур нь ортол намайг газар унагаагаа үүдэн шүд рүү толгой руу нэг удаа мөргөсөн. Мөн гараараа миний толгойн тус газарт 4-5 удаа цохисон. **************нь миний өмсөж явсан ноосон хантаазны баруун мөрдсийг тасдаж урсан. Мөн *************гийн өмсөж явсан гителийн цахилгааныг урсан. Мөн өмсөж явсан хар өнгийн цамцыг нь боох явцдаа урсан. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Зүүн талын хөмсөг сэтэрсэн. Толгой өвдөж байна. Өөр гэмтэл учраагүй. Би цагдаагийн дэд ахлагч *************гийн хамтаар цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Ц.**************д бичиг баримтаа шалгуулах, согтуурлын зэргээ шалгуулах талаар шаардлага тавьсан. Ц.**************тай хамт явсан 2 залуу шаардлага эсэргүүцэж хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Харин жолооч **************нь ************* бид хоёрыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж зодсон. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал гарсан тохиолдолд зардлыг нэхэмжилнэ гэв. /хх-ийн 40-42-р хуудас /

Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэгээд бид хоёр 6 дугаар багт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн ойролцоо үүрэг гүйцэтгэн шалгалтын ажиллагаа явуулж байсан. Тэгтэл 22:00 цагийн орчим *********улсын дугаартай цагаан өнгийн “Бонго Портер” маркийн машинтай хүмүүсийг шалгасан. Тэр машинд халамцуу 3 залуу явж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ************** бид хоёр уг машиныг жолоодож явсан **************г холбогдох бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж “надад бичиг баримт байхгүй. Хөдөө гэртээ үлдээсэн.” гэж хэлээд шалгуулахаас татгалзсан. Тэр үед **************гаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурлын зэргийг “драгер” багажаар шалгах гэхэд ************** нь “Би архи уучихсан угаасаа гарна. Тийм болохоор үлээхгүй.” гэж татгалзсан. Тэгээд ************** нь машинаасаа буугаад намайг эхэлж түлхэж эхэлсэн бөгөөд миний нүүр толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Намайг цохиж байхдаа заамдаж байгаад миний дотуураа өмсөж явсан хар өнгийн цамцыг урж гэмтээсэн. Би **************г түлхсэн боловч улам согтуурхаад над руу дайраад байсан. Энэ үед манай хэсгийн төлөөлөгч ************** салгах гээд ************** бид хоёрын дундуур ортол ************** нь ************ыг нүүр толгойн хэсэгт гараараа цохисон. Тэгээд ************ыг газарт унагаад 1 удаа мөргөсөн. Тэр үед ************ы хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Хөмсгийг нь сэтэлсэн байсан. Миний зүүн нүд хавдаж тагларсан. Толгой, хамар өвдөж байна. Өөр гэмтэл учраагүй. Ц.**************тай хамт явж байсан 2 залуу намайг цохиж зодоогүй. ************** л ************ бид хоёрыг зодсон гэв. /хх-ийн 46-р хуудас/

Гэрч ************** мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ:...  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17:01 цагийн орчим **************нь найз Даваасамбуугийн хамт Баянгол сумын 4 дүгээр багт байрлах манай хөдөө байдаг гэрт очсон юм. Тэр үедээ ************** 2,5 литрийн Сэнгүр нэртэй 1 том пиво авч ирсэн бөгөөд бид гурав тухайн пивийг хувааж уусан. **************, Даваасамбуу хоёр манай гэрт ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд утсаараа тоглож байгаад ************** өөрийнхөө унаж ирсэн цагаан өнгийн Портер маркийн машиныг унаад Даваасамбуу, ************** бид гурав сумын төвд орж ирсэн. Бид гурав сумын төв 21:50 цагийн орчим орж ирээд нэрийг нь санахгүй байна дэлгүүр орчихоод гарч иртэл сумынхаа 2 цагдаатай таарсан. Тэр үед цагдаагийн алба хаагчид жолоо барьж явсан **************г бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад ************** бичиг баримт байхгүй гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь ************** тохиролцоно гээд машинаас буугаад *************тэй маргалдсан. Тэр үед ************** цагдаа *************г хэд хэд цохиод авсан. Хэсгийн төлөөлөгч ************ бид хоёр салгах гээд дундуур нь ортол ************** согтуурхаад ************ы хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. ************** ************ыг бас газар унагаачихсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчийг цохиж зодсон асуудал байхгүй. Би **************г салгах гээд дийлэхгүй байсан. **************нь цагдаагийн алба хаагчдыг заамдах үедээ хувцсыг нь урсан байх гэв. /хх-ийн 51-р тал/

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн “Ц.**************гийн өмсөж явсан хувцсыг тайлж шалгаж үзэхэд зүүн хөхний дээд хэсэгт зулгарсан, баруун гарын долоовор хурууны ар хэсэгт жижиг хэмжээний зурагдсан шинэ сорвитой байв” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 6-7-р хуудас/

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн “Ц.**************гийн согтуурлын зэргийг хэмжих зорилгоор албаны хэрэгцээнд ашигладаг “Драгер” багажаар үлээлгэхэд 1.34% гарсан" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 8-9-р хуудас/

2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “цагдаагийн дэслэгч **************ы өмсөж явсан ар талдаа “Рoliсе” гэсэн бичиглэл бүхий ноосон материалтай албаны хантааз байв”. Уг хантаазыг шалгаж үзэхэд баруун талын мөрдөс ордог хэсгийн товч байхгүй, хантаазны захны баруун хэсэг урагдсан байдалтай байв. Цагдаагийн албан хаагч **************гийн өмсөж явсан хар өнгийн албаны гитель цамцыг шалгаж үзэхэд ямар нэгэн урагдал гэмтэл байхгүй байв. Харин дотуур өмсөж явсан “Nike” брэндийн логотой цулгай хар өнгийн цамцны зах, 2 суганы хэсэг урагдсан, захны доод хэсэгт эргэн тойронд жижиг хэмжээтэй урагдсан байв” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 10-12-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үзүүлэгч **************ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 679 дугаартай дүгнэлт. /хх-ийн 56- 57-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үзүүлэгч **************гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээж хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 678 дугаартай дүгнэлт. /хх-ийн 64-65-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Цагдаагийн дүрэмт ноолууран хантааз 80000 төгрөг, цамц 30000 төгрөг, нийт үнэлгээ 110000 төгрөг гэсэн 131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 72-75-р хуудас/.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар цагдаагийн дэслэгч Шагдарын ************ыг Өвөрхангай аймгийн Баянгол сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч **********ийн *************г Өвөрхангай аймгийн Баянгол сум дахь цагдаагаар томилсон тухай тушаал /хх-ийн 15, 25-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч **************ы Өвөрхангай аймгийн прокурорын газарт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хохиролд 200000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч **************гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хохиролд 190000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт. /хх-ийн 1, 84, 110-111-р хуудас/,

Шүүгдэгч **************гийн хувийн байдлыг тогтоосон Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 441 дугаар оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 88-92-р хуудас/,

Шүүгдэгч **************нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 93, 95-102-р хуудас/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.*********холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж газарт унагааж үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, гараараа хөмсөг хэсэгт нэг удаа, нүүрэн тус газарт таван удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч **************нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж газарт унагааж үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, гараараа хөмсөг хэсэгт нэг удаа, нүүрэн тус газарт таван удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч **************нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч **************ы 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 22:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвд буюу 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *************гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн урд *********улсын дугаартай “Хьюндей портер” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож. Цагдаагийн албаны тухай хуулийн 31, 32 дугаар зүйл дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.**************г бичиг баримтаа шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл жолооч **************нь машинаасаа хамт явсан 2 залуугийн хамт бууж ирсэн. Тэр үед жолооч **************болон нөгөө 2 залуу бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Илт мэдэгдэхүйц согтуу байсан тул “драгер” багаж үлээлгэж согтуурлын зэргийг тогтоохоор шалгах гэтэл жолооч **************нь “Би архи уусан. Тийм болохоор үлээхгүй. Харин машинаа энд үлдээгээд явлаа” гэж хэлээд үлээхээс татгалзсан. Тэр үед цагдаагийн хэсгийн байранд очиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгана гэдийг тайлбарласан. Тээврийн хэрэгслийг нь саатуулах гэж байх үед жолооч **************нь цагдаагийн дэд ахлах *************г татаж чангаан дэлгүүрийн урд очоод *************гийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед нь би өөрийн гар утсаараа бичлэг хийж тухайн үйл явдлыг баримтжуулсан. Дараа нь би Ц.**************г салгах гээд дундуур нь ортол намайг газар унагаагаа үүдэн шүд рүү толгой руу нэг удаа мөргөсөн. Мөн гараараа миний толгойн тус газарт 4-5 удаа цохисон. **************нь миний өмсөж явсан ноосон хантаазны баруун мөрдөсийг тасдаж урсан. Мөн *************гийн өмсөж явсан гителийн цахилгааныг урсан. Мөн өмсөж явсан хар өнгийн цамцыг нь боох явцдаа урсан. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Зүүн талын хөмсөг сэтэрсэн. Толгой өвдөж байна. Өөр гэмтэл учраагүй. Би цагдаагийн дэд ахлагч *************гийн хамтаар цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Ц.**************д бичиг баримтаа шалгуулах, согтуурлын зэргээ шалгуулах талаар шаардлага тавьсан. Ц.**************тай хамт явсан 2 залуу шаардлага эсэргүүцэж хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Харин жолооч **************нь ************* бид хоёрыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж зодсон. Эмчилгээний зардал гарсан тохиолдолд зардлыг нэхэмжилнэ, Хохирогч **************гийн Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэгээд бид хоёр 6 дугаар багт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн ойролцоо үүрэг гүйцэтгэн шалгалтын ажиллагаа явуулж байсан. Тэгтэл 22:00 цагийн орчим *********улсын дугаартай цагаан өнгийн “Бонго Портер” маркийн машинтай хүмүүсийг шалгасан. Тэр машинд халамцуу 3 залуу явж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ************** бид хоёр уг машиныг жолоодож явсан **************г холбогдох бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж “надад бичиг баримт байхгүй. Хөдөө гэртээ үлдээсэн.” гэж хэлээд шалгуулахаас татгалзсан. Тэр үед **************гаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурлын зэргийг “драгер” багажаар шалгах гэхэд ************** нь “Би архи уучихсан угаасаа гарна. Тийм болохоор үлээхгүй.” гэж татгалзсан. Тэгээд ************** нь машинаасаа буугаад намайг эхэлж түлхэж эхэлсэн бөгөөд миний нүүр толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Намайг цохиж байхдаа заамдаж байгаад миний дотуураа өмсөж явсан хар өнгийн цамцыг урж гэмтээсэн. Би **************г түлхсэн боловч улам согтуурхаад над руу дайраад байсан. Энэ үед манай хэсгийн төлөөлөгч ************** салгах гээд ************** бид хоёрын дундуур ортол ************** нь ************ыг нүүр толгойн хэсэгт гараараа цохисон. Тэгээд ************ыг газарт унагаад 1 удаа мөргөсөн. Тэр үед ************ы хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Хөмсгийг нь сэтэлсэн байсан. Миний зүүн нүд хавдаж тагларсан. Толгой, хамар өвдөж байна. Өөр гэмтэл учраагүй. Ц.**************тай хамт явж байсан 2 залуу намайг цохиж зодоогүй. ************** л ************ бид хоёрыг зодсон, гэрч ************** 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17:01 цагийн орчим **************нь найз Даваасамбуугийн хамт Баянгол сумын 4 дүгээр багт байрлах манай хөдөө байдаг гэрт очсон юм. Тэр үедээ ************** 2,5 литрийн Сэнгүр нэртэй 1 том пиво авч ирсэн бөгөөд бид гурав тухайн пивийг хувааж уусан. **************, Даваасамбуу хоёр манай гэрт ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд утсаараа тоглож байгаад ************** өөрийнхөө унаж ирсэн цагаан өнгийн Портер маркийн машиныг унаад Даваасамбуу, ************** бид гурав сумын төвд орж ирсэн. Бид гурав сумын төв 21:50 цагийн орчим орж ирээд нэрийг нь санахгүй байна дэлгүүр орчихоод гарч иртэл сумынхаа 2 цагдаатай таарсан. Тэр үед цагдаагийн алба хаагчид жолоо барьж явсан **************г бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад ************** бичиг баримт байхгүй гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь ************** тохиролцоно гээд машинаас буугаад *************тэй маргалдсан. Тэр үед ************** цагдаа *************г хэд хэд цохиод авсан. Хэсгийн төлөөлөгч ************ бид хоёр салгах гээд дундуур нь ортол ************** согтуурхаад ************ы хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. ************** ************ыг бас газар унагаачихсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчийг цохиж зодсон асуудал байхгүй. Би **************г салгах гээд дийлэхгүй байсан. **************нь цагдаагийн алба хаагчдыг заамдах үедээ хувцсыг нь урсан байх, шүүгдэгч **************гийн үйлдлийн улмаас хохирогч **************ы эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч **************гийн үйлдлийн улмаас хохирогч **************гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар цагдаагийн дэслэгч Шагдарын ************ыг Өвөрхангай аймгийн Баянгол сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч Пүрвээгийн *************г Өвөрхангай аймгийн Баянгол сум дахь цагдаагаар томилсон тухай тушаал, хохирогч **************ы Өвөрхангай аймгийн прокурорын газарт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хохиролд 200000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч **************гийн Өвөрхангай аймгийн прокурорын газарт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хохиролд 190000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн дүгнэлт, З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч **************, ************** нарын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.           

Шүүгдэгч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж  хүч хэрэглэж газарт унагааж үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, гараараа хөмсөг хэсэгт нэг удаа, нүүрэн тус газарт таван удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Харин Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *********овгийн ********* *********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн **************холбогдох 2226000000324 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд яллагдагч **************нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************гийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 'Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчим тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ы гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу эргүүл хийх явцад нь хүч  газарт унагааж  үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, мөн гараараа хөмсөг хэсэгт нэг цохисон, нүүрэн тус газарт таван удаа цохисон, мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хайрхан нэртэй дэлгүүрийн орчим тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч **************гийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж нүүрэн тус газарт гараараа дөрвөн удаа цохисны улмаас биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, цээж хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ”Цагаан хайрхан” нэртэй дэлгүүрийн орчимд тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч **************ы гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу эргүүл хийх явцад нь хүч хэрэглэж газарт унагааж үүдэн шүд хэсэгт нэг удаа мөргөсөн, мөн гараараа хөмсөг хэсэгт нэг удаа цохисон, нүүрэн тус газарт таван удаа цохисны улмаас биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд эрүүнд нэг дүгээр шүдний хагас мултрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч **************ы мэдүүлэг, хохирогч **************гийн мэдүүлэг, гэрч **************ын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 678 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/788 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/184 дугаартай тушаал, яллагдагч **************гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Шүүгдэгч **************нь хохирогч *************г, ************** нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч **************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжиж ирсэн. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шударга ёсны зарчим”, болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзсэн. Яллагдагч **************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч *************, ************** нар нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгч **************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэгт  нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр , мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2700000 төгрөгөөр  тус тус торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3200000 төгрөгөөр торгох ялын  дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч **************нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Шүүгдэгч **************гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3200000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч **************нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч **************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************д 200000 төгрөг, хохирогч **************д 190000 төгрөг тус тус төлсөн, хохирогч **************, ************** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч *********овгийн *********ийн **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *********овгийн *********ийн *************г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3200000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч **************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************д 200000 төгрөг, хохирогч **************д 190000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **************, ************** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ