| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0250/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/259 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Бавуудорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: ***********, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***********овгийн *********** ***********д холбогдох 2226003570296 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-аас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67681818 төгрөгөөр бууруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлагнасан буюу татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн гэв.
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манай Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***********, ************* нар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэнгэ-Адир ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийн ажилласан юм. Тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дотор иргэн *********** /************/ нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард, 90000000 төгрөгний 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-наас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67.681.818 төгрөгөөр бууруулж тайлагнасан нь тогтоогдсон. Сэнгэ-Адир ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ямар нэгэн бараа материал зараагүй байж зарсан мэтээр худалдан авалтын падаан гарган өгч иргэн аж ахуйн нэгжүүдийг татвараас зайлсхийх боломжийг олгож байгаа бөгөөд энэ талаар тусдаа хэрэгт шалгагдаж байгаа юм. Иргэн *********** нь Сэнгэ-Адир ХХК-наас 2020 онд нийт 67.681.818 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татварын тайландаа тайлагнасан байгаа нь татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Манай байгууллагын зүгээс иргэн ***********ид татварын акт тавиагүй, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэв. /хх-ийн 10-р хуудас/
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Сэнгэ-Адир ХХК-ны талаар сайн мэдэхгүй. Захирал нь гээд Амгаланбаатар гэж хүн надтай анх танилцахдаа манай компани тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Илүү НӨАТ-ын баримт гардаг юм тэр баримтаас худалдаж авах уу гэсэн санал тавихаар нь би аав ***********ээс асуусан чинь аав татвартаа тайлагнаж болох юм бол худалдаж авъя гээд миний 5540491723, 5560336060 дугаарын данснаас Амгаланбаатарын 450008763 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу тухай бүр нь мөнгө шилжүүлдэг байсан. Би тухайн үед буюу 2020 оны 3 дугаар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 113363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19,090,909.09 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг Сэнгэ- Адир ХХК-наас хувь төлж авсан нь үнэн. Нийт мөнгөн дүнгийн 2%-иар бодож мөнгийг нь данснаасаа шилжүүлж байсан. Бас нэг, хоёр удаа бэлэн мөнгө өгч байсан. Тухайн худалдан авалтын падаануудыг авсан нь үнэн. Харилцаатай байдаг тээврийн компаниуд нь баримтаа шивж өгөхгүй байгаа тал байдаг тул Сэнгэ-Адир ХХК-ныг тээврийн компани гэхээр нь баримт авч болох байх гэж найдсан нь буруу болсон байна гэв. /хх-ийн 11-р хуудас/
Шүүгдэгч ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг./хх-ийн 163-р хуудас/,
Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сэнгэ-Адир” ХХК-д хяналт шалгалт хийсэн талаар:... Татварын эрсдэлд суурилсан хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар Сэнгэ-Адир ХХК /3554767/-ийн 2018 онд 300000000 төгрөгийн 3 ширхэг, 2019 онд 2257909090 төгрөгийн 36 ширхэг, 2020 онд 1805760445 төгрөгийн 51 ширхэг борлуулалтын падааныг нягтлан шалгахад дараах байдалтай байна. Иргэн *********** (ИЮ65052412) нь 2020 оны 03 дугаар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 05 дугаар сард 158636363 төгрөгийн 2 ширхэг, 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 11 дүгээр сарын 90000000 төгрөгийн 1 ширхэг, 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авсан боловч тухайн падаан баталгаажаагүй буцаалт төлөвт мөн 2020 оны 10 дугаар сарын 27-ны 90909090 төгрөгийн 1 ширхэг худалдан авалт нь бүртгэгдсэн төлөвтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 67681818 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна гэсэн танилцуулга /хх-ийн 15-23-р хуудас/
Ц.Моломын Хаан банкны 5560336060 тоот, ***********ийн 5560020895 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Дансны гүйлгээнд дүн шинжилгээ хийсэн” мөрдөгчийн тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***********-ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газар гаргасан тайлбар, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол. /хх-ийн 29-113, 150, 152, 180, 182-р хуудас/
Шүүгдэгч ***********ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, эд хөрөнгө эсэх дэлгэрэнгүй лавлагаа, депозит дансны дэлгэргүй хуулга /хх-ийн 107-113-р хуудас/,
Шүүгдэгч ***********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 172-р хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***********ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч ***********ийн хүсэлтийг хангаж, яллагдагч ***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч *********** нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагч ***********ид холбогдох 2226003570296 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-аас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67681818 төгрөгөөр бууруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлагнасан буюу татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-аас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67681818 төгрөгөөр бууруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлагнасан буюу татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***********-ийн Манай Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***********, *************нар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэнгэ-Адир ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийн ажилласан юм. Тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дотор иргэн *********** /ЙЮ65052412/ нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард, 90000000 төгрөгний 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-наас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67.681.818 төгрөгөөр бууруулж тайлагнасан нь тогтоогдсон. Сэнгэ-Адир ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ямар нэгэн бараа материал зараагүй байж зарсан мэтээр худалдан авалтын падаан гарган өгч иргэн аж ахуйн нэгжүүдийг татвараас зайлсхийх боломжийг олгож байгаа бөгөөд энэ талаар тусдаа хэрэгт шалгагдаж байгаа юм. Иргэн *********** нь Сэнгэ-Адир ХХК-наас 2020 онд нийт 67.681.818 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татварын тайландаа тайлагнасан байгаа нь татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Манай байгууллагын зүгээс иргэн ***********ид татварын акт тавиагүй. Гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа юм, гэрч Ц.Моломын Би Сэнгэ-Адир ХХК-ны талаар сайн мэдэхгүй, захирал нь гээд Амгаланбаатар гэж хүн надтай анх танилцахдаа манай компани тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Илүү НӨАТ-ын баримт гардаг юм тэр баримтаас худалдаж авах уу гэсэн санал тавихаар нь би аав ***********ээс асуусан чинь аав татвартаа тайлагнаж болох юм бол худалдаж авъя гээд миний 5540491723, 5560336060 дугаарын данснаас Амгаланбаатарын 450008763 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу тухай бүр нь мөнгө шилжүүлдэг байсан. Би тухайн үед буюу 2020 оны 3 дугаар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 113363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19,090,909.09 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг Сэнгэ- Адир ХХК-наас хувь төлж авсан нь үнэн. Нийт мөнгөн дүнгийн 2%-иар бодож мөнгийг нь данснаасаа шилжүүлж байсан. Бас нэг, хоёр удаа бэлэн мөнгө өгч байсан. Тухайн худалдан авалтын падаануудыг авсан нь үнэн. Харилцаатай байдаг тээврийн компаниуд нь баримтаа шивж өгөхгүй байгаа тал байдаг тул Сэнгэ-Адир ХХК-ныг тээврийн компани гэхээр нь баримт авч болох байх гэж найдсан нь буруу болсон байна гэх мэдүүлгүүд, шүүгдэгч ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сэнгэ-Адир” ХХК-д хяналт шалгалт хийсэн талаар танилцуулга, Ц.Моломын Хаан банкны 5560336060 тоот, ***********ийн 5560020895 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Дансны гүйлгээнд дүн шинжилгээ хийсэн” мөрдөгчийн тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***********-ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газар гаргасан тайлбар, Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сэнгэ-Адир” ХХК-д хяналт шалгалт хийсэн талаар танилцуулга, Ц.Моломын Хаан банкны 5560336060 тоот, ***********ийн 5560020895 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Дансны гүйлгээнд дүн шинжилгээ хийсэн” мөрдөгчийн тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***********-ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газар гаргасан тайлбар, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-аас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67681818 төгрөгөөр бууруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлагнасан буюу татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ***********овгийн ***********Цэдэн-Ишийг татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бавуудорж би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн ***********ид холбогдох 2226003570296 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугаар сард 63636363 төгрөгийг 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 11636363636 төгрөгийг 3 ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийг 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийг 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгийг 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 1381811818 төгрөгийг 2 ширхэг, худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-наас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөр зохих татвараа 67681818 төгрөгөөр буруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлан буюу улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор их хэмжээний татварт ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоолгож байна. Үүнд Хохирогч ***********-ийн мэдүүлэг хх-ийн 10 дугаар тал, гэрч Ц.Моломын мэдүүлэг хх-ийн 11 дүгээр тал, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сэнгэ-Адир ХХК-д хяналт шалгалт хийсэн талаар танилцуулга хх-ийн 15-23 дугаар тал, яллагдагч Цэдэн-Ишийн мэдүүлэг хх-ийн 27 дугаар тал, Ц.Моломын Хаан банкны 5560336060 тоот, ***********ийн 5560020895 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга хх-ийн 29-113 дугаар тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан нэг үе шаттайгаар явагдаж байгаа учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны дүгнэлтийг талаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд Шүүгдэгч *********** прокуророос дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан прокурорын шатанд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тохирч, яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч *********** үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** нь 2020 оны 03 дугар сард 63636363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 04 дүгээр сард 116363636 төгрөгийн З ширхэг, 2020 оны 05 дугаар сард 158363363 төгрөгийн 2 ширхэг, 2020 оны 07 дугаар сард 19090909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90909090 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 11 дүгээр сард 90000000 төгрөгний 1 ширхэг, 2020 оны 12 дугаар сард 138181818 төгрөгийн 2 ширхэг худалдан авалтын падааныг Сэнгэ-Адир ХХК-наас авч тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 67.681.818 төгрөгөөр бууруулж тус аймгийн Татварын хэлтэст тайлагнасан буюу улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор их хэмжээний татварт ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Яллагдагчтай ялын төрөл хэмжээний талаар тохирохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шудрага ёсны зарчим”, болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзсэн. Яллагдагч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Яллагдагч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Манай үйлчлүүлэг *********** нь өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурортой ялаа тохиролцсон учраас гэм буруу дээр маргахгүй. Цэдэн-Иш нь энэ гэмт хэрэгт ягаад холбогдсон бэ гэхээр хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж тухайн хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурортой ялаа тохиролцсон учраас гэм буруугийн хувьд тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *********** нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн” гэсэн.
Шүүгдэгч *********** нь Төрийн сангийн НӨАТ-ын 100900000303 дугаар дансанд хохирол төлбөр болох 67681818 төгрөгийг байршуулсан нь Хаан банкны Журнал №23880100, №23793489 дугаар мөнгөн шилжүүлгийн баримт, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***********-ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газар гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн татварын хуулбар үнэн гэсэн цахим сайтын баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ***********ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***********ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***********ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, Төрийн сангийн НӨАТ-ын 100900000303 дугаар дансанд хохирол төлбөр 67681818 төгрөгийг байршуулсан хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***********нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********овгийн **********************татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, Төрийн сангийн НӨАТ-ын 100900000303 дугаар дансанд хохирол төлбөр 67681818 төгрөгийг байршуулсан хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***********нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ