Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/02773

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх заалтыг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Б,  хариуцагч Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалтыг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Мийг эх Т.Бгийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Мийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Ц.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол /16092/, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 12 дугаар байрны 19 тоотын 71.97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036251 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Б, охин Э.Мнарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Т.Бгаас 54.000.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Эт 27.000.000 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.А 27.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540.220 төгрөгөөс 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 399.820 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 140.400 төгрөгийг хариуцагч Ц.Эаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ