| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0252/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/263 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Бавуудорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгч: ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овгийн ********-ын ***********т холбогдох 2226000000320 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс барааны захын “Арвин” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч **********-ын өмчлөлийн 1350000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 11рrо” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Хохирогч **********-ын“...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед хүнсний түгээлт хийж явж байгаад Хүнс барааны захын “Арвин” худалдааны төвд ороод падан бичиж байгаад өөрийн “Iphone 11 рrо” загварын гар утсаа лангуун дээрээс алдчихсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бор өнгийн ардаа 3 ширхэг камертай, резинэн өнгөгүй кэйстэй, кэйсний арын хэсэгт бурханы сахиустай байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Би 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би худалдаж авсан үнээр нь буюу 1.700.000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн хүнсний төвөөр үйлчлүүлсэн хүн аваад явсан байх гэв. /хх-ийн 7-р хуудас/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд:... 4897 дугаартай гомдол мэдээлэлд ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг *************РД:/************/-аас хураан авах ажиллагааг ********** ******** нарыг хөндлөнгийн гэрчээр байлцуулан тус аймгийн Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд 09:50 цагт эхлүүлэв. **************ын тус аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс барааны захын “Арвин худалдааны төвийн лангуун дээрээс авч явсан гэх бор өнгийн “Iphone 11 рrо загварын гар утсыг “Huawei P40 Lite” загварын гар утсаар хоёр кадр зургаар дарж бэхжүүлэн хураан авав. /хх-ийн 10-12-р хуудас/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:... 4897 дугаартай гомдол мэдээлэлд иргэн **************аас хурааж авсан бор өнгийн “Iphone 11 рrо” загварын гар утсыг хохирогч *************-аар таньж олуулах ажиллагааг *************, ************* нарыг хөндлөнгийн гэрчээр байлцуулан тус аймгийн Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд 11:26 цагт эхлүүлэв. Асуулт: Таны алдсан “Iphone 11 рrо” загварын гар утас хэд гэсэн дугаарт байгаа талаар ярина уу? хэрэв байгаа бол та ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ? Хариулт: Миний алдсан Iphone 11 рrо загварын гар утас хоёр гэсэн дугаарт байна. Би шууд хараад таньж байна. Бор өнгийн ардаа гурван ширхэг камертай, резинэн өнгөгүй кэйстэй, кэйсний арын хэсэгт нь бурхны сахиус нь байхгүй байна. /хх-ийн 15-17-р хуудас /
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн хулгайд алдагдсан гэх “Iphone 11 рrо” загварын гар утсыг 1350000 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан. /хх-ийн 20-22-р хуудас/
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 13, 26-28,-р хуудас /
Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-ын2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт./хх-ийн 30-31, 66-р хуудас/
Шүүгдэгч **************ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-50-р хуудас/,
Шүүгдэгч **************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **************т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *************2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс барааны захын “Арвин” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч **********-ын өмчлөлийн 1350000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 11рrо” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *************2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс барааны захын “Арвин” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч **********-ын өмчлөлийн 1350000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 11рrо” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч **************ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч **********-ын2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед хүнсний түгээлт хийж явж байгаад Хүнс барааны захын “Арвин” худалдааны төвд ороод падан бичиж байгаад өөрийн “Iphone 11 рrо” загварын гар утсаа лангуун дээрээс алдчихсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бор өнгий ардаа 3 ширхэг камертай, резинэн өнгөгүй кэйстэй, кэйсний арын хэсэгт бурханы сахиустай байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Би 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос 1700000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би худалдаж авсан үнээр нь буюу 1700000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тухайн хүнсний төвөөр үйлчлүүлсэн хүн аваад явсан гэх мэдүүлэг, шүүгдэгч **************ын үйлдлийн улмаас хохирогч ***********-д 1350000 төгрөгийн хохирол учирсан нь болох нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-ын2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************* 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс барааны захын “Арвин” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч **********-ын өмчлөлийн 1350000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone 11рrо” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч **** овгийн **********-ын *************-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *************нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж ,
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч **************ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч **************ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *************нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ****овгийн ********-ын ***********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***********-д Iphone 11 pro маркийн гар утсыг нь буцаан өгсөн, хохирогч **********нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****овгийн **********-ын ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ****овгийн **********-ын ***********-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****овгийн **********-ын *************-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****овгийн **********-ын *************-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ****овгийн ********-ын ***********нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ***********-д Iphone 11 pro маркийн гар утсыг нь буцаан өгсөн, хохирогч **********нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****овгийн **********-ын ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****овгийн **********-ын ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ