| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0254/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/265 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор
Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ***********-ийн ***********-т холбогдох 2226003890279 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *********** нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 31-17 тоотод хашаанаас хохирогч *********-ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ** ** *** улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ***********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч *********мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Арвайхээр сумын хүнс барааны зах дээр 12 цагийн үед байж байтал манай эхнэр ************ над руу залгаад гэрийн гадна байсан мотоцикль алга болчихсон байна гэхээр нь гэртээ очоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би гэрээсээ гараад Алдар хайрхан дэлгүүрийн араар засмал зам руу нийлж байтал нэг залуу гар өргөөд миний мотоциклийн бензин дуусчихлаа та жаахан бензин өгөөч миний мотоцикль гүүрэн доор байгаа гэхээр нь очтол манай мотоцикль байсан. Тэгээд миний мотоцикль байна гэтэл зугатаачихсан юм. Араас нь явах гэтэл цагдаа ирээд тэгээд би нөгөө хүнээ зааж өгсөн. Би 2019 онд худалдаж авч байсан улаан өнгийн мустанг 5 маркийн ****ӨВЗ улсын дугаартай мотоцикль байгаа. Би мотоцикль хулгайлсан гэх хүнийг танина. Хар царайтай туранхай өндөр хүн байсан. Тухайн өдөр миний мотоциклийг авсан хүн Дэлгэрэхийн голын гүүрэн доор явж байгаад надаас бензин асууж байгаад баригдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. /хх-ийн 19-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагааны “хохирогч *********надтай уулзаж хамт мотоцикль дээр очсон болохоор ерөнхий царайгаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаар хөрөнгийн “2019 онд худалдан авсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын ӨВЗ **** улсын дугаартай 150 сс мотортой мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ 1800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч *********-д **** улсын дугаартай ногоон өнгийн мустанг 5 загварын мотоцикл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Автотээврийн хэрэгслийн 03385091 дугаартай гэрчилгээ. /хх-ийн 4-12, 24-26-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч **********-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг. /хх-ийн 33, 38-39-р хуудас/
Шүүгдэгч **********-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/225 дугаар шүүгдэгч Ж.Түмэнбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/200 дугаартай шүүгдэгч **********-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолын хуулбар. /хх-ийн 41, 45-46, 48-64-р хуудас/,
Шүүгдэгч **********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын Ц.Нэргүй би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ************-т холбогдох эрүүгийн 2226003890279 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч ************* 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 31-17 тоотод хашаанаас иргэн *********-ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ***** улсын дугаартай ”Мустанг-5” загварын мотоцикль 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бага хэмжээ 300,000 төгрөгнөөс дээш хэмжээний буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч *********-ийн мэдүүлэг хх-ийн 17-19 дүгээр тал, 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл хх-ийн 4-9 дүгээр тал, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгө үнэлсэн 114 тоот тайлан хх-ийн 24-26 дугаар тал, эд зүйл хураан авсан тэмдэглэл хх-ийн 10-12 дугаар тал, Авто тээврийн 03385091 дугаартай гэрчилгээ хх-ийн 28 дугаар тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдог тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан байдаг. Иймд шүүгдэгч **********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж.Түмэнбаярт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил З сарын хорих ял оногдуулсан байх ба 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө, бичгийн баримт байхгүй. Гэмт хэргийн улмаас иргэн **********-д 1,800,000 төгрөгний хохирол учирснаас хулгайд алдсан гэх мотоциклийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, хохирогчийн зүгээс хохирол гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ***********нь бусдад төлөх хохирол төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлын баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн тул хохирогч Батсуурийн хувьд хулгайлагдсан эд хөрөнгөө буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй байна. Улсын яллагчаас зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***********“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********-ыг2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 31-17 тоотод хашаанаас хохирогч *********-ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ** ** ***улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 1800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ***********2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 31-17 тоотод хашаанаас хохирогч *********-ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ** ** ***улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч **********-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *********-ийн би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Арвайхээр сумын хүнс барааны зах дээр 12 цагийн үед байж байтал манай эхнэр ************над руу залгаад гэрийн гадна байсан мотоцикль алга болчихсон байна гэхээр нь гэртээ очоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би гэрээсээ гараад Алдар хайрхан дэлгүүрийн араар засмал зам руу нийлж байтал нэг залуу гар өргөөд миний мотоциклийн бензин дуусчихлаа та жаахан бензин өгөөч миний мотоцикль гүүрэн доор байгаа гэхээр нь очтол манай мотоцикль байсан. Тэгээд миний мотоцикл байна гэтэл зугатаачихсан юм. Араас нь явах гэтэл цагдаа ирээд тэгээд би нөгөө хүнээ зааж өгсөн. Би 2019 онд худалдаж авч байсан. Би мотоцикль хулгайлсан гэх хүнийг танина. Хар царайтай туранхай өндөр хүн байсан. Тухайн өдөр миний мотоциклийг авсан хүн Дэлгэрэхийн голын гүүрэн доор явж байгаад надаас бензин асууж байгаад баригдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч **********-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагааны “хохирогч *********надтай уулзаж хамт мотоцикль дээр очсон болохоор ерөнхий царайгаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаар хөрөнгийн “2019 онд худалдан авсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 загварын ӨВЗ **** улсын дугаартай 150 сс мотортой мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ 1800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч *********-д **** улсын дугаартай ногоон өнгийн мустанг 5 загварын мотоцикл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Автотээврийн хэрэгслийн 03385091 дугаартай гэрчилгээ, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч *********-д **** улсын дугаартай ногоон өнгийн мустанг 5 загварын мотоцикл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Автотээврийн хэрэгслийн 03385091 дугаартай гэрчилгээ, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч **********-ыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р багийн 31-17 тоотод хашаанаас хохирогч *********-ийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ** ** *** улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 1800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ******овгийн ************-ийн ***************-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***********нь хохирогч *********-д Мустанг-5 маркийн ӨВЗ ***** улсын дугаартай мотоциклийг буцааж өгсөн болох нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч *********-д **** улсын дугаартай ногоон өнгийн мустанг 5 маркийн мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “**********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарыг хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн хорих ялын хэмжээг нэмж нэгтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй. Иймд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналын гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***********нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн
Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ***********нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ЦХШЗ/120 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч ***********нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гарсан тул шүүгдэгч **********-ыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон байна гэж үзэж.
Шүүгдэгч ***********нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ын цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч ***********нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2022/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2022/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоогоор тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022ШЦТ200 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан нэг жил долоон сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ын цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч *********нь мотоциклио буцаан авсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Түмэнбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******овогт *************-ийн ************-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022ШЦТ200 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ын цагдан хоригдсон 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч *********нь мотоциклио буцаан авсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ