Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02951

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02951

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.Л, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн Аыг эх М.Бых нь байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.Б нь Ч.Лоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг Ч.Л төлж дуусгаад, уг орон сууцны өмчлөх эрхийг М.Б, Л.А нарт шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ч.Лын төлсөн 140 400 төгрөг, М.Бы төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 70 200 төгрөгийг гаргуулан Ч.Лод, Ч.Лоос 210 600 төгрөгийг гаргуулан М.Бд тус тус олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН