| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овгийн ********-ын **********-т холбогдох 2326000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн 15-03 тоотод хохирогч ********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалга хэсэгт цус хуралт, баруун дал, хэнхдэг цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би тухайн өдөр ********** гэх ахын гэрт нь эхнэр нь болох *********, ********* эгч бид 4 пиво ууж байсан. Өөр ямар нэгэн тийшээ яваагүй. Тэгтэл тухайн өдөр оройны 20 цагийн үед ширээн дээр аяга тавьсан байсан чинь ********** ах над руу яагаад байгаа юм бэ? гэх мэтээр маргаж эхэлсэн. Тэгээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би гэрээс нь гараад ах ******** гэх хүнийд очсон. Намайг ширээн дээр аягатай цай тавилаа, цай асгалаа гэх мэтээр хоргоож зодсон. Урд нь маргаж байгаагүй, ******** гэх хүн манай ээжийн төрсөн ах нь юм. Миний нүүр лүү 2 удаа цохисон. Тухайн үед эхнэр нь ********* салгасан. ********* эгч бас салгасан. Намайг *********** эгч, ах ********-н гэрт нь хүргэж өгсөн. Эмнэлэгт болон цагдаад тухайн үедээ мэдээлэл өгөөгүй. Шууд хүргүүлсэн. Миний ам болон хамарнаас цус гарч, хамар хугарсан байсан. /хх-ийн 6-7-р хуудас/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын төв 7 дугаар баг 15-03 тоот хаягт гэртээ 2 хүүхдийн хамт байсан. Тухайн өдөр манай гэрт намайг 2 хүүхэдтэйгээ байж байхад гаднаас ************ гэх манай хадам талын залуу 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд надтай ойр зуурын зүйл яриад хэсэг манайд утсаа оролдоод сууж байсан. ********** нь жаахан халамцуу гэмээр байдалтай байсан. Тэгээд удалгүй миний нөхөр ********* хөдөөнөөс ирсэн. Би 2 хүүхэдтэйгээ хамт хойд өрөөндөө хэсэг амарсан. Тэгтэл “Тас Тас” хийх чимээ сонсогдоод байсан. Би өрөөнөөс гараад хартал ********* ах, миний нөхөр **********, ********** 3 гал тогооны өрөөнд байсан бөгөөд ********** тухайн үед миний нөхөр *********** руу “Чи багийн даргаараа гайхуулж байна уу? Та нарт миний амьдрал хамаагүй шүү” гэх мэтээр ширээг гараараа удаа дараа цохиж хэлж байсан. Тэгсэн миний нөхөр *********** нь *********-д хандаж “чи битгий янз бүрийн хүмүүстэй нийлж ууж идэж яваад бай” гэх мэтийн зүйл хэлээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаж ********* нь хэл амаар доромжилж ******** нь нэг удаа гарын ар талаараа 1 удаа саваад **********-н нүүр хэсэг рүү цохиход **********-н хамраас нь цус гарсан. Тэгээд ********* ах хамрын цусыг нь арчиж, цэвэрлээд ********** гаднаас орж ирээд тэр хоёр **********-г гэр лүгээ аваад явсан. Өөр зүйл болоогүй. *********, ********** хоёр хоорондоо үеэлийн холбоотой. Төрсөн ах дүүсийн хүүхдүүд. ********** нь манай гэрээр байнга орж, гараад явдаг. Тухайн үед *********** их согтоогүй байсан. ********** ахынхаа хэлсэн үгийг даалгүй урдаас нь маргалдсанаас үүссэн байх гэж бодож байна. /хх-ийн 9-10-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч ***********-н 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаартай ************-н биед зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалга хэсэгт цус хуралт, баруун дал, хэнхдэг цээж хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ************-н Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 01, 53-р хуудас/,
Шүүгдэгч **********-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/283 тоот оршин суух хаягийн тодорхойлолт, 23624601000209 дугаар ********-н *********-н төрсний бүртгэлийн лавлагаа, 23624601000208 дугаар *********-н ***********-н төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч **********-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-35, 38-р хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *********-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 26 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч ********-н хүсэлтийг хангаж, яллагдагч **********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч ********* нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч **********-т холбогдох 2326000000071 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн 15-03 тоотод хохирогч ***********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалга хэсэгт цус хуралт, баруун дал, хэнхдэг цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********* нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн 15-03 тоотод хохирогч ********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалга хэсэгт цус хуралт, баруун дал, хэнхдэг цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *********-н Би тухайн өдөр ******** гэх ахын гэрт нь эхнэр нь болох **********, ********** эгч бид 4 пиво ууж байсан. Тэгтэл тухайн өдөр оройны 20 цагийн үед ширээн дээр аяга тавьсан байсан чинь ******** ах над руу яагаад байгаа юм бэ? гэх мэтээр маргаж эхэлсэн. Тэгээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний ам болон хамарнаас цус гарч, хамар хугарсан байсан, гэрч *********-н би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын төв 7 дугаар баг 15-03 тоот хаягт гэртээ 2 хүүхдийн хамт байсан. Тухайн өдөр манай гэрт намайг 2 хүүхэдтэйгээ байж байхад гаднаас ********** гэх манай хадам талын залуу 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд надтай ойр зуурын зүйл яриад хэсэг манайд утсаа оролдоод сууж байсан бөгөөд *********** нь жаахан халамцуу гэмээр байдалтай байсан. Тэгээд удалгүй миний нөхөр ********** хөдөөнөөс ирсэн. Би 2 хүүхэдтэйгээ хамт хойд өрөөндөө хэсэг амарсан байсан. Тэгтэл “Тас Тас” хийх чимээ сонсогдоод байсан. Би өрөөнөөс гараад хартал ********** ах, миний нөхөр ********, ********** 3 гал тогооны өрөөнд байсан бөгөөд ************ тухайн үед миний нөхөр ********* руу “Чи багийн даргаараа гайхуулж байна уу? Та нарт миний амьдрал хамаагүй шүү” гэх мэтээр ширээг гараараа удаа дараа цохиж хэлж байсан. Тэгсэн миний нөхөр ******** нь **********-д хандаж “чи битгий янз бүрийн хүмүүстэй нийлж ууж идэж яваад бай” гэх мэтийн зүйл хэлээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаж ********** нь хэл амаар доромжилж ********** нь нэг удаа гарын ар талаараа 1 удаа саваад **********-н нүүр хэсэг рүү цохиход **********-н хамраас нь цус гарсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *********-н үйлдлийн улмаас хохирогч ************-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч ************-н 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******** нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн 15-03 тоотод хохирогч ***********-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь зүүн зовхи, хамрын нуруу, баруун бугалга хэсэгт цус хуралт, баруун дал, хэнхдэг цээж хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ******** овгийн ***********-н **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ************ өөрт оногдуулах гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар танилцуулах дүгнэлт байхгүй гэв.
Хохирогч *********** нь шүүгдэгчид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газарт ********-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч **********-н тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***********-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***********-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *********** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн *********-н *********-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ********** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ