Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч Д.Должинсүрэн,

Хохирогч Д.Должинсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Содном, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Ганбаатарын Содномд холбогдох 2126000140064  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, дүү, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жаргалант” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жаргалант овгийн Ганбаатарын Содном, регистрийн дугаар: /ЙВ89120232/,

 Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” нэртэй газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1, хонгор зүсмийн байдас 1, нийт 3 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант нэртэй газарт иргэн С.Батсууриас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг завшсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Содном шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Должинсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “..Манайх Баянгол сумын “Цайдмын хөндий” гэдэг газар нүүж ирсэн. Тэнд нүүж ирсэн өдрөөс хойш 10 гаран хоногийн дараа адуундаа явсан чинь манай нөхөр нэг азарга адуугаа олоод, нөгөө азарга адуугаа олоогүй ирсэн. Тэгсэн чинь Г.Содном гэдэг хүн манай адууг Үнэгт гэдэг газарт байсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр очиж үзсэн чинь манай адуу тэндээ бүрэн бүтэн байсан. Тэгээд явцын дунд Г.Содномтой танилцаад сүүлдээ Г.Содном манай адууг маллаад онд оруулж өгье гэж хоёр гурван удаа хэлсэн.  Тэгэхээр нь энэ хүнд бид хоёр адуугаа хүлээлгэж өгсөн юм. 20 гаран адуу байснаас 11 адуу үлдээгээд бусдыг нь Улаанбаатар хот руу борлуулсан. Үлдсэн 11 тооны адуу, 37 тооны ишиг Г.Содномд  хүлээлгэж өгсөн.  Тэгээд 11 дүгээр сарын 02-нд анхныхаа тэжээлийг аваачиж өгсөн. Тэр манай 11 тооны адуун дээр хүний 1 адуу байсан. Тэр адууны эзнийг нь мэдэхгүй байсан. Тэгсэн чинь Гучин-Ус сумын малчин Батжаргал гэдэг хүн алдсан 1 тооны адуугаа хайж явж байгаад, манай адуунд нөгөө адуугаа байгаа гэдийг дам сургаар сурагласаар байгаад Г.Содномынд ирсэн юм байна лээ. Тэгсэн чинь Г.Содном, Батжаргалд хэлэхдээ адууны эзэнд нь хэлээд аваад яв гээд манай гэрийг зааж өгөөд явуулсан юм байна лээ. Тэгсэн чинь тухайн хүн тэр өдрөө манайд ирээд ийм адуу алдсан тэгсэн чинь танай адуунд байна. Танай адууг малладаг нэг хүн байна. Тэр хүнд хэлсэн чинь эзэнд нь хэл гэхээр нь би хүрээд ирлээ гэсэн. Тэгсэн чинь тэр адуугаа хайж яваа хүнээр танай адуунаас чинь дутуу байна гэж тухайн адуу хайж яваа хүнээр хэлүүлсэн байсан. Тэгээд манай нөхөр тэр адуу хайж яваа хүнтэй Г.Содномынд очоод тэр адуугаа хайж яваа хүний адууг нь өгч явуулчихаад  адуугаа бүртгэсэн чинь 4 тооны адуу дутсан гэсэн. Тэгээд Г.Содномтой  уулзсан чинь тодорхой зүйл хэлэхгүй байсан. Тэгсэн чинь Г.Содном манай хажуу  саахалтын айлд нэг даага тэжээгдэж байгаа гэсэн тэр даагыг очиж үзэх юм уу гэж манай нөхөрт хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр очиж үзсэн чинь тэр даага манай даага мөн байсан. Тэгээд даагаа тэр айлаас авчраад үлдсэн адуундаа нийлүүлээд Г.Содномд хүлээлгэж өгсөн байсан. 1 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 1 цагийн үед манай гадуур адуу мал хөөгөөд байх шиг чимээ гараад байхаар нь гараад харсан чинь манай нэг даагыг туугаад ирсэн байсан. Хаанаас яаж тууж ирсэн юм гэсэн чинь Хонгорын талаас тууж ирлээ л гэж хэлсэн. Тэр даагыг бол манайх хүлээгээд авсан. Тэгээд үлдсэн адуу мал нь хайчсан юм гэж асуухаар нээх их тодорхой юм хэлдэггүй байсан. Бараг тэр мэдүүлэг өгсөн Лхагвасүрэнгийн гадаа байж байгаад дутсан гэсэн утгатай юм яриад байдаг байсан. Энэ хүн 12 дугаар сарын 2-н, 3-нд  аймгийн төв рүү мал ачиж орсон байсан. Би ямар мал ачиж орсныг нь бол сайн мэдэхгүй. Тэрийг хэн гэрчлэх үү гэхээр өөрсдөө гэрчилж байгаа юм. 12 дугаар сарын 2-нд нөхөр бид хоёр ойр зуурын юм авах гэж аймаг орж ирж явсан чинь постон дээр зөрсөн юм байна лээ. Бид хоёр мэдээгүй байсан чинь Г.Содном өөрөө залгаад ах, эгч хоёр сая постон  дээр надтай зөрлөө гэж өөрөө залгаж хэлсэн. Тэгэхээр нь зүг орж ирсэн юмуу гэсэн чинь мал ачиж орж ирсэн юм гэж хэлсэн юм. 12 дугаар сарын 3-нд яаж мэдсэн юм гэхээр эднийд тэжээл аваачиж өгөх гээд очсон чинь Г.Содном байхгүй эхнэр нь ганцаараа байсан. Тэгээд би Г.Содном хайчсан юм гэсэн чинь адуу ачаад аймаг явсан гэж хэлсэн. Хэнтэй аймаг явсан юм гэсэн чинь саахалт айлын Бортой явсан гэж хэлсэн. Тэгээд намайг шүүхэд гомдол гаргачхаад Лхагвасүрэнтэй уулзахад Лхагвасүрэн надад хэлэхдээ тэр үед аймаг руу Г.Содномтой хамт явсан минь үнэн тэр адуунууд нь Г.Содномын адуунууд биш байсан. Хэний адуу гэдгийг нь сайн мэдэхгүй, ямартай ч 5 тооны адуу ачиж орсон гэж надад хэлсэн. Энэ хэргийн материал дээр адууны тоо нь зургаан адуу болоод явчихсан байгаа юм.  Хонгор зүстэй адууг хүнсэндээ хэрэглэсэн гэж өөрөө  хүлээсэн, нөгөө хоёрыг нь нэгийг нь хадмындаа нядлаад өгсөн гэсэн, нөгөөхийг нь Улаанбаатар хот руу ах дүү нарынхаа хүмүүст өгсөн гэсэн. Тэр 3-н адууны ширийг нь Пүрэвдоржид өгсөн байна гэж Буянбаяр цагдаа хэлсэн юм. Үлдсэн хоёр адуугаа энэ хүнээс нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ө.Гантулгын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх малтайгаа Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 26, 27-ны үеэр отроор ирсэн. Шөнө унтаж байхад манай мал руу айлын мал ирээд нийлчихсэн байхаар нь хүний газар, хүний мал хөөлтэй нь биш дээ гээд хураагаад хоносон. Маргааш өглөө гэгээ оронгуут ойрхон айл харагдахаар нь яваад очиход Г.Содномынх байсан. Г.Содномоос буучихмаар буудал асуухад  зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн хэний мал вэ гэтэл манай мал байгаа юм гэсэн. Би өөрийнхөө малыг ялгаад явъя гэтэл манай энд хулгай байхгүй, би харж байя, чи гэрээ очоод барьчихаад ир гэхээр нь буудал олдсон дээр нь гээд малаа ялгалгүй үлдээчихээд гэрээ барьсаар байгаад орой болчихсон. Гэр барьж байх хоорондоо мал руугаа хараад л байсан, ойрхон харагдахгүй байсан. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэр Содном гэх залуу манай малд өөрийнхөө малыг шүү гэхээр нь  очиж үзэхэд юм мэдэгдэхгүй байсан. 5-6 хоногийн дараа манай хар ухна харагдахгүй байх шиг байхаар нь малаа бүртгэж үзтэл  9 хонь 4 ямаа дутаад байсан. Тэгэхэд манай эхнэр хотонд нь орж гараад мал зөөгөөд байж байтал хотонд нь манай 1 хурга байсан гэсэн. Өөрт нь хэлтэл  урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Би урьд нь Г.Содном гэх хүнтэй хамт машинтай явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авч ирэхэд  Содном надад тэр хургыг Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж юм хэлээгүй. Г.Содном бид 2-ын Наранхүү гэх айлаас авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй. Тэр хургаа Г.Содномынхоос авчихсан. Одоо бүдүүн эр хонь голдуу 8 тооны хонь, 4 ямаа, ухнатайгаа байхгүй байгаа. Малаа бүртгэж үзэхэд нийт хонь ямаа нийлсэн 12 тооны мал дутаж байсан, үүнээс хонь 8, ямаа 4 дутаж байсан. Хонь нь зөв талын чих онь, буруу талын чих сам имтэй. Ууцан дээгүүрээ бүдэгхэн улаан будагтай, 6 эр хонь, 2 эм хонь байсан. Ямаа нь зөв талын эвэр цэнхэр, буруу талын эвэр улаан будагтай, зөв чих үзүүрээсээ онь, буруу талын чих сам имтэй, 3 эр ямаа, 1 ухна байсан. Ухна нь эрүү цагаан хар ухна, будаггүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7-8 хуудас/,

 

Гэрч Э.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ жил газрын гарц муу байсан болохоор манайх Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт 2020 оны 10 дугаар сарын сүүлээр отроор ирсэн. Тэр орой бид нар машиндаа хоносон. Маргааш өглөө нь бостол манай малд айлын мал ирээд нийлчихсэн байсан. Ойрхон айл харагдахаар нь яваад очсон чинь Содном гэдэг айл байсан. Манай нөхөр буучихаар буудал юу байна гэж асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн байна хэний мал вэ гэж асуутал манай мал байгаа юм гэсэн. Малаа ялгах гэтэл би гэрийг чинь харж байя та хэд гэрээ барьчихаад ир гэсэн. Буудал олдсон дээр нь гэрээ баръя гээд малаа ялгахгүй гэрээ барих гээд явсан. Гэрээ барьсаар байгаад орой болчихсон Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол Содном гээд залуу танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэгээд бид нар малаа туугаад гэртээ ирсэн. Хэд хоногийн дараа малаа бүртгэж үзтэл мал дутаад байсан.  Ойр хавьд хэд хоногтоо манай мал айлын малтай шүргэж нийлээгүй, ойр орчмын айлын малд үзэхэд байхгүй байсан. Хэд хоногийн дараа Содномынх өвлийн идэш боолт хийх гэж байгаа гээд нөхөр бид хоёрыг дуудсан. Тэгэхэд би хоттой хонины хашааны гаднаас нь хартал манайхаас 1 хурга байсан. Манай имтэй манай хурга мөн байсан.  Содномд өөрт нь хэлтэл урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж хэлсэн. Урьд нь манай нөхөр Гантулга  Содном гэх хүнтэй хамт машинтай нь явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авчирч ирсэн. Тэр авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй гэсэн.” мэдүүлэг  /1хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч Ө.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны оройхон гэртээ байж байтал Содном гэх хүн мал өгөх гэсэн юм гэж ярьсан, тухайн үед манай нөхөр эзгүй байсан болохоор би амьдаар нь авах боломж байхгүй гэсэн чинь бойн дээр нядлаад кг-аар нь өгчихье гэхээр нь би бойн дээр очиж уулзаад нядлуулчихаад надад хэлчих гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа над руу эргэж залгаад “хийчихлээ, бойн дээр ирээд авчих” гэсэн. Тэр залуу ганцаараа, цагаан портертой явж байсан, малаа гаргачихсан өлгүүрт өлгөчихсөн байсан. Нийт 15 мах, үүнээс 11 хонины 204 кг гулууз мах, 4 ямааны 52 кг гулууз мах, арьс нэхий, толгой шийртэй нь  авсан. Нийт мөнгөн дүн 1.074.000 төгрөг болсон ба гаргалтын мөнгө төгрөгийг хасаад 1.000.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Им, зүс тамгыг нь мэдэхгүй байна, содон шинж тэмдгээс ямааны толгойг газар байхад нь харахад 2 эвэр цэнхэр, улаан өнгийн будагтай байсан, нядлаад махалчихсан байхад нь ирж авсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуудас/,

 

Гэрч Н.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай мах нядалгааны газарт тэр үеэр оочер ихтэй байсан. Мал нядлуулж байгаа хүмүүс их ирж байсан. Энэ үеэр буюу 2020 оны 1 дүгээр сарын 03-ны оройхон бүрэнхий болж байхад Г.Содном 15 тооны мал /үүнээс 11 хонь, 4 ямаа байсан/ нядлуулъя гэж ирсэн.  Г.Содномд очер ихтэй, чиний малыг хийж амжихгүй гэтэл Г.Содном махыг нь хиллэж өгөх гээд байгаа юм, би өөрөө хамт гаргалцъя гэхээр нь гаргахаар болсон.  Манай хүүгийн эхнэр Бадамгарав ирж махыг нь хиллэж авсан. Хэдэн кг, хэдэн төгрөг болсныг мэдээгүй. Олон мал зэрэгцэж хийж байсан болохоор тухайн гаргасан малыг им тамга, содон шинж тэмдгийг нь анзаараагүй, хонь нь эр хонь нилээн тарган байсан, ямаа нь 4 эр ямаа байсан. Тухайн үед Г.Содном ганцаараа явж байсан, 15 тооны мал аваад ирсэн. Гаргаад өгчихмөөр байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19 хуудас/,

 

            “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай “...6 тооны нас гүйцсэн эр хонь, 2 тооны нас гүйцсэн эм хонь, 4 тооны нас гүйцсэн эр ямаа нийт 12 тооны бог малыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 27-30 хуудас/,

                

            Хохирогч С.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “Булгийн-Эх” гэх газарт оршин суудаг манай эхнэрийн дүү болох Алтантөр гэх айлд манай мал байдаг. Долоон тооны азаргатай адуу байдаг юм. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр цас ороод манай азаргатай адуу уруудсан. Манай эхнэрийн дүү хойноос нь эрэлд яваад манай азаргатай адууг олж ирсэн. Нийт 7 тоотой байхаас 1 хээр байдас адуун дотроо байхгүй, түүнийг манай хадам дүү эрж хайж байгаад олоод авчрах замдаа Содномтой таарсан гэсэн. Содном өөрийнхөө адууг туучихсан явахаар нь нөгөө манай хээр байдсыг өөрийнх нь адуунд хамт туулгачихсан гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны үеэр байсан өдрийг сайн санахгүй байна. Тэгээд Содном манай 1 адууг өөрийнхөө адуутай хамт туугаад гэр лүүгээ явсан гэсэн.   Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа манай хадам дүү Алтантөр Содномтой утсаар яриад адуугаа суртал өвс тавьж өгөөд байгаа, ирж аваарай гэж ярьсан байсан. 2-3 хоногийн дараа хадам дүү рүү нөгөө хээр байдас чинь алга болчихлоо гэж Богд сумаас отроор ирсэн Наранхүү гэж айлаар дамжуулж хэлүүлсэн байсан. Хадам дүү Алтантөр бид 2 Содном дээр очиж уулзаад “адуугаа урдуур баахан хайлаа байдаггүй” гэтэл “манай энд байж байгаад алга болчихсон, үхээ биз” гээд ерөөсөө тоохгүй байсан. Уг алдсан адуу хээр зүсмийн зөв талын гуян дээрээ хөндөлтэй сэрээ тамгатай, буруу талын гуян дээрээ хар мэнгэтэй, хүзүүндээ улаан өнгийн хүзүүвчтэй, имгүй, шүдлэн насны 1 тооны адуу байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88-90 хуудас/,

 

           Гэрч Ж.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 12-1010 тоотод хүүгийнхдээ эхнэр 2 хүүхэдтэй нь хамт амьдардаг. Уг адуу манай төрсөн хүү Дагийсүрэнгийн өөрийнх нь адуу. 2 хүүхдэд нь манай худууд өгсөн гэж байсан. Өмнө нь Содном гэх айлын адуунд байдаг байсан. Цаг муудаад манай хүү Дагийсүрэн над руу яриад тэжээгээд өгөөч гээд надад 12 дугаар сарын эхээр Содном Бор гэх залуутай хамт аймагт машинтай авчирч өгсөн. Анх ирэхдээ 6 тооны адуу ирсэн. 4 нь буюу 2 унагатай гүү нь манай хүүгийн өөрийнх адуу, үлдсэн 2 адууны нэг нь хээр зүсмийн адуу, нөгөө нь хээр зүсмийн даага байсан. Тухайн үед би Содномын адуу юм бодсон. Содном надад уг адууг хэний адуу болохыг юу ч хэлээгүй, тэгээд тэжээж эхэлсэн. Хэд хоногийн дараа машинтайгаа ирж адууныхаа баасыг авах гэж ирсэн. Тэгээд буцахдаа нөгөө 2 адууны нэгийг нь хээр даагыг нь аваад явчихсан байсан. 5 адуу үлдсэн би адуунуудыг үндсэндээ 1 сар гаран тэжээж байна. Нэг нь дэлтэй хээр байдас, нөгөө нь жоохон хээр даага байсан. Тамгыг нь мэдэхгүй, содон шинж тэмдгийг нь анзаараагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-94 хуудас/,

 

            Гэрч Б.Алтантөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн эгчийн нөхөр  хүргэн Батсуурийн 1 азаргатай адуу манайд байдаг, би хардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны үеэр адуугаа шуурганд уруудуулаад алдсан байсан. Алдсан адууныхаа хойноос эрэлд Цайдам гэх газарт явж байтал манай хүргэний адуунаас 1 тооны хээр байдас ганцаараа явж байсныг нь олсон.  Тэгээд Цайдмын урд талаас тухайн үед саахалт байсан айлын залуу Г.Содном бас шуурганд адуугаа уруудуулаад олоод өөрийнхөө адууг буцаад гэр лүүгээ туугаад явж байхаар нь би хүргэн ахын хээр байдсыг адуундаа нийлүүлээд хамт туугаад явчих гэхэд Содном тэгье гээд адуундаа нийлүүлээд туугаад явсан. Адуугаа 2 хоног хайгаад ололгүй буцаж ирээд мал хариулаад явж байгаад Г.Содномтой таарахад нөгөө хээр байдас чинь манай гадаа байгаа өвс тавьж өгч байгаа шүү, ирж аваарай гэсэн. Эрэлд яваад 3 хоноод адуугаа ололгүй ирсэн, ирсэн өдрөө Г.Содномын гэрийн утсыг нь хүнээс олж аваад яриад нөгөө хээр байдсаа асуутал Г.Содном нөгөө хээр байдас чинь өчигдөр алга болчихсон гэж байсан. Хаашаа явчихав гэтэл мэдэхгүй урагшаа явчихсан гэж байсан. Тэгээд би энэ талаар адууны эзэн хүргэн ах Батсуурьд хэлж мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан санагдаж байна. Адууны эрэлд яваад 3 хоноод 12 сарын эхээр ярьсан чинь алдчихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуудас/,

 

             “Монгол Санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ  500.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 99-102 хуудас/,

  

              2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 81-83 хуудас/,

 

              Хохирогч Д.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ жил манай тэнд газрын гарц муу байгаа тул манайх малтайгаа Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1-р багт 2020 оны 10 дугаар сарын эхээр отроор ирсэн. Манай адуу манайхаас 14 км зайд байх Баянгол сумын 1-р багийн нутаг Жаргалант гэх газар луу орчихсон байсан. 11 тооны азаргатай адуу Жаргалантад үлдсэн.  Баянгол сумын 1-р багийн малчин Содном гэх хүнтэй таараад анх танилцсан. Тэгээд манай хүн адуугаа захиад давхар харж байгаарай гэж үлдээчихээд ирсэн. Содномд өөрийнхөө адуугаа захитал танай адуу эндээс явахгүй, холдохгүй гэж байсан. Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан. Дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад, та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг, одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан. Та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 04-05-ны үеэр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсан юм, манай адуунаас адуугаа эзэн нь ирж авчихаад манайхаар орж ирсэн. Тэгэхэд тэр хүнээр танай адууны тал нь алга гэж Содном хэлүүлсэн байсан. Тэгээд манай нөхөр адуу руугаа явсан. Очсон чинь 4 тооны адуу дутуу байсан, үүнээс нэг даага Содномын хойд талын айлд байсан. Ганцаараа явж байхад нь аваад ирсэн гээд тэжээж байсан. Тэгээд манай нөхөр очиж уулзаад даагаа авчихаад, дутуу байсан 3 адуугаа суртал улаан хүзүүвчтэй бал азаргатай 9 тооны адуу дагаад явчихсан гэж манай нөхөрт хэлсэн гэсэн. Тэр адуу нь орой үдэш манай хажуугаар гарсан. Тэр дунд манай адуу байгаагүй. Тэгээд Содномыг авчихсан байх гэж бодсон, тэжээлгэж байсан адуу, ишгээ бүгдийг нь авчихсан, дараахан хэд хоногийн дараа 2021 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай алдсан 2 адуунаас 1 даагыг нь Хонгорын талд айлын адууны зах дээр байхаар нь  аваад ирлээ гээд авчирч өгсөн. Одоо 2 адуу олоогүй дутуу байна. Манайх 2 азарга адуутай байсан. Нөгөө азаргатай адуунд байсан им тамгагүй, ууцан дээрээ цэнхэр өнгийн будагтай хонгор байдас бас яг энэ үеэр алга болчихсон. Нэг нь хээр зүсмийн, нөгөө нь халиун зүсмийн, 2-уулаа зөв талын гуяны доод хэсэгт хас тамгатай, охин байдаснууд байсан. Харин нөгөө азаргатай адуунаас алдсан хонгор байдас им тамгагүй, ууцан дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 2 ойрхон цас орсон. Тэгэхэд дараахан манай нөхөр манай адуунууд хойшоо Жаргалант руу ар луугаа даваад явчихлаа гэж байсан. Тэгэхэд байсан. Би алдсан 3 адуугаа болон, мал тэжээлгэх гээд өгсөн 10 боодол өвс, 10 боодол ногоон тэжээл, 8 уут хивэг зэргийг нэхэмжилж байна. Манай тэжээнэ гээд авсан малыг ерөөсөө тэжээгээгүй, улам муутгасан байсан. Тэднийхээс адуугаа авсны дараахан манай адуунаас 4 адуу үхсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167 хуудас/,

 

           Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдрийг нарийн сайн мэдэхгүй гэх/ Г.Содном намайг адуу ачаад өг гэсэн, яах гэж байгаа юм гэтэл хүргэний адуу байгаа аймаг оруулж тэжээх гэж байгаа юм гэсэн. Тэгээд би Содномын портер маркийн машинд нийт 6 тооны, 2 унагатай гүү, 1 хээр зүсмийн даага, 1 өнжмөл дэлтэй хээр зүсмийн шүдлэн адуу ачиж Содномтой хамт бид 2 машинтай нь Арвайхээр сумын 9-р хороонд байх хүргэнийх нь төрсөн ээж Лхагвасүрэн гэх айлын хашаанд аваачиж буулгасан. 2 унагатай гүү нь Содномын өөрийнх нь тамгатай адуу байсан. Нөгөө 2 адууны нэг нь өнжмөл дэлтэй хээр зүсмийн байдас, тамгыг нь мэдэхгүй, нөгөө нь хээр зүсмийн даага байсан, им тамгыг нь анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173-175 хуудас/,

 

           Гэрч Ц.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх отроор 2020.09 сарын сүүлээр ирсэн ба адуунууд Баянгол сумын 1-р баг Жаргалант гэх газар луу Г.Содномын ойролцоо оччихсон байсан. Тэнд 1 сар орчим болсон. Би 2020 оны 11-р сарын эхээр бүх адуугаа гаднаа авчирсан, бүрэн байсан ба адуунуудаа гаднаа, гэрийн ойролцоо байлгаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 2 ойрхон цас орсны дараа адуунууд хойшоо даваад Жаргалант руу өөрсдөө явчихсан байсан.  Жаргалантын тэр хавьд 10 гаран хоносон. Г.Содном 2020.11.27-ны орой манай гэрт ганцаараа ирээд  “танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан, тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020.11.28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн.  Би Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Содномын гэрийнх зүүн талд зүлгэн дээр байсан. Тэгээд малаа орхичихоод явсан, 2020.12.03-ны өглөө Содном утсаар яриад адуунаас чинь нэг гүү ойччихлоо, тэжээл авчирч өг гэсэн, манай эхнэр өвс, солом, хивэг аваачиж өгсөн, эхнэртээ ямар гүү байна зүсийг нь хараарай гэж хэлээд явуулсан. Манай хүн гадаа нь ойччихсон гүү мал байхгүй байна, Г.Содном өөрөө эзгүй аймаг руу адуу ачаад явчихсан, эхнэр нь байна, эхнэрээс нь асуутал мэдэхгүй гэж байна гэж ирсэн. Энэ явдлаас хойш 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсныг эзэн нь ирж авахад  тэр хүнээр Содном  манай адууны хагас нь алга гэж хэлүүлсэн байсан.  Тэгээд би очоод тоолоход 7 адуу байсан, 4 тооны адуу дутуу байсан, үүнээс 1 даага Содномын хойд талын айл Онгоо гэх айлын гадаа хашаан дотор тэжээгдэж байхаар нь Содномтой машинтай нь очиж авсан, тэгээд 3 нь байхгүй болсон.  Манайх 2 азарга адуутай юм. Нэг азаргатай адуу Жаргалантаас урагш 15 орчим км зайд байсан. Энэ азаргатай адуугаа бол Содномд тэжээлгэхээр өгөөгүй. Г.Содномд тэжээлгэх гээд өгсөн адуунаасаа алдсаны нөгөөдөр өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 07-нд нөгөө азаргатай адуун дээрээ давхиад очтол 1 хонгор шүдлэн байдас алга болсон байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өглөө үзэхэд бүрэн байсан юм. Ойр ойрхон тэжээл нэхүүлээд байхаар нь дургүйцээд малаа авъя гээд 2020 оны 12 дугаар сарын 13-ны өглөө өгсөн 37 тооны ишиг, 8 тооны адуугаа очиж авсан. Сүүлд 2020 оны 01 дүгээр сарын эхээр шөнө Г.Содном хонгорын талаас тууж ирлээ гээд 1 даага авчирч өгсөн. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 21, 22-ны үеэр 2 ойрхон цас орсон. Тэрнээс хойш 3 дахь хоног дээрээ манайд адуунууд хойшоо даваад Жаргалант руу явчихсан. Тэгэхэд бүрэн байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 191-192 хуудас/,

 

           Гэрч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... “Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт байдаг. Би аймагт амьдардаг юм. Манай хүргэн Г.Содномынх Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1-р баг Задгай жаргалант гэх газарт байдаг, тэднийд манай хонь ямаа нийлсэн цөөхөн хэдэн тооны мал байдаг юм. Г.Содномын эхнэр аймаг орсон байсан, би буцахад нь өөрийн өвлийн идэш боолтоо хийх гээд 2020 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үеэр хөдөө гэрт нь хамт очсон. Би тэнд 6 хоносон, очсоны маргааш нь өөрийнхөө өвлийн идшээ хийсэн. Өөрийн хэдэн малнаас хонь ямаа 10 тооны мал гаргасан. Тэрнээс 2 хоногийн дараа нь Содномын хөдөө гэрийн гадаа нь Хонгор зүсмийн бага насны шүдлэн адуу гаргалцсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа би саахалт айлын залуу нь мотоцикльтой аймаг орно гэхээр нь сундлаад явчихсан, Содномыг нэг аймаг орохоороо хүргээд өгөөрэй гээд өөрийнхөө өвлийн идшээ боогоод үлдээчихсэн. Би Содномынд байх хугацаанд 2 удаа буюу 2 өдөр л мал гаргалцсан. Хонгор зүсмийн бага насны шүдлэн адуу байсан, им тамга содон шинж тэмдгийг нь мэдээгүй. Г.Содномын гэрийн гадаа хашаан дотроос барьж аваад гаргасан. Надад хэний адуу талаар юм хэлээгүй, би өөрийнх нь адуу өвлийн идшэнд хэрэглэх гэж байгаа юм бодсон. Содном, эхнэр нь, Онгоо би бид л байсан. Содномын адуу ширээтэй бундан тамгатай, би харвал танина. Г.Содномынх 2 байртай юм, нэг нь өөрийн амьдарч байгаа нь өвөлжөө, нөгөө нь өвөлжөөнөөс баруун хойд талд 2 км орчим зайд байх хаваржаа нь байдаг юм. Хаваржаан дээр нь айл байдаггүй, эзгүй. Сумын төв рүү мал ачих гээд байгаа юм аав, би урьд өдөр нь аймгаас ирсэн, намайг ирэнгүүт эхнэр нь аав ирчихсэн юм чинь би аймаг явлаа гээд зөрөөд явчихсан байсан, Содном бид хоёр 2-уулахнаа үлдсэн байсан, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хаваржаан дээр хонь ямаа хашчихсан байхаар нь би хамт очиж машинд нь ачилцаж өгсөн, дараа нь өвөлжөөн дээрээ ирээд өөрийн хоттой малнаас 2, 3 тооны хонь нэмж өөрийн цагаан портердоо ачаад Баянгол сум руу борлуулна гээд аваад явсан. Содном ганцаараа явсан, би хөдөө гэрт нь малыг нь хараад үлдсэн, хамт яваагүй. Ойролцоогоор 10 орчим тооны хонь ямаа байсан, хонь нь эр, эм хонь холилдсон байсан, ямаа нэг эвэр нь цэнхэр өнгийн будагтай байсан, Содном өөрийнхөө малнаас ачиж байгаа юм бодоод имийг нь анзаараагүй. Баянгол сумын төв рүү оруулж борлуулах гэж байгаа, мотоцикль худалдаж авсан, тэрний хагас мөнгийг нь өгөөгүй байгаа, тэрнийхээ мөнгийг өгье гэж байсан” /1хх-ийн 182-183, 2хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

           Гэрч Ц.Буянбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед  Г.Содномыг өөрийг нь дагуулаад хөдөө байх Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр өнц 1 дүгээр багт байх гэрт дагуулж очоод Содномтой ярилцахад, гэрт нь хуйлаад хөлдөөчихсөн адууны шир байсан. Тухайн ширтэй холбоотойгоор би хөдөө гэрт нь Г.Содномоос асууж тодруулахад Г.Содном нь миний хулгай хийж авсан адууны шир байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ширийг нь Содномын хамт Баянгол сумын Цагдаагийн кобан байранд авч ирээд хөлдүү байсан ширийг гэсгээх гэж 1 хоног цагдаагийн кобан байранд байлгаж байгаад хохирогч Должинсүрэнг дуудаж тухайн ширийг үзүүлэхэд Должинсүрэн нь миний үзүүлсэн ширийг “манай алдсан адууны шир биш байна" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн ширийг хэрэгт ач холбогдолгүй юм байна, Г.Содном нь худлаа хэлсэн байна гэж үзээд буцаагаад Г.Содномд хүлээлгэж өгсөн. Миний авч ирж гэсгээсэн гэх адууны шир нь бараан зүсмийн адууны шир байсан санагдаж байна. Би тухайн үедээ дэлгэж үзээд им тамгыг нь болон содон шинж тэмдэгийг нь харж байсан. Одоо бол би адууны ширний им тамгыг нь санахгүй байна. ...Хураан авсан болон хулээн өгсөн тэмдэглэл гэж хийгээгүй. Тухайн үед тус шир нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болохоор тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргаагүй. Би тэр үедээ өөрийн хэрэглэдэг байсан гар утсан дээрээ зургийг нь авч байсан. Одоо тэр үед хэрэглэж байсан гэх утсыг хэрэглэхээ больсон. Миний тэр үед хэрэглэж байсан гэх гар утас эвдэрчихсэн болохоор би одоо шинэ гар утастай байгаа. Тухайн ширтэй холбоотой гэрэл зураг одоо надад байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 75 дугаар хуудас/,

 

            Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /1хх-77-78, 83, 2хх-21-23/,

           

Шүүгдэгч Г.Содномын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай тодорхойлолт /хх-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын бүртгэл /хх-22-25/

 

Шүүгдэгч Г.Содномын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 140-141, 2хх-08  хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг ”Жаргалант” нэртэй газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан, Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг ”Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант нэртэй газарт иргэн С.Батсууриас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг завшсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн  хохирогч Э.Гантулгын мэдүүлэг,  гэрч Э.Тунгалагтуяагийн мэдүүлэг, гэрч Ө.Бадамгаравын гэх мэдүүлэг, гэрч Н.Саранцэцэгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ төслийн “ Монгол, Санхүү бүртгэл" ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай 6 тооны нас гүйцсэн эр хонь, 2 тооны нас гүйцсэн эм хонь, 4 тооны нас гүйцсэн эр ямаа нийт 12 тооны бог малыг бэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.300.000 төгрөг гэж дүгнэж байна гэх үнэлгээний тайлан, хохирогч С.Батсуурийн мэдүүлэг, гэрч Ж.Лхагвасүрэнгийн гэх мэдүүлэг, гэрч Б.Алтантөрийн мэдүүлэг,  ”Монгол Санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  1/07 дугаартай  1 тооны адууны зах зээлийн үнэ 500.000 төгрөг гэх үнэлгээний тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,. хохирогч Д.Должинсүрэнгийн мэдүүлэг гэрч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Ц.Наранхүүгийн мэдүүлэг, гэрч Ц.Батбаатар, гэрч Ц.Буянбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Содномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Батсуурь нь нэг тооны адуугаа хүлээн авсан талаар баримтаа хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. Хохирогч Д.Должинсүрэнгийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдэгдсэн. Гэм буруутайд тооцсон тохиолдолд хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн  хэрэг хянан ажиллагааны зардлын баримт гэж 54,250 төгрөгийн зардлын баримт авагдсан уг зардлын баримтыг шүүгдэгч Г.Содномоос гаргуулах саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Содномын хувьд Тунгалагтуяа, Батсуурь нарын хэрэг дээр ямар нэгэн маргаан байдаггүй. Должинсүрэнгийн хэрэг дээр яагаад 2,3 дахь удаагаа анхан шатны шүүх дээр ирэв гэдэг асуудлыг маш нухацтай харж үзэх хэрэгтэй байгаа юм. Учир нь гэхээр  өнөөдрийн байдлаар, мөрдөгчийн арга тактик гэж байдаг. Тухайн мөрдөгч нь нөхцөл байдалд таарсан мэргэжил эзэмшсэн, тухайн нөхцөл байдал тааруулсан үйл ажиллагаа явуулдаг. Мэдүүлгийг яаж авах арга барилтай. Өнөөдрийн хувьд шүүх хуралдааны танхимд орж ирсэн, шүүх хуралдаанд  оролцож байгаа хүмүүс нотлох баримтын хүрээнд асуулт, хариулт явуулж мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт болно гэж байгаа юм. Тэрнээс биш мөрдөн шалгах ажиллагааны үед явсан мөрдөгчийн мэдүүлэг авах зэрэг нь тухайн арга тактикаар явсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр би яагаад шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалаад байна вэ гэхээр, хохирогч нь нэг азарга адуу нь 23, нөгөө азарга адуу 19 гэж өөрөө эхэлж хэлсэн. Тэгэхээр нь би 19 тооны адуунаасаа 9 адууг нь зарсан юм уу гэхэд, хохирогчоос тийм гэсэн. Өнөөдөр хохирогчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль сануулж үнэн зөв  мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хууль сануулж мэдүүлэг авдаг байгаа. Харин тэр мэдүүлэг дээр нь тулгуурлаж бид нар мэтгэлцдэг учраас миний хувьд 19 адуу гэж тайлбарлаад байгаа юм. Хохирогчоос сая асуухад хэдэн адуу байсныг нь би байсан мэдэхүй байна гэж хэллээ. Тэгэхээр бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан мэтгэлцээний зарчим дээр явсан чинь хохирогч маань хэдэн адуу зараад яг хэдэн адуу үлдсэн гэдгийг хэлж чадахгүй байна гэж хэллээ. Шүүгдэгчийн хувьд  ч гэсэн урд нь мэдүүлэхдээ тухайн үед энэ адуунууд чинь унага байсан адуунууд, дараа жил нь даага болоод 350,000 төгрөгөөр үнэлэгдэх болсон. Яагаад тэр адуунуудыг аваачаад хивэглээд байсан бэ гэхээр нэг унага нь Батсуурийн адуунд явж байгаад үхэх гээд байхаар нь ачаад явсан нь үнэн, нэг нь хойд айлаас олдсон. Нөгөө хоёр адуу нь хаана байсан гэдгийг мэдэхгүй. Яагаад маргаад байна гэхээр монгол хүн байна арай ч унага алж идэх дээрээ тулаагүй. Хэрвээ энэ хүн мэдүүлэг өгөх чадвартай байсан бол бүрэн мэдүүлэх боломжтой. Тийм учраас энэ хүнийг мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлгэн дээр маргаад байгаа юм гэхээр, үнэхээр надад 4,5 удаагийн шүүх хурлаар орох сонирхол алга. Учир нь энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаа юм. Манай үйлчлүүлэгчийг  яг ямар нотлох баримтаар буруутгаад байгаа юм. Өнөөдөр хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгах боломжгүй. Хэдэн адуу зарсан гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас ч шүүх хуралдааны явцад ч энийгээ илэрхийлэх боломжгүй байгаа юм. Тийм учраас энэ хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Үнэхээр миний үйлчлүүлэгч авсан байдаг юм бол нотлох баримтаа гаргаад ирвэл шалгуулъя. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд өеөдөж ойчих гэж байсан адууг нь гэртээ аваачаад тэжээсэн нь үнэн. Та өөрөө мэдүүлэгтээ хэлсэн байгаа үхэх гэж байсан даага тэжээлгэсэн байрын хөөрхөн болчихсон байна лээ гэж хэлсэн байгаа. Угаасаа тэжээж байсан нь үнэн юм чинь, харин нөгөөдхийг нь завшсан нь үнэн үхэх нь тодорхой юм  чинь үхсэн гээд хэлчихье гээд Батсуурийн адуутай авч явсан нь бол үнэн, тэгээд тэрийгээ завшсан. Тэр хонгор зүсмийн адуу гээд байгаа нь сэтгэцийн өвчтэй хүнээс мэдүүлэг аваад хавтаст хэргийн материалд хийсэн, тэгснээ дахиад мэдүүлэг аваад  хийсэн нөхцөл байдлуудаар үгүйсгэгдээд байгаа юм. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Должинсүрэнд холбогдох нэг тооны хээр зүсний унага буюу даагыг 350,000 төгрөгний унага буюу даагыг хөнгөрүүлж өгч миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Тунгалагтуяад холбогдох хэрэгт гэм буруутай тооцуулж, Батсуурьт холбогдох 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг, 

           

            Хохирогч Д.Должинсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Энэ зүйл дээр тодруулж ярих нэг зүйл байна. Хохирогч нь яг хэдэн алдсан гэдэг дээр жоохон маргаантай байна. Энэ зүйлд дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. Яагаад гэхээр энэ хүний адуунаас 5 адуу дутуу байсан. Нэг адууг нь Содном аваачиж өгсөн. Нэг адууг нь айлд байсныг нь аваад ирсэн. Тэгэхээр 3 адуу дутуу байгаа юм. 3 адуу дутуу гээд цагдаад гомдол гаргасан. Хохирогч нь хоёр удаа мэдүүлэг өгөхдөө тэр 3 адуугаа л ярьсан. Өөрөөр хэлбэл буцааж аваагүй 3 адуу гэж л гомдол гаргаад байгаа юм. Хохирогч нь Содномыг авсан гэдэг дээр яагаад эргэлзэхгүй байгаа юм гэхээр   багийн даргатай Содномын дүү нь ирээд тэгсэн, ингэсэн гээд байгаа болохоор эргэлзэхгүй байгаа юм. Тийм учраас хохирогч худал мэдүүлэг өгөөгүй.  Хохирогчийн мэдүүлгээс сая шүүгдэгчийн өмгөөлөгч асууж байна. 19 адуунаас 9 адуу зарсан юм бол 10 адуу үлдэх ёстой юм биш үү гэж байна. Хохирогчийн урьд өгсөн мэдүүлэгт 9 адуу зараад 11 адуу үлдсэн гэж мэдүүлсэн байгаа юм. 11 адуу Содномын гадаа байсан гэдэг нь тогтвортой байгаа юм. Тэрнээс биш хохирогчийн хувьд хүнээс мөнгө төгрөг авах гээд хүсээд байгаа зүйл огт байхгүй. Хаа байгаа 300 км-ийн цаанаас ирсэн нэг ч удаа наашаа цаашаа явсны зардал мөнгө төгрөг гэж нэхээгүй. Тухайн хэргийн бодит үнэн худлыг тогтоолгох гэсэн л зүйл байгаа юм. Хохирогчийн зүгээс 3 адуугаа алдсан, харин прокурор тэр алдсан 3 адууны талаар яллах дүгнэлт оруулж ирж өнөөдрийн шүүх хуралдаанаар ялын шүүмжлэл явууллаа. Тийм учраас Содномыг тухайн 3 адууг авсан гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Г.Содномд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Содномыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1, хонгор зүсмийн байдас 1, нийт 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Содномыг “хохирогч Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн байдсыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна. Тухайлбал,            

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Должинсүрэнгийн “...2021 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай алдсан 2 адуунаас 1 даагыг нь Хонгорын талд айлын адууны зах дээр байхаар нь  аваад ирлээ гээд авчирч өгсөн. Одоо 2 адуу олоогүй дутуу байна. Манайх 2 азарга адуутай байсан. Нөгөө азаргатай адуунд байсан им тамгагүй, ууцан дээрээ цэнхэр өнгийн будагтай хонгор байдас бас яг энэ үеэр алга болчихсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Наранхүүгийн “...Манайх 2 азарга адуутай юм. Нэг азаргатай адуу Жаргалантаас урагш 15 орчим км зайд байсан. Энэ азаргатай адуугаа бол Содномд тэжээлгэхээр өгөөгүй. Г.Содномд тэжээлгэх гээд өгсөн адуунаасаа алдсаны нөгөөдөр өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 07-нд нөгөө азаргатай адуун дээрээ давхиад очтол 1 хонгор шүдлэн байдас алга болсон байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өглөө үзэхэд бүрэн байсан юм” гэж мэдүүлсэн,

       

Харин гэрч Ц.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд “Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт байдаг. ...Би өөрийн өвлийн идэш боолтоо хийх гээд 2020 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үеэр хөдөө гэрт нь хамт очсон. Би тэнд 6 хоносон, очсоны маргааш нь өөрийнхөө өвлийн идшээ хийсэн. ...Тэрнээс 2 хоногийн дараа нь Г.Содномын хөдөө гэрийн гадаа нь Хонгор зүсмийн бага насны шүдлэн адуу гаргалцсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа би саахалт айлын залуу нь мотоцикльтой аймаг орно гэхээр нь сундлаад явчихсан. Би Содномынд байх хугацаанд 2 удаа буюу 2 өдөр л мал гаргалцсан. Хонгор зүсмийн бага насны шүдлэн адуу байсан, им тамга содон шинж тэмдгийг нь мэдээгүй” гэж мэдүүлсэн  /1хх-ийн 182-183, 2хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

            Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд гэрч Ц.Батбаатар нь шүүгдэгч Г.Содномынд 2020 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үеэр очоод. Түүнээсээ 2 хоногийн дараа буюу 26, 27-ны үеэр  Г.Содномыг хонгор зүсмийн байдас адуу хийхэд нь  гаргалцсан ингээд  6 хоноод буцсан талаар мэдүүлжээ, гэтэл хохирогч Д.Должинсүрэн, гэрч Ц.Наранхүү нар  хохирогч Д.Должинсүрэнгийн 1 тооны хонгор зүсмийн байдас нь 2020 оны 12 дугаар сарын 02-нд адуундаа байсан адуу нь бүрэн байсан талаар мэдүүлсэн байна. Иймд эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй, мөн хэрэгт авагдсан бусад  баримтаар шүүгдэгч Г.Содномыг хохирогч Д.Должинсүрэнгийн 1 тооны хонгор зүсмийн байдсыг хулгайлсан гэх хэргийг  бүрэн, бодитой тогтоож чадаагүй байна.

 

Иймд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн байдсыг хулгайлсан гэх гэмт хэргийн шинж бүрэн нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэн Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Содномд холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн байдас хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Содномыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” нэртэй газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1, хонгор зүсмийн байдас 1, нийт 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнээс иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн байдас хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэж иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1, нийт 2 тооны адуу хулгайлсан гэх хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Должинсүрэнгийн “..Тэгээд явцын дунд Г.Содномтой танилцаад сүүлдээ Г.Содном манай адууг маллаад онд оруулж өгье гэж хоёр гурван удаа хэлсэн.  Тэгэхээр нь энэ хүн бид хоёр адуугаа хүлээлгэж өгсөн юм. 20 гаран адуу байснаас 11 адуу үлдээгээд бусдыг нь Улаанбаатар хот руу борлуулсан. Үлдсэн 11 тооны адуу, 37 тооны ишиг Содномд  хүлээлгэж өгсөн...” гэсэн,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Должинсүрэнгийн“...Г.Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан. Дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Г.Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад. Та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг. Одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан. Та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн” гэсэн,

 

Гэрч Ц.Наранхүүгийн “...Г.Содном 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой манай гэрт ганцаараа ирээд  “Танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан. Тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн.  Би Г.Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Г.Содномын гэрийн зүүн талд зүлгэн дээр байсан. Тэгээд малаа орхичихоод явсан.” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Д.Должинсүрэн нь шүүгдэгч Г.Содномд өөрийн адуугаа тэжээлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч Г.Содномыг хохирогч Д.Должинсүрэнгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох  хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адууг  завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адууг завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Содномын дээрх үйлдлүүд нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адууг адууг  завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ө.Гантулгын  манай мал руу айлын мал ирээд нийлчихсэн байхаар нь хүний газар, хүний мал хөөлтэй нь биш дээ гээд хураагаад хоносон. Маргааш өглөө гэгээ оронгуут ойрхон айл харагдахаар нь яваад очиход Содномынх байсан. Содномоос буучихмаар буудал асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн хэний мал вэ гэтэл манай мал байгаа юм гэсэн. Би өөрийнхөө малыг ялгаад явъя гэтэл манай энд хулгай байхгүй, би харж байя, чи гэрээ очоод барьчихаад ир гэхээр нь буудал олдсон дээр нь гээд малаа ялгалгүй үлдээчихээд гэрээ барьсаар байгаад орой болчихсон. Гэр барьж байх хоорондоо мал руугаа хараад л байсан, ойрхон харагдахгүй байсан. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэр Содном гэх залуу манай малд өөрийнхөө малыг шүү гэхээр нь  очиж үзэхэд юм мэдэгдэхгүй байсан. 5-6 хоногийн дараа манай хар ухна харагдахгүй байх шиг байхаар нь малаа бүртгэж үзтэл  9 хонь 4 ямаа дутаад байсан. Тэгэхэд манай эхнэр хотонд нь орж гараад мал зөөгөөд байж байтал хотонд нь манай 1 хурга байсан гэсэн. Өөрт нь хэлтэл  урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Би урьд нь Содном гэх хүнтэй хамт машинтай явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авч ирэхэд  Содном надад тэр хургыг Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж юм хэлээгүй.  Хохирогч С.Батсуурийн 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр цас ороод манай азаргатай адуу уруудсан. Манай эхнэрийн дүү хойноос нь эрэлд яваад манай азаргатай адууг олж ирсэн. Нийт 7 тоотой байхаас 1 хээр байдас адуун дотроо байхгүй, түүнийг манай хадам дүү эрж хайж байгаад олоод авчрах замдаа Содномтой таарсан гэсэн. Содном өөрийнхөө адууг туучихсан явахаар нь нөгөө манай хээр байдсыг өөрийнх нь адуунд хамт туулгачихсан гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны үеэр байсан өдрийг сайн санахгүй байна. Тэгээд Содном манай 1 адууг өөрийнхөө адуутай хамт туугаад гэр лүүгээ явсан гэсэн.   Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа манай хадам дүү Алтантөр Содномтой утсаар яриад адуугаа суртал өвс тавьж өгөөд байгаа, ирж аваарай гэж ярьсан байсан. 2-3 хоногийн дараа хадам дүү рүү нөгөө хээр байдас чинь алга болчихлоо гэж Богд сумаас отроор ирсэн Наранхүү гэж айлаар дамжуулж хэлүүлсэн байсан. Хадам дүү Алтантөр бид 2 Содном дээр очиж уулзаад “адуугаа урдуур баахан хайлаа байдаггүй” гэтэл “манай энд байж байгаад алга болчихсон, үхээ биз” гээд ерөөсөө тоохгүй байсан. Хохирогч Д.Должинсүрэнгийн Баянгол сумын 1-р багийн малчин Содном гэх хүнтэй таараад анх танилцсан, тэгээд манай хүн адуугаа захиад давхар харж байгаарай гэж үлдээчихээд ирсэн. Содномд өөрийнхөө адуугаа захитал танай адуу эндээс явахгүй, холдохгүй гэж байсан. Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан, дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад, та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг, одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан, та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн. 2020.12.04-05-ны үеэр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсан юм, манай адуунаас адуугаа эзэн нь ирж авчихаад манайхаар орж ирсэн, тэгэхэд тэр хүн танай адууны тал нь алга гэж Содном хэлүүлсэн байсан. Тэгээд манай нөхөр адуу руугаа явсан, очсон чинь 4 тооны адуу дутуу байсан, үүнээс нэг даага Содномын хойд талын айлд байсан, ганцаараа явж байхад нь аваад ирсэн гээд тэжээж байсан, тэгээд манай нөхөр очиж уулзаад даагаа авчихаад, дутуу байсан 3 адуугаа суртал улаан хүзүүвчтэй бал азаргатай 9 тооны адуу дагаад явчихсан гэж манай нөхөрт хэлсэн гэсэн. Тэр адуу нь орой үдэш манай хажуугаар гарсан, тэр дунд манай адуу байгаагүй, тэгээд Содномыг авчихсан байх гэж бодсон, тэжээлгэж байсан адуу, ишгээ бүгдийг нь авчихсан, дараахан хэд хоногийн дараа 2021.01.03-04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай алдсан 2 адуунаас 1 даагыг нь Хонгорын талд айлын адууны зах дээр байхаар нь  аваад ирлээ гээд авчирч өгсөн. Гэрч Э.Тунгалагтуяагийн манай малд айлын мал ирээд нийлчихсэн байсан. Ойрхон айл харагдахаар нь яваад очсон чинь Содном гэдэг айл байсан. Манай нөхөр буучихаар буудал юу байна гэж асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн байна хэний мал вэ гэж асуутал манай мал байгаа юм гэсэн. Малаа ялгах гэтэл би гэрийг чинь харж байя та хэд гэрээ барьчихаад ир гэсэн. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол Содном гээд залуу танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэгээд бид нар малаа туугаад гэртээ ирсэн. Хэд хоногийн дараа малаа бүртгэж үзтэл мал дутаад байсан. Ойр хавьд хэд хоногтоо манай мал айлын малтай шүргэж нийлээгүй, ойр орчмын айлын малд үзэхэд байхгүй байсан. Хэд хоногийн дараа Содномынх өвлийн идэш боолт хийх гэж байгаа гээд нөхөр бид хоёрыг дуудсан. Тэгэхэд би хоттой хонины хашааны гаднаас нь хартал манайхаас 1 хурга байсан. Манай имтэй манай хурга мөн байсан.  Содномд өөрт нь хэлтэл урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж хэлсэн, урьд нь манай нөхөр Гантулга  Содном гэх хүнтэй хамт машинтай нь явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авчирч ирсэн. Тэр авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй гэсэн. Гэрч Ө.Бадамгаравын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны оройхон гэртээ байж байтал Содном гэх хүн мал өгөх гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед манай нөхөр эзгүй байсан болохоор би амьдаар нь авах боломж байхгүй гэсэн чинь бойн дээр нядлаад кг-аар нь өгчихье гэхээр нь би бойн дээр очиж уулзаад нядлуулчихаад надад хэлчих гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа над руу эргэж залгаад “хийчихлээ, бойн дээр ирээд авчих” гэсэн. Тэр залуу ганцаараа, цагаан портертой явж байсан, малаа гаргачихсан өлгүүрт өлгөчихсөн байсан. Нийт 15 мах, үүнээс 11 хонины 204 кг гулууз мах, 4 ямааны 52 кг гулууз мах, арьс нэхий, толгой шийртэй нь  авсан. Гэрч Н.Саранцэцэгийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны оройхон бүрэнхий болж байхад Г.Содном 15 тооны мал /үүнээс 11 хонь, 4 ямаа байсан/ нядлуулъя гэж ирсэн.  Г.Содномд оочер ихтэй, чиний малыг хийж амжихгүй гэтэл Г.Содном махыг нь хиллэж өгөх гээд байгаа юм. Би өөрөө хамт гаргалцъя гэхээр нь гаргахаар болсон.  Тухайн үед Г.Содном ганцаараа явж байсан, 15 тооны мал аваад ирсэн, гаргаад өгчихмөөр байна гэж байсан. Гэрч Ж.Лхагвасүрэнгийн Уг адуу манай төрсөн хүү Дагийсүрэнгийн өөрийнх нь адуу. 2 хүүхдэд нь манай худууд өгсөн гэж байсан. Өмнө нь Содном гэх айлын адуунд байдаг байсан. Цаг муудаад манай хүү Дагийсүрэн над руу яриад тэжээгээд өгөөч гээд надад 12 дугаар сарын эхээр Содном Бор гэх залуутай хамт аймагт машинтай авчирч өгсөн. Анх ирэхдээ 6 тооны адуу ирсэн. 4 нь буюу 2 унагатай гүү нь манай хүүгийн өөрийнх адуу, үлдсэн 2 адууны нэг нь хээр зүсмийн адуу, нөгөө нь хээр зүсмийн даага байсан. Тухайн үед би Содномын адуу юм бодсон. Содном надад уг адууг хэний адуу болохыг юу ч хэлээгүй, тэгээд тэжээж эхэлсэн. Гэрч Б.Алтантөрийн 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны үеэр адуугаа шуурганд уруудуулаад алдсан байсан. Алдсан адууныхаа хойноос эрэлд Цайдам гэх газарт явж байтал манай хүргэний адуунаас 1 тооны хээр байдас ганцаараа явж байсныг нь олсон.  Тэгээд Цайдмын урд талаас тухайн үед саахалт байсан айлын залуу Г.Содном бас шуурганд адуугаа уруудуулаад олоод өөрийнхөө адууг буцаад гэр лүүгээ туугаад явж байхаар нь би хүргэн ахын хээр байдсыг адуундаа нийлүүлээд хамт туугаад явчих гэхэд Содном тэгье гээд адуундаа нийлүүлээд туугаад явсан. Адуугаа 2 хоног хайгаад ололгүй буцаж ирээд мал хариулаад явж байгаад Г.Содномтой таарахад нөгөө хээр байдас чинь манай гадаа байгаа өвс тавьж өгч байгаа шүү, ирж аваарай гэсэн. Тэгээд Г.Содномын гэрийн утсыг нь хүнээс олж аваад яриад нөгөө хээр байдсаа асуутал Г.Содном нөгөө хээр байдас чинь өчигдөр алга болчихсон гэж байсан. Гэрч Т.Лхагвасүрэнгийн Г.Содном намайг адуу ачаад өг гэсэн, яах гэж байгаа юм гэтэл хүргэний адуу байгаа аймаг оруулж тэжээх гэж байгаа юм гэсэн, тэгээд би Содномын портер маркийн машинд нийт 6 тооны, 2 унагатай гүү, 1 хээр зүсмийн даага, 1 өнжмөл дэлтэй хээр зүсмийн шүдлэн адуу ачиж, Содномтой хамт бид 2 машинтай нь Арвайхээр сумын 9-р хороонд байх хүргэнийх нь төрсөн ээж Лхагвасүрэн гэх айлын хашаанд аваачиж буулгасан. Гэрч Ц.Наранхүүгийн Г.Содном 2020.11.27-ны орой манай гэрт ганцаараа ирээд “танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан, тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020.11.28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн. Би Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Содномын гэрийнх зүүн талд зүлгэн дээр байсан. Г.Содномд тэжээлгэх гээд өгсөн адуунаасаа алдсаны нөгөөдөр өглөө нь буюу 2020.12.07-нд нөгөө азаргатай адуун дээрээ давхиад очтол 1 хонгор шүдлэн байдас алга болсон байсан. Би 2020.12.02-ны өглөө үзэхэд бүрэн байсан юм. Ойр ойрхон тэжээл нэхүүлээд байхаар нь дургүйцээд малаа авъя гээд 2020.12.13-ны өглөө өгсөн 37 тооны ишиг, 8 тооны адуугаа очиж авсан. Сүүлд 2020.01 сарын эхээр шөнө Г.Содном хонгорын талаас тууж ирлээ гээд 1 даага авчирч өгсөн. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 21, 22-ны үеэр 2 ойрхон цас орсон, 12 173/2021/0109/э тэрнээс хойш 3 дахь хоног дээрээ манай адуунууд хойшоо даваад Жаргалант руу явчихсан, тэгэхэд бүрэн байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2126000130075 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга, шүүгдэгч Г.Содномын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

             

 Шүүгдэгч Г.Содном  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2126000130075 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

           

            Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Содномын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адууг завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч Г.Содном нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурийн 1 тооны адууг тус тус буцааж өгсөн. Хохирогч С.Батсуурь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Должинсүрэн шүүгдэгч Г.Содномоос хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адууны үнэ нэхэмжилсэн бөгөөд малын тэжээл болох 10 боодол солом, 10 шуудай хивэгний үнэ нийт 370.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан.

 

Хохирогч Г.Должинсүрэнгийн хээр зүсмийн байдас 1, халиун зүсмийн байдас 1 нийт 2 тооны адуу нь нэг бүр нь 500.000 төгрөг,  нийт 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний Сонгол санхүү бүртгэл ХХК-ны 1/08 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар /2хх-ийн 194-197 дугаар хуудас/ тогтоогдож байна. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномоос 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Должинсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Г.Содном нь 2 тооны адууны үнэ 1.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Д.Должинсүрэнд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна. 

           

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь мөрдөн шалгах ажиллагаа хийсний зардал болох 77.500 төгрөгийг нэхэмжилжээ. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд  хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрхийг хэрэгжүүлж, улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн бензиний үнэ болох  77.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Содномыг 3 тооны адуу хулгайлсан гэх энэ үйлдлийн 1 тооныг адуу хулгайлсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэд буцааж, 2 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг нь завших гэмт хэрэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тул шүүгдэгч Г.Содномд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэлд нь 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, завших гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял, мөн 3 жил хүртэлх  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Энэ дээр үндсэлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.  Шүүгдэгч Г.Содномын хувьд Д.Должинсүрэнгийн 2 тооны адууг хулгайлсан энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч Г.Содномын хувьд өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хохирогчид учирсан хохирлыг арилгасан байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэсэн ийм шаардлага байгаа гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч Г.Содномын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн  31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” тээврийн хэрэгсэлийг 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 07 дугаартай  тогтоолоор битүүмжилсэн. Уг тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааны явцад гарсан зардлын баримтыг шүүгдэгчээс гаргуулах. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналуудыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирогчийн хувьд шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Миний үйлчлүүлэгч 3 адуу алдсан гэж байгаа, түүний 2 адууг Г.Содномын хариуцлагатай холбоотой гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаа нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэж хүлээн авч байна. 1 адууны асуудлыг тусгаарлсан дахин шалгах юм байна гэж ойлгож байна. Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгч Д.Должинсүрэнгийн хохирлыг нэн дариу төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хувьд өөр гомдол санал байхгүй. Оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд хохирогчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчтай зэрэгцэн санал гаргахгүй.” гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирлын баримтыг тооцоогүй байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зардлыг мөрдөн шалгах ажиллагааны хохирол болохгүй гэж өмнөх шүүхээс шийдсэн тул шүүхээс 1,000,000 төгрөгний хохирол төлүүлэхээр шийдсэн гэж миний хувьд ойлгож байна.  Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргаж өгнө үү гэдэг нь үндэслэлгүй байна.  Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ энэ нь миний үйлдсэн гэмт хэрэг биш гэдэг талаар маргасан. Үүнийхээ үндсэн дээр өнөөдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ялыг хөнгөрүүлсэн. Тийм учраас шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул би энэ шүүхээс тогтоосон 1,000,000 төгрөгний торгох ялыг төлье гэсэн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 5 жилээс доошгүй ял оногдуулах  хэрэгт хохирол хор уршгийн талаар маш тодорхой заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Тухайн зүйлд заавал хорих ял гэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байгаа.  Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг үгүйсгэж болохгүй юм.  Мөн Батсуурь болон Тунгалагатуяа нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаан байдаггүй. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих оногдуулах боломжтой. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Должинсүрэнгийн 2 тооны адууг хөрөнгө завших гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар эрх хязгаарлах ялаар шийтгэж,  тухайн 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх хуульд хамруулж зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Г.Содномд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч С.Батсуурь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа нарын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Должинсүрэнгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Содномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Содномын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тус нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг   нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Содном нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Жаргалант гэх газар оршин суудаг хаягтай болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай “Тус багийн иргэн Ганбаатар овогтой Содном нь ганцаараа тус багийн Жаргалант гэх газар оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд нэг жил, арван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өнц-1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномд оногдуулсан нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашин нь шүүгдэгч Г.Содномын эзэмшлийнх  болох нь шүүгдэгч Г.Содномын мэдүүлэг,  Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/17 дугаартай үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.Содномын эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг  улсын төсөвт шилжүүлж,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

 

Шүүгдэгч Г.Содном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурьд 1 тооны адуу  буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа, хохирогч С.Батсуурь нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг,

 

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

 Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс нэг тооны хонгор зүсмийн байдас хулгайлсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг бусдын олон тооны малыг

машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд нэг жил арван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномд оногдуулсан нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномоос 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Должинсүрэнд олгосугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн шатахууны үнэ 77.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

12. Шүүгдэгч Г.Содном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурьд 1 тооны адуу  буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа, хохирогч С.Батсуурь нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэг битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.Содномын эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

           

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР