Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овгийн *********-н ***********-д холбогдох 2326000140049  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-16 тоотод оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч ***********-г толгойн дух хэсэгт нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь дух, цох хамар, баруун зүүн хацрын төвгөр баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би нөхөр *********-н хамт Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-16 тоотод амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр гадагшаа гараад архи уучихаад ирсэн байсан. Тэгэхээр нь би унт гэж хэлэхэд унтахгүй гээд гадагш гарах гээд байхаар нь би гаргахгүй гээд би унтуулах гэхэд унтахгүй гээд гараараа миний толгойны дух хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд манай дүү ********** утсаар яриад цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Цагдаа нар гэрт орж ирээд таны дух яагаад хавдсан юм бэ гэхээр нь толинд харахад миний дух хавдсан байсан. Тухайн үед цохигдсоны дараа миний толгойн дух хэсэгт хөхөрөөд хавдсан байсан. Миний баруун гарны гадна хэсэгт эрхий хурууны хэмжээтэй хөхөрсөн байсан. Би тухай үед мэдээгүй шинжээч эмчид үзүүлэхдээ мэдсэн. Миний бие амархан хөхөрдөг юм гэсэн мэдүүлэг./хх-ийн 34-35-р хуудас/,

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **********-н 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай “...Үзүүлэгч **********-н биед дух, цох хамар, баруун зүүн хацрын төвгөр баруун гарын бугалга хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт./хх-ийн 16-17-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ***********-н Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 37-38, 24, 54-р хуудас/,

Шүүгдэгч ***********-н хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45-48-р хуудас/,

Шүүгдэгч ************-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч ************-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ************* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай “Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор яллагдагч ************-н хүсэлтийг хангаж, яллагдагч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, яллагдагч ************- нь прокурорын уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж прокуророос 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч **********-д холбогдох 2326000140049 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч *********, хохирогч ********** нар нь хамтран амьдрагч нар болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч **********, хохирогч *********** нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч *********-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч *********-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ********** нь хохирогч **********-г тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-16 тоотод оршин суух өөрийн гэртээ тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хамтран амьдрагч хохирогч **********-г толгойн дух хэсэгт нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь дух, цох хамар, баруун зүүн хацрын төвгөр баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

Шүүгдэгч ********* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-16 тоотод оршин суух өөрийн гэртээ тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хамтран амьдрагч хохирогч *********-г толгойн дух хэсэгт нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь дух, цох хамар, баруун зүүн хацрын төвгөр баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч ***********-н би нөхөр **********-н хамт Арвайхээр сумын 2 дугаар 34-16 тоотод амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр гадагшаа гараад архи уучхаад ирсэн байсан. Тэгэхээр нь би унт гэж хэлэхэд унтахгүй гээд гадагш гарах гээд байхаар нь би гаргахгүй гээд би утнтуулах гэхэд унтахгүй гээд гараараа миний толгойны дух хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд манай дүү ********** утсаар яриад цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Цагдаа нар гэрт орж ирээд таны дух яагаад хавдсан юм бэ гэхээр нь толинд харахад миний дух хавдсан байсан. Тухайн үед цохигдсоны дараа миний толгойн дух хэсэгт хөхөрөөд хавдсан байсан. Миний баруун гарны гадна хэсэгт эрхий хурууны хэмжээтэй хөхөрсөн байсан. Би тухай үед мэдээгүй шинжээч эмчид үзүүлэхдээ мэдсэн. Миний бие амархан хөхөрдөг юм гэх мэдүүлгүүд, шүүгдэгч ***********-н үйлдлийн улмаас хохирогч **********-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *************-н 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шүүгдэгч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********-н Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан шүүгдэгчид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шүүгдэгч ***********-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ********** нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар багийн 34-16 тоотод оршин суух өөрийн гэртээ тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хамтран амьдрагч хохирогч **********-г толгойн дух хэсэгт нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь дух, цох хамар, баруун зүүн хацрын төвгөр баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *********** овгийн **********-н **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Бавуудорж би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *********-д холбогдох эрүүгийн 2326000140049 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ********** нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 341-16 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч ***********-г тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас толгой дух хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь дух, баруун зүүн гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг баримт дангаараа хэргийг нотлохгүй. Иймд  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч **********-н мэдүүлэг /хх-ийн 34-35/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч *********** нь хохирогч ***********-н халдашгүй байдалд  гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч ********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах ажиллагаа нэг үе шаттай явагдаж байгаа учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулъя. Шүүгдэгч ********** нь хохирогч ***********-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгч ********** нь хэлэх зүйл байхгүй гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *****н тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг  буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ************-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ************ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** овгийн **********-н **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ