Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 2226002000234 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, өвөөгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг, 11-1138 тоотод оршин суух хаягтай, Урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзагдаж байсан, Боржигон овогт ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хобби” зочид буудлын 07 дугаарын өрөөнд иргэн ******* нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн, толгойтой үснээс нь зулгааж чирч, зүүн талын хавирга,  зүүн хөл, зүүн өвдөг рүү тус тус өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач ******* ах нь байгаа юм. Тухайн хэрэгт талийгаач ******* хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би талийгаач дүү Ш.Тогоохүүтэй 2022 оны 03 дугаар сард нэг удаа уулзсан. Талийгаач Ш.Тогоохүүг би Улаанбаатар хотод ажил хийж байгаа л гэж бодож байсан юм. Тэгсэн 2022 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр манай том ах Жигмидсүрэн над руу утсаар яриад чи хаана байна вэ? Тогоохүү дүү Ховд аймагт нас барчихсан байна гэнэ бид нар одоо Улаанбаатар хотоос гарлаа гэж ярьсан тэгээд л мэдсэн. Би талийгаач Ш.Тогоохүүг Ховд аймаг руу ямар ажлаар яах гэж явсан талаар нь мэдэхгүй байна. Талийгаач дүү Ш.Тогоохүүг ******* гэх хүнд зодуулсан талаар мэдээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед би Ч.*******тай зах руу хамт ороод Янзага зоогийн газрын хойд талд байх засварын газар орж 7, 8-уулаа 4 шил, 0.75 граммын Хараа нэртэй архи уусан. Тэгээд тэндээс гараад такси аваад харих гэсэн чинь Ч.******* намайг чи нэлээн согтсон байна, чамайг явуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хобби зочид буудал орсон. Намайг явах гэхээр явуулахгүй байсан. Тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдаад Ч.******* миний нүүр лүү 2-3 удаа өшиглөөд зүүн талын хавирга руу өшиглөөд байсан. Мөн хөл рүү өшиглөөд, үснээс чирсэн. Тэгээд би тэндээс гараад захын баруун талын мотоцикл такси аваад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд хорооны цагдаа ирсэн. Тухайн асуудал болох үед Ч.******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед би 7 уулаа 4 шил архи хувааж уусан байсан. Би нэлээн их согтолтой байсан. Гэхдээ болсон асуудлын талаар бол санаж байгаа. Ч.******* урд нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг хардаад миний гараас базаж, чирээд байсан. Өөрөөр  цохиж зодсон асуудал байхгүй. Би Ч.*******тай найз нөхдийн харилцаа холбоотой байсан. Бид 2021 оны 12 дугаар сараас эхлэн уулздаг болсон юм. Миний толгой хөдөлсөн, хавирга хугарсан, нүүр хавдсан, гар, хөл шалбарсан. Одоо өвдөж байгаа зүйл гайгүй, хавирга жоохон хөндүүрлээд байгаа. Би гомдолтой байна. Ч.*******д хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 

 

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч ******* биед тархи доргилт, зүүн 9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хх-62 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ч.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/,

 

Шүүгдэгч Ч.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

6201000167 дугаартай ******* нас барсаны гэрчилгээний хуулбар,

                                                                                                   

2022 он 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай тогтоол /хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 130-131 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хобби” зочид буудлын 7 дугаартай өрөөнд иргэн ******* нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн, толгойтой үснээс нь зулгааж чирсэн, зүүн талын хавирга руу өшиглөсөн, зүүн хөл, зүүн өвдөг рүү нь тус тус  өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт , зүүн 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан. Хохирогч ******* мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны 214  дугаартай дүгнэлт, яллагдагч Ч.*******гийн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар  тогтоогдож байна. ...Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ш. Тогоохүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Би өндөр настай өвөөтэйгөө амьдардаг юм. Би өөрөө нэг ажил хийдэг. Энэ өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энэ хийсэн хэргээсээ болоод өчнөөн сар ажилгүй байлаа. Манай өвөө бие нь тааруу эмнэлгээр үзүүлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Ч.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

          

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хобби” зочид буудлын 07 дугаарын өрөөнд иргэн ******* нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөсөн, толгойтой үснээс нь зулгааж чирч, зүүн талын хавирга,  зүүн хөл, зүүн өвдөг рүү тус тус өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

             

Хохирогч ******* “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед би Ч.*******тай зах руу хамт ороод Янзага зоогийн газрын хойд талд байх засварын газар орж 7, 8-уулаа 4 шил, 0.75 граммын хараа нэртэй архи уусан. Тэгээд тэндээс гараад такси аваад харих гэсэн чинь Ч.******* намайг чи нэлээн согтсон байна, чамайг явуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хобби зочид буудал орсон. Намайг явах гэхээр явуулахгүй байсан. Тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдаад Ч.******* миний нүүр лүү 2-3 удаа өшиглөөд зүүн талын хавирга руу өшиглөөд байсан. Мөн хөл рүү өшиглөөд, үснээс чирсэн. Тэгээд би тэндээс гараад захын баруун талын мотоцикл такси аваад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд хорооны цагдаа ирсэн. Тухайн асуудал болох үед Ч.******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед би 7 уулаа 4 шил архи хувааж уусан байсан. Би нэлээн их согтолтой байсан гэхдээ болсон асуудлын талаар бол санаж байгаа. ...Миний толгой хөдөлсөн, хавирга хугарсан, нүүр хавдсан, гар, хөл шалбарсан. Одоо өвдөж байгаа зүйл гайгүй, хавирга жоохон хөндүүрлээд байгаа. Би гомдолтой байна, Ч.*******д хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Ш.Тогоохүү нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд осголтын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь 6201000167 дугаартай нас барсаны гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 127-128 дугаар хуудас/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 130-131 дүгээр хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн ах Ш.Мянганбаярыг нь 2022 он 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай тогтоолоор тогтоосон байна. /хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мянганбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. иймд шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ч.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Ч.*******гаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан ”хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөнгөн торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэг Ч.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мянганбаяр  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР