| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,
Улсын яллагч: М.Мөнхтайван,
Хохирогч: ******,
Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****овгийн *******-ын *********-д холбогдох 2226003610022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Ихэн Ус гэх газраас хохирогч ******ын өмчлөлийн 6 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хөлөөр нь алдсан адуу Замбалын талд сураг гараад олдоогүй юм. Хэд хэдэн удаа яваад олоогүй. Одоо 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан. 300,000 төгрөгийг миний бор гүүг харж хариуцаж байгаа хүнд өгсөн. Ганаа гэх хүнд очсон 2 дааганы үнийг нэхэмжилж байна. Эдгээр адуунууд нь азарганаас бусад нь гүү, эм унаганууд байгаа юм. Өөр нэхэмжлэх юм байхгүй. Өвс тэжээлийн мөнгө нэхэмжилнэ гэвэл би адуу малаа эрж хайсан бензин маслын зардал юмаа нэхэмжилнэ гэв.
Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2020 оны 11-р сарын 20-ын үеэр Тарагт сумын 5 дугаар багийн нутаг Ихэн Ус гэх газраас хөндөлтэй онгин тамгатай Хар азарган үрээ, 2 хүрэн гүү хүрэн зээрд унагатай, ягаан бор байдас нийт 6 тооны адууг хөлөөр нь алдсан юм. Тэгээд сураг тавиад явж байтал 2020 оны 12-р сарын эхээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Замбалын тал гэх газарт сураг гарсан. Тэрнээс хойш огт сураг гараагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Манай адуунууд хөндөлтэй онгин тамгатай хар зүсмийн азарга 1, хүрэн гүү 2, хүрэн зээрд унага 2, ягаан бор байдас 1 толгой нийт 6 тооны адуу байгаа юм. Би бүгдийг нь хараад л танина. Бүгд ижил хөндөлтэй онгин тамгатай байгаа. Би алдсан адуугаа нийт 7.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Алдсан адуугаа олж авмаар байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 08-р хуудас/,
Хохирогч ****** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... Би 2 гүүгээ бол хараад таньж байгаа юм. Манай унаган гүү байгаа юм. Тамга болон зүсээр нь таньж байгаа. Миний адуунуудыг зарсан ********** гэх залуу миний хохирлыг барагдуулна гээд 2500000 төгрөг миний ************тоот данс руу шилжүүлсэн байгаа. Би одоо гомдолтой байна. Миний бор гүү ********** гэх хүний адуунд байгаа тэр адуугаа олж авмаар байна. ********** надад 2500000 төгрөг шилжүүлсэн байгаа. Сураг тавиад олдохгүй байсан. Жамбалын талд сураг гараад байснаа олдохоо больчихсон. Тэр хоёр гүү нь зарагдсан. Батмөнх гэдэг хүнтэй очиж уулзсан. Батмөнх зарснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би 2.800.000 төгрөг авсан цаана үлдсэн хохирол ягаан бор байдасны үнээ хасаад үлдсэн хохирлоо нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83, 117-р хуудас/,
Гэрч ***********-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ********* гэх хүнээс 2022 оны 5-р сард хүрэн унагатай хүрэн гүү худалдаж авсан. Хүрэн гүү зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай байсан. *********-ийн унаган гүү биш. ********* гэх хүн 2021 оны 06-р сарын сүүлээр Хархорин сумаас үл таних хүнээс худалдаж авсан. Тухайн үед би **********-тай хамт Хархорин сум руу явсан юм. Тэр хүнийг ********* мэдэж байгаа байх. Унагатай гүүг 1400000 төгрөгөөр худалдаж авсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч **********-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ********* гэх хүнээс 5 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн унагатай гүү 1400000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ширээтэй онгин тамгатай зээрд гүү байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Хүнээс худалдаж авсан гэж сонссон. Манай адуунд байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч **********-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би ********** гэх хүнийг танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 7 дугаар сарын орчимд ********** гэх хүнээс Фейсбүүк цахим орчинд би өөрийн ********* гэх хаягнаас унагатай гүү авна гэж зар тавьсан байсан. Би өөрийн ************* дугаараа үлдээчихсэн байсан. Энэ зарын дагуу *********-ийн эхнэр над руу залгаад 3000000 төгрөгөнд 2 даагатай гүү авах уу? гэж асуусан. Би Хархорин сумын зүүн талд 10 км орчимд байх хаваржаан дээр байх гэрт нь очиж адуунуудыг үзэхэд бүгд зүүн хойд гуя дзэрээ ширээтэй онгин тамгатай. Бүгд хүрэн зээрд зүсмийн 2 гүү, 2 даага байсан. Тэгээд тохиролцоод худалдаж авсан. Бид 2800000 төгрөгөнд тохиролцоод би нийт 4 тооны адуу худалдаж авсан. Би өөрийн ************* тоот данснаас 2800000 төгрөгийг *********-ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн, Гүйлгээний утга дээр өөрийн утасны дугаараа бичсэн байх. Би худалдаж авсан адуунуудаа бүгдийг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын орчимд зарж борлуулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-67-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №82 дугаартай “Хар азаргатай үрээ, 4 настай ямар нэгэн үүлдэр угсаагүй, эрүүл 1.500.000 төгрөг, Унагатай гүү 2 толгой, 5 настай, ямар нэгэн үүлдэр угсаагүй, эрүүл нэг бүрийн үнэ 1.200.000 төгрөг буюу 2.400.000 төгрөг, гүү 1 толгой 700.000 мянган төгрөг буюу нийт 4.600.000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 11-13-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***************** нь ********* гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх хүрэн зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 68-р хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ************ нь ********* гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх зээрд зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 71-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ************-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Энэ манай унаган адуу байгаа юм. Би шууд хараад таньж байна. Зөв талын гуян дээрээ хөндөлтэй онгин тамгатай мөн байна” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 74-79-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ************-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай, зээрд зүсмийн гүүг хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 84-р хуудас/,
Гэрч ************-оос хойшлуулшгүй тохиолдолд:.. Хүрэн зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл. /хх-ийн 85, 87-р хуудас/
Гэрч ***********-ээс хойшлуулшгүй тохиолдолд:... Зээрд зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл. /хх-ийн 86, 88-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн:... **********ийн адуунд байгаа ширээтэй онгин тамгатай ягаан бор зүсмийн байдсан гүүг хонгор зүсмийн төлийн хамт Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт битүүмжилсэн прокурорын тогтоол. /хх-ийн 109-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ***********-ны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн:... Манай адуу мөн байна. Би зүсээр нь болон тамгаар нь таньж байна. Манай тамга хөндөлтэй онгин тамга байгаа юм. Энэ байдсан тамган дээр нь нэмээд тамга дарчихсан байна гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл. /хх-ийн 114-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 91-92, 100-р хуудас/,
Шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого. /хх-ийн 101-107-р хуудас/,
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч **********өд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг Ихэн Ус гэх газраас ******ын эзэмшлийн 4,600,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хөндөлтэй онгин тамгатай хар зүсмийн азарган үрээ, 2 тооны хөндөлтэй онгин тамгатай хүрэн зүсмийн гүү, 2 тооны хүрэн зээрд унага, 1 тооны ширээтэй онгин тамгатай ягаан бор байдсан гүү буюу бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч ******ын мэдүүлэг, гэрч ********, ************, *********нарын мэдүүлгүүд, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ахлах дэслэгч ***********-ны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчөөгүй тул хууль ёсны гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үлдэл юм. Мал хулгайлах гэмт хэргийг нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх шинжид ангилна гэж хуульчилсан байна. Мөн бусдын малыг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Дээрх үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусдын өмчлөх эрхэд халдаж түүнийг захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсөнө гэж заажээ. Шүүгдэгч **********ийн бусдын олон тооны малын хулгайлж, хууль ёсны өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд хэлбэрээр, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдлүүд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихэн-Ус гэх газраас ******ын эзэмшлийн алдагдсан 6 тооны адууг Хархорин сумын поль буюу өөрийнх нь адуу мал бэлчээрлэдэг нутаг дэвсгэрт адуутай нийлсэн байсныг шунахайн зорилгоор бусдад худалдан зарсан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын гэм буруугийн дүгнэлтэнд ******ын адууг Ихэн-Ус гэх газраас шууд хулгайлж авсан үйлдлийг тодотгож хэлж байна. Хохирогч ******ын мэдүүлэгт “Манай адуу Хужирт сумын Замбалын тал гэх газар сураг гарсан. Тэгээд олдоогүй. Шавар түрүүний тийшээ явсан адуу тэндээсээ сураггүй болсон” гэсэн байдаг. Тэгэхээр ******ын адуунууд өөрийн идээшин дассан нутаг дэвсгэрээс өөр тийшээ явж, дамжин явсаар Хархорин сумын нутагт очсон болох нь алдуулын шинжтэй зүйл харагдаж байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд алдуул мал ашигласан гэж үзэхгүй байгаа. ********** нь өөрийн адуун сүрэгт хэнийх нь мэдэгдэхгүй адуу мал ирээд нийлчихсэн байхад сум орон нутгийн захиргаанд мэдэгдэх үүрэгтэй. Ингэж мэдэгдсэн бол адууг харж хамгаалсны шагнал урамшуулал авах эрх нь нээлттэй байдаг. Иргэний үүргээ биелүүлэлгүйгээр бусдын алдсан адууг өөрөө ашиг олох зорилгоор бусдад зарсан учраас бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Мөн азарганы талаар тодруулах гээд хүсэлт гаргасан боловч шүүгч, прокурор хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Тухайн азарга **********ийн адуунд ирж нийлсэн эсэх талаар баримт бол харагдахгүй байгаа. Замын сүлжээний тарифаар Өвөрхангай аймгаас Хархорин сум хүртэл 130км, Хужирт сум хүртэл 84 км байгаа. Тэгэхээр алдагдсан адууны азаргыг нь замаас нь хүн авсан байх магадлалтай. Тийм учраас **********өд энэ азарга байна гэдгийг хавтаст хэрэгт нотлоогүй байна. Өнөөдөр азарганы хохирол төлбөрийн асуудал яригдахад миний урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлт гаргаж байсан асуудлууд хөндөгдөж байна. Тухайлбал нутаг дэвсгэрийн километрийн хэмжээ, цаг агаарын байдлыг тогтоох, гэрч асуулгах гэх мэт хүсэлтүүдийг хүлээн авсан бол азарганы асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй байх байлаа гэж үзэж байна. Нэгэнт бусдын олон тооны адууг хулгайлсан хулгайн гэмт хэргийн шинж хангагдаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч маань азарганы хохирлоо нэхэмжлэхгүй, унагатай гүүг 1,400,000 төгрөгөөр зарсан хохирлоо шилжүүлж өгсөн учраас хохирол төлбөргүй гэж үзэж байсан боловч өнөөдөр өөр байдлаар асуудал яригдаж байгаа учраас хохирлын асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах байх гэж бодож байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч ****** “Азарганы асуудал бол нотлох баримтгүй гээд би азарга ч үгүй, 2 даага ч үгүй хоцрох юм шиг байна. Гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч ********** “Адууг зарсан нь миний буруу гэв” гэсэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********өд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Ихэн Ус гэх газраас хохирогч ******ын өмчлөлийн 1 тооны хөндөлтэй онгин тамгатай, хар зүсмийн азарган үрээ, 2 тооны хөндөлтэй онгин тамгатай хүрэн зүсмийн гүү, 2 тооны хүрэн зээрд унага, 1 тооны ширээтэй онгин тамгатай ягаан бор байдсан гүү буюу нийт 6 тооны адууг авч 4600000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Ихэн Ус гэх газраас хохирогч ******ын өмчлөлийн 1 тооны хөндөлтэй онгин тамгатай, хар зүсмийн азарган үрээ, 2 тооны хөндөлтэй онгин тамгатай хүрэн зүсмийн гүү, 2 тооны хүрэн зээрд унага, 1 тооны ширээтэй онгин тамгатай ягаан бор байдсан гүү буюу нийт 6 тооны адууг авч 4600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******ын би 2020 оны 11-р сарын 20-ын үеэр Тарагт сумын 5 дугаар багийн нутаг Ихэн Ус гэх газраас хөндөлтэй онгин тамгатай Хар азарган үрээ /4 настай/, 2 хүрэн гүү хүрэн зээд унагатай, ягаан бор байдас /4настай/ нийт 6 тооны адууг хөлөөр нь алдсан юм. Тэгээд сураг тавиад явж байтал 2020 оны 12-р сарын эхээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Замбалын тал гэх газарт сураг гарсан. Тэрнээс хойш огт сураг гараагүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Манай адуунууд хөндөлтэй онгин тамгатай хар зүсмийн азарга 1, хүрэн гүү 2, хүрэн зээрд унага 2, ягаан бор байдас 1 толгой нийт 6 тооны адуу байгаа юм. Би бүгдийг нь хараад л танина. Бүгд ижил хөндөлтэй онгин тамгатай байгаа. Би гомдолтой байна. Алдсан адуугаа олж авмаар байна. Би 2 гүүгээ бол хараад таньж байгаа юм. Манай унаган гүү байгаа юм. Тамга болон зүсээр нь таньж байгаа. Миний адуунуудыг зарсан ********** гэх залуу миний хохирлыг барагдуулна гээд 2500000 төгрөг миний ************ тоот данс руу шилжүүлсэн байгаа. Би одоо гомдолтой байна. Миний бор гүү ********** гэх хүний адуунд байгаа тэр адуугаа олж авмаар байна. ********** надад 2500000 төгрөг шилжүүлсэн байгаа. Сураг тавиад олдохгүй байсан. 2 гүүг ********** зарснаа хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн адууг зүсээр таньж байна. Уг нь хөндөлтэй онгин тамгатай юм. Тэгсэн тамганы доор нь нэмж тамга дарсан байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би 2800000 төгрөг авсан, гэрч ***********-ын би *********гэх хүнээс 2022 оны 5-р сард хүрэн унагатай хүрэн гүү худалдаж авсан. Хүрэн гүү зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай байсан. *********-ийнунаган гүү биш. *********гэх хүн 2021 оны 06-р сарын сүүлээр Хархорин сумаас үл таних хүнээс худалдаж авсан. Тухайн үед би **********-тайхамт Хархорин сум руу явсан юм. Тэр хүнийг *********мэдэж байгаа байх. Унагатай гүүг 1400000 төгрөгөөр худалдаж авсан юм, гэрч **********-ийн би *********гэх хүнээс 5 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн унагатай гүү 1400000 төгрөгөөр худалдаж авсан. Ширээтэй онгин тамгатай зээрд гүү байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Хүнээс худалдаж авсан гэж сонссон. Манай адуунд байгаа, гэрч **********-ийн би ********** гэх хүнийг танихгүй, төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 7-р сарыг орчимд ********** гэх хүнээс Фейсбүүк цахим орчинд би өөрийн *********гэх хаягнаас унагатай гүү авна гэж зар тавьсан байсан. Би өөрийн ************ дугаараа үлдээчихсэн байсан. Энэ зарын дагуу *********-ийнэхнэр над руу залгаад 3.000.000 төгрөгөнд 2 даагатай гүү авах уу? гэж асуусан. Би Хархорин сумын зүүн талд 10 км орчимд байх хаваржаан дээр байх гэрт нь очиж адуунуудыг үзэхэд бүгд зүүн хойд гуя дзэрээ ширээтэй онгин тамгатай, бүгд хүрэн зээрд зүсмийн 2 гүү, 2 даага байсан. Тэгээд тохиролцоод худалдаж авсан. Бид 2800000 төгрөгөнд тохиролцоод би нийт 4 тооны адуу худалдаж авсан. Би өөрийн *********** тоот данснаас 2800000 төгрөгийг *********-ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн, Гүйлгээний утга дээр өөрийн утасны дугаараа бичсэн байх. Би худалдаж авсан адуунуудаа бүгдийг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын орчимд зарж борлуулсан гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *************** нь *********гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх хүрэн зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авсан гэх тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...************нь ********* гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх зээрд зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг хураан авсан гэх тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч ************-оос хойшлуулшгүй тохиолдолд “Хүрэн зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл, гэрч **********-ээс хойшлуулшгүй тохиолдолд “Зээрд зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ***********-ны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “************** нь Д.********* гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх хүрэн зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авсан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “************ нь ********* гэх хүнээс 2022 оны 05 дугаар сард худалдаж авсан гэх зээрд зүсмийн зөв талын гуяндаа хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч ************-оос хойшлуулшгүй тохиолдолд “Хүрэн зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл, гэрч ***********-ээс хойшлуулшгүй тохиолдолд “Зээрд зүсмийн хөндөлтэй онгин тамгатай гүүг” хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ********-ны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ********** нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Ихэн Ус гэх газраас хохирогч ******ын өмчлөлийн 1 тооны хөндөлтэй онгин тамгатай, хар зүсмийн азарган үрээ, 2 тооны хөндөлтэй онгин тамгатай хүрэн зүсмийн гүү, 2 тооны хүрэн зээрд унага, 1 тооны ширээтэй онгин тамгатай ягаан бор байдсан гүү буюу нийт 6 тооны адууг авч 4600000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *****овгийн *******-ын Батмөнхийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч ******ын өмчлөлийн ширээтэй онгин тамгатай ягаан бор зүсмийн байдсан гүүг, хонгор зүсмийн төлийн хамт хэрэгт битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч ******д буцаан олгож,
Шүүгдэгч ********** хохирогч ******д хохиролд 2800000 төгрөгийг төлсөн, азарганы үнэ болох 1500000 төгрөгөнд 1 тооны унагатай гүү өгсөн. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч ****** нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирол төлөх тухай баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч **********д 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, үүнийг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн 2 тооны адууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хохирогчид олгох, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч **********ийг хохирогч ******ын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. **********ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. ********** нь анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, шунахайн сэдэлтээр бусдын адуу малыг өөрийн мэт бусдад худалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. **********ийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь 2020 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаан, хүрээлэлд хамаарч байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж үзэж байна. Битүүмжлэгдсэн адууны тухайд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын тогтоолыг хүчингүй болгох ёстой. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********** нь “Зарсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч **********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч **********өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч **********ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч **********ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан нэг жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг нэг жил дөрвөн сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дауу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****овгийн *******-ын ***********-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *****овгийн *******-ын **********-ыг нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нэг жил, дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийг нэг жил, дөрвөн сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нэг жил, дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн нэг тооны адууг хохирогч ******д олгосугай.
9. Шүүгдэгч ********** хохирогч ******д хохиролд 2800000 төгрөгийг төлсөн, азарганы үнэ болох 1500000 төгрөгөнд 1 тооны унагатай гүү өгсөн, буюу бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ