| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2022/0217/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/229 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох 2226003040255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, тахилт, 33 дугаар хороо 7 дугаар гудамж 164 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт ******* /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Саран эмчийн буудалд байрлах үедээ , нараас эмчилгээ хийнэ хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5000700051 дугаарын дансыг ашиглан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өвөрхангай аймгийн Баянгол суманд эмчилгээ хийгээд явж байхад хохирогчийн гэр бүл өөрсдөө ирж эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ нь маш үр дүнтэй байсан. Тэгээд би буцаж яваад ковид гээд 2 жил очоогүй. Хүмүүс энд ковид тусаад янз бүр болоод л байна. Бид нар зүгээр байна. Маш сайхан амьдарч байна гэж хэлж байсан. ...Намайг Баянгол суманд ирэхэд өөрсдөө ирцгээдэг байсан. Сүүлд хоёулаа 10 ширхэгийг захиалсан. Захиалгыг нь Бээжин рүү захих ёстой байсан. Хил хаалттай болохоор нэг хүнд захих гээд тэр хүнтэйгээ ч холбоо барьж чаддаггүй. Бээжинд байдаг тэр эмнэлэг бол маш том эмнэлэг. Тэр эмнэлэг нь галын тос гээд нэг халуун тос зардаг байсан юм. Галын тосноосоо болоод эмнэлэг нь шатсан байсан гэж хэлсэн. Захирал нь улсаас маш их хэмжээний зээл авсан байсан гээд шоронд орсон гэсэн. Тэгээд л эмээ захиалж чадаагүй. Нөгөө хүндээ тэр үедээ мөнгийг нь буцааж өгөөгүй байсан. Сая бол бүгдийг нь төлсөн. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны өвөл манай эхнэр суманд ирсэн.Хүнд биеэ үзүүллээ гээд эмчилгээ хийлгэж байсан. Би тэр хавар нь үзүүлсэн юм. ******* гэх хүнд зунжингаа өгсөн эмийг нь уусан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай суманд ирсэн байна хүрээд ир үзүүл гэхээр нь эхнэртэйгээ очсон. Манай эхнэрийг хавдраар өвдөх нь эм уух ёстой гээд бид хоёрт эмчилгээ хийнэ хэд хоногоос эм явуулна, 3 сая төгрөг гэсэн тэгэхээр нь би 5000700051 тоот данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш нөгөө ******* гэх эмч эмээ ч өгөөгүй, мөнгөө ч өгөөгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...******* гэх хүн нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд Өвөрхангай аймгийн Баянгол суманд өөрийн биеэр сар болгон ирж компьютер оношилгоо, эмчилгээ хийдэг байсан. Эмчилгээгээ бариа засал, уламжлалтаар хийдэг байсан. Тухайн үед би, манай нөхөр , манай хүү Э.Дамдин, Э.Жавхлантөгс нар нийт 5.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багт ирсэн байна ирж үзүүл гэсэн. Тэгээд би нөхрийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багт Саран эмчийн буудалд байрласан байхад нь ирж үзүүлтэл эмчилгээ хийх шаардлагатай байна. Би та хоёрт 1.500.000, 1.500.000-аар эмчилгээ хийе гэж хэлсэн. Тэгээд өмнө нь эмчилгээ хийлгэж байсан болохоор итгээд тэр өдрөө интернэт банкаар мөнгөө ******* гэх хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эмийг чинь хотод очиж байгаад 7 хоногийн дараа та хоёр луу явуулъя гэж хэлсэн. Түүнээс хойш 4, 5 хоногийн дараа ярихад би Өвөрхангайд хөдөө байна хот руу яваагүй байна. Хотод очоод явуулъя гэж хэлсэн. Тэгээд дараа нь залгаж ярихад хотод семинартай байна эргээд ярья гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь 2021 оны 11 сарын 10-аас хойш өөрөө над руу залгаж Дундговийн Сайхан-Овооны автобусаар эмийг чинь явуулъя гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэгч эм, тариа, тэр хүнээс хүлээж аваагүй. Нэг ч эмчилгээ хийлгээгүй өдийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүнийг танина. Манай буудалд 2020 онд компьютер оношилгоо хийнэ, эмчилгээ хийнэ гэж ирдэг байсан. Тэр цагаас хойш танина. Ирэх болгондоо 7-10 хоног хоноод явдаг. ******* 2021 оны 10 дугаар сард ирэхдээ 1 эмэгтэй хүнийг дуудаж үзсэн. Өөр хүнд эмчилгээ хийгээгүй. ...2021 оны 10 дугаар сард сумын шуудангаар зардлын ч мөнгөгүй ирээд нөгөөдөр нь зардлын мөнгөө өгсөн байсан. Явахдаа манайд буудлын мөнгөө өгөөгүй явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч , нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5543018662 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 49-67/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугааар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах Саран эмчийн буудалд байрлах үедээ , нараас эмчилгээ хийнэ хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5000700051 дугаарын дансыг ашиглан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Боржигон овогт *******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ******* "...2020 оны өвөл манай эхнэр суманд ирсэн. Хүнд биеэ үзүүллээ гээд эмчилгээ хийлгэж байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай суманд ирсэн байна хүрээд ир үзүүл гэхээр нь эхнэртэйгээ очсон. Манай эхнэрийг хавдраар өвдөх нь эм уух ёстой гээд бид хоёрт эмчилгээ хийнэ хэд хоногоос эм явуулна, 3 сая төгрөг гэсэн тэгэхээр нь би 5000700051 тоот данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш нөгөө ******* гэх эмч эмээ ч өгөөгүй, мөнгөө ч өгөөгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч ийн "...******* гэх хүн нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд Өвөрхангай аймгийн Баянгол суманд өөрийн биеэр сар болгон ирж компьютер оношилгоо, эмчилгээ хийдэг байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багт ирсэн байна ирж үзүүл гэсэн. Тэгээд би нөхрийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багт Саран эмчийн буудалд байрласан байхад нь ирж үзүүлтэл эмчилгээ хийх шаардлагатай байна. Би та хоёрт 1.500.000, 1.500.000-аар эмчилгээ хийе гэж хэлсэн. Тэгээд өмнө нь эмчилгээ хийлгэж байсан болохоор итгээд тэр өдрөө интернэт банкаар мөнгөө ******* гэх хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эмийг чинь хотод очиж байгаад 7 хоногийн дараа та хоёр луу явуулъя гэж хэлсэн. Түүнээс хойш 4, 5 хоногийн дараа ярихад би Өвөрхангайд хөдөө байна хот руу яваагүй байна. Хотод очоод явуулъя гэж хэлсэн. Тэгээд дараа нь залгаж ярихад хотод семинартай байна эргээд ярья гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь 2021 оны 11 сарын 10-аас хойш өөрөө над руу залгаж Дундговийн Сайхан-Овооны автобусаар эмийг чинь явуулъя гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэг ч эм, тариа, тэр хүнээс хүлээж аваагүй. Нэг ч эмчилгээ хийлгээгүй өдийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч “...Би ******* гэх хүнийг танина. Манай буудалд 2020 онд компьютер оношилгоо хийнэ, эмчилгээ хийнэ гэж ирдэг байсан. Тэр цагаас хойш танина. Ирэх болгондоо 7-10 хоног хоноод явдаг. ******* 2021 оны 10 дугаар сард ирэхдээ 1 эмэгтэй хүнийг дуудаж үзсэн. Өөр хүнд эмчилгээ хийгээгүй. ...2021 оны 10 дугаар сард сумын шуудангаар зардлын ч мөнгөгүй ирээд нөгөөдөр нь зардлын мөнгөө өгсөн байсан. Явахдаа манайд буудлын мөнгөө өгөөгүй явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Хохирогч , нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5543018662 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулсан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21:03 цагт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах Саран эмчийн буудалд байрлах үедээ , нараас эмчилгээ хийнэ хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшдэг Хаан банканд дахь харилцах 5000700051 дугаарын дансыг ашиглан 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч яллагдагчтай ял тохиролцсон байгаа. Шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн *******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР