| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгч Н.Ч******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*****ны Ч********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ч******** нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Д.Н*********ийн үхэр авна гэх зарын дагуу холбогдож 1 тооны охин бяруу өгье гэж 480,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр охин шүдлэн бяруу 2-ыг нэмж өгье гэж 1,230,000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 3 үхрийн үнэ өгнө гэж нийт 1,710,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5910098959 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Ч******** нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.О*********тай утсаар холбогдож “Гэсэрийн Амаржаргал байна гэж өөрийгөө танилцуулж ” 2 тооны сарлаг бяруу, 1 тооны сарлаг бяруу худалдах гэсэн юм гэж хэлж, хохирогч Ц.О*********аас 900,000 төгрөгийг Хаан банкны 5916686323 тоот дансаар авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ч******** нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Д.Н*********ийн үхэр авна гэх зарын дагуу холбогдож 1 тооны охин бяруу өгье гэж 480,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр охин шүдлэн бяруу 2-ыг нэмж өгье гэж 1,230,000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 3 үхрийн үнэ өгнө гэж нийт 1,710,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5910098959 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Ч******** нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.О*********тай утсаар холбогдож “Гэсэрийн Амаржаргал байна гэж өөрийгөө танилцуулж ” 2 тооны сарлаг бяруу, 1 тооны сарлаг бяруу худалдах гэсэн юм гэж хэлж, хохирогч Ц.О*********аас 900,000 төгрөгийг Хаан банкны 5916686323 тоот дансаар авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ч********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн 89563657 дугаарын утсаар мал авна гэсэн зарын дагуу тухайн дугаар луу залгаад нэг охин монгол бяруу зарна гэхэд манай гэрт нөхөртэйгөө хамт Нэргүй эгч ирсэн. Тэгээд би Нэргүй эгчээс нэг монгол охин бярууны мөнгө болох 500,000 төгрөгийг Хаан банкны 5910098959 дугаарын дансанд шилжүүлж авсан. Маргааш нь би Нэргүй эгчийн гэрт нь өөрөө очиж 1 тооны монголын шүдлэн 1 тооны монголын охин бярууны мөнгө болох 1,230,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5910098959 дугаарын дансанд шилжүүлж авсан. Би Нэргүй эгчээс нийт 3 тооны монголын охин үхрийн үнэ болох 1,710,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлж авсан. Би уг мөнгөөр хуримтлалын зээл авсан байгаад зээлийн хугацаа болсон байсан учир зээлээ төлсөн. ...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чандмань-Өндөр сумын төвд гэртээ байхдаа Фэйсбүүк үзэж байхад Мал авна гэсэн зарын дагуу өөрийнхөө 80133156 дугаарын утаснаас залгаад өөрийгөө танилцуулаад мал өгье малын мөнгө авъя гэхэд намайг таниад ямар мал өгөхийг асуухаар нь сарлаг, бяруу 2 тооны шүдлэн бяруу өгье гэж хэлээд 900,000 төгрөгийг миний мобайл банк ажиллахгүй байсан болохоор Түмэннасангийн дансаар мөнгөө шилжүүлж аваад эргүүлээд өөрийнхөө 5910098959 гэсэн дансаар мөнгөө шилжүүлж аваад тэгээд тэр мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...хохирогч нарт хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Чандмань-Өндөр сумын нэгдсэн групп дээр 2 бяруу, 1 шүдлэн үхэр авна гээд зар оруулахад Н.Ч******** гэх эмэгтэй зарын дагуу ирлээ та мал авах гэж байгаа юм уу гэхэд тиймээ би мал авах санаатай байна гэхэд би танд 1 тооны монгол охин бяруу өгье гэхэд нь би 500,000 төгрөг өгсөн. Маргааш нь 01 дүгээр сарын 03-ны өдөр ахин нөгөө Н.Ч******** ирээд би танд өчигдрийн зарсан үхэр дээрээ нэмээд монголын охин шүдлэн бяруу 2-ыг нэмж өгөхөөр боллоо гэхэд нь нөхөр Г.Отгонбаярын Төрийн банкны дансаар М*****н Ч******** гэсэн Хаан банкны 5910098959 дугаарын дансанд 1,230,000 төрөг шилжүүлсэн. 01 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө 480,000 төгрөг мөн энэ дансанд хийсэн. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 3 үхрийн үнэ гэж 1,710,000 төгрөг шилжүүлсэн. Тэр цагаас хойш одоог болтол надад нэг ч мөнгө болон мал өгөөгүй. Би 2022 оны 06 дугаар сард сумаас машин хөлслөөд малаа авах гээд 140,000 төгрөгийн түлш хийж очиход Н.Ч******** нь байхгүй байсан. Гэрт нь ээж нь гээд хэвтэрт байдаг өндөр настай хүн байсан. Би учир байдлаа хэлээд 3 тооны үхрээ авах гэж явна гэхэд ээж нь өөрийн гэсэн мал байхгүй. Өөртэй нь уулзаарай гэхэд би гараад явсан. Тэрний дараа Н.Ч********тэй зөндөө олон уулзсан боловч өгөхгүй байна. Мөн ийм төрлийн аргаар манай сумын нэг биш иргэдийг залилсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас),
Хохирогч Ц.О*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхдаа манай гэрийн утас руу 80133156 дугаарын утаснаас дуудлага ирсэн. Би уг дуудлагыг авахад би Гэсрийн Амаржаргал гэх хүн байна. Танайх мал авч байгаа юу мал авч байгаа бол мал өгөх гэсэн юм гэхэд би мал авч байна. Ямар мал байгаа юм гэж асуухад надад 2 тооны сарлаг, 1 бяруу 1 тооны сарлаг шүдлэн байна. Та хэдээр авах бэ гэж надаас асуухад би сарлаг бяруу 250,000 байна, шүдлэн үхэр 400,000 байна. Чи өгөх үү гэхэд за, за би танд 2 бяруу 1 шүдлэн өгье гээд надаас 900,000 төгрөгийг Хаан банкны 5910015654 дугаарын дансаар 900,000 төгрөгийг утас дээр нь о********* гээд шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч Г.Түмэннасан гэх хүний данс байсан. Хэд хоногийн дараа малаа авах гээд Г.Амаржаргал руу залгаад үхрээ авах гэсэн юм гэхэд Г.Амаржаргал ********* үхэр билээ би танаас мөнгө аваагүй шүү эгчээ гэхэд би 80133156 дугаарын утастай хүн Гэсрийн Амаржаргал байна гээд 3 үхрийн мөнгө 900,000 авсан гэхэд өөр наад дугаар чинь манай Н.Ч******** эгчийн дугаар байна гэсэн. Дараа нь Н.Ч********тэй утсаар холбогдож ярихад танай мөнгийг удахгүй өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Тэр цагаас хойш утсаа аваагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Гэрч Д.Амартайвангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сард Нэргүй гэх эгч нөхрийн хамт ирээд танай эхнэр Ч******** нь 3 тооны үхэр зарна гээд надаас 1,710,000 төгрөг авсан гэж ирсэн. Би уг мөнгөний талаар мэдэхгүй байсан. Тэгээд Нэргүй эгчид авсан нь үнэн юм чинь 02 сарын 09-ний дотор мөнгө олж хохирлыг тань барагдуулж өгнө гэж хэлсэн. Би эхнэр Ч********д хандан энд байгаа хүмүүсийнхээ өрийг өгөхгүй юм уу гэхэд чамд хамаа байхгүй би өгнө гэж хэлсэн...Г.Түмэннасанг би сайн танин манай хадам талын эхнэр М.Ч********гийн төрлийн хүн байгаа юм. Чандмань-Өндөр суманд гэр нь байдаг. Нөхөр нь Улаанбаатар хотод ажил хийж байгаа. Одоо Улаанбаатар хот явсан. Холбоо барих дугаарыг нь сайн мэдэхгүй байна. ...Бид хоёр өөрийн гэсэн хонь ямаа нийлсэн 60 гаруй нарийн мал байгаа, өөрийн гэсэн үхэр адуу байхгүй. Бид уг малаа малын тооллогод хамруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18, 83-84-р хуудас),
Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр үхэр авна гэж зар орууллаа гэж ярьж байсан. Удалгүй манай гэрт нутгийн зүс таних Н.Ч******** дүү орж ирээд 1 тооны монгол бяруу зарах гэсэн юм гээд эхнэр Нэргүйтэй наймаа тохироод мөнгийг нь шилжүүлээрэй гэхэд нь өөрийн төрийн банкны 202101851651 дугаарын дансаар М*****н Ч******** гэсэн Хаан банкны 5910098959 дансанд 480,000 төгрөг хийсэн. Маргааш нь нөгөө Ч******** манайд ирээд эхнэртэй бас 2 тооны үхрийн наймаа хийгээд мөнгө шилжүүл гэхэд мөн дансаар хийж нийт төгрөгийг шилжүүлсэн. Одоо болтол үхэр, мөнгө ч байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 79-80-р хуудас),
Хохирогч Ц.О*********ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 50-р хуудас),
Хохирогч Г.Н*********ийн Төрийн банкны харилцах дансны хуулга (хх-ийн 105-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас), Амартайвангийн Анударь, Тэмүүн, нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 40-р хуудас), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 42-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 51-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого (хх-ийн 52-54-р хуудас), шүүгдэгч М*****ны Ч********гийн Хаан банкны дисдозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 55-63, 104-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ч******** нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Д.Н*********ийн үхэр авна гэх зарын дагуу холбогдож 1 тооны охин бяруу өгье гэж 480,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр охин шүдлэн бяруу 2-ыг нэмж өгье гэж 1,230,000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 3 үхрийн үнэ өгнө гэж нийт 1,710,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5910098959 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Ч******** нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.О*********тай утсаар холбогдож “Гэсэрийн Амаржаргал байна гэж өөрийгөө танилцуулж ” 2 тооны сарлаг бяруу, 1 тооны сарлаг бяруу худалдах гэсэн юм гэж хэлж, хохирогч Ц.О*********аас 900,000 төгрөгийг Хаан банкны 5916686323 тоот дансаар авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Ч********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас),
Хохирогч Ц.О*********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Гэрч Д.Амартайвангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18, 83-84-р хуудас),
Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 79-80-р хуудас),
Хохирогч Ц.О*********ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 50-р хуудас),
Хохирогч Г.Н*********ийн Төрийн банкны харилцах дансны хуулга (хх-ийн 105-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Ч********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч Н.Ч******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Ч******** нь хохирогч Д.Нэргүйд учруулсан 1,710,000 төгрөгийн, хохирогч Ц.О*********д учруулсан 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ч********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ч******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Ч******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ч******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 7 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаваршууд Н*****ны Ч********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ч********гийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Ч********д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР