Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 3.2, 3.3,  36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 1.3, 1.4,  36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1 äэõ õýñýã, 36.13, 38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

           1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өлзий овгийн Цэрэнлхагвын Төмөрпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           

           2.  Шүүгдэгч Өлзий овгийн Цэрэнлхагвын Төмөрпүрэвийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

          Шүүгдэгч Боржигин овгийн Чимэддолгорын Даваадулам, Өндөрнөр овгийн Дашдондогийн Ганчимэг нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          3.  Шүүгдэгч Өлзий овгийн Цэрэнлхагвын Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Чимэддолгорын Даваадуламын  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман сая төгрөгөөр торгох ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөрнөр овгийн Дашдондогийн Ганчимэгийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт оногдуулсан  хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

 

          5.  Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 5.6 äóãààð ç¿éëèéí 3, 4 äýõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Ц.Төмөрпүрэвт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих áàéãóóëëàãàä ýäë¿¿ëýõýýð òîãòîîñóãàé.

           

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганчимэгт оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ч.Даваадуламд оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая төгрөгөөр торгох ялыг тус тус хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

           8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даваадулам, Д.Ганчимэг нарт оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

           10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ч.Даваадуламд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Ганчимэгт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

           11. Шүүгдэгч Ч.Даваадулам, Д.Ганчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хýðýãò эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Янжиндуламд шүүгдэгч Ц.Төмөрпүрэв 3000000 төгрөг, шүүгдэгч Д.Ганчимэг 972763 төгрөг, шүүгдэгч Ч.Даваадулам нь 972763 төгрөг, Д.Отгонбаяр нь 2000000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төмөрпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганчимэг, Ч.Даваадулам нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ

                             

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                     Х.ОТГОНЖАРГАЛ     

 

                                                      ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР