| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Пүрэвжав,
Шүүгдэгч: ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овгийн *******-ын *******-д холбогдох 2326000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Альфа баарны урд ***********-тэй маргалдаж нүүрэн тус хэсэгт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********нь “2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Альфа баарны урд ***********-тэй маргалдаж нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, хохирогч ************гийн “2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 21 цагийн үед найз Анх-Учралын хамт Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг Альфа баар луу орох гээд гадаа нь очсон чинь баарнаас хэдэн залуучууд гараад ирсэн. Тэгээд хажуугаар нь орох гэсэн чинь өөдөөс нэг танихгүй залуу бид хоёр луу дайрсан. Би Уянгын атаман байна гээд орилоод дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр хойшоо холдсон чинь тэр залуутай хамт явж байсан нэг танихгүй залуу чи цохиж чадахгүй бол би цохъё гээд шууд над руу ирээд миний нүүр лүү цохисон. Тэгсэн чинь зүүн нүдний доод хэсгээс цус гараад бас хамраас цус гарсан. Тэгээд би доошоо цусаа гоожуулаад сууж байсан. Намайг цохисон залуутай хамт явж байсан нэг залуу надад цаас авчирч өгсөн. Тэгээд бид хоёрыг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд би эмчид үзүүлээд гараад ирсэн чинь намайг цохисон залуу найзуудын хамт үүдэнд зогсож байсан. Тэр залуучууд намайг тохиролцъё гээд гуйгаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч ************гийн “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай хүү ************ найзтайгаа уулзах гээд гэрээс гарсан чинь 22 цагийн үед над руу найз ************ нь утсаар залгаад ************г хүнд зодуулчихлаа гээд байхаар нь би эмнэлэг дээр яваад очсон. Манай хүүхэд хамартаа чихээс хийлгэж байсан тэсэн нь эмнэлгийн хүлээлгийн хэсэгт хэдэн танихгүй залуучууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч ************-ын"... 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед би найз ******, ******* нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Альфа бааранд ороод 1 шил 0,7 литр Эден нэртэй архи хувааж уугаад 21 цагийн үед баарнаас гарч ирээд тамхи татаад зогсож байсан. Тэгсэн ард яаж байгаа юм бэ болиочээ гэхээр нь эргээд харсан чинь ********** нэг танихгүй залууг цохчихсон байсан. Тэгээд тэр зодуулсан залууг би эмнэлэг дээр хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
Гэрч **********ын “...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед би найз ************гийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Апьфа бааранд орох гээд явж байсан чинь баарны үүдэнд хэдэн залуучууд байсан. Тэгсэн чинь хажуугаар нь гараад явах гэсэн чинь нэг залуу би Уянгын атаман байна гээд орилоод бид хоёрлуу дайраад байсан. Тэгсэн чинь тэр залууг хамт явж байсан залуучууд нь хориглоод байсан чинь хамт явж байсан нэг залуу нь гүйж ирээд чи чадахгүй бол би цохьчий гээд цохчихсон. Тэгээд хамт явж байгаа залуучууд нь чи яагаад зүгээр байсан хүн цохиж байгаа юм бэ гээд байсан. ************гийн хамраас цус гараад байсан. Тэгсэн тэр залуучуудын хамт явж байсан гэх залуу бид 2-ыг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-н 13-14-р хуудас/,
Гэрч **********ийн “... 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед би найз **********, ********** нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Альфа бааранд ороод 1 шил 0,7 литр Эден нэртэй архи хувааж уугаад 21 цагийн үед баарнаас гарч ирээд тамхи татаад зогсож байгаад бид 3 хоорондоо үл ойлголцоод маргалдсан. Тэгсэн чинь манай дүү *******намайг авах гэж ирсэн. Баарны гадаа 2 танихгүй залуу явж байхаар нь би дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгсэн чинь манай дүү ******* намайг боль яах гээд байгаа юм гээд араас намайг татаад аваад явсан. Би тэгээд Апьфа баарны хажууд машин угаалга дотор хэсэг байж байгаад гэр лүгээ хүргүүлсэн чинь миний утас байхгүй байна гээд Билгүүнд хэлсэн чинь манай найз *****************2 яваад утас авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-н 16-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч *********-ийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 164 дугаартай “Үзүүлэгч ************гийн биед хамар ясны хугарал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-н 20-21-р хуудас/,
2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 36-р хуудас/,
2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2326000000081 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *********нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ************гийн биед хамар ясны хугарал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч ************ нь “миний эмчилгээний зардал болох 4,500,000 төгрөгийг *********төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч Г.**********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *********овогт *******-ын *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч **********ыг түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,
Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************д эмчилгээний зардал болох 4,500,000 төгрөгийг төлсөн болох нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хаанбанкны гүйлгээний баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *********овгийн *********-ын **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********овгийн *********-ын**********ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.**********ыг түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************д 4,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ