Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Д.Түвшинтогтох, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овгийн Цэндхоролын Жавзандулам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овгийн Дөрвөнжингийн Түвшинтогтох нарт холбогдох 2126001690255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвай Палас” зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 300-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овгийн Цэндхоролын Жавзандулам /РД: ЙИ84070727/.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  10 дугаар багийн 31 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Анчин овгийн Дөрвөлжингийн Түвшинтогтох /РД: ВК92061810/.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух М.Даариймаагийн гэрт байхдаа түүний өмчлөлийн “Redmi 10X” загварын 500000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтох нь 2021 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр өөрийн өмчлөлийн  75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн машины арын суудлын шалавчин доороос хохирогч М.Даариймаагийн “Redmi 10X” маркийн гар утсыг шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

                                       

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтох шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гээгдэл утас ашигласнаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдээгүй.” гэв.

 

Хохирогч М.Даариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 1-2 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн “Redmi10X” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн өдөр ажлын газрын эгч Жавзандуламтай хамт гэртээ хонохоор болоод 24 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хамт 2.5 литрийн 1 пиво уусан. Тэгээд би хойд талынхаа орон дээр унтаад өгсөн. Унтахаасаа өмнө нөхөртэйгээ чатаар ведио калл хийж ярьсан. Унтахдаа ширээн дээр утсаа тавиад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал манай нөхрийн дүү Мөнххишиг орж ирээд намайг сэрээсэн. Би дүүгээ утас аваад өг гэтэл миний утас ширээн дээр байхгүй байсан. Нөгөө ажлын газрын эгч Жавзандулам байхгүй байсан. Уг нь баруун талын орон дээр унтана гэж байсан. Би унтаад өгсөн байсан. Миний гар утас алга болсон. Redmi10X” маркийн гар утас хар саарал  хамилон өнгийн гар утас байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөгөөр худалдан авч байсан. Аваад 1 сар гарантай барьж байгаа юм. Миний утсанд сэв зураас ямар нэгэн гэмтэл байхгүй учраас авсан үнээрээ л үнэлж байна. Манайд гаднаас хүн орж ирдэггүй. Гомдол саналтай байна. Утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 6-7 хуудас/,

 

Гэрч Д.Хөх-Оргодолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны орой өөрийн ажил болох авто засварын газартаа засвар хийгээд байж байтал 21 цагийн үед Түвшинтогтох ажлаасаа буугаад ирлээ машиныхаа 2 хаалгыг солиулъя гээд бид 2 хамт машиных нь хаалгыг сольж байхдаа “би Жавзандулам гэх эмэгтэйн машиныг нь засаж өгсөн мөнгөө авах гээд өөрийн 99854815 дугаараасаа Жавзандуламын 95119410 тоот утас руу нь залгаад засварынхаа мөнгийг авъя гэхэд Жавзандулам би ажлынхаа хүнийд байна, хагасыг нь ч болтугай гэрээс аваад өгье гэсэн. Тэгэхлээр нь би хаяг нь хаа юм гэхэд утсаар яриад заалгаад ирээд явчих эмнэлгийн зүүн талын хонхорт байна гэсэнБи гадаа нь ирээд гараад ир гэхэд гараад ирсэн. Жавзандуламыг машиндаа суулгаад өөрийн гаражийнхаа гэрлийг унтраах гээд явж байхад Жавзандулам нүдний шилээ мартчихлаа, буцаж очоод авъя гэхээр нь өглөө авчих гэсэн чинь одоо авна гээд байсан. Тэгээд би гараж дээрээ очиж гаражийнхаа гэрлийг унтраачихаад буцаад Жавзандуламыг авсан айлдаа иртэл гадаа нь цагаан өнгийн Сrown маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Жавзандуламыг машинаас буухад хашаанаас нэг залуу нэг эмэгтэй 2 гарч ирээд гар утас байхгүй болчихсон байна гээд Жавзандуламын цүнхийг нь шалгана цүнх нь хаана байна гээд хашаанаас гарч ирсэн залууг ирэхээр нь Түвшээ бид 2 машинаасаа буухад машиныг чинь  шалгана гээд нөгөө Crown маркийн машинд байсан 2 залуу ч бас буугаад ирсэн. Тэгээд Жавзандуламын цүнхийг болон бид 2 машиныг шалгасан. Түвшээ бид 2 тухайн хүмүүст хандан цагдаа дуудаж утасныхаа учрыг олуул гэхэд Crown маркийн тээврийн хэрэгслээс гарч ирсэн нэг залуу нь би юм уучихсан  яваа цагдаа дуудвал асуудал болно гээд байсан. Тухайн үед та хоёрын машиныг шалгасан одоо яв гээд байсан.  Надад Түвшинтогтох машинаасаа гар утас олсон талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Жавзандулам юм уусан юм шиг архи үнэртээд байсан.Жавзандуламаас өөр хүн Түвшээгийн машинд суугаагүй. Тухайн үед гар утас машинаас олдоогүй. Түвшээ бид хоёр машиндаа байж байхад айлаас Жавзандулам гарч ирж суусан. Жавзандуламын нүдний шилийг авах гээд эргээд ороход утас байхгүй байсан гэсэн болохоор Жавзандулам л авсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч М.Мөнххишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө найз Амараа болон түүний дүү хоёртой уулзаж машинд нь пиво ууж байгаад гэр лүүгээ хүргүүлэх гэж явж байхдаа 03 цаг 30 минутын орчим Амарбаясгалангийн гэрийн урд гудмаар явахад хашааных нь хаалга онгорхой, гэрэл нь асаалттай байсан. Гэрт нь ороход Даариймаа хойд орон дээрээ унтаж байгаад сэрсэн. Би телевизорыг нь унтраахад Даариймаа ширээн дээрх утас аваад өгдөө гэхээр нь авч өгөх гэтэл утас байхгүй байсан. Би утас чинь байхгүй байна гэхэд миний утас руу залгаадах гэхээр нь би гарч Амарбаясгалангийн утсыг аваад залгахад холбогдохгүй байсан. Тэгээд Даариймаа бид хоёр гэрт нь хайгаад байж байтал гадаа машин ирэхээр нь Даариймаа бид хоёр гарахад Приүс-10 маркийн машин байсан. Би гараад машины хойд хаалгыг онгойлгоход хойд суудал дээр нь 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн, рулийн ард нэг эрэгтэй хүн сууж байсан.  Даариймаа тэр эмэгтэйд хандаж “миний утас байхгүй байна, цүнхэндээ андуураад хийчихээгүй биз” гэхэд эмэгтэй нилээн согтуудуу “би яаж мэдэхийн” гээд байсан. Би тэр эмэгтэйд хандаж “та цүнхээ шалгуулчих” гэхэд тэр эмэгтэй цүнхээ цааш тавиад “миний цүнхэнд юу байдаг юм” гээд 5, 6 минут байж байгаад машинаасаа гараад нөгөө эмэгтэйтэй хамт явсан. 2 эрэгтэй нь надтай хамт явсан. Амраа болон дүү нь бүгд Даариймаагийн гэрт орохоор нь би цүнхийг нь аваад үзтэл цүнхэнд нь утас байгаагүй. Тэгээд гараад Даариймаа бид хоёр гадаа байсан машины урд болон хойд суудал дээр нь утсаа хайхад утас олдоогүй. Тухайн үед машины жолооч нь орж ирээд суудал дээрээ суучихсан байсан. Би цагдаагаар яваад ID дугаараараа олдчих юм чинь гэхэд нөгөө эмэгтэй форматлагдчихсан бол юу гэж олддог юм гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Гэрч О.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 сарын 02-ны орой 00 цаг 01 минутын багцаа Мөнххишиг “манай ахынх энд ойрхон байдаг ахынхаар ороодохъё” гээд 2 давхар улаан дэлгүүрийн урд талд байх айлын гадаа очоод гэрэл нь асаалттай байна унтаагүй юм байхдаа гээд Мөнххишиг хашаанд байх айл руу ороод 10 гаран минут болоод гарч ирээд “гар утас нь алга болгочихсон гэж байна. Утсаа өгөөч” гээд миний утсыг аваад орсон. Яг миний утсыг аваад орж байхад Приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд миний машины ард зогссон. Түүнээс хойш гарч ирэхгүй болохоор нь 5-10 минутын дараа Мөнххишигийн араас тухайн айлд орсон. Тэр айлд байсан эгч миний утас руу дахиад залгаад өгөөч гэхээр нь дугаарыг нь асуугаад залгахад утас нь дуудаад гэрт нь сонсогдохгүй байсан. Тухайн үед гаднаас 1 эгч орж ирсэн. Тэгтэл гэрт байсан  эгч “миний утас алга болчихсон байна. Гэрт та бид хоёр л байсан, таныг явуулаад би унтчихсан байна. Мөнххишиг орж ирж сэрээлээ, миний утас ширээн дээр байсан алга байна” гэж хэлэхэд нөгөө гаднаас орж ирсэн эгч “чи намайг авсан гээд байгаа юм уу” гээд ярилцаад байсан. Тэгтэл гаднаас орж ирсэн эгчийн утас дуугараад такси хүлээлгэчихсэн гээд гарсан.  Мөнххишиг бид хоёр араас нь гараад Приус машины хойд хаалгыг  Мөнххишиг онгойлгоход  нөгөө эгч хойд талын суудал дээр дээр 1 ахтай хамт сууж байсан,  жолооч нь рулийн ард сууж байсан. Мөнххишиг тухайн эгчид хандан “утас нь алга болчихсон гээд байна. Та ороод учраа ол” гэхэд нөгөө эгч “би яасан гэж утсыг нь авдаг юм. Би явлаа гээд байсан. ...Би хойд талын хаалга онгойлгоход Мөнххишиг хойд суудлын хавиар үзээд утас олдоогүй.” /хх-ийн 43-44 хуудас/,

 

Гэрч Ц.Доржхандын мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сард манай нөхөр Д.Түвшинтогтох нь машинаа цэвэрлэж байгаад “Redmi 10x" маркийн гар утас оллоо гээд гэртээ орж ирсэн. Тэгээд 99323518 гэсэн миний дугаарыг хийгээд надад түр бариулсан. Би эхэндээ тэр утсыг ашиглахгүй байж байгаад сүүл нь 7 хоног  ашигласан. Манай нөхөр Д.Түвшинтогтохын олсон “Redmi 10x" маркийн гар утас нь дэлгэцний шилэн наалт нь хагарсан байсан. Бусдаар бол ажиллагаа хэвийн байсан. Д.Түвшинтогтох  машиныхаа хойд суудлын шалавчин доороос олсон гэж надад хэлсэн. Манай нөхөр Д.Түвшинтогтох нь 75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приүс-10” маркийн саарал өнгийн машинтай гэсэн мэдүүлэг.” /хх-ийн 45 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны орой 22 цаг 00 минут өнгөрч байхад Даариймаа манай гэрт хамт очъё гээд гуйгаад байхаар нь Арвайхээр сумын 6 дугаар багт байрлах Даариймаагийн гэрт очсон. Тэгтэл 00 цаг 00 минут өнгөрч байхад миний машиныг засаж өгсөн Хөх-Оргодол над руу залгаад мөнгөний боломж байна уу гэж асуухаар нь би ажлын газрынхаа эмэгтэйгийнд байна гэж хэлтэл нэг такситай хамт ирж намайг авсан. Би гарахдаа нойл орчихоод Хөх-Оргодолын ирсэн машины ард талын суудалд Хөх-Оргодолтой хамт суусан. Тэгээд явж байгаад би нүдний шилээ Даариймаагийн гэрт мартсан байсан ба буцаж очоод шилээ авах гээд Даариймаагийн гэрт очсон. Тэр үед Мөнххишиг 2 залуутай хамт байсан ба Мөнхишиг Даариймаагаас утсыг нь асуугаад байсан. Мөнхишиг тэр 2 залуутай хамт намайг болон нөгөө Хөх-Оргодол бид хоёрын сууж явсан машиныг нэгжсэн. Тухайн үед миний биеэс болон нөгөө миний сууж явсан таксинаас тэр үедээ гар утас гарч ирээгүй. ...Би тухайн шөнө Д.Түвшинтогтохын жолоодож явсан “Тоёота Приүс” маркийн машины арын суудал дээр суусан. Эхлээд явахдаа жолоочийн эсрэг талд хойд суудал дээр суусан. Дараа нь явахдаа жолоочийн ард хойд суудал дээр суусан. Намайг М.Даариймаагийн гэрээс гарах үед өөр хүн байгаагүй. Намайг М.Даариймаагийн гэрээс гарах үед М.Даариймаагийн гар утас нь гэрийн гол хэсэгт байдаг ширээн дээр байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн шөнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хуурай ах Хөх-Оргодол дээр өөрийн 75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн машиныг засуулах гээд Арвайхээр сумын 11 дүгээр багт байрлах засварын газарт нь очсон юм. Тэр үед Хөх-Оргодол ах *******аас машин засуулсан мөнгө авах ёстой гээд яваад өгөөч гээд гуйхаар нь машинаараа явж өгсөн юм. ...Би шилэн наалт нь хагарсан байсан “Redmi 10X” маркийн гар утсыг өдрийг нь нарийн санахгүй байна, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр өөрийн машинаа өөрөө угааж байгаад машиныхаа хойд талын шалавчны доороос олж авсан. Намайг тухайн гар утсыг олж авах үед өөр хүн хамт байгаагүй. Гэхдээ манай эхнэр мэдэж байгаа. Би уг гар утсыг олж аваад энэ талаар эхнэр Ц.Доржхандад хэлсэн. “Redmi 10X” маркийн гар утсанд эхнэр Ц.Доржхандын нэр дээр байдаг 99323518 гэсэн дугаарыг хийсэн. Би тэр утсыг өөрөө олж аваад эхнэр Ц.Доржхандад түр бариулж байсан юм. Би шилэн наалтыг нь “Хадагтай” төвд 7000 төгрөгөөр солиулсан. Би *******ыг орхисон гэж сэжиглэж байна. Учир нь тухайн үед нөгөө хохирогч талын хүмүүс *******ыг нэгжих үед биеэс нь гарч ирээгүй. Миний машинд үзсэн боловч гар утас нь гарч ирээгүй. ******* гэх хүн миний машины хойд шалавч доогуур хийсэн байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2126001690255 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 67-68 хуудас/,

 

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлд  үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 хуудас/,

 

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24 хуудас/,

 

“Очир хурд” худалдааны төвийн баталгаат засварын хуудас /хх-ийн 10 хуудас/,

 

 Мобиком корпорацийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/5155 дугаартай албан бичиг /хх-ийн 112 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №04 дугаартай  “... Redmi 10X” маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэлгээг 500000 /таван зуун мянга/ төгрөг гэж үнэлж байна.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 49-52 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21/47 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Арвай Палас” ХХК-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96, 80, 106 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтохын хувийн байдлыг тодорхойлсон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 285 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101, 81, 105 хуудас/,

 

Хохирогч шүүхэд ирүүлсэн “Би Redmi 10x” маркийн гар утсаа алдаад буцаан авсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Түвшинтогтох, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2126001690255 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Д.Түвшинтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, мөн  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Д.Түвшинтогтоход холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

 

Иймд  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх нь хэсэгт “яллагдагч Д.Түвшинтогтохыг бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзлээ.  

 

Мөн  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Д.Түвшинтогтохын гэмт хэрэг хэзээ үйлдсэн талаар тусгаагүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

 

 Шүүгдэгч Д.Түвшинтогтох  нь 2021 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр  өөрийн өмчлөлийн  75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн машины арын суудлын шалавчин доороос хохирогч М.Даариймаагийн “Redmi 10X” маркийн гар утсыг шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух М.Даариймаагийн гэрт хонох гэж очсоны дараа хохирогч М.Даариймааг унтаж байхад нь түүний өмчлөлийн “Redmi 10X” загварын 500000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

 Шүүгдэгч Д.Түвшинтогтох нь 2021 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр өөрийн өмчлөлийн  75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн машины арын суудлын шалавчин доороос хохирогч М.Даариймаагийн “Redmi 10X” маркийн гар утсыг шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч ашигласан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Түвшинтогтох нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

 

Хохирогч М.Даариймаагийн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 1-2 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн “Redmi 10X” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн өдөр ажлын газрын эгч Жавзандуламтай хамт гэртээ хонохоор болоод 24 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хамт 2.5 литрийн 1 пиво уусан. Тэгээд би хойд талынхаа орон дээр унтаад өгсөн. Унтахаасаа өмнө нөхөртэйгээ чатаар ведио калл хийж ярьсан. Унтахдаа ширээн дээр утсаа тавиад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал манай нөхрийн дүү Мөнххишиг орж ирээд намайг сэрээсэн. Би дүүгээ утас аваад өг гэтэл миний утас ширээн дээр байхгүй байсан. Нөгөө ажлын газрын эгч Жавзандулам байхгүй байсан. Уг нь баруун талын орон дээр унтана гэж байсан. Би унтаад өгсөн байсан. Миний гар утас алга болсон. Redmi10X маркийн гар утас хар саарал хамелеон өнгийн гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

 

Гэрч Д.Хөх-Оргодолын “...Жавзандуламыг машиндаа суулгаад өөрийн гаражийнхаа гэрлийг унтраах гээд явж байхад Жавзандулам нүдний шилээ мартчихлаа, буцаж очоод авъя гэхээр нь буцаад Жавзандуламыг авсан айлдаа иртэл гадаа нь цагаан өнгийн Сrown маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Жавзандуламыг машинаас буухад хашаанаас нэг залуу, нэг эмэгтэй 2 гарч ирээд гар утас байхгүй болчихсон байна гээд Жавзандуламын цүнхийг нь шалгана, цүнх нь хаана байна гээд хашаанаас гарч ирсэн залууг ирэхээр нь Түвшээ бид 2 машинаасаа буухад машиныг чинь  шалгана гээд нөгөө Crown маркийн машинд байсан 2 залуу ч бас буугаад ирсэн. Тэгээд Жавзандуламын цүнхийг болон бид 2-ын машиныг шалгасан. Тухайн үед гар утас машинаас олдоогүй.  Жавзандуламаас өөр хүн Түвшээгийн машинд суугаагүй.  Түвшээ бид хоёр машиндаа байж байхад айлаас Жавзандулам гарч ирж суусан,  Жавзандуламын нүдний шилийг авах гээд эргээд очиход утас байхгүй гээд байсан гэсэн болохоор Жавзандулам л авсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

Гэрч М.Мөнххишигийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Амарбаясгалангийн гэрийн урд гудмаар явахад хашааных нь хаалга онгорхой, гэрэл нь асаалттай байсан. Гэрт нь ороход Даариймаа хойд орон дээрээ унтаж байгаад сэрээд ширээн дээрээс утас аваад өг дөө гэхээр нь авч өгөх гэтэл утас байхгүй байсан. Би утас чинь байхгүй байна гэхэд миний утас руу залгаадах гэхээр нь би гарч Амарбаясгалангийн утсыг аваад залгахад холбогдохгүй байсан. Тэгээд Даариймаа бид хоёр гэрт нь хайгаад байж байтал гадаа машин ирэхээр нь Даариймаа бид хоёр гарахад Приүс-10 маркийн машин байсан. Би гараад машины хойд хаалгыг онгойлгоход хойд суудал дээр нь 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн, рулийн ард нэг эрэгтэй хүн сууж байсан.  Даариймаа тэр эмэгтэйд хандаж “миний утас байхгүй байна, цүнхэндээ андуураад хийчихээгүй биз” гэхэд эмэгтэй нилээн согтуудуу “би яаж мэдэхийн” гээд байсан. Би тэр эмэгтэйд хандаж “та цүнхээ шалгуулчих” гэхэд тэр эмэгтэй цүнхээ цааш тавиад “миний цүнхэнд юу байдаг юм” гээд байсан. ...Даариймаа бид хоёр гадаа байсан машины урд болон хойд суудал дээр нь утсаа хайхад утас олдоогүй. ...Би цагдаагаар яваад ID дугаараараа олдчих юм чинь гэхэд нөгөө эмэгтэй форматлагдчихсан бол юу гэж олддог юм гээд байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Амаржаргалын  “...Би 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 00 цаг 01 минутын багцаа Мөнххишиг “манай ахынх энд ойрхон байдаг ахынхаар ороодохъё” гээд 2 давхар улаан дэлгүүрийн урд талд байх айлын гадаа очоод гэрэл нь асаалттай байна, унтаагүй юм байхдаа гээд Мөнххишиг хашаанд байх айл руу ороод 10 гаран минут болоод гарч ирээд гар утас нь алга болчихсон гэж байна. Утсаа өгөөч гээд миний утсыг аваад орсон. Яг миний утсыг аваад орж байхад Приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд миний машины ард зогссон. ...Гэрт байсан эгч “миний утас алга болчихсон байна. Гэрт та бид хоёр л байсан. Таныг явуулаад би унтчихсан байна. Мөнххишиг орж ирж сэрээлээ, миний утас ширээн дээр байсан алга байна” гэж хэлэхэд нөгөө гаднаас орж ирсэн эгч “чи намайг авсан гээд байгаа юм уу” гээд ярилцаад байсан.  Тэгтэл гаднаас орж ирсэн эгчийн утас дуугараад такси хүлээлгэчихсэн гээд гарсан.  Мөнххишиг бид хоёр араас нь гараад Приус машины хойд хаалгыг  Мөнххишиг онгойлгоход  нөгөө эгч хойд талын суудал дээр дээр 1 ахтай хамт сууж байсан,  жолооч нь рулийн ард сууж байсан. ...Би хойд талын хаалга онгойлгоход Мөнххишиг хойд суудлын хавиар үзээд утас олдоогүй. Балхаанаа тэр айлд ороогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

Гэрч Ц.Доржхандын  “...2021 оны 09 дүгээр сард манай нөхөр Д.Түвшинтогтох нь машинаа цэвэрлэж байгаад “Redmi 10x" маркийн гар утас оллоо гээд гэртээ орж ирсэн. Тэгээд 99323518 гэсэн миний дугаарыг хийгээд надад түр бариулсан. Би эхэндээ тэр утсыг ашиглахгүй байж байгаад сүүлд нь 7 хоног  ашигласан. Манай нөхөр Д.Түвшинтогтохын олсон “Redmi 10x" маркийн гар утас нь дэлгэцний шилэн наалт нь хагарсан байсан. Бусдаар бол ажиллагаа хэвийн байсан. Д.Түвшинтогтох  машиныхаа хойд суудлын шалавчин доороос олсон гэж надад хэлсэн. Манай нөхөр Д.Түвшинтогтох нь 75-69 ӨВР улсын дугаартай “Тоёота Приүс-10” маркийн саарал өнгийн машинтай” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 45 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтохын яллагдагчаар өгсөн “...Би шилэн наалт нь хагарсан байсан “Redmi 10X” маркийн гар утсыг өдрийг нь нарийн санахгүй байна, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр  машинаа өөрөө угааж байгаад машиныхаа хойд талын шалавчны доороос олж авсан. Би уг гар утсыг олж аваад энэ талаар эхнэр Ц.Доржхандад хэлсэн. “Redmi 10X” маркийн гар утсанд эхнэр Ц.Доржхандын нэр дээр байдаг 99323518 гэсэн дугаарыг хийсэн. Би тэр утсыг өөрөө олж аваад эхнэр Ц.Доржхандад түр бариулж байсан юм. Миний олсон гар утас “Redmi 10X” маркийн шилэн наалт нь хагарсан хөх өнгийн гар утас байсан. Би шилэн наалтыг нь “Хадагтай” төвд 7000 төгрөгөөр солиулсан. Би *******ыг орхисон гэж сэжиглэж байна. Учир нь тухайн үед нөгөө хохирогч талын хүмүүс *******ыг нэгжих үед биеэс нь гарч ирээгүй. Миний машинд үзсэн боловч гар утас нь гарч ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2126001690255 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 67-68 хуудас/,

 

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлд  үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 хуудас/,

 

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24 хуудас/,

 

“Очир хурд” худалдааны төвийн баталгаат засварын хуудас /хх-ийн 10 хуудас/,

 

“Мобиком” корпорацийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/5155 дугаартай албан бичиг /хх-ийн 112 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №04 дугаартай  “... Redmi 10X” маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэлгээг 500000 /таван зуун мянга/ төгрөг гэж үнэлж байна.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 49-52 хуудас/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч Д.Түвшинтогтохыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 01-02 тоотод  М.Даариймаагийн эзэмшлийн “Redmi10X” загварын 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан. Мөн шүүгдэгч Д.Түвшинтогтох нь өөрийн эзэмшлийн автомашин дотор байсан иргэн М.Даариймаагийн эзэмшлийн гар утсыг хулгайлах гэмт хэргийн улмаас олдсон гэдгийг сайтар мэдэж байсан атлаа авч ашигласан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ийм учраас шүүгдэгч Д.Түвшинтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Даариймаад 500000 төгрөгийн хохирол учирсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад утсыг буцаан олгож хохирогчийг гомдол саналгүй болгосон байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас шүүгдэгч нараас гаргах хохирол төлбөр байхгүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шүүхээр шийдвэрлэх боломжтой. Яагаад гэвэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтохын өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.Түвшинтогтохын хувьд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ зүйлчлэл нь Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн эсрэг гэмт хэргийн ангилалд хамаардаг. Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус үйлдлийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдэд үйлдлээ нуун далдлахад нь туслах зорилгоор бусдад шилжүүлсэн гэх мэт шинжийг агуулсан байдаг. Мөнгө угаах буюу эдийн засгийн гэмт хэрэг нь нилээн өргөн хүрээний ойлголт байгаа бөгөөд практикт аваад үзэхээр 500000 төгрөгийн үнэ бүхий гар утсан дээр мөнгө угаах буюу тухайн эд зүйлээр цаашид ашиг олох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмт хэрэг нь олон улсын хэмжээнд яригддаг эдийн засгийн гэмт хэрэг байгаа. Гэтэл Д.Түвшинтогтох машинаасаа 09 дүгээр сарын 20-д гаргаад олсон гэж мэдүүлсэн байдаг. Д.Түвшинтогтохын эхнэр нь “Дэлгэц нь хагарчихсан утас байсан. Тэгэхээр нь Хатагтай дэлгүүрт очоод дэлгэцийг нь солиулсан” гэж мэдүүлдэг. Тэр шалавчин доор нилээн олон хоног хүний хөлд гишгэгдэж явсан байна гэдэг нь харагддаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь одоо ч онолын хувьд эргэлзээтэй хэрэглэгдэж байгаагаас гадна өргөн далайцтай хүрээнд авч үзэхээр хуульчлан заасан байгаа учраас Д.Түвшинтогтохын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Тийм учраас энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Түвшинтогтохыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хохирогч М.Даариймаагийн өмчлөлийн  “Redmi 10X” маркийн гар утсыг  шүүгдэгч *******ын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан шүүгдэгч Д.Түвшинтогтоход холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

           Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хохирогч М.Даариймаагийн гар утсыг хулгайлаагүй гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Даариймаагийн “...Тухайн өдөр ажлын газрын эгч Жавзандуламтай хамт гэртээ хонохоор болоод 24 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хамт 2.5 литрийн 1 пиво уусан. Тэгээд би хойд талынхаа орон дээр унтаад өгсөн. Унтахаасаа өмнө нөхөртэйгээ чатаар ведио колл хийж ярьсан. ...Мөнххишиг орж ирээд намайг сэрээсэн. Би дүүгээ утас аваад өг гэтэл миний утас ширээн дээр байхгүй байсан. Нөгөө ажлын газрын эгч Жавзандулам байхгүй байсан”, гэрч Д.Хөх-Оргодолын “...Жавзандуламаас өөр хүн Түвшээгийн машинд суугаагүй.  Түвшээ бид хоёр машиндаа байж байхад айлаас Жавзандулам гарч ирж суусан,  Жавзандуламын нүдний шилийг авах гээд эргээд очиход утас байхгүй гээд байсан гэсэн болохоор Жавзандулам л авсан гэж бодож байна”, гэрч М.Мөнххишигийн “..Би гараад машины хойд хаалгыг онгойлгоход хойд суудал дээр нь 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн, рулийн ард нэг эрэгтэй хүн сууж байсан.  Даариймаа тэр эмэгтэйд хандаж “миний утас байхгүй байна, цүнхэндээ андуураад хийчихээгүй биз” гэхэд эмэгтэй нилээн согтуудуу “би яаж мэдэхийн” гээд байсан. Би тэр эмэгтэйд хандаж “та цүнхээ шалгуулчих” гэхэд тэр эмэгтэй цүнхээ цааш тавиад “миний цүнхэнд юу байдаг юм” гээд байсан. ...Би цагдаагаар яваад ID дугаараараа олдчих юм чинь гэхэд нөгөө эмэгтэй форматлагдчихсан бол юу гэж олддог юм гээд байсан” , гэрч О.Амаржаргалын “...Гэрт байсан эгч “миний утас алга болчихсон байна. Гэрт та бид хоёр л байсан. Таныг явуулаад би унтчихсан байна. Мөнххишиг орж ирж сэрээлээ, миний утас ширээн дээр байсан алга байна” гэж хэлэхэд нөгөө гаднаас орж ирсэн эгч “чи намайг авсан гээд байгаа юм уу гээд байсан. ...Приус машины хойд хаалгыг  Мөнххишиг онгойлгоход  нөгөө эгч хойд талын суудал дээр дээр 1 ахтай хамт сууж байсан,  жолооч нь рулийн ард сууж байсан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч М.Дариймаагийн “Redmi 10x” маркийн гар утсаа буцааж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

 Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Түвшинтогтоход  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгч нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Гэмт хэргээс учирсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эх, Арвай паласд тогооч ажилтай зэрэг түүний ажил амьдралын байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Түвшинтогтохын өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлууд мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

          Шүүгдэгч Д.Түвшинтогтох, ******* нар  нь  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн болно.

           

          Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, чин санаанаасаа гэмшиж байгаа хэлбэрээр илэрдэг.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “гэмт хэрэг үйлдээгүй”  гэж,  шүүгдэгч Д.Түвшинтогтох нь “мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй, харин гээгдэл зүйл авсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх гэм буруутайд тооцсоны дараа “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж байгаа  байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжгүй юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус хуульчилсан. 

           Иймд шүүгдэгч Д.Түвшинтогтохын өмгөөлөгч П.Дониддолгорын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн,

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

          Ø¿¿õ ýð¿¿ãèéí õàðèóöëàãà хүлээлгэхдээ ø¿¿ãäýã÷ *******, Д.Түвшинтогтох нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасàí эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäàë, шүүгдэгч нарын  õóâèéí áàéäàë, ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäàë, ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй çýðãèéã тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 / хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  шүүгдэгч Д.Түвшинтогтохыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар тус тус  шийтгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Түвшинтогтох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 31 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг болох нь шүүгдэгч Д.Түвшинтогтох, гэрч Ц.Доржханд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинтогтохыг 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Түвшинтогтоход,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д тус тус мэдэгдэж,

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Түвшинтогтоход оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Даариймаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

    Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жавзандулам, Д.Түвшинтогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан овгийн Цэндхоролын Жавзандуламыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Анчин овгийн Дөрвөлжингийн Түвшинтогтохыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Цагаан овгийн Цэндхоролын Жавзандуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч Анчин овгийн Дөрвөлжингийн Түвшинтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинтогтохыг 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинтогтоход зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Түвшинтогтоход оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Даариймаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Д.Түвшинтогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

      ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                            Д.ЦЭЦЭГЭЭ