| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч **********, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн **********-ын **********-д холбогдох 2226003780090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 07 сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус аймгийн Хөгжимт драмын театрын байрны орчмоос хохирогч **************-ны гээгдүүлсэн 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 07 сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус аймгийн Хөгжимт драмын театрын байрны орчмоос хохирогч **************-ны гээгдүүлсэн 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, Хохирогч ***********-ны “...Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хуучин цагаан хаалганы хойно байрлах Ардчилсан намын гэрт хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Тэгээд тухайн өдрийн оройн 23 цагийн үед өөрийн орлогч дарга *********, эхнэр *********, **********, *********, ******** нарын хамтаар гараад явсан. Тэгээд шууд аймгийн төв талбай дээр театрын зүүн талд зогсоод тоглолт үзэж байгаад 00:00 цагийн үед гэрийнхээ гадаа зогсоод машинаас буухдаа хөөргөө үзтэл олоогүй юм. Тэгээд орлогч н.*********-с асуутал Ардчилсан намын гэрийн ширээн дээр гарахад нэг хөөрөг үлдсэн шүү гэсэн. Тэгээд би маргааш өглөө нь очиж үзэхэд ямар нэг хөөрөг байхгүй байсан. Яг тухайн үед намын гэрт хүн үлдээгүй юм. Бид нарыг явсны дараа хажуу гэрт байсан гэх эмэгтэйгээр гэрийг цэвэрлүүлэн цоожилсон гэсэн. Тухайн газарт хоёр гэр байсан юм. Хажуу гэрт *********, тогооч охин бас туслах 2 хүн байсан. Би тухайн үед дээлтэй явсан. Дээлийнхээ өвөрт хийж явсан юм. Би хөөргөө өөрийн хүргэн ах байсан ********* гэх хүнээс бэлгэнд авч байсан юм. Одоо тухайн хүн нас барсан. Шүрэн толгойтой оюу хавчаартай, алтан нуухтай, мөрөндөө 8 бадтай цагаан хаш, бага гарын өлзий утсан хээтэй, цэнхэр өнгийн хавтагтай хуучны хөөрөн байгаа юм. Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүк цахим орчинд хөөрөг сонирхогчдын групп миний хөөргийг ******** *********** гэх хаягнаас зарна гэж зар тавьсан байсныг харсан юм. Тухайн ******* ******* гэх фейсбүүк хэрэглэгч хуучны шүрэн толгойтой хаш хөөрөг зарна гэсэн байсан. Мөн ********** гэх дугаарыг оруулсан байсан. Би тухайн дугаар луу хөөрөг хэд вэ, хаанаас гаралтай хөөрөг вэ гэж асуутал нэг эрэгтэй хүн байсан. Үнэ 10 сая төгрөг гэсэн. Гарал үүслийг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотод байгаа гэсэн. Тэгээд би миний хөөрөгтэй адилхан хөөрөг байсан болохоор цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8, 25/, Гэрч ********* ************* манай сумын багийн засаг дарга **********, ********, ********гэх хүмүүстэй байсан. Тухайн үед ************** хөөргөөрөө гэрт байсан гэрт байсан хүмүүстэй тамхилж байсан. Тэгээд хүмүүс гэрээс гарах гээд босох үед штабын дарга **********, ************** нар хөөрөглөж байгаа харагдсан. Тэгээд бид хэд гараад машин машиндаа суугаад явсан. ************** би хөөргөө буцаад ороод авсан байх гэж бодсон. Аваагүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09/13 дугаартай 1 ширхэг 20 дугаар зууны дунд үеийн монгол дарханы хийцтэй, бага гарын шүрэн хөөрөгний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-33 дугаар хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********** нь хохирогч **************-д 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч **************-ны шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч **********, хохирогч **************нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62-63/ зэргээр тогтоогдож байна. Иймд хохирогч **************учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч **********г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **********овогт **********ын ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч **********г хоёр сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **************-д 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********овгийн **********-ын ***********г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **********овгийн **********-ын ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч **********г хоёр сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************нд 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой цагаан хаш хөөргийг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ